зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шулуухан байцгаая

2017-8-21
0
ЖИРГЭХ

"Одоо шулуухан байя. 60 тэрбумын хэрэг бол эвлүүлэг биш".


 


Нийгмийн тодорхой хэсэгт өнөө цагийн хамгийн шударга хүн хэмээн үнэлэгддэг Ц.Нямдорж гуай ийн өгүүлжээ. Цааш нь "60 тэрбумын бичлэг, сонгуулийн ялагдлын буруутнууд хариуцлагаа хүлээх ёстой"... Маш тодорхой байр суурь. Тиймээ, тэд хариуцлагаа хүлээх ёстой, зайлж бултах газар байхгүй.


Аль 1996 оны үеэс нэг намын системд ойр ажиллаж байсны хувьд Ц.Нямдорж гуайн хурц шударгадуу занг талархдаг, олон ч тохиолдолд түүний үг, санаа нь алив ээдрээтэй бүрхэг асуудлыг тодруулж, тодорхой болгоход хувь нэмэр болж байсан, манай улс төрийн орон зайд яах аргагүй хэрэгтэй нэгэн хүчирхэг дуу хоолой болно.


Гэвч заримдаа шударгаар оршиж буй эсэхэд маш ноцтой эргэлзэх. Холион бантан, ойлгохын аргагүй орон гаран, хачин хаос байдал ч байна.


Ингэхэд Ц.Нямдорж гуай Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа л гэв гэнэтхэн 60 тэрбумын асуудал нь эвлүүлэг биш гэдгийг олж нээв үү???? Намынхаа бага хурал дээр М.Энхболдтой өрсөлдөж унаад, цаашид Ерөнхийлөгчийн сонгуульд амжилттай оролцоорой хэмээн Энхболдынхоо духан дээр нь үнсэж байсан сэтгэл хөдлөм дүр зургийг би л хувьд хараахан мартаагүй, одоо ч нүдэнд харагдсаар байна. Бас намынхандаа төдийгүй өөрийг нь шударга хэмээн дэмжин талархдаг хэсэгт хандаж "М.Энхболдыг дэмжээрэй, яг намайг явж байна гэж бодож дэмжээрэй" хэмээн уриалж байгаагүй билүү? "Энхболд даргад нэг гайхалтай ер бусын чанар бий. Тэр бол ер бусын тэвчээр. Энэ тэвчээрийн цаана төрийн хүний ноён нуруу байдаг" ч гэж бас хэлжээ.

 

Тэр үед 60 тэрбумын асуудлаа шулуухан ярьж байхгүй яасан юм бэ? Яах гэж Намын бага хурлын тайзан дээр үнсэн сүйд болж, дэмжихийг уриалж байсан юм бол?


Харин одоо унасан хойно нь гэнэт ийн өшигчиж байдаг нь ямар ёс, жудаг вэ? Ямар зарчим бэ? Хэрвээ М.Энхболд Ерөнхийлөгч болчихсон бол Ц.Нямдорж гуай 60 тэрбумын асуудлыг шулуухан ярихгүй, тэгээд нөгөөх гүлдийдэг хэдтэй хамт "Эвлүүлэг" гээд өнгөрөх үү? Чухам би шударга ёс, зарчим хоёрыг Ц.Нямдорж гуайн энэ мэт үйлдлээс огтхон ч олж харахгүй байна.

 

У.Хүрэлсүх ч бас 60 тэрбумын асуудлыг нэн хурцаар эгдүүцэн эсэргүүцэв. Тэрбээр Шадар сайд хэмээх албаа хүртэл өгч, энэ шударга бус байдалтай шалба нүдэлдэхээ эрс шулуун зарлан, томоос том балт сүх далайснаараа ардын шударга баатраар тодроод ирэх нь тэр. Шударга бусыг ийм ихээр тэчьяадан эсэргүүцэж буй нь сайн ч, сайхан ч хэрэг. Гэвч... У.Хүрэлсүх 60 тэрбумын асуудал эвлүүлэг биш гэдгийг өмнө нь ч мэдэж л байсан шүү дээ. Тэр бүү хэл М.Энхболдтой 1996 оноос л үй зайгүй хөтлөлцөж, улс төрд дагуулан хүч түрэн орж ирсэн намтар түүх нь бий. Чухам тэр хоёрын дагуул болсон залуус л МАХН/тухайн үеийн/ -ын уураг тархийг цөлбөж, хотын фракци хэмээх мөнгөний машиныг бий болгох үндэс суурь нь болсон. Аль 2000 оны үеэс л МАХН-ын боловсон хүчний шалгуур огт өөр болчихсон юм. Шалгуурыг зоосны нүхээр харж, долдой билбүүрдлээр хэмждэг Н.Энхбаярын арга барилыг М.Энхболд, У.Хүрэлсүх хоёр харин ч улам нарийн боловсронгуй системтэй болгосон. Чухам Н.Энхбаяртай хийсэн тэдний тэмцэл нь үзэл бодлын, зарчмын, онолын, итгэл үнэмшлийн гэхээс илүүгээр эрх ашгийн тэмцэл л байсан.


2008-2011 оны үед л хотын фракцын албан тушаал наймаалдаг нь ил тод болсон тухай яригдаж, "Намын санхүүжилт, боловсон хүчний асуудлыг Албан тушаал наймаалах замаар шийдэж болохгүй ээ" гэсэн бүхний өөдөөс, Намын шинэчлэл ярьсан бүхний өдөөс чухам У.Хүрэлсүх л нударга зангидаж, "сүх далайж" яваагүй гэж үү? 2009 он, 2010 он гээд болж байсан үйл явдлууд сонин хэвлэл, архивт хангалттай үлдсэн биз. Тэр бүгдийг дурдвал арвин бичлэг болно. Гэтэл өнөөдөр л гэв гэнэт тэр байдлыг үзэж мэдээд, ухаарч таниад буй мэт аашлах. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр У.Хүрэлсүх чухам л "Манай намын хамгийн сор болсон хүнээ бид дэвшүүллээ" гэж М.Энхболдын тухай яриагүй бил үү?


Үнэн хаана байна? Шударга зан, зарчим хаана байна вэ? Гэнэтхэн Шадар сайдын суудлаа хүртэл золиосолж ирээд чухам ТЭМЦЭНЭ гэх. Хоёр сарын өмнө тэмцэж байхгүй яасан юм бэ? Хоёр жилийн өмнө 60 тэрбумын хэрэг анх сөхөгдөж байхад тэмцэж байхгүй яасан юм бэ? Тухайн нөхцөлд байдалд л шударга ёс хэрэг болдог, бусад үед нь огт тоодоггүй нь өнөөх Х.Баттулга ерөнхийлөгчийн хэлдэг “улс төр” үү?


У.Хүрэлсүх тэмцэх л байх л даа, гэхдээ тэр Энхболдын бүлэглэлтэй л тэмцэнэ. Уг мөн чанар өөрчлөгдөхгүй. Яагаад гэвэл энэ тэмцэлд нь зарчим гэдэг зүйл огтхон ч алга. Зөвхөн эрх ашгийн төлөөх явцуу тэмцэлдээ шударга ёсыг бороохой болгож л ашиглана. Тэгээд шударга ёсыг ашигласан бэлгэвч шиг л хаяна. Байдал хэвээр үлдэнэ.
Өнөөдөр тэдний 60 тэрбумтай тэмцэнэ хэмээн сүрхий чанга дуугарцгааж байгаа нь "Хулгайч хулгайчыг бариарай гэж орилдог"-той яг адилхан сонсогдож байна.


Шадар сайдаа хүртэл өгч, УЗ-ийн хурлаа шийдмэгхэн хаян гарч буй У.Хүрэлсүхийн сүржигнэл нь шударга ёс тогтооход түй ч нэмэр болохгүй. Угаас тэр тийм сүржин хүн. Сүржин зан гэдэг бол даржин оюуны илрэл. Эх оронд харийн дайсан илд мэс бариад халдсан үед, мориндоо мордоод харийн дайсныг дарах цагт чухам Хүрэлсүх бол маргаангүй үндэсний баатар болох хүн. Харин мориноосоо буугаад төр улсыг төвхнүүлэхэд тэр мэтийн сүржин зан, даржин оюун нэмэр болохоос илүүгээр нэрмээс болох нь их байдаг. Сүхээр модыг цавчин унагаж, хагалж буталж болдог, харин нарийн нандин ур хийцтэй барилга бүтээн босгоход сүх хэтэрхий бүдүүн бараг багаж билээ.


Хоёрдахь Ерөнхийлөгч Н.Багабанди гуай 60 тэрбумын эсрэг босож ирсэн У.Хүрэлсүхийг тун сүрхий магтан бичжээ. Чухам МАН-ын найдлага У.Хүрэлсүх л байна гэнэ. Ингэхэд М.Энхболдыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн үнэмлэхээ авахад нь Н.Багабанди гуай хөтлөөд явж байгаагүй билүү? Бас бус юм хэлж байгаагүй билүү? Хоёрхон сарын өмнө шүү дээ. Би дахиад л энэ үйлдлээс нь зарчим, шударга ёс олж харахгүй байна. Хор найруулга л харж байна. Би зарчимгүй улс төрийг харж байна. Би бүлгэрхэлүүд, эрх ашгуудын хоорондын тэмцлийг л харж байна. Түүнээс биш шударга ёсны төлөөх тэмцэл надад огтхон ч харагдахгүй байна.


Хэзээ ямагт дотоодынхоо зөрчлийг ил гаргадаггүй, нам дарж, наанаа эв нэгдэлтэй болж харагддаг байсан МАН-ын дотоод зөрчил өнөө хэнээс ч нуух хаах аргагүй болж ирлээ. Хатиг удаан буглах тусмаа улам урхагтай, амь насанд хүртэл аюултай болдог. МАН дотоод зөрчлөө удаан ч дарж нууж явсан даа. Буруу дөрөө дөрөөлснийх нь гор одоо ийнхүү гарч байх шиг. Буруу үр цацсаных нь хортой ургац энэ. Магад энэ намыг нь сэхээнд оруулж ч мэдэх ноцтой архагшсан хатиг. АН-ыг харин ил тод нанчилддагаараа ардчиллын илэрхийлэл болдог гэж ярьдаг ч үнэн хэрэгтээ биш юм. Нуух ч ухаанаа олдоггүй, эрээгүй бүдүүлэг болхи байдал нь тэднийг дотоод ардчилалтай мэт харагдуулдаг болохоос тэнд ямар нэгэн зарчим, үнэт зүйлийн төлөөх тэмцэл байдаггүй, эрх ашгийн анархи үнэртэй болхи нанчилдаан л байдаг.


Монголын өнөөгийн улс төрд ийм мэт зарчимгүй, "шударга ёсгүй шударга ёсны төлөө тэмцэл" хавтгайрсан. Гашуун байна.
Доржзодов гээд бас нэг ардын баатар гараад ирсэн. Угтаа бол тэр өөрөө 60 тэрбумын эх баригч, санаачлагч, тэгээд санаснаар нь болоогүйд рикетлэгч, бүлэглэлээсээ урвагч этгээд. Тэр Сундуй ундуйтангуудтайгаа хамт сууж байх учиртай нь хэнд ч тодорхой атал зөвхөн улс төрийн эрх ашгийн үүднээс сөргөлдөгч тал түүнийг зориудаар ардын баатар болгон үнэнийг төөрөгдүүлэх. Олон түмэн ч 60 тэрбумын хэргийг илрүүлсэн баатар хэмээн бахархах. Түүнийг шунал нь арай багашиг байсан бол, 20 сая төгрөг төдийд тогтсон бол энэ 60 тэрбумын хэрэг хэзээ ч илрэхгүй байсан гэдэг гашуун үнэнийг харин улс төрчид ярьдаггүй. Яагаад гэвэл тэд ийм мэт зүйлээ, урвалт, хор найруулга, рикетээ зүй ёсны байх ёстой улс төр гэж ойлгоцгоодог. Монголын улс төр яг ийм тоглоомын дүрмээр явж ирсэн, тэгээд өнөөдөр үр дүн нь энэ мэт. Ерөнхийлөгч Х.Баттулга “Боловсролгүй бүдүүн бараг бөх хүн төрийн тэргүүн болно гэж юу байсан юм бэ?” хэмээн Б.Бат-Эрдэнэ аваргыг Ерөнхийлөгчид нэр дэвшихэд нь хэлж байсан атлаа өөрөө ард нь нэр дэвшээд Ерөнхийлөгч болчихсон. Тулгатны 100 эрхэм нэвтрүүлгээрээ “Тэр бол улс төр байсан юм шүү, аваргаа” гээд уучлал гуйчихсан. Наахнуур харахад энгийн, илэн далангүй, шударга мэт боловч чухам өнөөгийн манай нийгэмд бүр огт тас мартчихсан өнөөх шударга мөн чанар, зарчим, үнэт зүйл гэдэг зүйл огт үгүй, зөвхөн тухайн нөхцөлд нь тохируулан шударга ёсыг бэлгэвч болгон хэрэглэдэг өмхийрсэн сэтгэлгээ сэнхийнэ. Хамгийн эмгэнэлтэй нь Улс төрд ИЙМ Л БАЙХ ЁСТОЙ, ИЙМ Л БАЙДАГ ШҮҮ ДЭЭ гэж тэд өөрсдөө бүр хөтөлбөргүй итгэдэг, нааш эргэж нэгийг хэлээд, цааш эргэж далаар нь тавьж, ар нуруунд хутга шаадгаа ЧАДАЖ БАЙНА гэж бахархдаг. Өнөөдрийн Ц.Нямдорж, У.Хүрэлсүх нарын араншин ч яг л адилхан. Үнэн хэрэгтээ тэд “60 тэрбумын хэрэг бол эвлүүлэг байсан” хэмээн гүлдийгээд, гүрийгээд Сундуй, Энхболд тэргүүтнээ хамгаалаад үлдэж буй нөхдүүдээсээ ер дээрдэхгүй. Магадгүй дор нөхдүүд, яагаад гэвэл тэд нөхцөл байдалд тохируулан зүсээ хувиргаж чаддаг, хамелион шиг. Ард олонд шударга болон харагдаж чаддаг, гэвч хэзээ ч шударга ёс тэдний талд байгаагүй, тэд зөвхөн бэлгэвч төдий хэмжээнд шударга ёсыг ашигладаг. Тиймээс ч тэд магадгүй гүлдийдгүүдээсээ ч аюултай. М.Энхболд Ерөнхийлөгч болчихсон бол 60 тэрбумын асуудлыг энэ байж ядан агдаж буй хүмүүс хэзээ ч сөхөж гаргаж ирэхгүй. Үүнээ улс төр гэж хэлдэг. Ойлгодог.


Өнөөдрийн Монголын улс төрийн ертөнцийн нүүр царай ийм. Түүн дээр “Монголын хүн ам 3 сая хүрсэн нь Ардчилсан намын гавьяа” хэмээн хадуурдаг Зи.Энхболдын, хойноосоо хайр найргүй хэрцгий ухуулсан ч хаширдаггүй Н.Энхбаярын, тоглоом тоотойг хэтрүүлсэн Ц.Элбэгдоржийн гэх мэт олон шинж төлвүүдийг нэмбэл бүр ч яруу тодорхой болно. Тоглоомын дүрэм нь нэг тийм зарчимгүй, хоёр шараа хэнд нь өгөхөө тооцоолдог Итгэлт баяны маягийн ашигч зальжин, суурьгүй. Үр дүнд нь ард түмэн бид үнэн худал хоёрыг заагыг ялгаж салгаж харах чадваргүй болсон. Тархи угааж, гол асуудлаас хөндийрүүлэн билбүүрдэж, хар цагааны ялгааг зориудаар хутган самууруулж, сааралтуулж байна.

 

Тэр бүү хэл ардчилал, эрх чөлөө ч байхгүй болсон. Санал нийлээгүйгээ шууд л үхэж далд ор хэмээн харааж гардаг, тэсч ядан тэчьяаддаг бол ямар юмных нь ардчилал байдаг юм бэ? Тэр бүдүүлэг анархи дайралдуутаас нь болоод үгээ хэлж чадахгүй эмээж, бэмбийж суухыг ямар эрх чөлөө гэх юм бэ?

 


Чухам өнөөдрийн бидний энэ үймээн будилаан, улс орон маань хөгжихгүй дороо хоосон дэвхцээд буйн гол үндсэн шалтгаан энд л бий. Энэ ёсзүйгүй, журамгүй, зарчимгүй байдал буюу оюун санааны ялзрал, үнэт зүйлгүй байдалд бий. Ийм байдал улс төрийг улс төр биш, хор найруулга, хошин эмгэнэлт явдал, бүлэглэл мафизм, бүдүүлэг анархизм болгож хувиргасан. Тэгээд Эдийн засгаа татаж унагасан. Ард түмэн ч шударга ёсыг, зарчим гэдэг зүйлийг мартаж, эрх чөлөөний эцсийн ганц орон зай болох сонгуулийн саналаа худалдах хэмжээнд хүртлээ ягтаж доройтсон. Доройтсон гэхээс илүүгээр зориудаар доройтуулсан.
Ингэхэд өнөөдрийн МАН дотор болж буй тэмцэл бол шударга ёсны төлөө тэмцэл биш, харин эрх ашгуудын, бүлэглэлүүдийн хоорондох тэмцэл, чухам тэр тэмцэлдээ шударга ёсыг гул барьж байгаа нь хамгийн аюултай, шударга ёсонд хохиролтой байна. Эндээс зөвхөн бүлгэрхэлийн үнэр л ханхалж байна. Би зарчим, үнэт зүйлгүй болсон улс төрийг, бас улс орныг л харж байна.
Хоосон торх хол өнхөрдөггүй. Сүржин зантай даржин хүмүүсээр удирдуулаад улс орны хөгжил олигтой урагшаа явдаггүй. Баталгаа нь бидний гашуунаар туулж өнгөрүүлсөн он жилүүд...


.
Үүнийг би хэн нэгнийг муулах зорилгоор бичсэнгүй. Бас тэдгээр хүмүүст санаа өгөх ч гэж бичсэнгүй. Тэд яагаад ч ийм мэт үгсийг хүлээж авахгүй. Яагаад гэвэл тэд зарчим, шударга ёс гэдгийг элий балай, амьдралгүй юм л гэж үзэж ойлгож ирсэн. Харин тэдний явж ирсэн энэ мэт зарчимгүй залхаг зам мөрийг нь таньж мэдээсэй, тэдний зам мөрөөр бүү замнаасай, тэгээд цоо шинэ хандлага, эрүүл ухаанаар Монголын Улс төрийг өөрчлөөсэй гэсэн үүднээс улстөрд хөл тавьж буй залуу үеийнхэнд хандаж бичиж буй юм.

 

Нийтлэлч Б.Наминчимэд

0
ЖИРГЭХ
Санал болгох
С.ОЮУНБИЛЭГ ӨӨРИЙГӨӨ СОЁЛЫН ЯАМНЫ ГАЗРЫН ДАРГААР ГАРЫН ҮСГИЙН ДАРДАС АШИГЛАН ТОМИЛСОН УУ?
Тэнэг хүний дуугүй нь сүртэй!
“MCS” УХАА ХУДАГИЙГ 350 САЯАР ЗАРСАН ЮМ БОЛ З.ЭНХБОЛД УЛСАА 1.5 ТЭРБУМААР ЗАРЖЭЭ!
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (42)

  • Зочин (202.55.191.130)
    sain unsh daa huuhduud mini. onovchtoi, tovch todorhoi bichij
    2017 оны 12 сарын 03 | Хариулах
  • zochin duu (202.179.24.15)
    nutgiin ahdaa bayar hurgie mash unen bichsen bna hezee neg tsagt tanii niitleliig humuus bugd oilgoh bolno buu shantar
    2017 оны 10 сарын 05 | Хариулах
  • Бүтэн Монгол= Шашин шүтлэг (203.91.117.8)
    Нөхцөл байдал өмнө түүхийн цаг үеүдэд ч ийм л байсан хойшид ч ийм байх тавилантай. Яахав байдлыг хэдэн хулгайч нараар төлөөлүүлэн бичих гэж оролдсон байна. Гарах арга замыг санал болгох чадваргүй байна. Монголын үндэсний шашин, зан заншил уламжлалаа гээсэн хүн адгууснууд төрүүлэх замаар ГАДНЫ ТЕХНОЛОГИОР МОНГОЛЫГ УДИРДАЖ БУЙ тохиолдолд гарах боломжгүй... Эхлээд юуг шүтэх, ёс зүйтэй хүн бэлтгэх зэрэг уламжлалт зан заншлаасаа хайх хэрэгтэй. ШУ -ны мэдлэг бол дангаараа тус болох нь үгүй. Монгол хүн байхын зөвхөн нэг тал нь. Бүтэн Монгол байхын тулд УЛАМЖЛАЛ, ШАШИН ШҮТЛЭГ маш чухал. Үүнд хэрхэн хандахаас л Монгол төрийн, Монголчуудын ирээдүй хамаарна даа.
    2017 оны 10 сарын 03 | Хариулах
  • Бүтэн Монгол= Шашин шүтлэг (203.91.117.8)
    Нөхцөл байдал өмнө түүхийн цаг үеүдэд ч ийм л байсан хойшид ч ийм байх тавилантай. Яахав байдлыг хэдэн хулгайч нараар төлөөлүүлэн бичих гэж оролдсон байна. Гарах арга замыг санал болгох чадваргүй байна. Монголын үндэсний шашин, зан заншил уламжлалаа гээсэн хүн адгууснууд төрүүлэх замаар ГАДНЫ ТЕХНОЛОГИОР МОНГОЛЫГ УДИРДАЖ БУЙ тохиолдолд гарах боломжгүй... Эхлээд юуг шүтэх, ёс зүйтэй хүн бэлтгэх зэрэг уламжлалт зан заншлаасаа хайх хэрэгтэй. ШУ -ны мэдлэг бол дангаараа тус болох нь үгүй. Монгол хүн байхын зөвхөн нэг тал нь. Бүтэн Монгол байхын тулд УЛАМЖЛАЛ, ШАШИН ШҮТЛЭГ маш чухал. Үүнд хэрхэн хандахаас л Монгол төрийн, Монголчуудын ирээдүй хамаарна даа.
    2017 оны 10 сарын 03 | Хариулах
  • Бүтэн Монгол= Шашин шүтлэг (203.91.117.8)
    Нөхцөл байдал өмнө түүхийн цаг үеүдэд ч ийм л байсан хойшид ч ийм байх тавилантай. Яахав байдлыг хэдэн хулгайч нараар төлөөлүүлэн бичих гэж оролдсон байна. Гарах арга замыг санал болгох чадваргүй байна. Монголын үндэсний шашин, зан заншил уламжлалаа гээсэн хүн адгууснууд төрүүлэх замаар ГАДНЫ ТЕХНОЛОГИОР МОНГОЛЫГ УДИРДАЖ БУЙ тохиолдолд гарах боломжгүй... Эхлээд юуг шүтэх, ёс зүйтэй хүн бэлтгэх зэрэг уламжлалт зан заншлаасаа хайх хэрэгтэй. ШУ -ны мэдлэг бол дангаараа тус болох нь үгүй. Монгол хүн байхын зөвхөн нэг тал нь. Бүтэн Монгол байхын тулд УЛАМЖЛАЛ, ШАШИН ШҮТЛЭГ маш чухал. Үүнд хэрхэн хандахаас л Монгол төрийн, Монголчуудын ирээдүй хамаарна даа.
    2017 оны 10 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.21.124.213)
    Ардын намд Сүх гэдэг нэг хөвгүүдийн намтар байх юм. Цэргийн жанжин байсымдаг уу. Эхнийх нь хорлогдож, дараагийх нь хорлогдох гээд байгаам даг уу. Сүх дайснаа журмын нөхөд дотороосоо хайж олоод буудаж эхэлдэг шүү. Хүчирхийлэл хүчирхийлэлийг л төрүүлдэг тул удалгүй золиос нь өөрөө болдог.
    2017 оны 09 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.70.37.2)
    yaaaaaaaaaaaaag unen zaluus uuniig unshih heregtei mash zov
    2017 оны 08 сарын 22 | Хариулах
  • Зочин (103.26.194.68)
    Bagabandiin Olon jiliin umnuh ugiig Unuudur helsen gj enduurchee chi
    2017 оны 08 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.131.225.249)
    Ene muu setguul chavaas ezdeesee daalgavar avch Nyamdorjiig muulah uym gene daanch chadal chadvar ene piguriig yaach muulaad shudraga esnii suulchiin emvelemiig gutaaj chadahgui l dee
    2017 оны 08 сарын 22 | Хариулах
  • Зочин (150.129.142.4)
    МАН-д юу боллоо ч одоо бол Багабанди илүү шүү. Монголын улс төрийн хамаг муу муухай , илжирч өмхийрсөн увайгүй дүр төрх, улсын хөрөнгийг эрх мэдэл албан тушаал, гэр бүлийн найзуудын хүрээлэлд идэж шамшигдуулах эх үүсвэр, гадныханаас хүүхдийн сургалтын төлбөрөөс эхлүүлэн элдэв аргаар мөнгө саадаг , улс төрчидийн хоорондоо өш хонзон бололцон хэмлэлдэж улсын албыг наймаалцдаг гээд бүхий л хогийн шаар мэт араншин гагцхүү НАЦАГИЙН БАГАБАНДИАС эхтэй. Хүрэлсүхэд сайндаа ч биш өмхий С.Баярыгаа нүхнээс татаж гаргах муужгайн санаа л гарагж байгаа нь тэр.
    2017 оны 08 сарын 22 | Хариулах
  • Irgen (150.129.142.4)
    МАН-д юу боллоо ч одоо бол Багабанди илүү шүү. Монголын улс төрийн хамаг муу муухай , илжирч өмхийрсөн увайгүй дүр төрх, улсын хөрөнгийг эрх мэдэл албан тушаал, гэр бүлийн найзуудын хүрээлэлд идэж шамшигдуулах эх үүсвэр, гадныханаас хүүхдийн сургалтын төлбөрөөс эхлүүлэн элдэв аргаар мөнгө саадаг , улс төрчидийн хоорондоо өш хонзон бололцон хэмлэлдэж улсын албыг наймаалцдаг гээд бүхий л хогийн шаар мэт араншин гагцхүү НАЦАГИЙН БАГАБАНДИАС эхтэй. Хүрэлсүхэд сайндаа ч биш өмхий С.Баярыгаа нүхнээс татаж гаргах муужгайн санаа л гарагж байгаа нь тэр.
    2017 оны 08 сарын 22 | Хариулах
  • Zochin (150.129.142.4)
    МАН-д юу боллоо ч одоо бол Багабанди илүү шүү. Монголын улс төрийн хамаг муу муухай , илжирч өмхийрсөн увайгүй дүр төрх, улсын хөрөнгийг эрх мэдэл албан тушаал, гэр бүлийн найзуудын хүрээлэлд идэж шамшигдуулах эх үүсвэр, гадныханаас хүүхдийн сургалтын төлбөрөөс эхлүүлэн элдэв аргаар мөнгө саадаг , улс төрчидийн хоорондоо өш хонзон бололцон хэмлэлдэж улсын албыг наймаалцдаг гээд бүхий л хогийн шаар мэт араншин гагцхүү НАЦАГИЙН БАГАБАНДИАС эхтэй. Хүрэлсүхэд сайндаа ч биш өмхий С.Баярыгаа нүхнээс татаж гаргах муужгайн санаа л гарагж байгаа нь тэр.
    2017 оны 08 сарын 22 | Хариулах
  • zochin (202.70.46.211)
    Huue bichigchee,Er.Battulga Baagii avargiig shuumjilcheed uuchlal hussen.Harin naad Man-han chini ehelj magtaj magtaj chaad unasam hoin ni ushgulsun.Ushguluulheer ch yum hiisen hun.Iimees Hurelsuh,Nyamdorj nart hem hejeegee meddeg ,tsaisan humuus bish.
    2017 оны 08 сарын 22 | Хариулах
  • ZZ (66.181.177.112)
    НАМИНЧИМЭД niitlegchid mash ih bayarlasanaa ilerhiilmeer bnaa....unen zorigtoi bichsend !!!! amijalt husii....!!!!!
    2017 оны 08 сарын 22 | Хариулах
  • ЗОЧИН (59.153.114.144)
    НАМИНЧИМЭД ГЭХ ЭНЭ ЭТГЭЭД ЭНХ60ЛД НАРЫН ЗАРААЛААР САРААЧИЖ...
    2017 оны 08 сарын 21 | Хариулах
  • ДАВААСҮРЭН (59.153.114.144)
    Ц.НЯМДОРЖ НАР НОЁН НУРУУ АЛДАХГҮЙ !!! ТЭР ХАЯНХИРВАА НАР ШИГ ХАМЕЛЕОН БИШ!!! Ц.НЯМДОРЖ , У.ХҮРЭЛСҮХ , Ө.ЭНХТҮВШИН НАРЫН ГОЛЧ ГИШҮҮД МАН - АА ТӨВХНҮҮЛЭЭД ШИНЭЧИЛЭЭД АВААД ЯВЧИХНА! М.ЭНХ60ЛДЫН БҮЛЭГЛЭЛ ШЭЭС НЬ САВИРЧ ЭЛДЭВ АРГА СААМ МӨН Ч ИХ ХУТГАНАДАА !!!
    2017 оны 08 сарын 21 | Хариулах
  • хүнхүн (103.10.23.111)
    Ц Нямдорож бол МАНийн эрх ашгийн золиос болоод байгаа хүн Хувь хүний хувид муу хүн биш Цаг нь тулаад ирхээр шудраг үг хэлдэг ньэнэ хүний жэнхэн төрлөх зан МАН ийн эрх ашиг хуулийн мэрэгжэл нь нөлөөлөж энэ хүнийг арчаагүй архаг хулгайч маягийн арга барилтай болгож байгаа гэж би боддог
    2017 оны 08 сарын 21 | Хариулах
  • Иргэн (122.201.23.66)
    Багабанди чинь Ерөнхийлөгчөөс буусны дараа сэтгүүлчийн асуултанд харь гаригаас ирсэн юм шиг бараг би байгаагүй гээд байсан санагдана даа
    2017 оны 08 сарын 21 | Хариулах
  • Иргэн (122.201.23.66)
    Ингээд л аль ч хүмүүсийг итгэхэд хэцүү, үнэн юм үхэх, төрөх
    2017 оны 08 сарын 21 | Хариулах
  • ЗОЧИН (124.158.95.14)
    НАМИНЧИМЭД ГЭЖ ЁСТОЙ НОВШ ЮМАА,60 ТЭРБУМЫН ХЭРЭГ ИЛРЭЭД БАЙХАД ЮУН ШУДАРГА ЁС БИЧЭЭД БАЙНАА??? ХАРИН Ч НЯМДОРЖ, ХҮРЭЛСҮХ НАР ШУДАРГА БАЙГАА ЮМ БИШҮҮ?? ХАРИН Ч МИ ОВОГТ ТЭНЭГ БНА, ХЭРЭГ НЬ ИЛРЭЭД БХАД Л ЭВЛҮҮЛЭГ ГЭЖ УЛАМ ТЭНЭГТЭЖ,ӨӨРӨӨ БҮР ДЭЛХИЙГЭЭС ЗАЙЛУУЛМААР ЮМ ЯРИАД ТЭНЭГТЭЭД БАЙХ ЮМ.МИ ОВОГТЫГ ХАРАХААР Л УУР ХҮРЭХ ЮМ.МОНГОЛООС УРД ЗҮГ РҮҮ НЬ ҮСЭРТЭЛ АМБААРДААД ЗАЙЛУУЛАХ ЮМ САН. ТЭНЭГ БУХЫГ.
    2017 оны 08 сарын 21 | Хариулах
  • НОВШ МИНЬ УНЭНИЙГ БИЧ (66.181.182.171)
    НАМИНЧИМЭД. Ч ГЭНУУ ДУУЛААГУЙМ БАЙНА МУУ ХАР МЕНГЕНИЙ СЭТГУУЛЧ ЧИ МЕНХБАТ СОГТУУ ЯРУУ НАЙРАГЧААСАА ХЭДИЙГ АВСАН ТА НАР ШИГ СЭТГУУЛЧ МЭРГЭЖЛИЙГ БЕГСЕЕРЕЕ ХИЙДЭГ ХАР МЕНГЕЕР ХИЙДЭГ ЕЛ ЗАЛГУУЛДАГ ЮМНУУДЫГ ОЛНЫГ Л УЗЛЭЭ
    2017 оны 08 сарын 21 | Хариулах
  • Зочин (112.72.15.198)
    Номинчимэд ээ битгий зусар бялдууч зан гарга муухай.
    2017 оны 08 сарын 21 | Хариулах
  • Зочин (112.72.15.198)
    ДашЁндон харагдаж байна. Хамаг булай муухайн үрийг энэ нөхөр буурал Очирбат нар тавьсан
    2017 оны 08 сарын 21 | Хариулах
  • з (66.181.185.111)
    Наминчимэд гуай үнэхээр голын олж зөв бичжээ. үүнийг уншаад ойлгохгүй нэгэн зүгээр л үхэр болой
    2017 оны 08 сарын 21 | Хариулах
  • з (66.181.185.111)
    Наминчимэд гуай үнэхээр голын олж зөв бичжээ. үүнийг уншаад ойлгохгүй нэгэн зүгээр л үхэр болой
    2017 оны 08 сарын 21 | Хариулах
  • Зочин (182.160.2.53)
    Наминчимэд ээ, чи зөвхөн өөринхөө хувийн эрх ашгийг бодсон нэг ОРК шдээ. нэг их сүрхий мэдлэгтэй болох гэж ядах юм даа.
    2017 оны 08 сарын 21 | Хариулах
  • Tulga-Erdene (202.131.248.210)
    Enkhboldoo buuj og!!
    2017 оны 08 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.131.248.210)
    evluuleg bish ni todorhoi bolchihloo odoo heregtnuuded ni yaliig ni onooj toriin ter ondor sentiigees hooj buulga
    2017 оны 08 сарын 21 | Хариулах
  • Зочин (139.5.219.153)
    Er ni enhbold muuhai bish enhboldiin ergen toirond hvmvvs muuhai bga bzd. Odoo ter hvmvvs gazriin hursnuus archij hayhaar buunuuruu il nlon dalduur dairtsgan hvn gj yamar blson tsag be
    2017 оны 08 сарын 21 | Хариулах
  • Tuguldur) (207.154.193.174)
    60 terbumiig shiidvel shiideheer tsag zunduu ongorloo. Shiidegdehgui bsaar btal ar araas ni garah asuudluud ulam davarsaar.. uuniig shiidej, zohih humuust ni hariutslaga tootsoh heregtei
    2017 оны 08 сарын 21 | Хариулах
  • Hanuk) (207.154.193.174)
    МАН ДОТРООСОО ЯЛЗАРЧ ДУУСЛАА. ТЭДНИЙ УВАЙГҮЙ ҮЙЛДЛИЙГ ОДОО Л ЗОГСООЖ ЦЭВЭРЛЭХГҮЙ БОЛ 2020 ОНЫ СОНГУУЛИАР ИЙМЭРХҮҮ НӨХДҮҮДЭД ХЭН Ч ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭХГҮЙ
    2017 оны 08 сарын 21 | Хариулах
  • bataa. (202.131.248.210)
    Энэ үгсийг Энхболдын нүүр рүү харж байгаад, Эрдэнэбатын нүд рүү ширтэж байгаад, Сандуйн сандлын хөлийг өшиглөж байгаад, Оюунхоролын олзны шуналыг онилж байгаад хэлэх юм сан ичих нүүртэй байж Оффшорчидоо бууж өг
    2017 оны 08 сарын 21 | Хариулах
  • zochin. (202.131.248.210)
    Eh oronoo gesen setgel mongol huug mi hujaa urbagch bolgoh gej uzej bna aa
    2017 оны 08 сарын 21 | Хариулах
  • Зочин (122.201.31.213)
    Ерөнхий командлагч маань одоо армиа хөдөлгөж улсаа цэгцлэ энэ хэдэн МАНгарууд улс орныг маань урагшаа гаргах гээд байгаа юм биш үү авилгал идэгдсэн хууль хяналтынхан чинь ажлаа ч хийхгүй ангайгаад байхад хараад суугаад байх уу монголчуудад хатуу сахилга бат, шудрага ёсыг тогтоох цаг нь болсон. Чингис хааны үед маш хатуу сахилга бат шудрага ёс байсан тийм учраас Их гүрэнийг байгуулсан бид ийм ёс зүйгүй төртэй хөгжихгүй ардчилсан улс орнууд хуулийг маш сайн мөрдөхийг шаарддаг болохоос манайх шиг замбараагүй байхыг хэлдэггүй
    2017 оны 08 сарын 21 | Хариулах
  • Зочин (122.201.31.213)
    Гэхдээ ард түмэн эднийг цөөлөхийг хүсч байна шүү дээ. Эд нар хоорондоо тэмцэх нь ард түмэнд ашигтай. МАН-д Их цэвэрлэгээ хийх хүн одоо Хүрэлсүхээс өөр байхгүй ядаж нүглээ наминчлах боломж Нямдорж, Хүрэлсүх нарт олгох ёстой өөгүй хүн гэж хаана ч байхгүй хамгийн гол нь МАН бол эх орончдын нам болохоос эрлийз хурлийзуудын нам биш
    2017 оны 08 сарын 21 | Хариулах
  • ТӨГСЖАРГАЛ (199.87.154.255)
    ЗӨВ ШДЭЭ ОДОО ШУЛУУХАН ШУДАРГА БАЙХ ХЭРЭГТЭЙ ШДЭЭЭ...ҮНЭНЭЭ ӨЧ ҮГҮЙ БОЛ ТОЛГОЙГ НЬ АВ ИЙМ ЗАРЧИМААР ЯВАХ ХЭРЭГТЭЙ...
    2017 оны 08 сарын 21 | Хариулах
  • шараа.. (202.131.248.210)
    Хар Ганбаатар зоригтой юмаа Хүрэлсүхийг сууж байхад Хүрэлсүх мэтийн гар хөлийг аалз шиг таслана гээд яриад байсан байна. арай л үнэмшилгүй юу гүү юу
    2017 оны 08 сарын 21 | Хариулах
  • уугнга... (202.131.248.210)
    МАН-ын Удирдах зөвлөлийн хурал ширүүхэн болсон байхад 60 тэрбумынхан аядуу зөөлөн болсон гэлцэх
    2017 оны 08 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.26.192.157)
    япончууд ялагдвал шууд харикэри хийдэг биз дээ.
    2017 оны 08 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.26.192.157)
    Уначаад зүгээр л зайлах хэрэгтэй л дээ. тэгэхэд миеэгийн байгааг хар гүлдийж долийчоод чичрээд суугаад байхаар нямдорж гуй дургүй нь хүрэх нь зөв биз дээ.
    2017 оны 08 сарын 21 | Хариулах
  • Зочин (66.181.160.29)
    МАН-д юу боллоо ч одоо бол Багабанди илүү шүү. Монголын улс төрийн хамаг муу муухай , илжирч өмхийрсөн увайгүй дүр төрх, улсын хөрөнгийг эрх мэдэл албан тушаал, гэр бүлийн найзуудын хүрээлэлд идэж шамшигдуулах эх үүсвэр, гадныханаас хүүхдийн сургалтын төлбөрөөс эхлүүлэн элдэв аргаар мөнгө саадаг , улс төрчидийн хоорондоо өш хонзон бололцон хэмлэлдэж улсын албыг наймаалцдаг гээд бүхий л хогийн шаар мэт араншин гагцхүү НАЦАГИЙН БАГАБАНДИАС эхтэй. Хүрэлсүхэд сайндаа ч биш өмхий С.Баярыгаа нүхнээс татаж гаргах муужгайн санаа л гарагж байгаа нь тэр.
    2017 оны 08 сарын 21 | Хариулах
  • Иргэн (124.158.111.6)
    Сая болж өнгөрсөн сонгууль нь ЕРӨНХИЙЛӨГЧИЙН сонгууль юм уу? ЗАСГИЙН ГАЗАРТ итгэл үзүүлэх эсэх талаар явуулсан сонгууль уу? санал асуулга уу?
    2017 оны 08 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  •  “Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ
    7 цаг 17 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
    7 цаг 35 мин
  • Нийт 259.5 мянган га-д улаанбуудай тариалжээ
    8 цаг 20 мин
  • Д.Отгонбаяр: "Хурд" бол ард түмний хамтлаг
    8 цаг 45 мин
  • Яармагийн гүүрний зүүн талаас Д.Сүхбаатарын талбай хүртэлх 7 км явган хүний замыг шинэчилж байна
    9 цаг 12 мин
  • ЕБС-ийн хичээлийн жилийн бүтцийг 2014 оноос хойш нийт 12 удаа өөрчилжээ
    9 цаг 14 мин
  • "Байгалийн чулуугаар шинэчилсэн авто замын хашлага 20-50 жилийн насжилттай"
    9 цаг 24 мин
  • 18 аймгийн сонгуулийн хороонд саналын хуудас болон санал тоолох төхөөрөмжийг хүлээлгэн өгчээ
    9 цаг 33 мин
  • Зайсангийн шинэ гүүрний авто замын хөдөлгөөнийг зургаадугаар сарын 30-ний өдөр нээнэ
    10 цаг 6 мин
  • Б.Батцэцэг: Монгол Улсын тухай ташаа мэдээллийг зөвхөн The Times сайт л нийтэлсэн
    10 цаг 17 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    11 цаг 6 мин
  • Хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөг лхагва гарагт болно
    11 цаг 18 мин
  • Нийслэлийн иргэдийн баяр ирэх долоо хоногт болно
    11 цаг 47 мин
  • АН-ын бүлэг Ерөнхий сайд Г.Занданшатарт дараах бодлогын шаардлагыг хүргүүлнэ
    12 цаг 26 мин
  • О.Цогтгэрэл: Монголд шийдэх асуудал дуусаагүй ч УИХ дээр хэлэлцэх асуудалгүй болоод хувирчихсан
    12 цаг 49 мин
  • Элсэлтийн шалгалт лхагва гарагт эхэлнэ
    13 цаг 57 мин
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
    13 цаг 57 мин
  • Голомт банк “Бид банкир” хакатонд “AI санхүүгийн туслах Sonya” төслөөр амжилттай оролцлоо
    14 цаг 4 мин
  • Ойрын өдрүүдэд бороо орж, сэрүүсэх боловч цаашид ихэнх нутгаар халуун байна
    14 цаг 5 мин
  • Ц.Тувааны хэлсэн "хямд шатахуун" хаана байна вэ?
    15 цаг 2 мин
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
  • Дэлхийн бөх болсон К.Ёолкийн тухай 10 баримт
  • Намын бодлогоо сөрж, Г.Занданшатарт "ёсолсон" ДӨРӨВ
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • Х.Нямбаатар: Зам засварт 1-2 зуны бороонд урсчихгүй, автобусны жинд хотойж гүдийхгүй полимер битум ашиглаж байгаа
  • Б.Пүрэвдорж: Тэтгэврийн зээлийн асуудлыг шийдвэрлэхгүй бол ахмадуудтайгаа жагсана шүү
  • Ч.Номин: Дараагийн Засгийн газарт ажиллахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна
  • Бурхан багшийн их дүйчэн өдөр хийж болох 10 ЦАГААН ХООЛ
  • Маргааш бүх нийтээр амарна
  • Н.Алтанхуяг: Ганц нам, ганцаараа бүгдийг ялна гэсэн уриатай юм шиг байна
  • Чуулган: УИХ-ын гишүүн Х.Баттулга гадаад томилолттой, сайдын үүрэг гүйцэтгэгч Т.Доржханд эмнэлгийн чөлөөтэй байна
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Өнөөдөр эхэлж буй жүдо бөхийн ДАШТ-ий цагийн хуваарь /Монголын цагаар/
  • С.Цэнгүүн: МАН-д арай өөр нэр дэвшигчид байж болоогүй юм уу?
  • 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын "цараа"
  • Ц.Даваасүрэн: Сайд болох санал ирвэл чадах л ажил
  • Л.Гантөмөр: МАН-тай хамтрах асуудал байхгүй
  • С.Ганбаатар: Ерөнхийлөгч үсэрч орж ирсэн нь дэндүү жижигхэн байгаагийн шинж
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар А.Үйлстөгөлдөрийг томиллоо
  • Ж.Алдаржавхлан нарын гишүүдээс санаачлан өргөн барьсан Хот байгуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Намын бодлогоо сөрж, Г.Занданшатарт "ёсолсон" ДӨРӨВ
  • Х.Нямбаатар: Зам засварт 1-2 зуны бороонд урсчихгүй, автобусны жинд хотойж гүдийхгүй полимер битум ашиглаж байгаа
  • С.Цэнгүүн: МАН-д арай өөр нэр дэвшигчид байж болоогүй юм уу?
  • Ч.Номин: Дараагийн Засгийн газарт ажиллахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • Ц.Даваасүрэн: Сайд болох санал ирвэл чадах л ажил
  • Чуулган: УИХ-ын гишүүн Х.Баттулга гадаад томилолттой, сайдын үүрэг гүйцэтгэгч Т.Доржханд эмнэлгийн чөлөөтэй байна
  • Морьт харвааны тамирчдад Шадар сайд С.Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ
  • Н.Алтанхуяг: Ганц нам, ганцаараа бүгдийг ялна гэсэн уриатай юм шиг байна
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • Л.Гантөмөр: МАН-тай хамтрах асуудал байхгүй
  • Б.Пүрэвдорж: Тэтгэврийн зээлийн асуудлыг шийдвэрлэхгүй бол ахмадуудтайгаа жагсана шүү
  • 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын "цараа"
  • Маргааш бүх нийтээр амарна
  • Ж.Алдаржавхлан нарын гишүүдээс санаачлан өргөн барьсан Хот байгуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Түрээсийн гэрээгээр төрийн өмчлөлд шилжүүлэх боломжтой цэцэрлэг, сургуулийн барилгатай танилцлаа
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар А.Үйлстөгөлдөрийг томиллоо
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
  • Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
24 баримт
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Дэлхийн бөх болсон К.Ёолкийн тухай 10 баримт
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
  • Бүх аймаг, цэргийн цолтнуудын "манлай"-д зогсох Э.Мөнхбаатарын тухай 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК