Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Алтан бөмбөг” ёслолын ажиллагаан дээр Э.Бат-Үүл тэрбум төгрөгний тэмцээн зохиохоо амлалаа

2015-12-14
0
ЖИРГЭХ

Хөлбөмбөг гэдэг агуу спорт Монгол улсад үүсэж хөгжин өөрсдийн холбоогоо байгуулаад 56 жилийг үдэж байгаа билээ. Энэ хугацаанд үе үеийн төлөөлөл болсон  тамирчид, дасгалжуулагчид гээд бид бүхний өнөө үетэй золгох тэрхүү сайхан замын гүүр нь болсон хүмүүсийг бид мартах учиргүй.  Монголын Хөлбөмбөгийн Холбоо 2015 онд түүхийн нэгэн шинэ хуудсыг бичиж, өнгөрөгч онд хийж бүтээсэн ажлаа дүгнэн оны төгсгөлд хөлбөмбөгийн шилдгүүдээ алдаршуулж Алтан бөмбөг” шагнал гардуулах ёслолын ажиллагааг амжилттай зохион байгууллаа.

Гэрэл зургийг Ч.Ганбат/

Хүрэлцэн ирсэн хүндэт зочдын царайнаас танхимийн уур амьсгал гайхалтай байгааг бэлхэнээ мэдэх боломжтой.  Бөмбөрийн нүргээн танхимд суух зочдыг удирдан хөглөж “Алтан бөмбөг” ёслолыг албан ёсоор эхлүүлээ. Үүний дараагаар Монголын Хөлбөмбөгийн Холбооны 2015 онд хийж бүтээсэн тэрхүү агшиныг дүрс бичлэгээр үзүүллээ. Ингээд ёслолын ажиллагааг нээж МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар хэлсэн үгэндээ “Монголын хөлбөмбөгийн үгсийн сангаас БИ гэдэг үгийг хасья. Үүнээс цааш БИД гэж ярьж бид хамтдаа бүтээх болно. Бөмбөг олон талстаас бүтдэг шиг “Монголын Хөлбөмбөг”-ийн хөгжил тамирчин, дасгалжуулагч, үзэгч хөгжөөн дэмжигчид, спонсор ивээн тэтгэгчид, төр засгийн дэмжлэг болон сэтгүүлчид хэвлэл мэдээлэл гэсэн маш олон нэгдлээс бүрддэг багийн спорт билээ. Ирэх онд хамтдаа илүү их зүйлийг хийж "НЭГ БАГ, НЭГ ЗОРИЛГО" уриан дор нэгдэн хамтдаа зүтгэцгээе. Хожигдлоос айж хөгжлөөс ухрахгүй"  гэдгийг онцоллоо.

Монголын морин хуурын чуулга үүний дараагаар тайзыг эзэгнэн олон улсын хөлбөмбөгийн холбоо буюу ФИФА-ийн сүлд дууг язгуур хөгжмөөр эгшиглүүлсэн нь өвөрмөц бөгөөд гайхалтай байсныг нуух юун.

 

"Алтан бөмбөг" шагналын ШИЛДЭГ ШҮҮГЧ номинаци.

 

“Алтан бөмбөг” шагналын  хамгийн эхний номинаци буюу шилдэг шүүгчийг тодруулахаар МХБХ-ны Гүйцэтгэх Хорооны гишүүн, Шүүгчдийн Хорооны дарга ноён М.Батболд болон GN Beverages "ХХК"-ийн захирал хатагтай Д.Эрдэнэчимэг нар хүндэт индэр дээр хамтдаа гарч ирлээ. Ингээд дугтуйг нээн нэрийг дуудахад шилдэг шүүгчээр Болдын Хаш-Эрдэнэ нийт 99 оноотойгоор “Алтан бөмбөг” шагналын эзэн боллоо. Тэрээр 8 жил тасралтгүй шүүгчээр ажиллаж байгаа бөгөөд МХБХ-ны 1-р зэргийн шүүгчийн зэрэглэлтэй Монгол Улсын шүүгч юм.

"Алтан бөмбөг" шагналын ШИЛДЭГ ДАСГАЛЖУУЛАГЧ номинаци.

 

Үүний дараагаар шилдэг дасгалжуулагчийн шагналыг гардуулахаар Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Лувсандоржийн Сандагдорж болон ЭМСЯ-ны газрын дарга Х.Бакитжан нар гардуулсан юм. "Алтан бөмбөг" 2015 наадмын шилдгээр “Эрчим” клүбийн дасгалжуулагч Д.Батнасан болон З.Баттулга нар тодорлоо. Хоёр дасгалжуулагч нэгэн зэрэг энэхүү шагналыг гардан авсан нь түүхэнд үлдэх ховорхон тохиолдлын нэг байлаа.

Арга хэмжээ дээд түвшинд зохион байгуулагдаж бүх зүйлс дэс дараатай, цаг хугацаатай сайхан болж байлаа.

 

"Алтан бөмбөг" шагналын ШИЛДЭГ ГООЛ номинаци.

 

Хөлбөмбөгчид бид бүхний энэхүү дурсамжит баярын өдрийн дараагийн нэгэн номинаци буюу “Алтан бөмбөг”-ийн шилдэг гоолын эзнийг тодруулахаар МХБХ-ны Дэд Ерөнхийлөгч Б.Буман-Учрал, NTV телевизийн захирал А.Баярбат нар хүндэт индэр дээр гарч ирлээ. Шилдэг гоолын сүүлийн шатанд  “ФС Улаанбаатар” клүбийн хагас хамгаалагч О.Баяржаргал, “Сэлэнгэпресс” клүбийн хамгаалагч Б.Гарьдмагнай мөн “Улаанбаатарын Унаганууд” багийн довтлогч Ц.Түмэнжаргал нар шалгаран үлдээд байсан юм. Улмаар саналын илүүтэйгээр “Сэлэнгэпресс” клүбийн хамгаалагч Б.Гарьдмагнайгийн “Хоромхон” клүбийн эсрэг оруулсан гоол түүнд “Алтан бөмбөг” шагналыг авчирлаа.

"Алтан бөмбөг" шагналын "ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ" тоглогч номинаци.

 

МХБХ энэ жилээс эхлэн охид эмэгтэйчүүдийн гадаа талбайн лигийн тэмцээнийг 8 багийн дунд амжилттай зохион байгуулсан билээ. Уг тэмцээн цаашид уламжлал болон зохион байгуулагдах бөгөөд анхны шилдгээ ийнхүү тодрууллаа. Шилдэг эмэгтэй тамирчинд шагналыг гардуулахаар МХБХ-ны Гүйцэтгэх Хорооны гишүүн, Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн Хорооны дарга ноён Б.Болдбаатар болон УИХ-ын гишүүн М.Батчимэг нар гардууллаа. Саналын үр дүнгээр “Хад” клүбийн тамирчин Б.Намуун тодорч анхны “Алтан бөмбөг” хүртсэн эмэгтэй тамирчнаар тодорлоо.

"Алтан бөмбөг" шагналын ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ тоглогч номинаци.

 

Энэ үдшийн хамгийн их сэтгэл догдлуулсан,  хүн бүхний хүсэн хүлээсэн оргил мөч болох шилдэг эрэгтэй тамирчинг тодруулах торгон агшин тулж ирлээ. Шагналыг гардуулахаар Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч ноён Э.Бат-Үүл болон Монголын спортын түүхэнд хамгийн том шагналыг санг амлаж, түүнийгээ өгж чадсан "Хүрхрээ" брэнд, Хүнсний манлай үйлдвэр “Арвайн Үндэс” компанийн гүйцэтгэх захирал ноён О.Оргил нар гардууллаа. Шилдэг эрэгтэй тоглогчоор “ФС Улаанбаатар” клүбийн хагас хамгаалагч О.Баяржаргал тодорлоо. Түүний хувьд 2015 оны “Хүрхрээ” үндэсний дээд лиг  болон “Холбооны цом” тэмцээний мөнгөн медалийг давхар хүртсэн хаалттай цохилтын мастер билээ.

Шилдэг эрэгтэй тамирчинаар тодорч "Алтан бөмбөг" шагналыг гардан авсан тэрээр сэтгэгдлээсээ бид бүхэнтэй хуваалцахдаа сандарч, догдолж, баярлаж байгаагаа нуусангүй. Үнэхээр л үе тэнгийн шилдэг тамирчидтайгаа өрсөлдөж эцсийн мөчид ялагч болно гэдэг үгээр илэрхийлэх аргагүй биз. 

Тэрбум төгрөгний шагналын сантай тэмцээнийг 2016 онд зохион байгуулна.

 

Мөн энэ үеэр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл хөлбөмбөг сонирхогчдод хандан нэгэн гэнэтийн бэлгийг задаллаа. Ирэх 2016 онд нэг тэрбум төгрөгний шагналын сантай “Нийслэлийн Цом” тэмцээн зохион байгуулах болсоныг баяртайгаар мэдэгдэе. Монголчууд нүүдэлчин ард түмэн учир ганцаарчилсан спорт түрүүлэн хөгжиж ирсэн. Одоо бид бүхэн багийн спортыг хөгжүүлж хамтдаа хөгжлийг бүтээцгээе хэмээн хэлсэн нь олон хүнд таатай санагдаж басхүү эртнээс бага тамирчдаа бэлтгэх нэгэн бодлыг дасгалжуулагч тамирчдад төрүүллээ. Үнэхээр л тэрбум төгрөг гэдэг Монголын спортын түүхэнд байгаагүй том тоо. Харин үүнийг хийх болно гэдгийг “Алтан бөмбөг” шагнал гардуулах ёслолын ажиллагаа дээр мэдэгдсэн нь баяр дээр баяр нэмсэн сайхан үйл явдал боллоо. Мөн бид бүхний сайн мэдэх 15-р хорооллын хөлбөмбөгийн талбайг гэрээний дагуу МХБХ-д хүлээлгэн өгж байна. Ингэснээр илүү олон тоглолтыг бид зэрэг явуулах боломжтой болж байгаа бөгөөд хойч үеийн хөлбөмбөгийн спортынхонд оруулж буй том хөрөнгө оруулалт боллоо.

"Алтан бөмбөг" шагналын Бэлгэдлийн шигшээ баг.

 

Энэхүү баяртай мэдээний дараагаар 2015 оны хөлбөмбөгийн гарааны 11 тамирчин буюу “Бэлгэдлийн шигшээ”  багийг олонд зарлалаа. Шагналыг МХБХ-ны Гүйцэтгэх Хорооны гишүүд болон МХБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир нар гардууллаа. Бэлгэдлийн шигшээ багт хаалгачаар Б.Ариунболд /Эрчим/ хамгаалагчдаар Г.Төгөлдөр/Эрчим/ Б.Гарьдмагнай /Сэлэнгэпресс/ Ц.Энхжаргал /Эрчим/ Н.Цэдэнбал /Улаанбаатарын Унаганууд/ хагас хамгаалагч Б.Батбилгүүн /Эрчим/ О.Баяржаргал /ФС Улаанбаатар/ Х.Цэнд-Аюуш /Улаанбаатарын Унаганууд/ А.Улсболд /Хоромхон/ довтлогчоор Н.Наранболд /Хоромхон/ Ц.Түмэнжаргал /Улаанбаатарын Унаганууд/ гэсэн тамирчид тодорч “Алтан бөмбөг” шагналыг гардан авлаа.

МХБХ-ны Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал

 

“Алтан бөмбөг” ёслолын ажиллагааны төгсгөлд МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар өөрийн нэрэмжит шагналыг гардуулан өглөө. Монголын Хөлбөмбөгийн төдийгүй спортын салбарт үнэтэй хувь нэмэр оруулж өмнө нь байгаагүй 500 сая төгрөгний шагналын санг гаргаж буй “Хүрхрээ” брэнд, Хүнсний манлай үйлдвэр “Арвайн Үндэс” компанийн хамт олонд чин сэтгэлийн бэлэг болгож бүхий л тамирчин, дасгалжуулагч, спортын сэтгүүлч нарын алганы хээ болсон дурсгалын зүйлийг гардуулан өглөө.


Үүний дараагаар мөн орон нутгийн идэвхтэй гишүүн болох 20 гаруй жил Монголын хөлбөмбөгийн тэмцээн уралдаанд тогтмол оролцож буй Өвөрхангай аймгийн “Хужирт” клүбт талархал илэрхийлэн шилэн цом, МХБХ-той хамтран ажилладаг  Жи Эн Бевержис “ХХК”, МХБХ-ны бүхий л тэмцээн уралдааныг шууд дамжуулан эх орон даяар хүргэдэг NTV телевизийн хамт олон, Улаанбаатар Синема “ХХК” Идэрчүүдийн бүхий л тэмцээн уралдааныг ивээн тэтгэдэг “Тэнгис” кино театр болон Эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллах Япон дасгалжуулагчийн Монголд байх хугацаанд байраар хангах “Их Монгол” ХХК-ийн хамт олонд өөрийн нэмэржит шагналыг гардууллаа.

Ийнхүү Монголын хөлбөмбөгийн төлөө цохилох зүрхтэй хүн бүхний хүсэн хүлээсэн 2015 оны шилдгийн шилдгийг тодруулах “Алтан бөмбөг” шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа бүтэн 3 цагийн турш үргэлжилж хөшгөө хаалаа. Ирэх жилийн яаг энэ цагт бид бүхэн 2016 оны шилгүүдийг тодруулах билээ. Монголын хөлбөмбөг мандтугай.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (103.26.193.48)
    shan shoudah yumda.heden terbum idsen hun ogohos yahavde.
    2016 оны 01 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.26.194.172)
    Хотын төсвөөс биш,Үүл баатрын хүүгийн компаниас тэрбум төгрөг гарна гэж найдъя.Хотын төсвөөс гаргавал иргэд дургүйцэх байлгүй дээ?
    2015 оны 12 сарын 15 | Хариулах
  • ZOCHIN (202.180.216.19)
    МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар өөрийн нэрэмжит шагналыг гардуулан өглөө - BI GEXEE BOLISON GEED BAISAN YALAA ? ENE CHIN SHUDRAGA ES YUM UU ? SHUDRAGA ES YUM UU …???
    2015 оны 12 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.57.95.224)
    Bat uul mindee daan ch yavdaa chi min.
    2015 оны 12 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.229.122.136)
    CHULUDAI ULEN TOLGOITO GATSURTIN CHIMBA HUVIASA CHI ULSAS IDSEN MONGO NOSO OG
    2015 оны 12 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
    8 цаг 6 мин
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
    9 цаг 4 мин
  • Европын 23 орны 23 киног БНСУ-ын Сөүл хотод үнэ төлбөргүй толилуулна
    10 цаг 8 мин
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
    10 цаг 25 мин
  • Үнэт цаасны арилжаа түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ
    10 цаг 32 мин
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
    11 цаг 0 мин
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Ч.Маргад эх орондоо ирлээ
    12 цаг 13 мин
  • "Доха" олон улсын кино наадам эхэллээ
    13 цаг 14 мин
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
    13 цаг 46 мин
  • 8660 хүүхэд гэртээ ойр суралцаж, анги дүүргэлтийн асуудал буурсан үзүүлэлттэй байна
    14 цаг 4 мин
  • "Өмнөговийн Хүлэгүүд" баг Зүүн Азийн супер лигийн хоёр дахь тоглолтдоо 29 онооны хожигдлоос эргэн ирсэн ч хожигдол хүлээлээ
    14 цаг 42 мин
  • Д.Трамп Ши Жиньпин, В.Путин нартай түүхэн уулзалт хийхийнхээ өмнө Филиппин саатлаа
    16 цаг 20 мин
  • 13 жилийн хүлээлтийн эцэст “Grand Theft Auto 6” тоглоом дэлхий даяар нээлтээ хийлээ
    17 цаг 4 мин
  • Мьянмар улс Рохинжа үндэстний цөөнхийн эсрэг хийсэн үйлдлийнхээ төлөө геноцидын хэрэгт хариуцлага хүлээх анхны улс болно
    17 цаг 25 мин
  • Японы Кюүшюү аралд 5.3 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
    17 цаг 26 мин
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
    17 цаг 29 мин
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
    17 цаг 35 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д зодоглох Монголын 18 бөх
    17 цаг 43 мин
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
    17 цаг 54 мин
  • Агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна
    18 цаг 2 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
24 баримт
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 24 БАРИМТ: Дэлхийн гүнжүүдийн тухай сонирхолтой түүхүүд
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК