Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Боргил: Намууд төлөвшөөгүй, үнэт зүйлс ч үгүй байна. Харин бидэнд энэ бүхэн бий

2015-12-07
0
ЖИРГЭХ

                УИХ-аар хэлэлцэж байгаа УИХ-ын сонгуулийн тухай болон, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай, Улс төрийн намуудын тухай хуулийн талаар Хөдөлмөрийн үндэсний нам (ХҮН)-ын дарга С.Боргилтой ярилцлаа. 


-Улс төрийн намуудын тухай хуулийн төслийг бо­ловс­­руулаад танилцуул­сан. Харин улс төрийн на­мууд энэ хуулийн төслийг дэмжихгүйгээ мэдэгдэж, хэв­лэлийн хурал хийсэн. Танай на­мын хувьд энэ төсөлд ямар байр суурьтай байгаа вэ?

-Одоогийн намуудын хувьд сэтгэл дундуур байгаа асуудал нь тэдний байр суурьтай холбоотой байх. Улс төрийн намуудын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт би очоогүй. Бид хуулийн мэргэжилтнүүдээ оролцуулсан. ХҮН-ын хувьд тухайн асуудлуудад мэргэжлийн үүднээс хандаж улс төрийн бус өнцөгөөс сонсохыг эрмэлздэг учир хуулчьдаа оролцуулсан. Монголын улс төрд цоо шинээр гарч ирж байгаа намын хувьд бид олон зүйлийг эсэргүүцдэг популист нам гэдэг нэр авч байх шиг. Зөв зүйтэй санал санаачилга, бодлого шийдлийг дэмжих, хамтрах нь бидний үүрэг. Бидний намаа байгуулсан зарчим, чиг хандлага, үзэл санаатай Ерөнхийлөгчийн санаачилсан Улс төрийн намуудын тухай хуулийн төслийн зарим заалт нийцэж байгаа. Тиймээс зарим талаараа энэ хуулийн тодорхой заалтуудыг дэмжиж байгаа. 

-Зарим талаараа гэдгээ тодруулаач. Тухайлбал, ямар заалтуудыг дэмжиж байгаа юм бэ?

-Бид ХҮН-ыг 2015 оны тавдугаар сарын 4-нд шинэчлэн зохион байгуулснаас хойш санхүүжилтийн хувьд ил тод байх ёстой гэдэг зарчим баримталсан. Улс төрийн намуудын хувьд хамгийн их хардлага дагуулж байдаг зүйл нь санхүүжилт. Тэгэхээр бид санхүүжилтээ ил болгож хамгийн анх шилэн данстай болсон нам. Зургадугаар сар, есдүгээр сараар эцэс болгож санхүүгийн тайлангаа ил тавьсан. Энэ сарын сүүлчээр ч гэсэн тайлангаа ил болгоно. Бид үүнийгээ олон нийтэд ил зарлаад явдаггүй. Бид улс төрд шинэ зарчим, хандлага, соёл бий болгохыг эрмэлзэж байгаа. Хуулийн төсөлд намуудыг санхүүжилтээ ил болгохыг тусгасан. Мөн улс төрийн намуудыг лидер, удирдан толгойлогч, манлайлагчаараа биш нам гэдэг агуулгаараа бодлого, шийдвэр, асуудлын гарцыг олохоороо өрсөлдөж байхаар буюу институтын зарчмаар ажиллаж байхаар уг төслийг боловсруулж. Бидний анхнаасаа баримталсан бас нэг гол зарчим бол намыг институт болгох. Өөрөөр хэлбэл нам бол удирдагч эсвэл тухайн удирдах багаас шууд хамаардаг бүтэц биш. Дарга эсвэл баг нь солигдсон ч нам өөрийн зарчим, амлалт, зорилтоо өөрчлөхгүйгээр тас­ралт­­гүй ажилладаг тийм байгууламж байх юм. ХҮН тодорхой нэг манлайлагч юм уу, удирдах албан тушаалт­нуудаас хамаа­рал­­тай нам биш ээ. Бид бүх шийдвэрийг хамтаараа гар­гадаг.

-Үнэхээр хамтаараа шийдвэр гаргаж чаддаг уу?   

-Тэгэлгүй яахав. Бидний хэн нэг нь хэзээ ч бие дааж шийдвэр гаргадаггүй. Өнөөдөр та бид хоёрын ярьж байгаа зүйл ч ялгаагүй намын байр суурь болохоос намын даргын байр суурь биш. Энэ ярилцлагыг өгөхийг тулд намын удирдах зөвлөлийн гишүүд, хуулийн мэргэжилтнүүд, хуулийн зөвлөхүүд, Бодлого судалгааны хүрээлэнтэй хамтарч энэ байр сууриа гаргасан. Намын дарга бол нийтээр хэлэлцэж тогтсон намын байр суурь, шийдлийг олон нийтэд намын өмнөөс тайл­барлаж, мэдээлдэг үүрэг­тэн. Түүнээс биш дангаараа дураараа гишүүдийнхээ өмнөөс шийд гаргадаг бие даасан мэдэлтэн биш ээ.

-Танай бодлоготой агуулга нь нийцэж байгаа төсөл учраас Улс төрийн намын тухай хуулийг дэмжинэ гэсэн үг үү?

-Намын дэргэдэх байгуул­лагын тооны хязгаарыг тог­тоож хуулийн төсөлд оруул­сан юм билээ. Бид Бодлого судалгааны хүрээлэн гэж дэргэдээ ганцхан байгуул­лага байгуулсан. Ту­хайн асууд­лууд дээр манай хүрээ­­лэнгийн судлаачид, эрдэм­тэд, мэргэжилтнүүд онол, судалгаа, туршлага дээр үндэслэн улс төрийн ямар нэг өнцөг, ойлголт тусгаагүй бодлого, шийдэл, гарцыг намын гишүүд болон удирдах багт танилцуулдаг. Энэ үндэс­лэлд бид улс төрийн тодорхой байр сууриа илэрхийлдэг. Улс төрийн намыг боловсон хүчний хувьд тарамдуулж, нэгдсэн бодлого, үзэл баримтлалыг хөгжүүлэхэд хамгийн их саад болж байгаа намын дэргэдэх олон дагавар бүтцийг бид эсэргүүцдэг. 
Энэ агуулгаараа намын дэргэдэх бай­гуул­лагыг цөөлөхийг бид дэмжинэ. Дүгнэж хэлэ­хэд ХҮН шинэчилсэн зо­хион байгуулалтаараа дүр­мээ шинэчилж, бүтэц зо­хион байгуулалт, үзэл санаа, зарчим, зорилтоо тодорхойлохдоо санхүүгийн хувьд ил тод, намыг институт байлгах, ёс зүйн хатуу хариуцлагатай байхаар аль эрт хийчихсэн юм. Бидний баримталж байгаа зарчимтай хуулийн төслийн зарим заалтууд нийцэж байна. Хуулийн төсөлд ёс зүйн журамтай байхыг тусгасан бол бид аль эрт дүрэмдээ хийж өгсөн. 

-Нийцэхгүй байгаа заал­туу­даас ганц нэгийг дурдаж болох уу?

-3000-аас доош хүн амтай засаг захиргааны нэгжид намын салбар байгуулж болохгүй гэсэн. Энэ бол ардчиллын зарчимтай шууд зөрчилдөж байгаа. Хэт улстөржилтийг намжаах зорилготой гэж тайлбарлаж байгаа ч нөгөө талдаа ардчиллын том зарчимтай зөрчилдөөд байна. Өөр олон заалт бий. Хуулийн төслийн зарим заалт дэвшилттэй боловч 25 жилд олсон ардчиллын ололтыг үгүйсгэж болохгүй. Одоогийн улс­төржилтөөс зугатаах нэрийн дор өмнө нь олж авсан амжилтаасаа ухарч болохгүй.

-Танай нам хатуу ги­шүүнч­­­­лэлийг дэмждэг биз дээ?

-Үгүй, бид хатуу гишүүнч­лэлийг эсэргүүцдэг. Гэхдээ өнөөгийн Улс төрийн намын тухай хуулиар хатуу гишүүнчлэлтэй байж орон нутгийн бүтцийг бий болгоно. Үзэл санааны хувьд хатуу гишүүнчлэлийн эсрэг. 

-Гэхдээ танайх үе үе ги­шүүд элсүүлдэг. Энэ чинь тэ­гээд хатуу гишүүнчлэлтэй бай­гааг нэг хэлбэр биш гэж үү?

-Бид тэгж кампаничилсан байдлаар гишүүдээ элсүүл­дэггүй. Элсэх сонирхол­той хүмүүсээ цуглуулж байгаад тэдний үзэл бодлыг сонсдог. Үзэл баримтлал, зорилгоо танилцуулаад санаа бодол нийлсэн тохиолдолд бүлэглээд элсүүлдэг. Та бүхний сонголт, үзэл санаа улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулъя гэж үзэж байгаа бол хамтарч ажиллая гэдэг. Бидний үйл ажиллагааг дэмжиж байгаа хүмүүсийн байр суурь, албан тушаал, бизнесийг  өнөөгийн хэт улс төржсөн нөхцөлд эрсдэлд оруулахгүй байхыг бид хичээдэг. 
Тиймээс бид хүмүүсийг гишүүнээр элсэхээсээ өмнө тэдэнд өөрсдөө шийдэх бололцоо олгохыг эрмэлзэж ажилладаг. Намын  жинхэнэ гишүүн болж ил гарахгүйгээр бидний үйл ажиллагаанд оролцоод явах бололцоог хангах зорилгоор бид дэмжигч гишүүн гэсэн статусыг бий болгосон. Манай намд гишүүнээр элссэн хэн боловч андгай өргөдөг. Андгай өргөхийн гол утга санаа нь намын гишүүн ямар нэг байдлаар авлига, хээл хахууль, албан тушаалын гэмт хэрэгт холбогдвол нам өмгөөлөхгүй, харин ч уг гишүүнийг хууль хяналтын байгууллагад өгнө гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэрэг. Ингэснээр ёс зүйн хувьд цэвэр байна, энэ бол бидний хамгийн том ялгарал.

-Улс төрийн намын тухай хуулийн зарим заалтыг нь дэмжиж, заримыг нь дэм­жихгүй гэлээ. Намуудын энэ хуулиас илүүтэй Сонгуулийн хуульд ач хобогдол өгч байгаа. Танай намын байр суурь ямар байгаа вэ, Сонгуулийн хуулийн төсөлд?

-Манай Бодлого, судалгааны хүрээлэнгийн судлаачид, хуульчид ажиллаж байна. Ерөнхийдөө Улс төрийн намуудын тухай хуулийн төсөлд улс төрийн намууд тодорхой дэмжлэг үзүүлж ажиллах ёстой. Энэ хүрээнд зөв зүйтэй зарчмууд дээр санал нийцэж байгаагаа ил тод илэрхийлэх нь бидний үүрэг гэж харж байгаа. Сонгуулийн тухай хуулийн дөрвөн ч хувилбар яригдаж энэ бүхэн дээр намууд ухаанаа уралдуулж байгаа мөртлөө, Улс төрийн намын тухай хууль дээр ямар нэгэн байр суурь, хувилбарууд яригдахгүй байна. Намууд өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлүүлэх ёстой шүү дээ. Дотроосоо өөрчлөгдөхийг хичээхгүй байж улс төрийн эрх авах арга замаа өөрчлөхийг хичээж байгаа нь нийгмийг эрүүлжүүлэх гэсэн ард түмний эрлийг мухардуулж байна.
 
-Намууд өөрсдөдөө ашиг­тай байх хувилбараар Сон­гуу­­лийн хуулийн төслүүдийг оруулж ирсэн гэх гээд байна уу?


-Тийм ээ, хууль санаачлах эрхэнд тулгуурлан дөрвийн дөрвөн хувилбараар сонгуу­лийн тухай хуулийн төсөл орууллаа. Тэгсэн мөртлөө улс төрийн намын тогтолцоондоо аль нь ч санаа зовохгүй хаячихсан. Энэ бол улс төрийн намууд төлөвшөөгүй, үнэт зүйлс байхгүйг л харуулж байгаа юм. Улс төрийн намын тухай хуулийн төслийг батлахгүй байлаа ч гэсэн манай намын үнэт зүйлс, зарчим, бодлого өөрчлөгдөхгүй. Бид тодорхойлсон зорилгынхоо дагуу л ажиллана. Дэлхий нийт ч энэ чиглэл рүү явж байгаа шүү дээ. 

-Үндсэн хуулийг өөрчлөх эсэхээр ард нийтийн санал асуулга явуулъя гэж байсан. Санал асууж шийднэ гэдэг танай намынхны нэг зорилго биелчихлээ гэж болох уу?

-Нийтийн зөвшилцлийн хамгийн том бэлгэ тэмдэг бол­сон Үндсэн хуулийг нийтийн зөвшилцөлгүйгээр, ард нийтээс асуулгүй өөрчлөх нь ардчиллын зарчимд үл нийцэх үйлдэл. Бид 1992 онд Үндсэн хуулийг мөнгөгүй улс төрийн орчинд баталсан. Тиймээс маш цэвэр орчноос Үндсэн хууль төрсөн. Тэр үед улстөрчид нь мөнгөгүй, эрх мэдлийн тухай ойлголт ч үгүй байсан. Харин эрх мэдэлтэй байхын хэрээр, цаг хугацааны эрхээр тэд хуулиар дамжуулж эрх мэдлээ удаан хадгалж болохыг ойлгож. Энэ бусармаг үйлдэл нь сэдэрсээр 2000 онд “дордуулсан до­лоон” өөрчлөлтийг Үндсэн хуульд хийсэн шүү дээ. Ард ний­тээс асуулгүй хийсэн үйл­дэл нь өнөөдрийн улс төрд мухардлын үүд хаалгыг нээсэн. Бидний харж байгаагаар эхлээд ард түмнээс өөрчлөх үү, үгүй юу гэдгийг асуу. Дараа нь ямар заалтыг яаж өөрчлөхөө олон нийт, судлаачид, улс төрийн намууд, бусад ашиг сонирхолын байгууллагуудаар хэлэлцүүлэх шаардлагатай. Эдгээрийн оролцоог боловсруу­лал­­тын шатанд зайлшгүй хангах ёстой. УИХ-аас ажлын хэсэг томилогдох үед бид зургадугаар сарын 26-нд Үндсэн хуулийг нийтийн зөвшилцөлгүй өөрчлөхийг эсэргүүцэж тайван цуглаан зохион байгуулсан. Бид удаа дараа шаардлага хүргүүлсэн. Хамгийн сүүлд бид арваннэгдүгээр сарын 16-нд ардын хурал зохион байгуулж, хүмүүсийн санал бодлыг сонсоод дөрөв дэх шаардлагаа хүргүүлсэн. Одоог болтол бидэнд ямар ч хариу өгөөгүй байгаа. Эдийн засаг хямарч, олон нийт бухимдаж байгаа энэ үед өөрсдийн улс төрийн нөхцөлдөө тохируулан Үндсэн хуулиараа тоглож нийгмийн тэнцвэрээр хамаагүй оролдож болохгүй. 

-Ард нийтийн санал асуулгын хуулиа өөрчлөөд санал асуух шийдвэр УИХ-аас гарчихвал яах вэ?

-Ард нийтийн санал асуулга явуулахаар болоод ард нийт ямар нэг эсэргүүцэл үзүүлбэл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу гацах эрсдэл бий. Тэгэхээр шаардлагатай өөрчлөлт нь гацах эрсдэлтэй гэсэн үг. Одоогийн тохиолдолд улс төрийн чадамжгүй, нэр хүндгүй болсон энэ парламент Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх эрхгүй гэж бид харж байгаа. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулиа сайн унших ёстой. Тэдний энэ гоомой үйлдэл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг найман жилээр хойшлуулах эрсдэлтэйг мэдэх хэрэгтэй.

 

Эх сурвалж: “Ардчилал” сонин

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • anzaarch bn (59.153.115.146)
    ene humuus yund ni ingej durguitsne ve? huuchin bsn aldaanuudiig zasah zorig gargaj bhad puu paa geh yum ter tusam ni demjmeer sanagdchlaa
    2015 оны 12 сарын 14 | Хариулах
  • Zochin (103.26.195.99)
    Yag zuv...odoo l bag, institutionii zarchmiig namuudad tuluvshuulehgui bol Mongol hugjihguii, ulgeriin baatruud amilsan heveeree l bna. Ene zarchimdaa hatuu baigaarai! Demjij baina shuu.
    2015 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (216.123.206.82)
    90 жил болохдоо МАН, МАХН, 25 жил болохдоо АН төлөвшиж амжаагүй л явна. 1 настай хүүхэд өөрсдийгөө төлөвшсөн гэж ярихаас огиудас хүрчихлээ. Ах нараасаа том ярьдаг хүүхэд гарч ирэх нь... Эд нар бүгд адилхан
    2015 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (185.64.196.108)
    Zub zuiltei demjib
    2015 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.229.120.120)
    ene 25 jild undsen huuliin mehanik aldaanaas l bolj uls oron heel hahuuld idegdsen
    2015 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.229.123.65)
    ЭБЭГИЙН ХАНЦУЙНЫ НАМ МАНАНГИЙН ХАМТАРСАН ХУВИЛБАР
    2015 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.57.95.113)
    шаадаарай
    2015 оны 12 сарын 07 | Хариулах
  • зочин (202.21.117.114)
    АН шиг бас сайхан шаадаг нөхөр гарч ирж дээ, том намууд байхад сая байгуулагдсан эд нар төлөвшсөн гэнэ ээ, ард түмнийг яаж ч хуурч болно, гэж боддог нөхдүүд гарч иржээ,
    2015 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.57.95.113)
    Ганбаатарын бууны нохой, одоо бүр намаараа популизм хийхнүү
    2015 оны 12 сарын 07 | Хариулах
  • Иргэн (134.113.238.4)
    1 жил ч хүрээгүй байж эдний нам төлөвлөшинө гэж юу байхав даа.
    2015 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (182.222.142.32)
    Alivaa uls toriin namd lieder gedeg hun baij uragshaa yavdag onol praktiktai yum daa.heden hun niileed nam baiguulaad boldog yum haan ch bhguig odoo boltol meddeggui yum uu.hoorhiis
    2015 оны 12 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
    8 цаг 58 мин
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
    9 цаг 56 мин
  • Европын 23 орны 23 киног БНСУ-ын Сөүл хотод үнэ төлбөргүй толилуулна
    11 цаг 0 мин
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
    11 цаг 17 мин
  • Үнэт цаасны арилжаа түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ
    11 цаг 24 мин
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
    11 цаг 52 мин
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Ч.Маргад эх орондоо ирлээ
    13 цаг 5 мин
  • "Доха" олон улсын кино наадам эхэллээ
    14 цаг 6 мин
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
    14 цаг 38 мин
  • 8660 хүүхэд гэртээ ойр суралцаж, анги дүүргэлтийн асуудал буурсан үзүүлэлттэй байна
    14 цаг 56 мин
  • "Өмнөговийн Хүлэгүүд" баг Зүүн Азийн супер лигийн хоёр дахь тоглолтдоо 29 онооны хожигдлоос эргэн ирсэн ч хожигдол хүлээлээ
    15 цаг 34 мин
  • Д.Трамп Ши Жиньпин, В.Путин нартай түүхэн уулзалт хийхийнхээ өмнө Филиппин саатлаа
    17 цаг 12 мин
  • 13 жилийн хүлээлтийн эцэст “Grand Theft Auto 6” тоглоом дэлхий даяар нээлтээ хийлээ
    17 цаг 56 мин
  • Мьянмар улс Рохинжа үндэстний цөөнхийн эсрэг хийсэн үйлдлийнхээ төлөө геноцидын хэрэгт хариуцлага хүлээх анхны улс болно
    18 цаг 18 мин
  • Японы Кюүшюү аралд 5.3 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
    18 цаг 18 мин
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
    18 цаг 21 мин
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
    18 цаг 27 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д зодоглох Монголын 18 бөх
    18 цаг 35 мин
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
    18 цаг 46 мин
  • Агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна
    18 цаг 54 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
24 баримт
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 24 БАРИМТ: Дэлхийн гүнжүүдийн тухай сонирхолтой түүхүүд
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК