Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“60 тэрбумын асуудалд хариуцлага тооцсоны дараа ҮХ-ийн өөрчлөлтийг ярих нь зөв үү, эсвэл өнөөдөр үү

2017-8-01
0
ЖИРГЭХ

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай хэлэлцүүлэг өчигдрөөс эхэллээ. УИХ-ын Тамгын газраас томилсон долоо баг долдугаар сарын 31-нээс 09 дүгээр сарын 03-ныг хүртэлх хугацаанд Монгол Улсын 21 аймаг, бүсчилсэн сумд, нийслэлийн 9 дүүрэгт Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулахаар болжээ. УИХ-ын Тамгын газраас Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг дөрвөн үе шатыг дамжиж боловсруулсан учир хэлэлцүүлэг өрнүүлэхэд бэлэн болсон гэж үзэж байгаа аж. Харин энэхүү өөрчлөлтийг МАН олонхоороо түрий барьж хийхээр зэхэж байгааг сөрөг хүчнийхэн мэдэгдсээр буй. Хамгийн сүүлд гэхэд хэлэлцүлэг эхлэх гэж буй мэдээлэлтэй зэрэгцэн УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит бусаар хуралдаж, “60 тэрбумын асуудалд хариуцлага тооцсоны дараагаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг ярих нь зөв” хэмээн үзэж, мэдэгдэл гаргав. Тэгвэл тэдний байр суурийг “24 VS 24” буландаа онцолж байна.

 

 

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг дөрвөн үе шатыг дамжиж боловсруулсан

 

Монголын өнөөгийн нийгэм нь Үндсэн хуулийг боловсруулж байсан 1991 оны үеэс ихээхэн өөрчлөгдсөн бөгөөд эдгээр нийгэм, эдийн засаг, улс төрийн өөрчлөлтөөс хамаарч Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүсч байна. Тодруулбал, шинэ Үндсэн хуулийн дэглэм үйлчилсэн 25 жилийн хугацаанд төрийн эрх мэдэл хоорондын харилцан хяналт-тэнцлийг хангах, улс төрөөс хаараат бус, мэргэшсэн чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх, засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх, төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлж, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулахтай холбогдсон зарим нэг асуудлыг шийдвэрлэх шаардлага нийгмийн хөгжлөөс урган гарч байна.

 

Монгол Улсын Үндсэн хуульд тодорхой асуудлаар нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг Улсын Их Хурлын гишүүдээс 2000, 2011, 2012, 2015 онуудад Монгол Улсын Их Хуралд тус тус өргөн мэдүүлж байсан.

 

Монгол Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоолоор баталсан “2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-т “...эрх мэдлийн харилцан хяналттай, тогтвортой, хариуцлагатай төрийг бий болгохын төлөө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өнөөгийн хэрэгцээ, шаардлагыг харгалзан ард түмнээсээ асууж шийдвэрлэнэ.” хэмээн тусгажээ.

 

Мөн Монгол Улсын Их Хурлаас Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг 2017 оны 02 дугаар сарын 09-нийн өдөр баталсан бөгөөд тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.3-т заасан асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэх үндэслэл, шаардлагыг тодорхойлох”-д Зөвлөлдөх санал асуулгыг заавал явуулахаар хуульчилсан.

 

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл явцад олон нийтийн оролцоог хангаснаар Үндсэн хуульд итгэх олон нийтийн итгэл, түүний хууль ёсны байдлыг улам бүр нэмэгдүүлэх болно.

 

Иймд Улсын Их Хурлын даргын 78 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг долоо хэмжиж, нэг огтлох зарчмын дагуу монголын нийгэм дэх Үндсэн хуулийн ач холбогдлыг хэвээр хадгалах, Үндсэн хуулийн үндсэн бүтцийг эвдэхгүй, харин улам бэхжүүлэх шаардлагатай гэж үзэж Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулсан болно. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг  дөрвөн үе шатыг дамжиж боловсруулсан.

 

АН: 60 тэрбумын асуудалд хариуцлага тооцсоны дараагаар ҮХ-ийн өөрчлөлтийг ярих нь зөв

 

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр /2017.07.31/ ээлжит бусаар хуралдав. Хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг дараах тодорхой зарчмын байр суурийг илэрхийлж байна. Үүнд Үндсэн хууль нь ард түмэн, төр хоорондын суурь харилцааг зохицуулах дээд хууль мөн тул Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг бүх нийтээр хэлэлцүүлэн “Ард нийтийн санал асуулга”-ыг явуулж, тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

Мөн төрд итгэх түмний итгэлийг дээдлэн, төрийн албыг 60 тэрбумаар арилжаалж, төрийн эсрэг гэмт хэрэг өдүүлсэн этгээдүүдэд хариуцлага тооцож байж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх нь төрийн ёс зүйд нийцнэ хэмээн үзэж байна.

 

Түүнчлэн Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлуудыг өргөн хүрээнд хамруулах шаардлагатай гэж үзэж ажлын хэсэг байгуулан, намын гишүүд дэмжигчдийн оролцоог хангаж, Ардчилсан намын Үндэсний Бодлогын Хороогоор хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

24tsag.mn

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
24VS24: Татвар нэмэх нь буруу, татварын нэмэгдэл иргэдэд нөлөөлөхгүй
24VS24: Дархан аварга Г.Өсөхбаярын эхнэр Б.Нарантуяагаас уучлалт гуй
24VS24: МАХН-ыг санаатайгаар хагалган бутаргаж байна, гишүүдийнхээ үгийг сонсохгүй байна
24VS24: Б.Хурц, Ж.Батзандан нарын зөрүүтэй өчгийг хэн дэнслэх вэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (29)

  • ZOCHIN (202.70.46.215)
    UNDSEN HUULIA UATALTAI UURCHIL UGUI BOL MONGOLCHUIDIIG TSIHUA ZII NAR MASH AYULTAIGAAR ASHIGLAN MONGOLCHUIDIIG BUTARGAN TARAAH HORT UILDEE ASAR AIMSHIGTAIGAAR ULAIRAN ZUTGEJ BNA HUULIA MASH UAARALTAIGAAR UURCHIL UURCHIL MAN NAMD ITGEDEG SHUU TED BUTARGAGCH BISH BITGII GAI BOL
    2017 оны 08 сарын 06 | Хариулах
  • zochin (202.70.46.215)
    AN NAMIIN 200 TERBUMIIG BOSGOSON C.ERDENE EHLEED SHALGUUL TERIIG ZII LUUHAAN BUR SAIN MEDEJ BGAA 20060 INGEHED ALI NI ILUU MUNGU BOSGOSIN BE ZII ER NI HUNIIG UNAGAJ BWAL 1SAUA CH BSAN DALIN OCHKOOWDON HUALAAGAAD DAIRCHIH YUMAA UURSDIINHUU 200 TERBUMAA medseer. BAIJ. TA NAR 100. 100. N TERBUMAAR L NAIMAALTSDAG BAIJ ENE ARAI DAWARCJ BGAA YUM BISHUU ZII SHOROND BH HUN TER SHORONDOO L MARSH BAS GANSUH BATTULHA MONGOLIIN TUR TA NARIIN TOGLOOM BISH
    2017 оны 08 сарын 06 | Хариулах
  • Mongol oo (202.9.42.31)
    65 suudaltai bj yu huleesen yum be. Zorigtoi hudluud gemt hergiin sejigten battulga gansuh nart bid doromjluulaad suuh uu aan. Battulgig sejigtneer tatasd Korea shig shalgaach ee
    2017 оны 08 сарын 04 | Хариулах
  • иргэн (27.123.212.134)
    АН тийм л шудрага юм бол хүмүүсийн саналыг худалдаж авсан тар олон тэрбумынхаа асуудлыг шударгаар шалгуулаач дээ . Төрийн албыг авилга авч зарах асуудлыг өнгөрсөн 4 жилд та нар эхлүүлсэн юм биш үү .
    2017 оны 08 сарын 04 | Хариулах
  • Зочин (122.201.31.106)
    60 тэрбумын асуудлыг шалгаж цэгцлэх хэрэгтэй !!! Гадаад, дотоод аль ч хурээнд Монгол Терийг маш муугаар дугнэж Итгэл алдахад хургэнэ шуу !!! Энэ мэт бохир асуудал хир буртгаа эхний ээлжинд шийдэж аваад Ундсэн Хуулиа шинэчлэх шаардлагатай !!!
    2017 оны 08 сарын 02 | Хариулах
    • Зочин
      Тэгээд яачаав Илжигээ 60 тэр бумыг хэрэгжуулсэн АНд ял оноох естой бус уу
      2017 оны 08 сарын 02
  • Иргэн (150.129.141.215)
    Миний vзэж байгаагаар хамгийн ноцтой асуудал болгоны ар талд С. Баяр гэдэг энэ хvн байх шиг байгаа юм. 2008 оны УИХ- ын сонгуулийн дараах саналын луйварыг эсэргvvгчдийн цуглааныг эв зvйгээр зохицуулахыг хvcээгvй vйлдэл, 2009 оны еренхийлегчийн сонгуулийн дараах Элбэгдоржийн талд С. Баяр ажиллаж Н. Энхбаярыг ялагдуулж , Энхбаярыг БАРИВЧЛУУЛСАН асуудал, 2016 оны УИХ- ын 60 тэрбум, хакер, хууль хяналтынханы хамгаалт авч санал авах, Саяын еренхийлегчийн сонгуульд далдаас С. Баяр оролцож байгаа байдал. Эдгээрт С. Баяр сонгуулийн ШТАБ- ыг удирдаж орсон байдаг тэхдээ ямагт хvчирхийлэл гарч байгаа нь ажиглагдаж байна. МАН энэ 60 тэрбумын асуудлын дор дотроо их цэвэрлэгээ хийж бохир хvмvvcтээ хуулийн хариуцлага хvлээлгэх хэрэгтэй. Олон удаагийн давтагдсан гэмт vйлдлvvд нэг едер тэсэрч байна. С. БАЯРЫН ажлын тактик нь хvч хэрэглэж айлган сvрдvvлдэг арга юм байна.
    2017 оны 08 сарын 02 | Хариулах
  • Зочин (67.111.249.66)
    МАН 60 тэр бумын тухай ярьсан бол АН 2012 онд 60 тэр бумыг хэрэгжуулсэн нь унэн гэж Доржзодов тэр бичлэг дээрээ ярьсан байна АНы 60 тэр бум тогрогийн хэргийг Бонд мэтээр цусалсан 7 2 тэр бум долларын хэрэгтэй нь хамт шалгаж хариуцлага тооцох хэрэгтэй Монголчуудаа
    2017 оны 08 сарын 02 | Хариулах
    • Хуурамч МАНы гишуунд
      Тэгээд яачаав Илжигээ 60 тэр бумыг хэрэгжуулсэн АНд ял оноох естой бус уу
      2017 оны 08 сарын 02
    • МАН- ы ахмад гишvvн
      Фортуна, Гарамгбаатар, Менхбат гэх мэтийн АН- ын нехдийг шалгажгаа ШАЛГААД эхэлчихсэн. 60 тэрбум бол улс терийн гэмт хэрэг. ТЕРИЙН ЛУЙВАР энэ нь терийн ОНЦ гэмт хэрэг20-25 жилийн ял авах естой. Ганц Сандуйг биш М. Энхболд, А. Ганбаатар, С. Баяр, Б. Бадамжунай нарыг шалгаж хуулийн хариуцлага хvлээлгэх нь шударга есонд нийцнэ.
      2017 оны 08 сарын 02
  • Зочин (67.111.249.66)
    60 тэр бум гэх л юм ердоо 25 сая долларын асуудал ийм монгоор албан туушал худалдсан ч юм уу буу мэд харин Ард тумний хоронго болох 7.2 тэр бум долларыг цусалсан АНы асуудлыг яах гэж байна. АНы луйварчид ял завших гэж 60 тэр бумын асуудлаар хооцолдож байгаа нь илт. Ундсэн хуулийг яаралтай оорчилж АНы хулгайч дээрэмчдийг шоронд нь хийх хэрэгтэй. Ундсэн хуульд оорчлолт оруулахгуй байх нь АНы хулгарч нарт л ашигтай
    2017 оны 08 сарын 02 | Хариулах
    • Зочин
      Тэгээд яачаав Илжигээ 60 тэр бумыг хэрэгжуулсэн АН ял авах естой бус уу
      2017 оны 08 сарын 02
    • Иргэн
      60 тэрбум, хакер бол терийн эрхийг хууль бусаар авч байгаа маш ноцтой хэрэг. УИХ vндсэн хуульд еерчлелт хийх чадамжгvй хvмvvcийн беегнерел. Бараг бичиг vcэг мэдэхгvй, этик байхгvй, тарах естой.
      2017 оны 08 сарын 02
  • Зочин (150.129.143.105)
    ХН хэдэн тэнэгүүд нийлчихээд л хуцах олуулаа байхдаа яаж хуцалдаж байлаа даа одоо больчих АНУУСУУДАА нэг их юм бодчихож та нарын норгийг засаад явж л байна
    2017 оны 08 сарын 01 | Хариулах
  • АНХААР, МОНГОЛЧУУДЫГ ХАГАЛАН БУТАРГАХ ТОМ ДАЙН ЯВ (103.57.93.107)
    Энэ асуудлыг шийддэг байгууллага, хүмүүс ажиллаж байна. Гэтэл ҮХ-ийн өөрчлөлтийг хаа хамаагүй хэргээр барьцаалах оролдлого гарч байгаа нь утгагүй. Тэгэж яривал ингэж барьцаалж болох томоохон хэргүүд ч цагдаа прокурор дээр байгаа гэхийм билээ. Гадны гар хөл болсон монголчуудыг хагалж талцуулах бодлого сүүлийн 27 жил гаарлаа, бид л ухаарахгүй бол аюул ойрхон боллоо.
    2017 оны 08 сарын 01 | Хариулах
  • ИРГЭН (103.57.93.107)
    ҮХ-ИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ ИНГЭЖ УЛС ТӨРЖҮҮЛЭХ ЯМАР Ч ШААРДЛАГА БАЙХГҮЙ. ТЭР 60 ТЭРБУМ ГЭГЧ ЮУ БОЛОХ, БАС ТОМЧУУД ДЭЭР ҮҮСГЭЭД ЯВЖ БАЙГАА ХЭРГҮҮД ЧУХАМ ЮУ БОЛОХЫГ ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГА ХАРИН ДЭЭДСИЙН НӨЛӨӨНД ОРОЛГҮЙ ШУУРХАЙ, ШУДАРГА ШИЙДЭХ ЁСТОЙ. АРД ТҮМЭН ХАРЖ ХҮЛЭЭЖ БАЙГАА ШҮҮ.
    2017 оны 08 сарын 01 | Хариулах
    • Иргэн
      VНДСЭН ХУУЛЬД ЕЕРЧЛЕЛТ ХИЙХ ТОХИРОО БVРДЭЭГVЙ БАЙНА. НЭГ НАМ ДАНГААР 65 СУУДАЛ АВСАН НЬ ХVЧНИЙ ХАРЬЦАА АЛДАГДСАН СЕРЕГ ХVЧИНГVЙ БОЛЖ ХАРАГДАЖ БАЙНА. НЕГЕЕ ТАЛД ЭНЭ УДААГИЙН УИХ - д ХУУЛЬ ХЭЛЭЛЦЭХЭД МЭДЛЭГ ЧАДВАР ДУТУУ ОЛОН ГИШVVД БАЙНА ТЭД ЗЕВХЕН КНОП ДАРАХААС ЕЕР VVРЭГ ГVЙЦЭТГЭЖ ЧАДАХГVЙ. ТЭГЭЭД Ч ХУУЛЬ БУС ЛУЙВРЫН, ЯМАРЧ ЧАДАМЖГVЙ ХУУЛЬ ТОГТООХ БАЙГУУЛЛАГА ГЭДЭГ НЬ ГАРГАЖ БАЙГАА ОЛОН ХУУЛЬ ШИЙДВЭРVVДЭЭС НЬ ХАРАГДАЖ БАЙНА. ЭСЭРГVVЦЭЖ БАЙНА.
      2017 оны 08 сарын 01
  • зочин (66.181.188.189)
    Ан.ман намууд цаашдаа монголд хэрэггүй нь амьдралаар нотлогдож байна. Үндсэн хуулиндаа зөвхөн өөрчлөлт оруулаад парламентийн засаглалаа улам хүчтэй болгож шийдвэрлэх хэрэгтэй байна.
    2017 оны 08 сарын 01 | Хариулах
  • Г.Батнасан (202.179.31.11)
    60 тэрбумын хүрээнд албан тушаалд хүрсэн хүмүүс хэлэлцүүлэг гээчийг зохион байгуулж, мөнгө, хуйвалдаан, луйвараар УИХ-д сууж хууль бусаар төрийн эрхийг авсан 65-н бор төлөгнүүд хэлэлцээд Үндсэн хуулийг өөрчилчихвөл Монгол улс эмээлээ гэдсэндээ авч удахгүй мөхөх болно. Эхлээд гэмт хэрэгтнүүдийн асуудлыг нэг тийш болгож байж үндсэн хуулийн тухай ярилцах нь зөв.
    2017 оны 08 сарын 01 | Хариулах
    • АНы бузарууд гэнэн цайлган шудрага тохитой томоот
      Хахаха хоорхон ш дээ энэ АНы тархины тураалууд АНы дебилууд 120 тэр бумаар албан тушаал худалдсан нь унэн ш дээ Илжигээ
      2017 оны 08 сарын 01
  • Эх сурвалжит (103.229.123.189)
    Тэр 60 тэрбум гэж үнэн бололтой миний нэг таньдаг эмэгтэйг төмөр замын нэг салбарйн даргаар болоод шийдвэр гарчихсан байтал уг салбарт 9 хөн сар ажилласан ямарч туршлагагүй 27 настай залууг 50 саяар дарга болгосон гээд төмөр замын барилга ангийнхан бүгд дургүйцэн ярилцах юм гэтэл нөгөө дарга болсон залуу нь би АТГ- д танилтай бас мөнгөтөй та нар яах юм гэж ажилчидаа дарамталдаг гэнэ үнэндээ тэр залуугын хадам эцэг нь АТГ- д нөлөө бүхий байцаагч нь үнэн юм билээ монголд хөдөлмөрийн хамгийн хатуу чанга зохион байгуулөлт сахилга бат ай төмөр зам хүртэл МАН- ын 60 тэрбумын цалманд орчих ч гэж дээ
    2017 оны 08 сарын 01 | Хариулах
    • Зочин
      Хахаха хоорхон ш дээ энэ АНы тархины тураалууд АНы дебилууд 120 тэр бумаар албан тушаал худалдсан нь унэн ш дээ Илжигээ
      2017 оны 08 сарын 01
  • ИРГЭН (202.72.245.207)
    ТӨРИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН ХЭРЭГ ИЛЭРЧИХЭЭД БАЙХАД ЮУН ҮХ ӨӨРЧЛӨХ ВЭ?
    2017 оны 08 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.9.40.0)
    Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт дандаа МАН-ын дэмжигч, хамаатан садангуудаа жирийн иргэдийн төлөөлөл болгож оруулж байгаа юм билээ. Тэгээд судалгаандаа энгийн санамсаргүйгээр иргэдээ сонгосон гэж худлаа тайлбарлаж байгаа тул энэ өөрчлөлт бол цэвэр МАН-д ашигтай хувилбараар хийгдэх гэж байгаа нь ойлгомжтой тул иргэд үүнийг эсэргүүцэж жинхэнэ чадалтай, мэдлэгтэй хүмүүсээр хийлгэх хүртэл хойшлуулах нь зөв
    2017 оны 08 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.70.46.212)
    Үндсэн хуулийн өөрчлөлт гээд хэдхэн хүн л яриад байна. Яг ямархуу өөрчлөлт хийх юм. Гол нь хариуцлагыг яаж хэнтэй ямар байдлаар тооцох юм гээд тодорхой юм ярихгүй гөлийсөн юм яриад байх.60 тэрбумын хэргийн амьсгаануудыг маш хурдан шоронд нь явуулсан нь дээр
    2017 оны 08 сарын 01 | Хариулах
    • Зочин
      МАН 60 тэр бумын тухай ярьсан бол АН 2012 онд 60 тэр бумыг хэрэгжуулсэн нь унэн гэж Доржзодов тэр бичлэг дээрээ ярьсан байна АНы 60 тэр бум тогрогийн хэргийг Бонд мэтээр цусалсан 7 2 тэр бум долларын хэрэгтэй нь хамт шалгаж хариуцлага тооцох хэрэгтэй Монголчуудаа
      2017 оны 08 сарын 01
  • Зочин (112.72.11.122)
    Shalgah ni unuudur turiin alba huldalj b.a . Iim humuus mud eh ornoo hudaldah baih shuu ul suuritai sain shalga turiin undur bolon busad alban tushaal bolgonig solij bgaa ni unen shuu dee
    2017 оны 08 сарын 01 | Хариулах
  • Зочин (85.96.90.99)
    Zuv 60 ter bumaa neg tiish n bolgood niigemee tseverlej avaad daraan undsen huulindaa uurchlult hiih n zuv hereg.shuu
    2017 оны 08 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.179.24.52)
    МАН САХИЛ АВААД ШАЛ ДОРДОВ ДОО
    2017 оны 08 сарын 01 | Хариулах
  • хууульч (202.9.43.182)
    АЛИВАА ЗҮЙЛ ХУУЧИРЧ МУУДАЖ ЖАМ ЁСООРОО ҮГҮЙ БОЛНО ???..... ТЭР НЬ НИЙГМИЙГ ШИНЭЧИЛХЭД СААД БОЛЖ ГАЖУУДАЛ ҮҮСГЭДЭГ УЧИРТАЙ ??? ...ЙИМЭЭС ҮҮНДСЭН ХУУЛИА ҮТЭР ТҮРГЭН ӨӨРЛӨХ ЦАГ БОЛЖЭЭ ???.......
    2017 оны 08 сарын 01 | Хариулах
    • Зочин
      МӨНГӨӨР ТӨРИИГ УДИРДАХ НЬ БҮТЭХГҮЙ БОЛОХООР ҮНДСЭН ХУУЛЬД ГАР ХҮРЭХ ЭХНИИХЭЭ ШИИДВЭРЛЭЭД ДАРААГИИНХАД НЬ ОРОХ УЧИРТАЙ БАЙМААР ҮХ-Г ДАН ГАНЦ НАМ ӨӨРЧЛӨХ ЭРХ БАЙХГҮЙ ШҮҮ АРД НИИТ. НАМУУД БҮГД ХЭЛЭЛЦЭЖ БАЙЖ ШИИДЭХ АСУУДАЛ ШҮҮ
      2017 оны 08 сарын 01
  • Зочин (103.57.95.82)
    Ehleed 60 terbumiin asuudliig shiidverleh ni zuv
    2017 оны 08 сарын 01 | Хариулах
  • зочин (103.229.123.78)
    хурдан үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж еранхийлөгчийг бэлэгдэл төдий болго. тэгээд аажимдаа АН, МАН хоёр санатүгэй
    2017 оны 08 сарын 01 | Хариулах
    • зочин
      сөнөтүгэй
      2017 оны 08 сарын 01
  • зочин (103.229.123.78)
    үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах хэрэгтэй.
    2017 оны 08 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.9.43.121)
    Зов ш дээ
    2017 оны 08 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Д.Гэгээ гардан тулааны Азийн аваргаас хос алтан медаль хүртлээ
    12 мин
  • Эмэгтэй бизнес эрхлэгчдэд зээлийн батлан даалтын дэмжлэгийг танилцууллаа
    56 мин
  • Зээлийн батлан даалтын сан ACSIC-ийн 34 дэх удаагийн уулзалтад оролцлоо
    59 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Энэ бүх гүтгэлэг худал болохыг нотлохын тулд би ажлаа өгч байгаад нэр төрөө сэргээлгэнэ
    1 цаг 22 мин
  • БНСУ агаарын сөнөөгч онгоцнуудаа хөөргөжээ
    1 цаг 32 мин
  • Украины нийслэлд Оросын цохилтын улмаас ус, цахилгаан тасарчээ
    2 цаг 8 мин
  • Дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл мотоцикл, мопед, скүүтерийн хөдөлгөөнийг хориглолоо
    2 цаг 35 мин
  • Гэр бүлийн хүчирхийллийн 80, хулгайлах гэмт хэргийн 13, залилангийн 22 тохиолдол бүртгэгджээ
    2 цаг 39 мин
  • Л.Мөнхбаясгалан: Манай Ерөнхийлөгч хэдэн зуун килограмм туухай өргөдөг мундаг гээд мангартаад байж болохгүй!!!
    2 цаг 50 мин
  • Улаанбаатар хотод ялимгүй цас орох төлөвтэй байна
    3 цаг 27 мин
  • Хэнтий аймагт хүрэн баавгай 361 удаа үзэгдэж давхардсан тоогоор 375 толгой баавгай бүртгэгджээ
    19 цаг 55 мин
  • Монгол Улсад 958 мянган жуулчин иржээ
    21 цаг 8 мин
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
    22 цаг 38 мин
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
    22 цаг 55 мин
  • ОХУ-ын тулаанч Сергей Билостенный PFL холбооны хүнд жингийн дэлхийн аварга боллоо
    23 цаг 2 мин
  • Аравдугаар сард гадаадын 3,646 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ
    23 цаг 36 мин
  • Шинэ дасгалжуулагчийн эхний сорилт эх орондоо...
    23 цаг 53 мин
  • Мэдэгдэл
    23 цаг 53 мин
  • Нийтийн тээврийн зарим чиглэлийг богино эргүүлж байна
    Өчигдөр 12 цаг 03 мин
  • Т.Сайфолла ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
    Өчигдөр 11 цаг 40 мин
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК