Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Азжаргал: Бурхан намайг "зураач бол" гээд дөнгөлчих шиг боллоо

2024-11-08
0
ЖИРГЭХ

Говьсүмбэрт өссөн Д.Азжаргал гэх энэ залуу багадаа циркчин, орлон тоглогч болохыг мөрөөддөг байжээ. Харин тэр өнөөдөр "Бурхан намайг дөнгөлөөд зураач болгочихсон" гэж ярих. СУИС-ын Уран зургийн ангийг 2022 онд төгссөн тэрбээр мэргэжил нэгт дүү Н.Хатанбүүвэйтэйгээ хамтарсан үзэсгэлэн гаргасан нь энэ өдөр хураагдаж байна. Түүнтэй хуучиллаа.


-Үзэсгэлэн гаргахад юу түлхэц болов?

-Би 2022 онд сургуулиа төгссөн. Тэр цагаас хойш үзэсгэлэн гаргах хүсэл цээжинд байсан юм. Тэгээд Н.Хатанбүүвэй дүүтэйгээ ярилцаж байгаад шөнө, гэрлийн тухай судалбар зургийн үзэсгэлэн гаргахаар болсон.

-Зарим хүмүүс этюд, судалбар зураг гэхээр сайн ойлгохгүй байж магад. Тэр хүмүүст тайлбарлаж өгвөл?

-Тухайн агшныг сэтгэл хөдлөлөөрөө, хурдан хугацаанд цаасанд буулгаж авахыг л судалбар зураг гээд байгаа юм л даа. Урт хугацаанд хөштөлөө сууж зурах биш. 

-Үзэсгэлэнг чинь үзэж явахад ямар ч хийслэл олж харсангүй. Магадгүй та хоёр шөнөөр гадаа тамхилж суугаад сэдэлжив үү?

-Хүмүүс шөнийг харанхуйгаар л төсөөлдөг байх. Гэвч гэрэл байгаа газар сүүдэр, сүүдэр байгаа газар гэрэл байдаг. Тэр утгаараа бид хоёр шөнөөс гэрлийг нь онцлохыг хүссэн. Шөнөөр бидний анзаараад байдаггүй гэрэл, харих замд хань болдог жир газруудын тухай мэдрэмжийг хүмүүст өгөхийг эрмэлзлээ. Заримдаа шөнө харихад орцны маань гэрэл хүлээж байсан ч юм шиг санагддаг. Тэр мэдрэмжээс үүдсэн гэж хэлж болно. 

-Уран бүтээлч хүнд бүтээлч цаг гэж байдаг. Таны хувьд хоногийн аль цагт бүтээлч байдаг вэ?

-Оройн цагаар л юм байна. Ганцаараа чимээгүй орчинд, саад болох зүйлүүдээс хол суухаараа илүү бүтээмж гаргадаг. Ихэнх уран бүтээлчид надтай адил ярих байх.

-Гэрлийн тухай сайхан дурсамж байгаа л байх. Хуваалцвал?

-Бага байхад ээж маань дэлгүүрт ажилладаг байв. Тооллого хийнэ гээд удаж гэртээ ирдэг байсан юм. Заримдаа би түүнийг гэрлийн дор зогсоод хүлээнэ. Гэрлээс гараад явчихвал айх, магад төөрч мэдэх учраас яг дор нь л зогсоно. Гэр рүүгээ орж хэсэг байчхаад эргээд гэрлийн дор ирээд замыг нь тосон хүлээдэг байсан юм. Одоо бодоход сайхан дурсамж л даа.

-Өөрт чинь “Дурсамж зээлдэгч” нэртэй бүтээл байна. Гоё нэр санагдлаа?

-Оюутан байхад сургуулийн замын урд нэг ТҮЦ байдаг байлаа. Тэндээс пирожки, ундаа зээлж авдаг байсан. Сүүлд бодоход тэр ТҮЦ-ээс би дурсамжаа л зээлж авдаг байж дээ.

-Таны хувьд хамгийн сайхан гэрэл юу вэ?

-Сар юм болов уу. Хүн төрөлхтний бүтээсэн гэрлүүд нэг л зорилготой бол сар гэдэг чинь агуулгаараа сайхан бас том эд. 

-Гэхдээ сар өөрөөсөө гэрэл цацруулдаггүй шүү дээ?

-Тийм л дээ. Гэхдээ л гэрэлтдэг гэж итгэж байвал болох юм биш үү. 

-Н.Хатанбүүвэйтэй хамтрах шалтгаан нь юу байв?

-Нэгнийдээ хонож, өнждөг найзууд шахуу улс л даа. Намайг ахыгаа л гэдэг юм. Төгсөөд хамт үзэсгэлэн гаргана гэж мөрөөдсөнөө биелүүлчихлээ. Бас мэдрэмж нь минийхтэй ойр л доо, цаадах чинь.

-Яаж яваад зураач болчихсон гэж өөрийгөө боддог вэ?

-Зурмаар санагдахаараа л зурдаг хүү байсан. Ер нь би их хөдөлгөөнтэй жаал байсан шүү. Акробатаар хичээллэдэг байсан болохоор циркчин, орлон тоглогч болохыг л мөрөөддөг байлаа. Одоо бодоход тэр чигт л илүү их цаг хугацааг зарцуулсан байна. Гэтэл 2017 онд би хагалгаанд орж, хөдөлгөөнөө хязгаарлах шаардлагатай болсон. Тэгээд л зураг зурхаас өөр аргагүй болж байгаа юм. Сургуульд нь ч сурлаа. Тэгээд л зураач болохоор шулуудсан хэрэг.

-Уран бүтээлч болгоны хувьд хайр сэтгэл гэдэг том сэдэв гэж боддог юм. Таны хувьд хэр том сэдэв бэ?

-Том сэдэв л дээ. Гэхдээ би хосын хайрыг зургаар илэрхийлж чадахгүй юм шиг санагддаг. Үүний оронд хагацал, шаналлынх нь тухай зурвал надад илүү ойрхон байх. 

-Яагаад хосын хайрын тухай зурж чадахгүй гэж?

-Нэг удаа би сонирхол хөдлөөд бөөгөөс “би хар бараан зүйлийн тухай л зурчихаад байх юм. Өөр зүйл надаас гарахгүй бололтой. Ийм байдал минь эргээд надад яаж нөлөөлөх бол?” гэж асуусан юм. Тэгсэн чинь бөө “Сайхныг нь мэдэж чадаагүй бол барааныг нь таних боломжгүй. Гуниг, уй гашууг зурахын тулд өөрөө тийм байх ёстой биз дээ. Тэгэхээр өөртөө сайн бодоод үз. Яах вэ, хүнд бага насны бартаг амьдрал байдаг юм. Хорвоод сайхан зүйл нь олон” гэж хэлсэн. Нээрээ л хүүхэд насны элдэв дурсамж хүний дотор хадаатай явдаг байх. 

-Би сэтгүүлч болохоороо энд тэнд бичиг уншихдаа өөрийн мэдэлгүй алдааг нь засчих гээд байдаг зуршилтай юм л даа.  Зураачийн хувьд өөрт чинь ямар зуршил байгаа вэ?

-Гудамжаар алхаж явахад гоё ах нар их таарна. Гоё сахалтай, догь хувцаслачихсан. Өөрт нь юу ч хамаагүй юм шиг харцтай. Тийм хүмүүсийн зургийг өөрийн мэдэлгүй дарчих гээд байдаг тал бий. Бусдаар ч гайгүй шүү.

-Зурах гэж үү?

-Бид дүрийн судалгаа гэж ярьдаг юм. Нэг л өдөр зурж магадгүй шүү дээ.

-Эмэгтэй хүнийг царай төрх, биеийн галбираас илүүтэй донж чимдэг гэж боддог. Бас хөрөг зургуудыг ажиглахаар донжтой хүмүүс харагддаг. Эсвэл донж гэж хүн болгонд байдаг эд үү. Та юу гэж бодож байна?

-Хэн чиг л зурж байгаа хүнээ удаан ширтвэл донжийг нь олж харах байх л даа. Саяхан нэг хэл судлаач өвөө орж ирээд миний зургийн жаазнуудыг донжтой гэж мягтсан юм. Тэгээд надаас донж гэж мэдэх үү гэж асуусан. Би дотроо хэв маяг гэж боддог тухайгаа хэлэв. Гэтэл тэр үгүйсгээд, "утга" гэсэн Төвд үг л дээ. Манайхан л утгыг нь тунгаахгүй хэрэглээд хэвшчихсэн юм гэж билээ. 

-Зургийг заавал жаазанд хийх ёстой юм уу?

-Тийм гэж хэлнэ. Жаазанд хийж байж л элэг бүтэн мэдрэмж авдаг. Жаазгүй зураг хагас өнчин хүүхэд шиг санагддаг.

-Хүмүүс зураг гэлтгүй, жаазтай гэрэл зургийг ч ханандаа тэгшхэн тогтоохыг эрмэлздэг. Заавал тэгшхэн тогтоох алба байна уу?

-Албагүй л дээ. Бидний юмсыг журамтай байлгах гээд байдаг хүсэл л тэгшхэн тогтоолгодог байх.

-Энд байгаа бүтээлүүдээ та хоёр шөнөөр л зурсан уу. Эсвэл өдрөөр зурагдсан шөнийн тухай хүчтэй мэдрэмж байв уу?

-Зуны туршид хийсэн бүтээлүүдээ дэлгэсэн. Бид хоёр эхлээд үзэсгэлэнгээ гаргах тухайгаа яг таг тохирсон. Тэгээд зунжингаа хотоор тэнэсэн дээ. Орой нь ирээд зургаа зурна. Өдрөөр зурсан зураг цөөхөн байгаа. Шөнөөр алхаж яваад олж авсан мэдрэмжүүдээрээ л хүмүүст хуваалцаж байгаа юм.

-Ямар амьдрал таныг зураач болгов?

-Даруухан амьдрал юм болов уу. Би арван жилдээ даруухан, гэхдээ хөдөлгөөнтэй хүү байсан. Тухайн үед том болоод цэрэг, цагдаагийн хүн болохыг хүснэ. Яг тэр бодлоороо явсан бол өнөөдөр өөр Азаа болчихсон байх биз. Ер нь бурхан зохицуулчихдаг юм шиг ээ. Тэр миний хөдөлгөөнийг хязгаарлаж, зураач болоосой гээд өвтгөсөн ч юм билүү. Хөдөлгөөнтэй байгаад байхаар минь "томоотой суугаад зураг зурж" бай гээд дөнгөлчих шиг боллоо.

-Уран бүтээл туурвихын тулд эхлээд “хүн” байх ёстой гэж ярих юм. Та ямар хүнийг ер нь зураач гэж тодорхойлох вэ?

-Ийм, тийм гэсэн тодорхойлолт надад байхгүй ээ. Уран бүтээлч хүн жаахан хүүхэд шиг л санагддаг. Инээд, нулимс нь ойрхон, сэтгэл хөдлөл өндөртэй. Бас мөнхийн “яагаад” гэж асууж явдаг хүн л жинхэнэ уран бүтээлч байх. Хүн байхын тухайд сайн, муу бүгдээрээ л хүн шүү дээ. Муу хүн, сайн хүн, зэрлэг хүн, даруухан хүн л гэдэг. Ялгаагүй л бүгдээрээ хүн байгаа биз дээ.

-Уран бүтээлч л юм чинь уналтад орсон л байж таараа. Тэр үедээ яаж босож ирсэн бэ?

-Би мөнхийн л уналтад байдаг хүн дээ. Зурж чадахгүй байгаа юм чинь яах юм. Таван цаасны хэрэгцээ гарах үед би дотроо хоёр өөр хүнтэй тулгардаг. Нэгэнд нь мөнгө хэрэгтэй, нөгөө нь уран бүтээлээ хийх ёстой. Энэ л миний уналтын цэг байх.

-Энэ таны анхны үзэсгэлэн шүү дээ. Үзэсгэлэн гаргах мэдрэмж ямар байв?

-Үзэсгэлэнг нээхэд тийм олон хүн ирнэ гэж бодоогүй. Намайг хүндэлж, дэмждэг олон хүн байгаад баярласан. Олон хүнээс хариу нэхээгүй тус ирсэн. Ингээд бодохоор би хэсэгхэн хугацаанд ч болов хүн гэдгээ мэдэрсэн юм байна.

-Ярилцаж байхад та их ганцаардмал санагдлаа?

- Уг нь би ганцаардах хэрэгтэй юм шиг байна. Гэхдээ тэгж чадахгүй, хүн амьтан хань татаад байдаг болчихлоо.

-Ямар хүнээс урам авдаг вэ?

-Хийх ёстой юмаа хийж чадсан хүнээс урам авч, атаархал. Тэр хүн хэдэн шөнө нойргүй хонож, шантарч бас гутарсан бол гэж бодохоор атаархал төрдөг. Над шиг л болно, бүтнэ гээд мэрийж явсан байх. Бийртээ үнэнч байхад болно доо л гэж итгэдэг.

-Уран бүтээл, хувь хүн хоёрын алиныг нь хүндлэх вэ?

-Аль алиныг нь хүндэлнэ. Хуучин диктатур гэдэг зүйл байсан гэцгээдэг. Гэхдээ одоо ч байх ёстой гэж боддог шүү. Хүндлэл байхгүй газар үг үнэ цэнээ алддаг юм билээ. Н.Хатанбүүвэй надаас хоёр дүү л дээ. Би тэрнээс намайг чи гэж дуудахыг гуйсан. Харин тэр ах гэж дуудаж, хүндлэхийг хүссэн. Ингээд бодохоор хүндлэл байгаа газар үг үнэ цэнтэй, утга учиртай сонсогдох байх. Ах нараасаа үгс сонсохгүй, суралцахгүйгээр уран бүтээлч болно гэдэг хэцүү. Зодож нүдээд байгаа биш. Зүгээр л хүнийг хүндлээд сурчихвал амьдралд их хэрэг болно доо. 

-Зураг зураад хоолоо олж идэж чадна гэж боддог уу?

-Чадах цаг нь ирэх л байх. Гэхдээ зураг зурж байгаа зорилго минь тэс ондоо. Би зүгээр л зураач болмоор байна. Сайжирч, хөгжмөөр байна.

-Мөнгө олох гэж л зурдаг зураач нар бий. Тэд нарыг юу гэж боддог вэ?

-Хүний л амьдрал юм даа. Надад тэднийг шүүх эрх байхгүй. Магадгүй зарим хүмүүс намайг тэгж хардаг ч юм билүү. Амьдрал шаардаад, аргагүйдвэл би ч зургаа зарж л таараа. Гэхдээ тийм зүйл битгий тохиолдоосой.

-Бурхан чамайг дөнгөлчихсөн гэж түрүүн ярилаа. Циркчин болох мөрөөдөлтэй байсан гэж бас хэллээ. Ямар нэг хэцүү цаг үед хүний мөрөөдөл сонголт болоод гараад ирдэг юм шиг ээ. Боломж гарвал мөрөөдлөө биелүүлэх үү?

-Яах аргагүй циркчин болох мөрөөдөл минь талаар болсон. Би саяхан цирк үзсэн л дээ. Сандал дээрээ тогтож сууж чадахгүй, оволзоод байна лээ. Хэрвээ боломж олдвол мөрөөдлөө биелүүлнэ ээ. Ер нь хүний бодоод яваад байдаг зүйл хэзээ нэг өдөр биелдэг байх. Бодол нь түрүүлээд оччихсон, эзнээ тэндээс дуудаад байдаг ч юм шиг.

-Циркчин болох боломж тохиовол зургаа орхино гэсэн үг үү?

-Орхино оо. Монголд циркийн хөгжил илүү үгүйлэгдээд байгаа шүү дээ. Миний хэрэг тэнд байж магадгүй.

-Уран зургийн хөгжилд дутуу мэдрэгддэг зүйл юу вэ. Үеийн уран бүтээлч нараа юу гэж харж байна?

-Муухай хэлж байж магадгүй. Гэхдээ алаан болоосой л гэж хүсдэг. Тэгж ч байгаа байх. Тэгэхгүй бол хөгжихгүй байж магадгүй. Би зодоон нүдээн биш эрүүл тулааны тухай л ярьж байгаа юм.

 Л.Баяр

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ороолонгийн Элбэгтөгсийн “АЛС ЦУУРАЙ” туужаас онцлох эшлэлүүд...
Монгол эмэгтэйн бизнес АНУ-ын 2026 оны шилдэг 100 жижиг бизнесийн жагсаалтад багтжээ
POETRY: Б.Алтанхуягийн НАЙМ дахь шүлгийн түүврээс онцлох ТАВАН шүлэг
Яруу найрагч Л.Баасансүрэнгийн “АГШНААС ӨНӨ МӨНХ” гурван мөрт шүлгийн номоос онцлох ТАВАН шүлэг
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (198.134.108.69)
    BEWARE OF CRYPTO SCAMMER CALLED JESSICA FX ON INSTAGRAM I'm forever grateful to Jetwebhackers for their remarkable assistance in recovering the $87,940 USD I had lost to a crypto scam. This amount was meant to cover my son urgent hospital bills, and I was deceived by a fraudster posing as JESSICA. FX, (BINARY EXPERT), who promised me a return of $280,140 USD - but it was all a scam. Thanks to Jetwebhackers' expertise and dedication, I was able to recover not only the initial investment but also the profit I was promised. Their help has been a blessing to my family, and we can now focus on my husband's recovery without financial stress. I highly recommend Jetwebhackers to anyone who has fallen victim to crypto scams. They are professional, efficient, and compassionate. Thank you, Jetwebhackers, for your exceptional service and support during a difficult time!" Quickly reach out to JETWEBHACKERS, on their EMAIL:jetwebhackers@gmail.com TELEGRAM: @jetwebhackers WHATSAPP: +1 (704) 252-2290 You can also contact them for any hack services like * Blank atm card
    2024 оны 11 сарын 14 | Хариулах
  • DR. ADITYA (102.89.83.106)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 11 сарын 09 | Хариулах
  • DR. ADITYA (102.89.83.106)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 11 сарын 09 | Хариулах
  • Д.Эрдэнэчтмэг (122.201.31.6)
    Азаа хүүгийн яриа аймшигтай бүр тийм сонин их гоё мэдрэмж төрүүлчихлээ.Улам их амжилт хүсэе ээ.
    2024 оны 11 сарын 09 | Хариулах
  • Citizen (105.113.40.229)
    I had a terrible experience with a fake housing investment company. I was ripped off my investment altogether with my total earnings, my first investment wasn’t that big and I got paid when it was due. Afterwards a staff member of the company contacted me through WhatsApp. I already had plans to reinvest and then he also asked me to reinvest and guided me all through the process. This time I invested a huge amount which came from my Savings over the years, it kept going well till it was time for me to have my profits withdrawn to my bank account as usual but noticed I was deactivated from performing the action. I quickly got in touch with the staff who guided me through the process. He directed me to the support desk where I was asked to clear some fees, i held to their instructions and paid all the fees but wasn’t still able to withdraw my funds. After much thought and some considerations the whole scenario looks more like a scam to me, which made me start seeking help elsewhere, i was referred to a professional investment recovery expert team (Finance Team) who helped me to trace and retrieve my lost investment. I was more than grateful to this firm for a job well done. Thankfully I finally got to recover my funds and would like to recommend This Finance Team to anyone seeking professional assistance relating to my story. you can reach out to them via email. Email: financeinvestmentlegalteam@gmail.com
    2024 оны 11 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Айчи-Нагоя-2026” Азийн XX наадам, пара Азийн V наадамд оролцох тамирчдын зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    17 цаг 26 мин
  • Нөөцийн мах бүрдүүлэлтийн санхүүжилтийн тухай засгийн газрын тогтоол батлагдлаа
    17 цаг 28 мин
  • ЯНДАНГАА ХӨӨЛЖ, ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАХЫГ СХД-ИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСЭЭС АНХААРУУЛЛАА
    19 цаг 30 мин
  • Ороолонгийн Элбэгтөгсийн “АЛС ЦУУРАЙ” туужаас онцлох эшлэлүүд...
    19 цаг 42 мин
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
    20 цаг 39 мин
  • Японд 100 болон түүнээс дээш настай иргэдийн тоо анх удаа 100 мянгыг давлаа
    20 цаг 57 мин
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
    21 цаг 21 мин
  • Монгол эмэгтэйн бизнес АНУ-ын 2026 оны шилдэг 100 жижиг бизнесийн жагсаалтад багтжээ
    22 цаг 1 мин
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
    22 цаг 13 мин
  • Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна
    22 цаг 45 мин
  • Бичил биетний тэсвэржилтийн бүсийн лабораторийн сүлжээний 5 дахь удаагийн зөвлөлдөх уулзалт Монгол Улсад болж байна
    22 цаг 54 мин
  • АНУ, Хятад улсууд эдийн засгийн өндөр түвшний хэлэлцээ хийхээр зэхэж байна
    22 цаг 56 мин
  • NO BRAND БОЛОН EMART CLUB – “УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ 2026” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОНО
    23 цаг 16 мин
  • POETRY: Б.Алтанхуягийн НАЙМ дахь шүлгийн түүврээс онцлох ТАВАН шүлэг
    Өчигдөр 08 цаг 00 мин
  • PGL-тэй 2029 он хүртэл хамтран ажиллахаар болов
    Уржигдар 17 цаг 44 мин
  • Э.Бат-Амгалан: "Солонго-1, 2" төслийн байрны нэг м.кавдрат нь 4.2 сая төгрөг байна
    Уржигдар 17 цаг 17 мин
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
    Уржигдар 16 цаг 59 мин
  • Шадар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 16 цаг 13 мин
  • 2026-2027 оны халаалтын улирал эхэлж, шахмал түлш худалдаанд гаргалаа
    Уржигдар 15 цаг 35 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг хүлээн авч уулзав
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Apple-ийн анхны эвхэгддэг "iPhone Duo"-ийн 20 сонирхолтой баримт
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • Будапештын Их дуулга: МУГТ, Дэлхийн аварга Б.Баасанхүү тэргүүтэй ЕСӨН жүдоч барилдаж байна
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК