Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Би аавдаа хайртай

2017-8-08
0
ЖИРГЭХ

Бага байхад аав духан дээр минь яльгүй тамхины бохь үнэртүүлсэн уруулаараа үнсэж, үнэрлэдэг байж билээ. Тэр л үнэр, тэр л мэдрэмж одоо үе үе санаанд минь ордог. Насан өндөр болсон болохоор аавыгаа улам л хүүхдэрхүү зантай болж байгааг нь анзаардаг. Эсрэгээрээ би одоо аавынхаа буурал толгойг тэвэрч үнсдэг. Сайхан мэдрэмж төрдөг. “Хэзээ нэгэн цагт энэ мэдрэмжийг мэдрэх боломжгүй болно шүү дээ” гэж бодохоор өөрийн эрхгүй хамар шархирдаг. Аав минь хар нялх цагаас минь надад олон олон үнэт дурсамжийг үлдээсэн. Хамгийн гайхалтай нь би ааваасаа эр зориг, үр хүүхдүүдээ тэжээн тэтгэх ёстой гэсэн хөдөлмөрч зан, нягт нямбай байдал, мөнгөнд хандах хандлага гээд л амьдралд хэрэгтэй бүхий л зүйлийг сурсан. Бас хүний  мөс чанар, ёс суртахуунтай, хүнлэг энэрэнгүй байхад суралцсан. Аав минь социализмыг бүтээн байгуулалцаад завгүй байсан ч гэсэн яаж ийгээд оройн цагаар бидэнд үлгэр ярьж өгнө, уншсан номноосоо сонирхолтой хэсгийг ярих, хүүхэлдэйн киног камераар үзүүлдэг байлаа. Бас  түлээ хөрөөдөж бэлдэх, ус зөөх, гадна хашаа хороогоо цэвэрлэх зэрэг ажил хөдөлмөрийг хамтдаа хийдэг байсан. Үлгэр домог ярьж өгч энэрэнгүй, бусдыг хайрлах, хүн чанар ёс суртахуунд сургаж, хамдаа ажил хөдөлмөр хийж хөдөлмөрч чанарт сургаж байжээ. Зарим үед бүтэлгүйтэн  үеийн хүүхдүүдтэй муудалцан уйлсаар орж ирэхэд хэзээ ч намайг шууд өмөөрч байсангүй, харин юунд буруу байсныг ухааруулан хэлж өгдөг байлаа.

 

Аав хүн, хүүхдийнхээ хүмүүжилд 80 хувийн нөлөө үзүүлдэг болохыг аль хэдийн судлаачид тогтоосон. Үр хүүхдүүдээ хайрлан, ханиа халамжлан амьдарч байгаа залуу сайхан аавууд олон байгаа ч зарим талаар дутагдалтай аавууд ч байгааг хэлэхгүй өнгөрч болохгүй санагдна. Үр хүүхдүүдээ эрүүл бие бялдар, саруул оюун ухаантай, сэтгэлийн тэнхээтэй сайн хүн болоосой гэж хүн бүр боддог бас хүсдэг. Гэтэл эр хүний, эцэг хүний үүрэг хариуцлага ямар өндөр болохыг мэдсээр байж үйл хөдлөл, үг хэлээ хянаж, ирээдүйн иргэдийг бэлтгэж байгаагаа анхаарах цаг болсон байна. “Эр хүн шиг бай” гэж бид ярьдаг. Тэгэхээр эр хүн гэдэг ямар мундаг үлгэр дуурайлал болохыг харж болох юм. Ингээд аавууддаа дараах хэдэн санамжийг хүргэе. 

 

 

•    Хүүхдүүдийнхээ хажууд байхдаа “Би ямар байна хүүхэд маань ийм л болно” гэдгийг үргэлж санаж байгаарай.
•    Хамт байх цаг мөчийг чанартай өнгөрүүлж байгаарай. Хамт тоглох, ном унших, үлгэр ярьж өгөх гэх мэтийн энгийн үйлдлүүд хамгийн чухал болохыг санаарай.
•    Хамтдаа ямар нэгэн бүтээлч зүйлийг хийж байгаарай. Хүүхэд тань хөдөлмөрт дурлах болно.
•    Ухаалаг утас, телевизор, компьютерээс хол байлгаж, байгаль эх дэлхийтэйгээ харилцаж сурахад нь үлгэр дуурайлал үзүүлээрэй. Хүссэн хүсээгүй тэр “ухаалаг” бүхнийг амьдрал өөрөө сургаад өгдөг. 

Эцэст нь хэлэхэд сайн аавтай байснаараа би үргэлж сэтгэл дүүрэн, бахархалтай амьдардаг. Миний амьдралын бүхий л амжилтуудын суурийг тавьж өгсөн аавдаа би хайртай.

 

Манжаагийн Алтанцэцэг
Хувь хүний хөгжлийн институтын захирал, сэтгэлзүйч

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Б.зочин (124.158.95.187)
    Ёстой сэтгэл хөдлөм сайхан сэтгэгдэл бичжээ.Аавууддаа урт нас, удаан жаргалыг хүсье.
    2017 оны 08 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эмэгтэй бизнес эрхлэгчдэд зээлийн батлан даалтын дэмжлэгийг танилцууллаа
    32 мин
  • Зээлийн батлан даалтын сан ACSIC-ийн 34 дэх удаагийн уулзалтад оролцлоо
    35 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Энэ бүх гүтгэлэг худал болохыг нотлохын тулд би ажлаа өгч байгаад нэр төрөө сэргээлгэнэ
    58 мин
  • БНСУ агаарын сөнөөгч онгоцнуудаа хөөргөжээ
    1 цаг 8 мин
  • Украины нийслэлд Оросын цохилтын улмаас ус, цахилгаан тасарчээ
    1 цаг 44 мин
  • Дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл мотоцикл, мопед, скүүтерийн хөдөлгөөнийг хориглолоо
    2 цаг 11 мин
  • Гэр бүлийн хүчирхийллийн 80, хулгайлах гэмт хэргийн 13, залилангийн 22 тохиолдол бүртгэгджээ
    2 цаг 15 мин
  • Л.Мөнхбаясгалан: Манай Ерөнхийлөгч хэдэн зуун килограмм туухай өргөдөг мундаг гээд мангартаад байж болохгүй!!!
    2 цаг 26 мин
  • Улаанбаатар хотод ялимгүй цас орох төлөвтэй байна
    3 цаг 3 мин
  • Хэнтий аймагт хүрэн баавгай 361 удаа үзэгдэж давхардсан тоогоор 375 толгой баавгай бүртгэгджээ
    19 цаг 31 мин
  • Монгол Улсад 958 мянган жуулчин иржээ
    20 цаг 44 мин
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
    22 цаг 14 мин
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
    22 цаг 31 мин
  • ОХУ-ын тулаанч Сергей Билостенный PFL холбооны хүнд жингийн дэлхийн аварга боллоо
    22 цаг 38 мин
  • Аравдугаар сард гадаадын 3,646 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ
    23 цаг 12 мин
  • Шинэ дасгалжуулагчийн эхний сорилт эх орондоо...
    23 цаг 29 мин
  • Мэдэгдэл
    23 цаг 29 мин
  • Нийтийн тээврийн зарим чиглэлийг богино эргүүлж байна
    Өчигдөр 12 цаг 03 мин
  • Т.Сайфолла ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
    Өчигдөр 11 цаг 40 мин
  • Израилын цэрэг газын зурваст хамас бүлгийн ахлах командлагчийг устгажээ
    Өчигдөр 11 цаг 15 мин
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК