Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Батбаяр: Харумафүжи Японы сүмогоос хөөгдөх эсэх нь Таканоива А.Баасандоржоос шалтгаална

2017-11-28
0
ЖИРГЭХ

Монголын сумо бөхийн холбооны тэргүүн Кёкүшюзан Д.Батбаяр их аварга Харумафүжи болон Таканоива А.Баасандорж нартай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр Японд уг асуудлаар очиж, холбогдох хүмүүстэй уулзсан тухайгаа Монголд ирмэгцээ “Чингис хаан” нисэх онгоцны буудал дээр мэдээлэл хийсэн нь энэ юм.

 

 

- Д.Батбаярыг Япон руу монгол бөхчүүдийн асуудлаар явсан гэх цуурхал тарсан. Чухам ямар ажлаар явчихаад ирэв?

 

- Миний хувьд хувийн хөрөнгө оруулагчидтайгаа уулзах ажилтай Япон явсан. Гэвч манай монгол бөхчүүдийн талаарх асуудал нэлээд хурцадмал шинжтэй болсон болохоор Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Монголын сүмо бөхийн холбооны байр сууриа илэрхийлээч гэсэн хүсэлтийн дагуу хэсэг саатлаа. Уг нь хоёр хоногийн хугацаатай явахаар төлөвлөж байсан тав хонож ирлээ.

 

- Манай хоёр бөх чухам ямар асуудалд ороод байгаа юм бэ. Энэ асуудал хэрхэн шийдэгдэх бол?

 

- Шуудхан хэлэхэд бөхчүүд маань караокед ууж байгаад зодолдсон л хэрэг байгаа юм. Зодоон нь жаахан хэтэрсэн. Түүнээс биш бие биенийгээ дээрэлхсэн, ямар нэгэн өш хонзон санасан хэрэг огт байхгүй. Тиймээс сүмогийн мэргэжлийн хүмүүс Кёкүшюзан та бол монголын анхдагч бөхчүүдийн нэг. Мөн Монголын сүмо бөхийн холбооны Ерөнхийлөгчийн хувьд хоёр бөхөө хооронд нь уулзуулаад гар бариулаад японы ард түмнээс хэвлэл мэдээллээр дамжуулан уучлалт гуйвал болчих асуудал юм биш үү гэж зөвлөсөн. Харамсалтай нь уулзаж чадсангүй. Гэхдээ нэгэнтэй утсаар ярьсан. Болсон үйл явдлыг хэлсэн.

 

- Тэгвэл хоёр бөх маань учир зүйгээ олчихвол энэ асуудал намжина гэсэн үг үү?

 

- Энэ асуудал зөвхөн манай хоёр бөхийн асуудал биш болсон юм билээ. Цагдаагийн байгууллага энэ хэргийг шалгаж байгаа учир зөвхөн уучлалт гуйгаад өнгөрөх төдийхнөөр асуудал шийдэгдэхгүй болсон байна. Цаашид Японы Сүмо бөхийн холбоо зодох, танхайрах асуудлыг зогсооно гэсэн байр суурьтай байгаа юм билээ. Тэгэхээр Японы Сүмо бөхийн холбоо ямар шийдвэр гаргахыг хүлээх л үлдэж байна гэсэн үг.

 

- Монголын хоёр бөхийн асуудлаас болж Японы сүмо бөхийн холбоо монгол бөхчүүдийг шахаж байна гэсэн мэдээлэл гараад байгаа. Үнэхээр ийм асуудал болоод байгаа юм уу?

 

- Монголын хэвлэл мэдээллүүдээр ийм утгатай мэдээлэл гарсан байсан. Гэхдээ Японы сүмо бөхийн холбоо монгол бөхчүүдийг шахсан асуудал огт байхгүй. Зөвхөн асуудалд орсон хоёр бөхийг л хөөх, хөөхгүй талаар яригдаж байгаа болохоос биш бусад бөхчүүдийг шахсан гэх асуудал байхгүй. Энд хоёр орны харилцааны асуудал давхар хөндөгдөх болохоор асуудлыг зөвөөр ойлгох хэрэгтэй.

 

- Харумафүжи Д.Бямбадоржийг Японы сүмо бөхийн холбооноос хөөгдөх үү?

 

- Харумафүжи Д.Бямбадоржийг Японы сүмо бөхийн холбооноос хөөгдөх эсэх нь Таканоива А.Баасандорж бэртсэн үү бэртээгүй юу гэдгээс хамаарна. А.Баасандоржийн өөрийн ярьж байгаагаар бол маш их гэмтэл авсан гэсэн. Тархины гавал цуурсан, чих сонсголгүй болсон, их олон оёо тавиулсан гэсэн. Энэ хэргийн талаар монголын зарим нэг хэвлэлд ах хүндээ зодуулчихаад цагдаад мэдэгдчихсэн гэх утгатай мэдээллүүд явж байна. Хэрвээ үнэхээр хүнд гэмтсэн юм бол эмнэлгээс өгсөн бичгээ болон зургаа явуулаарай гэж захисан.

 

- Та энэ хэрэг дээр ямар байр суурьтай байгаа вэ. Учир нь зарим хэвлэл дээр таныг Японы талд үйлчлээд байна гэсэн байсан?

 

- Зодуулсан нь ч монгол, зодсон нь ч монгол болохоор аль нэгнийх нь талд орно гэж байхгүй л дээ. Харумафүжи Д.Бямбадоржийг би сүмод оруулсан. Сайхан аварга цолонд хүрээд явж байгаа болохоор зодгийг нь бүү тайлуулчихаасай, Таканоива А.Баасандоржийг ч гэсэн том гэмтэл аваагүй байгаасай, цаашдаа барилдаасай л гэж бодож байна. Уг нь би бөхчүүдээ хооронд нь эвлэрүүлэх гэж хичээсэн ч зарим хүмүүст буруу ойлголт төрүүлсэн юм шиг байна.

 

- Япончууд энэ хэргийг хэрхэн хүлээж авч байх шиг байна?

 

- Япончууд энэ хэргийг миний бодож байснаас илүү хүндээр хүлээж авсан. Уг нь би Японд хөрөнгө оруулагчидтайгаа уулзахаар очсон байсан ч онгоцны буудал дээр 50 гаруй хэвлэлийнхэн хүлээж байсан. Ямар сайндаа л онгоцны буудлынхан түүхэндээ анх удаа ийм олон хэвлэлийнхэн цуглалаа гэж байхав. Өнөөдөр ч гэсэн арав гаруй хэвлэлийнхэн намайг дагаж, монголд ирлээ.  Японд энэ асуудал маш том асуудал болчихсон байгаа.

 

- Аса аварга хүнд гарсан хүрсэн шалтгаанаар зодог тайлж байсан. Харумафүжиг бас зодог тайлах вий гэсэн болгоомжлол монголчуудын дунд байгаа?

 

- Мэдээж ийм болгоомжлол байгаа байх. Гэхдээ яг өнөөдрийн байдлаар баттай гарсан шийдвэр алга байна. Таканоива А.Баасандорж ч үнэхээр хүнд гэмтсэн үү гэдэг нь ч тодорхойгүй байна.

 

- Ах хүний хувьд монголынхоо сүмочдод хандаж юу хэлмээр байна?

 

- Монголчууд чадалтай юм байна, монгол эр хүн бяртай, мэхтэй, бахархмаар хүмүүс юм байна гэдгийг японы ард түмэн хангалттай үзэж, харж байгаа. Японы үндэсний бөхөд монголчууд ноёрхож байна шүү дээ. Гэвч алдаа гаргаж, зодолдож танхайрвал  ямар асуудалд орох вэ гэдэг дээр энэ асуудал их том сургамж болж байгаа байх гэж бодож байна.

 

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (17)

  • ганаа (202.179.31.50)
    монголчуудаа энэ зүгээр л хууль хэрэгжиж бна хуульгуй улсьн иргэд үүнийг ойлгоход хэцүү лдээ
    2017 оны 12 сарын 02 | Хариулах
  • ганаа (202.179.31.50)
    монголчуудаа энэ зүгээр л хууль хэрэгжиж бна хуульгуй улсьн иргэд үүнийг ойлгоход хэцүү лдээ
    2017 оны 12 сарын 02 | Хариулах
  • ганаа (202.179.31.50)
    монголчуудаа энэ зүгээр л хууль хэрэгжиж бна хуульгуй улсьн иргэд үүнийг ойлгоход хэцүү лдээ
    2017 оны 12 сарын 02 | Хариулах
  • зочмн (27.123.214.95)
    жавхлангийн баясгалангийн кюкшүзан батбаярт ямар хамаа бна алиан хараацай гд японууд уртсан гэнэ үү????
    2017 оны 11 сарын 29 | Хариулах
  • bitcoin (202.9.47.177)
    ТА өдөрт 10 м реклам үзээд үнэгүй БИТКОИН аваарай. Үзэхэд төвөгтэй бол цонхын жижигсгээд өөрийхөө юмыг хийж болно. Доорхи линкээр ороод бүртгүүлээрэй. Бүртгүүлээд орсны дараа SURF ADS дараад ардаа хэдэн секунд үзхэд хэдэн биткоин өгөх нь гарч ирнэ. Дарж үзээл таны дансанд автоматаар орно. httpbtcclicks.com?r=95b2c5b7
    2017 оны 11 сарын 29 | Хариулах
  • Зочин (43.242.243.71)
    Эсгий хийх газар нохой хэрэггүй гэгчээр энэ одоо ючив дээ. Энийг одоо хэн тоохим тэнд, өөрөө найрааны асуудал орж бсан биз дээ.
    2017 оны 11 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.179.31.9)
    Uuriinhun ni tolgoi bertsen bol yah bsiim bol
    2017 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.9.41.148)
    Энэ л баахан улс дагуулж ирээ биз ер нь бүтэл муутай хүн шүү
    2017 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.9.40.187)
    Матар
    2017 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.57.92.189)
    CHAMAIG HEN CH ...OCHOOD UCHRIIG NI OLOOD UG GEJ GUIGAAGUI SHDEE..
    2017 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.57.92.189)
    ENE YU HUTSAAD BGAAN BE. JAPANUUD UURSDUU L SHIIDNE SHDEE.. TERNEES HEN NEG MONGOLOOS BOLNO GEJ YU BHAV. HUDLAA YRIJ HUMUUSIIG UIMUULEH BOLIOCHEE.. DALDGANASAN SDA.
    2017 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.179.24.199)
    БАТБАЯР ХОЛИОН БАНТААНЫ ЭЗЭН ӨӨРӨӨ...
    2017 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (74.82.60.56)
    Ama maani huugdchihgui bgaasai. Baasandorj tiim aimaar betel avaagui baigaasai.gej zalbirch bn da.gehdee mongol sumochid hajuud ni baisan baij muudaltsan hoeroo zodoldoh hemzeend hurtel ni yu hiij baitsgaasan bnaa.
    2017 оны 11 сарын 28 | Хариулах
  • Туяа (66.181.161.58)
    Батбаяр ямар буруу ярилцдаг юм бэ?! Тэр хохирогчыг бол шууд доош нь хийж байшдээ. Муу л байна даа!!! Илтэд Амаг емеерч байх шив.
    2017 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.9.41.144)
    Энэ чацга нэг их мундаг амьтан болох гэж асуудлыг шийдэж чадна гэж сэрүүн зүүдлээд эндээс зориууд явсан. Тэр хувийн хөрөнгө оруулагчидтайгаа уулзах ажилтай байсан гэдж байга нь худлаа!
    2017 оны 11 сарын 28 | Хариулах
  • Жинхэнэ новш юм даа чи (66.181.181.119)
    Энэ ямар зэвүүн чацга вэ, хохирогчийг ингэж хэлж болохгүй. Хөөгдөх шалтгаанаа Харумафүжи мал чинь өөрөө хийсэн. Баасандоржоос шалтгаалахгүй.
    2017 оны 11 сарын 28 | Хариулах
  • Сүхээ (202.9.43.17)
    50 гаруй хэвлэлийнхэн хүлээж байсан онгоц буудлынхан анх удаа ийм олон хэвлэлийнхэн цуглаж бн гэж. Би Харумафүжиг анх сумод оруулж байсан. Хүн үнэмшмээргүй худлаа шаахымаа
    2017 оны 11 сарын 28 | Хариулах
  • zochin (202.9.42.207)
    ene neg balai ym hajuugaa r ni end tend ochiood eliireed ybah ym nermees bolood
    2017 оны 11 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хэнтий аймагт хүрэн баавгай 361 удаа үзэгдэж давхардсан тоогоор 375 толгой баавгай бүртгэгджээ
    8 цаг 35 мин
  • Монгол Улсад 958 мянган жуулчин иржээ
    9 цаг 48 мин
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
    11 цаг 19 мин
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
    11 цаг 35 мин
  • ОХУ-ын тулаанч Сергей Билостенный PFL холбооны хүнд жингийн дэлхийн аварга боллоо
    11 цаг 42 мин
  • Аравдугаар сард гадаадын 3,646 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ
    12 цаг 17 мин
  • Шинэ дасгалжуулагчийн эхний сорилт эх орондоо...
    12 цаг 33 мин
  • Мэдэгдэл
    12 цаг 33 мин
  • Нийтийн тээврийн зарим чиглэлийг богино эргүүлж байна
    13 цаг 10 мин
  • Т.Сайфолла ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
    13 цаг 33 мин
  • Израилын цэрэг газын зурваст хамас бүлгийн ахлах командлагчийг устгажээ
    13 цаг 58 мин
  • Дональд Трамп Путин, Ши Жиньпин нартай анх удаа гурван талт уулзалт хийнэ
    14 цаг 42 мин
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
    14 цаг 49 мин
  • Мексикийн хар тамхины нэрт толгойлогч, “боссуудын босс” хочит Мигель Анхель Феликс Гальярдо таалал төгслөө
    15 цаг 1 мин
  • Өөрийн барааг худалдаж авахыг хориглодог Өмнөд Солонгос наймаачин эр
    15 цаг 10 мин
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    15 цаг 26 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    15 цаг 31 мин
  • Битүүний өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгох уу?
    15 цаг 46 мин
  • Төв аймгийн ихэнх сумдын нутгаар 0.2-3.0 мм нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна
    16 цаг 2 мин
  • Үйл явдал: Хил хамгаалах байгууллагад хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалт болно
    16 цаг 5 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК