Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Анхбаяр: “Үйлдвэрээ барьчих. Газрын тосоор ханган нийлүүлье” гэж Петрочайнагийнхан хэлсэн

Нийтлэлч: Г.Нацаг-Эрдэнэ 2019-10-28
0
ЖИРГЭХ

Зургийг N24.mn

БНЭУ-ын "Эксим" банкнаас 1 тэрбум 236 сая ам.долларын зээл авч газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар ажиллаж байна. Дорноговь аймгийн Алтанширээ суманд байгуулж буй уг үйлдэрт ашиглах газрын тосыг Дорнод аймаг дахь Тамсаг болон Тосон уулын ордоос буюу 600 гаруй км-ийн зайнаас тээвэрлэхээр төлөвлөсөн. Гэвч үйлдвэр ашиглалтад ороход гуравхан жилийн хугацаа үлдээд байхад газрын тосоо төмөр замаар, эсвэл шугам хоолойгоор татах эсэх нь одоо болтол тодорхойгүй байна. Үүнээс гадна дэд бүтцийг татах хөрөнгийн эх үүсвэр мөн л бүрхэг байгаа нь улстөрчдийн дундах хэрүүлийн алим болоод буй. Энэ талаар УУХҮЯ-ны Хүнд үйлдвэр, газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Анхбаяртай ярилцлаа.


-Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл амжилттай хэрэгжиж байна. Үйлдвэрийг 2021 онд ашиглалтад оруулах байсан бол 2023 он болж хойшилсон. Гэхдээ үүнээс урьтаад нэг асуудал ярих ёстой юм болов уу. Энэ нь үйлдвэр ашиглалтад орлоо гэхэд түүхий эдээ хаанаас, юугаар тээвэрлэх бэ гэдэг асуудал. Үүнд салбар яамны зүгээс ямар бодлого баримтлан ажиллаж байна вэ?

-Улсын хэмжээнд газрын тос байх боломжтой гэсэн 35 орчим талбайг ялгасан. Үүнээс гурван талбайд олборлолт явуулж байна. Петрочайна Дачин Тамсаг компанийн хувьд Дорнод аймаг дахь 19, 21 дүгээр талбайгаас жилд нэг сая орчим тос олборлодог бол Бүтээгдэхүүн хуваах гэрээ-97 дугаар талбайгаас жилд 60 орчим тонн газрын тос олборлож байна. Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар ажиллаж байгаа энэ цагт түүхий эдээ хэрхэн, хаанаас тээвэрлэх вэ гэдэг асуудал хамгийн чухал сэдвийн нэг мөн. Газрын тосны эрэл хайгуулын ажил маш өртөг өндөр учир улсаас хөрөнгө гаргаж, эрсдэл үүрэх боломж хараахан байгаагүй. Тиймээс гаднын хөрөнгө оруулагчдыг урьсан. Энэ ч утгаараа Петрочайна Дачин Тамсаг компани хайгуул хийж, газрын тос олборлож байна. Олборлолтын хэмжээгээ нэмэгдүүлэх шаардлагыг байнга тавьдаг. Яагаад Дорнод аймаг дахь 19, 21 дүгээр талбайд  гол анхаарлаа хандуулж байна вэ гэхээр яг одоогийн нөхцөлд олборлолт хийж байгаа хамгийн их нөөцтэй талбай. Цаашид энэ салбар хөгжиж, эрэл хайгуул хийж байж нөөцийн хэмжээг нэмэгдүүлэх боломжтой. Энэ сарын 24-ны байдлаар “Петро Матад Лимитед” компанийн XX талбайгаас газрын тос илэрсэн гэдэг сайхан мэдээ дуулдсан. Эндээс үзвэл, газрын тосны нөөцөө нэмэгдүүлэх боломж бидэнд бүрэн бий. Энэ ч утгаараа газрын тос боловсруулах үйлдвэрээ дэд бүтэцдээ тулгуурлаж байршлаа сонгосон. ҮАБЗ-ийн зөвлөмжид Монгол Улсад газрын тос боловсруулах үйлдвэр баригдсан тохиолдолд дотооддын түүхий эдээ авч ашиглах нь зүйтэй гэж тусгасан байдаг. Яг одоогийн нөхцөлд манай улс ОХУ-аас бүтээгдэхүүний хараат байдалд байдаг. Жилд нэг тэрбум орчим ам.долларын бүтээгдэхүүн импортолдог. Гэтэл бүтээгдэхүүний хараат байдлаас гарлаа гэхэд түүхий эдийн хараат байдалд шилжвэл яах вэ зэрэг үндэслэлүүдээ тооцож үзсэн. Петрочайна Дачин Тамсагын хоёр талбайн нөөц нь 42 сая тонн байснаас ашиглаад үлдсэн нь 33 сая тонн байгаа. Цаашид технологийн шийдлээ сайжруулсны үндсэн дээр нөөцийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой гэдгийг Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээлэл өгсөн. Ингэхээр нөөцийн хэмжээ 70 орчим тонн байх боломжтой гэсэн төсөөлөл бий.  

-Тэгэхээр газрын тос боловсруулах үйлдвэрт ашиглах газрын тосыг Дорнодоос хангана гэж салбар яамны зүгээс үзэж байгаа байх нь ээ?

-Яг тийм.

-Юугаар тээвэрлэх үү. 600 гаруй км газар шүү дээ?

-Тээвэрлэлтийн асуудлыг ТЭЗҮ-д шугам хоолой байхаар тусгасан байсан. Шугам хоолойн хувьд өртөгийн хувьд ч зардал үйлчилгээний хувьд хөлс багатай. Гэтэл улсын эрх ашиг, цаашдын хөгжлөө бодсны үндсэн дээр зөвхөн газрын тос боловсруулах үйлдвэрт ашиглах дэд бүтэц байх нь зүйтэй юү, эсвэл олон талын тээвэрлэлт хийх боломжтой төмөр зам байвал ямар үр өгөөжтэй вэ гэдгийг судлан үзэхийг Ерөнхий сайд чиглэл өгсөн. Үүнтэй холбогдуулан ажлын хэсэг байгуулагдаж, судалгааны ажлаа эхлүүлсэн.

-Ажлын хэсгийнхэн судалгааны тайлангаа хэзээ танилцуулах бэ. Хугацаа өгсөн үү?

-Ажлын хэсгийнхэн ганцхан газрын тос биш маш олон зүйлийг судалж байгаа. Өмнийн говьд үйл ажиллагаа явуулж байгаа уурхайнууд, тэднээс гарч байгаа эрдэс баялаг, үүнийг нь худалдаж авах зах зээл зэрэг өргөн цар хүрээнд судалгаа хийж байна. Бидний тооцооллосноор нэг сар орчим хугацаанд дүгнэлт гаргахаар шахаж ажиллаж байгаа. Энэ сарын 25-нд БНЭУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд М.П.Синхг УУХҮ-ын сайд Д.Сумъяабазартай уулзсан. Уулзалтын үеэр судалгааны багт туслах багийг гаргаж өгье. Хөрөнгө оруулалт гаргаж байгаа учраас бүх талаас нь дэмжиж ажилламаар байна гэдгээ Энэтхэгийн талаас илэрхийлсний дагуу мэргэжлийн багийг манай улсад ирүүлэхээр ярилцлаа.

-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замыг тавих гэж олон жил дуншиж байна. Гэтэл дахиад 600 гаруй км тавихаар болбол бид чадах уу, үйлдвэр ашиглалтад орохоос өмнө амжуулах уу гэдгийг асуухаас өөр аргагүй. Төмөр зам татахаар боллоо гэхэд ийм хугацаа хэрэгтэй гэж яригдсан зүйл байгаа болов уу?

-Яг энэ асуудлын хувьд төсөл хариуцсан салбар яамны хувьд тулгамдсан асуудал болоод байна. 2023-2024 онд газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орох үед бид тээвэрлэлтийн дэд бүтцээ шийдсэн байх ёстой. Гэтэл тухайн үед төмөр зам ч бай, шугам хоолой ч бай. Дэд бүтэц ашиглалтад ороогүй бол маш том эрсдэл үүснэ.

-Хэрвээ ийм асуудал үүсвэл газраар тээвэрлэлт хийхээс өөр замгүй биз дээ?

-Тэгнэ. Энэ асуудалд Зам тээвэр, хөгжлийн яамтай уялдаатай ажиллаж байгаа. Энэ асуудлын хувьд эмзэг сэдэв. 2024 он хүртэл дөрөв орчим жил байна. Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Дорноговь аймгийн Зүүнбаян чиглэлд барьж буй 414.6 км төмөр замын барилгын явцаас харахад боломж байгаа гэдэгт итгэл төрж байна.

-Та бол УУХҮЯ-ны эрх бүхий албан тушаалтан. Газрын тос боловсруулах үйлдвэрийг бид өр тавьж ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Үйлдвэр ашиглалтад орлоо гэхэд газрын тосны тээвэрлэлт бүрэн шийдэгдсэн байх уу?

-Шийдэгдсэн байна. Бидэнд боломж бий.

-Энэтхэгийн “Эксим” банктай гэрээ байгуулахдаа зөвхөн үйлдвэр байгуулахад Энэтхэгийн талаас туслах, харин дэд бүтцээ монголчууд бид өөрсдөө хариуцана гэж тусгасан юм уу?

-2015 онд БНЭУ-ын Ерөнхий сайд Монгол Улсад айлчлах үеэр нэг тэрбум ам.долларын зээл олгоё. Дэд бүтэц, хөдөө аж ахуй зэрэг салбарт ашиглаач гэсэн. Энэ дагуу Монгол Улсын Засгийн газраас газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар болсон. Ингээд 2017 оны тавдугаар сард УИХ-ын чуулганаар соёрхон баталсан. Үүний дараа бид ТЭЗҮ-гээ хийхээр ажилдаа орсон. ТЭЗҮ дуусах үед Энэтхэгийн талаас нийт төслийн хүрээнд газрын тос боловсруулах үйлдвэр болон шугам хоолойнд нийт 1.8 тэрбум ам.доллараар зарцуулагдах нь гэдэг тоо гаргаж өгсөн. Энэ асуудлыг Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцээд “Ийм өндөр үнэтэй байж болохгүй” гэж шийдсэн.

Учир нь Энэтхэгийн талаас санал болгосон шугам хоолойн технологи нь ойролцоогоор 600 орчим сая ам.доллараар босох байсан. Ингэхдээ цахилгаан индүкцийн аргаар тосыг халааж, тээвэрлэх сүүлийн үеийн дэвшилтэт технологи байсан. Энгийнээр хэлбэл, газрын тосыг хоолойгоор гүйлгэх үед хоолойн гадуур цахилгаан индүкц гүйлгэж, хоолойг халааж, тосыг урсгах юм. Энэ нь нэгдүгээрт, хоосон талбай дээр үйлдвэр босгож байгаа өнөөгийн нөхцөлд, нөгөөтэйгүүр Алтанширээгээс Дорнод хүртэл тал зэлүүд газар. Ийм газарт цахилгааны шугам шинээр байгуулах хэрэгтэй болно. Энэ мэтчилэн маш өндөр зарлагтай байсан учраас шугам хоолойн асуудлыг бид өөрсдөө шийдье. Нөгөө талаасаа ТЭЗҮ-ээр үйлдвэрт устөрөгчийн аргаар задалдаг технологи ашиглахаар болсон. Энэ нь олон шинж чанартай газрын тосыг задалж, боловсруулдаг технологи л доо. Цаашдаа бид ямар ч шинж чанартай газрын тосыг нэрэх шаардлага гарахыг үгүйсгэхгүй шүү дээ. Энэ утгаараа ийм технологи сонгосон. Ийм шалтгаануудаас болж ТЭЗҮ-д тусгасан тоо өссөн. Нэг үгээр хэлбэл, шугам хоолойн асуудал үйлдвэр барих өртөгт багтаагүй гэсэн үг.
 

-Зарим судлаачидтай уулзаж ярилцахад газрын тос боловсруулах үйлдвэрт ашиглах технологи нь хэдхэн жилийн настай гэж байсан. Технологийг сонгохдоо яаж сонгосон юм бэ?

-Технологийн хувьд газрын тос боловсруулах үйлдвэрийн удирдлагууд надаас илүү нарийвчилсан мэдээлэл өгөх байх. Монгол Улсын нийт шатахууны хэрэглээний 60-65 хувь нь дизель түлш. Уул уурхайн салбарт ихэвчлэн ашиглаж байна. Учир нь Монгол Улсын төсвийн дийлэнхийг уул уурхайн салбараас бүрдүүлдэг. Энэ ч утгаараа эрчимтэй хөгжиж байгаа салбар. Хэрэглээний үлдсэн хувийг авто бензин, онгоцны шатахуун зэрэг эзэлдэг. Дизель түлшний хэрэглээ жил ирэх тусам өсөж байгаа. Ингэхээр дизель түлшийг түлхүү үйлдвэрлэхээс өөр аргагүй. Миний ойлгосноор технологийн горимд өөрчлөлт оруулж, хэрвээ дизель түлш их үйлдвэрлэх бол их, бага бол бага үйлдвэрлэх боломжтой гэж ойлгосон.

-Петрочайна Дачин Тамсаг болон Бүтээгдэхүүн хуваах гэрээ-97 дугаар талбайд байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээгээр нийт олборлосон газрын тосны 22-29 орчим хувийг Монголын тал авахаар тусгасан юм билээ. Энэ тосыг өнөөдөр шууд авъя гэвэл боломжтой юу?

-Боломжтой. “Петрочайна”-гийнхантай байнгын холбоотой, хурлын протокол хийж байгаа. Бүтээгдэхүүн хуваах гэрээнд Монгол Улс дотооддоо газрын тос боловсруулах үйлдвэртэй болбол нэн тэргүүн ээлжид энэ үйлдвэрт бүтээгдэхүүн нийлүүлнэ. Мөн Газрын тосны тухай хуулийн 7.1.6-д мөн зааж өгсөн. Дээр нь Петрочайна Дачин Тамсагийн зүгээс “Эхлээд үйлдвэрээ барьчих. Бүтээгдэхүүнээ зах зээлийн ханшаар нийлүүлэхэд татгалзах зүйлгүй” гэдгээ илэрхийлсэн.

-Олборлож байгаа бүх тосоо юу?

-Тийм.

-Бид өөрт оногдох тосоо ямар үнээр авах юм бэ?

-Үүнд Засгийн газраас холбогдох шийдвэр гаргах байх. Олборлолтын өртөгийг нь төлөөд газрын тосоо авъя гэсэн боломжит хувилбар бидэнд бий. Ийм тохиолдолд үйлдвэрийн эдийн засгийн үр өгөөж хоёр дахин өсөх боломж бий.

-УИХ-ын чуулганы үеэр дотоодын аж ахуйн нэгжийг хайгуул хийх нөхцөл боломжоор дэмжих хэрэгтэй байна гэдэг зүйл яригдсан. Манайд нийтдээ хэдэн компани хайгуул хийж байгаа юм бол?

-“Макс ойл”, “Шунхлай”, “Петровис”, “Магнай трейд”, “Петро матад Лимитед” гэсэн компаниуд. Эдгээрийг салбар яамны зүгээс дэмжиж ажиллаж байгаа. Харамсалтай нь, өнөөгийн түвшинд төрийн бус байгууллагууд хайгуулын ажилд маш их саад учруулж байна. "Петро матад лимитед" болон "Магнай трейд"-ийн талбайд энэ жил бараг ажил хийлгээгүй. Бүтээгдэхүүн хуваах гэрээний нэг тал нь Монгол Улсын Засгийн газар, нөгөө тал нь эдгээр компаниуд шүү дээ. Нэг ёсондоо та нар хөрөнгөө гаргаад  эрсдэлээ үүрээд газрын тосны хайгуул хий гэж бараг хөлсөлсөн гэх юм уу даа. Гэтэл нутгийн ард иргэд болоод төрийн бус байгууллагынхан улс эх орныхоо хөгжилд нэмэр оруулах үүднээс Засгийн газраас гаргасан шийдвэр гэдгийг ойлгохгүй байх шиг байна.

-Хятадууд хилийн цаахантай олборлолт хийж байхад наана нь бид хайгуул хийх ямар хэрэгтэй юм бэ. Газрын доогуураа соруулаад авчихна шүү дээ гэдэг зүйлийг иргэнийн нийгмийн байгууллагаас  ярьж байсан. Ийм байх боломжтой юу?

-Газрын тос нь шилжилт хөдөлгөөн хийдэг ашигт малтмал учраас ийм байх боломжтой. Гэхдээ аль болох энэ ажлыг эрчимтэй эхлүүлж, өөрсдийнхөө нөөцийг тогтоох хэрэгтэй. Энэ асуудал “Макс ойл” компанийн хайгуулын талбай дээр их яригдсан шүү дээ. Бид эхлээд хайгуул хийе. Нөөцөө тогтооё. Үүний дараа үнэхээр хил дамнасан орд байна уу үгүй юү. Хэрвээ ийм байвал БНХАУ-ын Засгийн газартай тодорхой хэлэлцээ хийх ёстой болно. Хил дамнасан газрын тос байна. Манайх ийм хэмжээтэйг нь, танайх ийм нь гэдэг байдлаар. Үүнийг хийхийн тулд бид хайгуул хийх ёстой. Тэгээгүй байж “Бидэнд байна” гэж хэлээд яах юм бэ. Нөөцөө тодорхойлж чадаагүй байхад бид БНХАУ-тай юу ч яриад нэмэргүй.

-“Петрочайна Дачин Тамсаг” компанийнхан нөөц тогтоох, олборлолтын хэмжээг нэмэх ажлыг тогтмол хийх ёстой. Гэтэл гэрээгээр хүлээсэн энэ үүргээ биелүүлэхгүй байгаа гэсэн. Энэ үнэн юм уу. Үнэн бол юу нөлөөлж байна вэ?

-Хэд хэдэн шалтгаан бий. Хамгийн том шалтгаан нь эрчим хүчний хомсдол тэнд үүссэн. Үүний улмаас маш олон тооны морин толгой сул зогсолттой байна. 

-Өмнө нь цахилгаанаар бүрэн хангаж чадаж байсан шүү дээ. Гэтэл одоо яагаад?

-Тухайн бүс нутаг дахь цахилгааны хэрэглээ нэмэгдсэн байж болно. Петрочайна Дачин Тамсагийн зүгээс олборлолт нэмэгдүүлэх боломжтой. Нэмэх ч сонирхол байна гэдгээ илэрхийлсэн.


-Зарим морин толгойнууд сул зогсолт хийсэн гэхээр үйл ажиллагаа нь доголтой байгаа гэсэн үг үү?

-Яг ч тэгж хэлж болохгүй. Түр  хугацаанд олборлох хэмжээгээ танасан гэсэн үг.

-Энэ нь бидэнд алдагдалтай юу?

-Монгол улсын эзэмшлийн 24 хувийн газрын тосноос хасагдана. Компанийн зүгээс нөөцөө нэмэгдүүлэх сонирхолтой байна гэдгээ бидэнд бичгээр ирүүлдэг. Гэхдээ ийм, ийм асуудал тулгамдаж байна гэдэг. Энэ нь автозам, цахилгаан, хил боомтын асуудал, тээвэрлэлт, усны хэрэглээ зэрэг асуудал ярьдаг. Зарим асуудал нь үнэхээр биднээс хамааралтай. Энэ бол үнэн.

-Хилийн боомттой холбоотой ямар асуудал үүсдэг юм бол?

-Жилд хилээр нэвтрүүлэх чадамж нь ойролцоогоор нэг сая тоннд багтаж байгаа. Ингэхээр энэ тоондоо барих сонирхолтой байна гэсэн үг. Тээвэрлэлт, ус, цахилгааны боломж нь энэ хэмжээнд барихаас өөр аргагүй байдалд хүргэсэн гэж болно. Түүнээс биш жилд үүнээс илүү хэмжээтэйг олборлох боломж бүрэн бий.


-Петрочайна Дачин Тамсагийн олборлолтын оргил үе нь 2016 оны үед байсан. Одоо олборлолтын хэмжээ багассан. Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орох үед одоогийнхоос багасана гэсэн баримт бичиг байна лээ. Энэ үнэн юм уу?

-Тамсагийн сав газарт хамаарах Тосон-Уул болон Тамсагийн ордыг 2012 оноос ашиглалтад шилжүүлснээс хойш 2016 он хүртэл олборлолтын хэмжээ тогтмол нэмэгдэж ирсэн. 2017-2018 онд олборлолтын хэмжээг буурсан гол шалтгаан нь 2017 онд Дорнод аймаг, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт шилхий өвчин гарч олборлолтын үйл ажиллагааг 2 сар гаруй хугацаанд алдагдуулж, олборлолтын нэгдсэн байгууламжийн газрын тос хадгалах сав дүүрсэн, экспортын тээвэр зогссон шалтгаантай холбоотой.

Мөн 2018 онд Дорнод аймгийн Засаг дарга н.Бадамсүрэн Петрочайна Дачин Тамсаг ХХК-ны үйл ажиллагааг зогсоосон. Өөр нэг шалтгаан нь орон нутагтай хамтран ажиллах гэрээ байгуулаагүй, ус ашиглах хэмжээ хэтэрсэн гэсэн үндэслэлээр үйл ажиллагааг зогсоосноос болж улсын төсөвт орох орлого, төлөвлөсөн олборлолтын хэмжээнд хүрээгүй зэрэг шалтгаан болсон.

 

Г.Нацаг-Эрдэнэ

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Б.Билгүүн: Салбарын суурь хямралыг үл тоомсорлон, хувийн сургуулиудын төлбөртэй зууралдах нь бодлогын эрэмбэ биш
    4 цаг 21 мин
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
    7 цаг 12 мин
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
    8 цаг 31 мин
  • Кабо-Верде ДАШТ-ий хасагдах шатанд шалгарсан хамгийн цөөн хүн амтай улс боллоо
    11 цаг 4 мин
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
    11 цаг 19 мин
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
    11 цаг 33 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    12 цаг 33 мин
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
    12 цаг 43 мин
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
    12 цаг 53 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    12 цаг 57 мин
  • Газар хөдлөлтийн улмаас Венесуэлд 900 гаруй хүн амь үрэгдэж, 3.000 орчим хүн бэртжээ
    13 цаг 3 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
    13 цаг 13 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан, үүлшинэ. Бороо орохгүй
    13 цаг 43 мин
  • “Оюутан цагдаа-2026” хөтөлбөрийг хоёр сарын хугацаанд хэрэгжүүлнэ
    Өчигдөр 20 цаг 48 мин
  • Монголбанк болон Хятадын Ардын Банк хооронд байгуулсан “Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн ерөнхий гэрээ”-г сунгалаа
    Өчигдөр 20 цаг 06 мин
  • 2027 оны 1 дүгээр сарын 1-нээс амт, үнэр оруулсан бүх төрлийн тамхин бүтээгдэхүүнийг импортлохыг хориглосноор нийт тамхин бүтээгдэхүүний зах зээлийн 70-80 хувийг борлуулахгүй байхаар зохицуулжээ
    Өчигдөр 16 цаг 09 мин
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
    Өчигдөр 16 цаг 05 мин
  • Өнөөдрийн байдлаар 530.4 мянган га-д тариалалт хийж, улаанбуудай, төмсний тариалалт дууссан байна
    Өчигдөр 15 цаг 57 мин
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
    Өчигдөр 14 цаг 15 мин
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
    Өчигдөр 14 цаг 11 мин
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • Улаанбаатар Их дуулга тэмцээний медальтнуудын БҮРЭН жагсаалт
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Португал vs Узбекистан: Узбекистаны шигшээ баг түүх бүтээж чадах уу? 
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөлд тусгасан ОНЦЛОХ ЗААЛТУУД
  • Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөлд тусгасан ОНЦЛОХ ЗААЛТУУД
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • ОРОН НУТГИЙН БОДИТ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАН ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Монгол дахь анхны No Brand дэлгүүрийн хамт олонд нэгдэхийг урьж байна
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК