Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хаагдсан гэх 60 тэрбумын хэргийг дагасан олон эргэлзээ

2017-9-06
0
ЖИРГЭХ

МАН-ын 60 тэрбумын бичлэгийг эвлүүлэг гэдгийг тогтоож, хэргийг хаасан гэх Нийслэлийн Ерөнхий прокурорын орлогч Ж.Ариунаагийн мэдээлэл эдгээр өдрүүдэд олны анхаарлыг татаж, басхүү гайхширлыг төрүүлсэн халуун сэдэв болоод байна. Хоёр сонгууль дамжин дуулиан тарьсан энэхүү бичлэгийн үнэн мөн өнөөдрийг хүртэл эцэслэгдэж дөнгөөгүй байгаа. Уг хэрэгт холбоотой гэгдэх зарим албан тушаалтны суудал ганхах дээр тулаад байгаа энэ үед хуулийн байгууллагаас албан ёсны мэдээлэл түгээсэн ч олон эргэлзээг төрүүлж байна.  

 

 

МАН-ынхан эвлүүлэг биш гэдгийг хүлээн зөвшөөрөөд байхад юуны учир 60 тэрбумын хэрэг хоёрдахиа хаагдав

 

МАН-ынхан 60 тэрбумын бичлэгийг эвлүүлэг биш гэдгийг өөрсдөө хэлж, нотлох баримтууд нь Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг төрийн албыг наймаалцах тухай ярьсан гэдгийг баталсан атал хуулийн байгууллага яагаад хэргийг хэрэгсэхгүй болгож хаав.

Анх олон нийтэд ил болсон цагаасаа 60 тэрбумын бичлэгийг эвлүүлэг биш гэдгийг МАН-ынхан хэлж, ам алдаж байсан. Саяхан хүртэл МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан АТГ-т мэдүүлэг өгөхөөр ирэх үедээ “Би саяханыг хүртэл 60 тэрбумын бичлэгийг эвлүүлэг гэж бодож байсан. Харамсалтай нь намын УЗ-ийн хурал дээр Ц.Сандуй энэ бичлэг бодитой гэдгийг өөрөө хүлээн зөвшөөрсөн. Эвлүүлэг гэж олон нийтэд мэдээлэл хийж байсандаа харамсаж байна” гэдгийг мэдэгдсэн.

Түүнчлэн Нийслэлийн Ерөнхий прокурорын орлогч, Ж.Ариунаагийн мэдээлж буйгаар “Хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар 2014 онд Ц.Сандуй, А.Ганбаатар нар 2016 оны Улсын Их хурлын болон орон нутгийн сонгуульд оролцох Монгол Ардын намын бодлого, мөрийн хөтөлбөр, стратеги төлөвлөгөө, санхүүжилт зэргийн талаар ярилцаж байсан болох нь тогтоогдсон гэж үзсэн. Гэхдээ тухайн яриа, төлөвлөгөө нь бодит байдал дээр хэрэгжсэн нөхцөл байдал баримтаар тогтоогдоогүй” гэх. Үнэн хэрэгтээ авлига өгсөн авсан нь буруутан болдог манай улсад хэн ч төрийн албанд орох гэж авлига өгсөн гэж мэдүүлэхгүй нь ойлгомжтой.

Гэтэл Нийслэлийн прокурорын газраас хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Монгол Ардын намын дарга М.Энхболд, Нийслэлийн Монгол ардын намын дарга Ц.Сандуй, түүний зөвлөх А.Ганбаатар нар төрийн албан тушаалыг үнэлж, бусдаас хахууль авч, төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан, сонгуулийн үйл ажиллагаа, үр дүнд хууль бусаар нөлөөлсөн гэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй тул прокуророос хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн байх юм.

 

Хоёр минутын бичлэгийг шинжилж, эвлүүлэг гэдгийг тогтоосон ШШҮХ яагаад 162 минутыг бичлэгийг шинжлэхээс татгалзав

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн 60 тэрбумын хэргийн гэх гурван бичлэгээс нэгийг нь шинжилж, эвлүүлэг болохыг нь тогтоосон бол үлдсэн бичлэгүүдийг шинжлэхээс татгалзсан нь мөн л олны гайхширлыг төрүүлж байна. Тодруулбал дээрх байгууллагад 60 тэрбумын хэргийн гэх 40 минутын, 90 минутын, 162 минутын бичлэгүүд ирсэн бөгөөд үүнээс олон нийтэд тараагдсан М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарын зургийг оруулсан мөн бичгийн хэлбэрээр текст оруулсан дуу, дүрсний бичлэгийг тэд ямар нэгэн асуудалгүй, хууль дүрэм гэхгүй шинжилж дөнгөсөн бололтой юм. Ингэхдээ дээрх бичлэгийг эвлүүлэг, монтаж хийгдсэн байна гэсэн шинжээчийн дүгнэлт гаргажээ. Өөрөөр хэлбэл 3 хүний харилцан яриа бүхий дууны бичлэгт эвлүүлэг хийж дүрс, текст оруулж монтаж хийсэн гэдэг нь тогтоогдсон гэдгийг Нийслэлийн прокуророос мэдээлэв.

Харин сүүлд шинээр гарч ирсэн зөвхөн дууны бичлэг болох 40 минут, 162 минутын гэх бичлэгүүд нь хуульд заасан шаардлага хангаж чадаагүй учраас шинжилгээ хийж дүгнэлт гаргах боломжгүй гэсэн хариуг гаргасан байна. Тодруулбал дээрх бичлэгүүд нь эх хувиараа биш учир ийнхүү шинжлэх боломжгүй гэж үзжээ.

Дээрх бичлэгүүдийг олон нийтэд дэлгэсэн Г.Доржзодов өөрийн цахим хуудаснаа “Iphone 5,  ipad mini 2-т суулгасан апп-с компьютер ашиглан ШШҮХ-нд бичиж өгсөн” хэмээн жиргэжээ. Ямартай ч ШШҮХ үнэхээр бичлэгүүдийг шинжлэхдээ хуулиа баримталж ажиллав уу эсвэл... гэх асуулт цахим ертөнцөд газар авч, эргэлзээ төрүүлж эхлээд байна.

  

А.Ганбаатарын мэдээлэл, мэдүүлэг яагаад зөрөв

 

МАН-ын гишүүн, Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуйгийн зөвлөх А.Ганбаатар өнгөрсөн наймдугаар сарын 17-ны өдөр 60 тэрбумын хэргийн талаар анх удаа олон нийтэд мэдээлэл өгсөн. Тэрбээр энэ үеэр “Иргэн Г.Доржзодов бол  өөрийнхөө хийсэн стратеги, санхүүгийн схем төлөвлөгөөгөө бидэнд санал болгож байсан. Бид ч энэ төлөвлөгөөтэй нь танилцаж байсан. Миний өөрийн компанийн “Шинэ Монгол хаад” группын дөрвөн давхрын өрөөнд уулзалт болсон. Энэ уулзалтаар Нийслэлийн МАН-ын төлөвлөгөөг Г.Доржзодовын төлөвлөгөөтэй хамтатган ярилцсан нь үнэн. Тэрхүү уулзалтад нийслэлийн намын хорооны дарга Ц.Сандуй, Шадар сайд М.Хүрэлсүх, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга  Д.Амарбаясгалан,  УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Доржзодов болон миний бие байсан. У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарыг тухайн уулзалт байсан гэдгийг нотлох баримт надад бий. Зөвхөн гэрэл зургийг нь харуулна. “Шинэ хаадын өргөө” группын дөрвөн давхрын өрөөнд бид бүхэн уулзсан гэрэл зураг нь бий. Хэрэв иргэн  Г.Доржзодовын танилцуулсан санхүүгийн схемийг сонссон хүн буруудаж байгаа бол тухайн өдөр хамт сонссон Шадар сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын генсек Д.Амарбаясгалан нар ч гэсэн буруудах ёстой байх. Энэ хүмүүс намынх нь нэр хүндэд халдсан худал мэдээлэл гарч байхад яагаад дуугарахгүй байна вэ гэдгийг их гайхаж байна. Тухайн өдөр бидний уулзсан уулзалтыг баримтжуулах гэрэл зураг, өөр баримтууд бий” хэмээн мэдээлж байв.

Гэтэл Нийслэлийн Ерөнхий прокурорын орлогч, Ж.Ариунаа “Төрийн албыг үнэлж мөнгө босгох тухай яриа уулзалтанд Монгол Улсын шадар сайд У.Хүрэлсүх, Улсын Их хурлын гишүүн Ц.Оюун-Эрдэнэ, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар оролцсон гэх нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаагаар болон А.Ганбаатарын өөрийнх нь гэрчээр өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдоогүй” гэх мэдээллийг олон нийтэд хүргэв.

Харин энэ бүхэн нь олон нийтийн эргэлзээг төрүүлж байгаа юм. Үнэндээ 60 тэрбумын гэх хэрэгт буруутгагдаад буй А.Ганбаатар олон нийтэд худал мэдээлэл өгч, Нийслэлийн прокурорт үнэнээ өчив үү эсвэл хуулийн байгууллагад худал мэдүүлэг өгч олон нийтэд болсон үйл явдлыг үнэнээр нь хэлэв үү гэдэг нь яах аргагүй анхаарал татаж байна.

 

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (30)

  • j.dashdemberel (27.123.212.141)
    60.n terbumtai n diilj jaaknan knuuknduud n yalagdvaa knøørknii
    2018 оны 01 сарын 01 | Хариулах
  • irgen (59.153.114.235)
    sonin yumaaa .man and huuli erduu vilchilhee bolison yum bn .
    2017 оны 11 сарын 22 | Хариулах
    • Зочин
      3 jiliin daraa enhiin tcagaan tagtaa enhbayriigaa gargaj ene har eleenvvdiig bvgdiigni ustguuliya
      2017 оны 11 сарын 22
  • Зочин (202.179.31.91)
    Хөдөө орон нутагт ч хамаатай асуудал одоо мөнгөнгй бол төрийн ажилд орно гэж гонж шүүдээ саяхан ГАА аймгийн засаг даргын орлогч Ж.Ганбат намдаа хандив өгсөн хүнийг Сургуулийн захирал болгоно гэсэн шуум гарсан тэр хүн нь саяхан ах дүүсээсээ мөнгө нэхэж байсан сургатай байсан одоо захирал болсон гэсэн сураг байгаа тэгэхээр бас л 60-н тэрбумын хамсаатан яалт ч үгүй мөн байгаа биз
    2017 оны 10 сарын 25 | Хариулах
  • agi (103.10.21.72)
    ynxan Ariunaa yach ch budlian xutgaj medene shaalgaj bxdaa xurtel budlian xutagdag yajgii shuu dee sunduid bol ix talxiulsandaa
    2017 оны 10 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.9.40.44)
    60 terbum yalt ch ugui unen yagaad turiin erxiig xuuli budaar avaciig zavdaad avaad bxad xariutslaga tootsoxgui bga yum irged teneg bish xuuliinxan shudarga ajilladag boltol ard tumen temtsex bolnooo
    2017 оны 09 сарын 17 | Хариулах
  • ЗОЧИН (103.57.94.58)
    ЭВЛҮҮЛЭГ ГЭЖ ЮУГАА БУЛЗААРУУЛААД БАЙГАА ЮМ БЭ , - ХЭЛСЭН БОЛ ХЭЛСЭН , УНГАСАН БОЛ УНГАСАН БУСУУ . . ,
    2017 оны 09 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.9.43.77)
    ХҮНИЙГ ЯРЬСАН ЯРИАГААР ЯЛЛАДАГҮЙ ЮМ АА ЭНД ТЭНД ЯРИГДСАН ЯРИАГ НИЙЛҮҮЛЖ НЭГ БОЛГОСОН БАЙНА ГЭЖ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГ ТОГТООСОН ШИЙДВЭРЭЭ ХЭЛСЭН АРДЧИЛСАН НАМЫН НӨХДҮҮД АЛБАН ТУШААЛЫГ МӨНГӨ БОЛГОДОГ ЖИШГИЙГ ЭНЭ НИЙГЭМД ТОГТООСН ҮҮНИЙ ХАМГИЙН СҮҮЛЧИНЙ ЖИШЭЭ БОЛ АРДЧИЛСАН АНМЫН ДАРГЫН СОНГУУУЛЬ ,ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧ НАРЫГ ТОДОРУУЛАХ СОНГУУЛЬ ЧИНЬ БАЙСАНЫГ АРД ТҮМЭН МЭДЭЖ БАЙГАА АРДЧИЛСАН ГАМААС ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИГ НАРААС МӨНГӨ АВЧ ӨРСӨЛДҮҮЛЖ Х.БАТТУЛГАД НЭР ДЭВШИХ ЭРХИЙГ ӨГСӨНИЙГ БҮГД НАЙРАМДАХ НАМЫН ДАРГА ЖАРГАЛСАЙХАН ХЭЛСЭН НЭГ НЭР ДЭВШИГЧЭЭС ХЭДЭН ТӨГРӨГ АВЧ НЭР ДЭВШИГЧЭЭР БҮРТГЭЖ БАЙГААГ ТУХАЙЭ ҮЕД ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛЭЭ МЭДЭЭЛСЭН ТЭР МӨНГӨ ЧИНЬ ЖААРАН ТЭРБУМААС ХОЛ ДАВСАН МӨНГӨ БАЙГАА ШҮҮ ӨӨРСДИЙН ХИЙЖ БАЙГАА БОХИР ЗАВААН ЮМАА ХҮН ТУЛГААД БАЙХ ШААРДЛАГА БАЙХГҮЙ АРДЧИЛСАН НАМААС ЕОӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИНЭ ГЭЖ БАЙСАН НАМ ДОТОРОО ӨРСӨЛДСӨН АЛТАН ХУЯГ, ДОРЛИГЖАВ, АМАРЖАРГАЛ, ЖАРГАЛСАЙХАН, БАТТУЛГА НАР АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА С.ЭРДЭНИЙН НЭХСЭН МӨНГИЙГ ӨГЧ БҮРТГҮҮЛСЭНИЙГ АРД ТҮМ
    2017 оны 09 сарын 13 | Хариулах
  • Зочин (203.91.115.42)
    мангар энхболдоо чи з.энхболд шиг дураараа дургиж АН-ы алдааг давтлаа. МАН нам чам шиг жунгаа эрээр самруулахдаа тулах нь уу? шинжаан элбэгдорж ямаатын хужаа бадамжунай та гурав Монголын ард түмнийг худалдаж авч чадахгүй шүү.
    2017 оны 09 сарын 07 | Хариулах
  • ргэн (66.181.183.9)
    Доржзодовын танилцуулгыг ашиглан сорог хучин, МАН-ын нохдууд даргыгаа хэмлэж сууна гэж бодохоор унэхээр дургуй хурч бнаа?! Топорчингуудаас салах хэрэгтэйшдээ?! бугдийг намаасаа зайлуулах хэрэгтэй?!
    2017 оны 09 сарын 06 | Хариулах
    • Зочин
      Удахгуй 60-н тэрбумынхан хамгаалаад байгаа хучний байгуулгатайгаа топордуулна.Хурэлсухийг ард тумэн,Ми-г хэдхэн олигархууд,хучний байгуулгын удирдлага дэмжиж байгаа.
      2017 оны 09 сарын 06
  • М.Энхболдын ацыг мөлчийтөл долоогч прокурор Ж.Ари (174.127.78.53)
    60 тэрбумынхан цагааджээ. Тэдний яриад төлөвлөөд байсан ХУУЛИЙН ХАМГААЛАЛТ нь бүрэн утгаараа ажиллаж эхэллээ. Энхболдын гэрт очиж дайлуулангаа энэ хэргийг замхруулах төлөвлөгөа боловсруулсан хууль хүчний удирдах албан тушаалтнууд , хурандаа генералууд хүлээсэн үүргээ ёсчлон биелүүлж 60 тэрбумаас амаараа гартал хангалттай хүртжээ. Монголын энэ бусармаг, авилгач, олигархиуын бөгс долоогч гаж донтон ХУУЛЬ, ХҮЧНИЙХНИЙГ яалтай ч билээ дээ. М.Энхболдын өлмийд сөгдөгчид сөнөх цаг ирнэ гэж найдая даа. Новш гэж. Эдний хажууд Н.Энхбаяр гэдэг хүн ЭНХИЙН ЦАГААН ТАГТАА байжээ.
    2017 оны 09 сарын 06 | Хариулах
  • М.Энхболдын ацыг мөлчийтөл долоогч прокурор Ж.Ари (174.127.78.53)
    60 тэрбумынхан цагааджээ. Тэдний яриад төлөвлөөд байсан ХУУЛИЙН ХАМГААЛАЛТ нь бүрэн утгаараа ажиллаж эхэллээ. Энхболдын гэрт очиж дайлуулангаа энэ хэргийг замхруулах төлөвлөгөа боловсруулсан хууль хүчний удирдах албан тушаалтнууд , хурандаа генералууд хүлээсэн үүргээ ёсчлон биелүүлж 60 тэрбумаас амаараа гартал хангалттай хүртжээ. Монголын энэ бусармаг, авилгач, олигархиуын бөгс долоогч гаж донтон ХУУЛЬ, ХҮЧНИЙХНИЙГ яалтай ч билээ дээ. М.Энхболдын өлмийд сөгдөгчид сөнөх цаг ирнэ гэж найдая даа. Новш гэж. Эдний хажууд Н.Энхбаяр гэдэг хүн ЭНХИЙН ЦАГААН ТАГТАА байжээ.
    2017 оны 09 сарын 06 | Хариулах
  • М.Энхболдын ацыг мөлчийтөл долоогч прокурор Ж.Ари (174.127.78.53)
    60 тэрбумынхан цагааджээ. Тэдний яриад төлөвлөөд байсан ХУУЛИЙН ХАМГААЛАЛТ нь бүрэн утгаараа ажиллаж эхэллээ. Энхболдын гэрт очиж дайлуулангаа энэ хэргийг замхруулах төлөвлөгөа боловсруулсан хууль хүчний удирдах албан тушаалтнууд , хурандаа генералууд хүлээсэн үүргээ ёсчлон биелүүлж 60 тэрбумаас амаараа гартал хангалттай хүртжээ. Монголын энэ бусармаг, авилгач, олигархиуын бөгс долоогч гаж донтон ХУУЛЬ, ХҮЧНИЙХНИЙГ яалтай ч билээ дээ. М.Энхболдын өлмийд сөгдөгчид сөнөх цаг ирнэ гэж найдая даа. Новш гэж. Эдний хажууд Н.Энхбаяр гэдэг хүн ЭНХИЙН ЦАГААН ТАГТАА байжээ.
    2017 оны 09 сарын 06 | Хариулах
  • М.Энхболдын ацыг мөлчийтөл долоогч прокурор Ж.Ари (174.127.78.53)
    60 тэрбумынхан цагааджээ. Тэдний яриад төлөвлөөд байсан ХУУЛИЙН ХАМГААЛАЛТ нь бүрэн утгаараа ажиллаж эхэллээ. Энхболдын гэрт очиж дайлуулангаа энэ хэргийг замхруулах төлөвлөгөа боловсруулсан хууль хүчний удирдах албан тушаалтнууд , хурандаа генералууд хүлээсэн үүргээ ёсчлон биелүүлж 60 тэрбумаас амаараа гартал хангалттай хүртжээ. Монголын энэ бусармаг, авилгач, олигархиуын бөгс долоогч гаж донтон ХУУЛЬ, ХҮЧНИЙХНИЙГ яалтай ч билээ дээ. М.Энхболдын өлмийд сөгдөгчид сөнөх цаг ирнэ гэж найдая даа. Новш гэж. Эдний хажууд Н.Энхбаяр гэдэг хүн ЭНХИЙН ЦАГААН ТАГТАА байжээ.
    2017 оны 09 сарын 06 | Хариулах
  • Зочин (79.78.132.107)
    Баттулга энхболд 2 наймаалцаж тохироод 2 лаа цэв цэвэрхэн болчихлоо. Тэгсэн мертлее ганбаатарыг буруутгасан шийдвэрийг цагдаа шуух гаргачихсан. Энхбаярыг ч тэр дор нь буруутан болгочихдог. Энхболд ялсан бол ман ялах байсан. Баттулга ялснаар манан яллаа. Бур дордчихлоо. Махн л гэж ард тумэнтэйгээ адил ядуу дээрэлхуулсэн нэг нам байнаа
    2017 оны 09 сарын 06 | Хариулах
  • Зочин (66.181.165.215)
    Bi know darj bolohuu. 1 uguh bolov uu
    2017 оны 09 сарын 06 | Хариулах
  • иргэн (43.250.126.130)
    Албан тушаал наймаалцах нь АН-н үед ч байсан юм шүү
    2017 оны 09 сарын 06 | Хариулах
  • иргэн (27.123.214.81)
    Доржзодовыг их хэмжээний мөнгө авч хууль бус үйл ажиллагаа явуулсаны төлөө нь шалгах хэрэгтэй .
    2017 оны 09 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.9.40.191)
    Tsaaziin ylaa sergeegeech ee.Tegwel ene duusaj sanaa amrana daa.Shuud buud!!!!!
    2017 оны 09 сарын 06 | Хариулах
  • Иргэн (202.9.40.118)
    Энэ хүүхний дарга нь Баярмагнай гэдэг чулуун зүрхтэй их муу үйлстэй амьтан байгаа юм. Ард олон одоо түүний юу гэж худлаа гонгинохыг нь сонсох ёстой
    2017 оны 09 сарын 06 | Хариулах
  • ard (27.123.213.2)
    MONGOLD AHUDARGA ES ESTOI UTGARAA ALDAGDAJ BAINA EWLVVLEG BISHEE GEED OORSDOO HELEED BAIHAD EWLVVLEG GEED ZALRUULAAD BAIGAA ARIUNAA BOLON BUSADE NOHOD VVD BOLIOOCHEE MAN 2020 OND SONGUULD ORSOLDOOD GARNA GEDEG GAIGVI BAILGVI ODOO ENHBOLD ERDENEBAT NAR OGTSOROOCH MONGOLCHUUD BID HVNEE SONGOOD AJILIIG NI HIILGVVLII
    2017 оны 09 сарын 06 | Хариулах
  • Зочин (182.160.5.20)
    Та нар Жаргалсайханы бичлэгийг үзсэн үү. Түүний хэлснээр аль эрт энэ 2 нам албан тушаалыг мөнгөөр наймаалцдаг байсан гэдгийг тодорхой хэлсэн. Тийм ч байсан гэдгийг улс төрчид өөрсдөө мэдэх биз. Ийм тодорхой асуудлыг хэн ч хэзээ ч шалгаж тогтоохгүй. Одоо зүгээр л орхиж цаашид хулгай хийхээс сэргийлэх, төмөр замын гэх олон хэргийг нарийн шалгах хэрэгтэй.
    2017 оны 09 сарын 06 | Хариулах
    • Зочин
      АН-д гомдсон хүнийл үг байналээ.Яаж бусдын намаас ерөнхийлөгчид нэр дэвшдэг байна,ядаж дарга нар нь зөвшөөрлөө гэхэд гишүүд нь огт зөвшоорохгүй шүүдээ.
      2017 оны 09 сарын 06
  • Зочин (103.229.123.81)
    60 ТЭР БУМЫН ХЭРЭГ ХИЙСЭН ЭННХБОЛД САНДУЙ ГАНБААТАР БОЛОН НАМЫН НӨХӨД НЬ БҮГД ХЭРЭГЭЭ ХҮЛЭЭГЭЭД БАЙХАД ЭНЭ НЭГ ПРОКУРОР ХҮҮХЭН ЭВЛҮҮЛЭГ ГЭЭД ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОЛОО АРД ТҮМЭН ЮУНД ИТГЭХ ВЭ ПРОКУРОР ХҮҮХЭНЭЭС БОЛЖ БОСЛОГ ГАРАХ БАЙХАА ИНГЭЖ АРД ИРГЭДИЙГ ДОРОМЖИЛЖ БОЛДОГГҮЙ ЮМ ЭНЭ ХҮҮХЭН ЭНХБОЛДЫН ШААЛТУУР ХҮҮХЭН БАЙНА ТӨРИЙН АЖЛЫГ БӨГСТЭЙГЭЭ ХОЛИСОН ПИЗДА БАЙНА
    2017 оны 09 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.131.234.182)
    манай монголд шудрага ёс шудрага хуульчид уул нь баймаар л юм. төрийн эрхийг хууль бусаар авах тухай ярилцаад сууж буй нь тэнэг хүнд ч ойлгомжтой байхад хэрэг биш гэж хааж байна гэдэг нь монголчуудаа илт доромжилсон үйлдэл шүү. үнэхээр дургүй хүрч байна
    2017 оны 09 сарын 06 | Хариулах
    • Зочин
      Сонгууль хийгээд яах вэ,дарга нар 60 тэр бум гэсэн сайхан санаа гаргаж байхад,зүгээр л мөнгөөр уралдаж, хэн их мөнгөтөй нь дээрээсээ доошоо албан тушаалдаа очичцгоое.
      2017 оны 09 сарын 06
  • Зочин (103.11.193.234)
    Одоо Доржзодовын БААТАР болох херо. Баатарын гавьяат болох нохойн замаар орвоо хөөрхий. Шоронд шомбойх байхдаа
    2017 оны 09 сарын 06 | Хариулах
  • Зориг (183.177.97.14)
    Хэдэн жилийн өмнө төрийн эрхийг булаан авч байгаа тухай үгүүлсэн кино зохиол бичээд, тэрийгээ судлах зорилгоор зарим нэг хүмүүстэй ярилцсан кино найруулагч залууг Тагнуулынхан барьж хориод Төрийн эргэлт хийхийг завдсан гээд ял өгөөд бөөн юм болж байсан биз дээ. Тэгэхэд 60-н тэрбумын хэд бас л хууль бусаар сонгууль луувардаж, албан тушаалыг наймалцаж төрийн эрхийг хууль бусаар авах тухай бичлэг нь байхад зүв зүгээр өнгөрөх юм. Ийм болохоор л иргэд хууль хяналтын байгууллага өөрөө шудрага есыг тогтоох чадваргүй, хээл хахуульд идэндсэн гэж шүүмжлээд байна ш дээ.
    2017 оны 09 сарын 06 | Хариулах
    • Зочин
      60 тэр бумыг тогтоох эрх мэдэлтэн,мэдлэгтэй хүн алга,энэ хүүхэн яах вэдээ ,дарга нь бичээд гараад уншчих гээ биз, 60-ыг илрүүлэх мэдлэг боловрол ,мэдэл чадал энэ хүүхэнд даанч нэг алга юм байхаа.
      2017 оны 09 сарын 06
  • зочин (202.9.42.43)
    Прокурор том авилга авчдээ өөрсдөө хүлээн зөвшөөрөөд байхад өмнөөс нь үгүйсгээд байгаа нь ойлгомжтой еранхийлөгч энэ прокуроруудыг татах санал тавиад шалгуул
    2017 оны 09 сарын 06 | Хариулах
    • зочин
      яааг зөв
      2017 оны 09 сарын 06
  • u (150.129.141.227)
    naqadah chini uursduu hergee huleecheed bhad ene enhboldiin hoshnogo doloogchid hereg bis geed ulaan tsaim gyriihiini harahaar ih uruvdultei yumaa iim huuli chid iim prokuror bhaasaa icheech
    2017 оны 09 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбаатар хотод ялимгүй цас орох төлөвтэй байна
    28 мин
  • Хэнтий аймагт хүрэн баавгай 361 удаа үзэгдэж давхардсан тоогоор 375 толгой баавгай бүртгэгджээ
    16 цаг 56 мин
  • Монгол Улсад 958 мянган жуулчин иржээ
    18 цаг 9 мин
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
    19 цаг 40 мин
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
    19 цаг 56 мин
  • ОХУ-ын тулаанч Сергей Билостенный PFL холбооны хүнд жингийн дэлхийн аварга боллоо
    20 цаг 4 мин
  • Аравдугаар сард гадаадын 3,646 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ
    20 цаг 38 мин
  • Шинэ дасгалжуулагчийн эхний сорилт эх орондоо...
    20 цаг 54 мин
  • Мэдэгдэл
    20 цаг 54 мин
  • Нийтийн тээврийн зарим чиглэлийг богино эргүүлж байна
    21 цаг 31 мин
  • Т.Сайфолла ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
    21 цаг 54 мин
  • Израилын цэрэг газын зурваст хамас бүлгийн ахлах командлагчийг устгажээ
    22 цаг 19 мин
  • Дональд Трамп Путин, Ши Жиньпин нартай анх удаа гурван талт уулзалт хийнэ
    23 цаг 3 мин
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
    23 цаг 10 мин
  • Мексикийн хар тамхины нэрт толгойлогч, “боссуудын босс” хочит Мигель Анхель Феликс Гальярдо таалал төгслөө
    23 цаг 23 мин
  • Өөрийн барааг худалдаж авахыг хориглодог Өмнөд Солонгос наймаачин эр
    23 цаг 31 мин
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    23 цаг 47 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    23 цаг 52 мин
  • Битүүний өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгох уу?
    Өчигдөр 09 цаг 27 мин
  • Төв аймгийн ихэнх сумдын нутгаар 0.2-3.0 мм нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна
    Өчигдөр 09 цаг 11 мин
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • Этгээд хоригтой 24 улс
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК