Улаанбаатар хотын төвд баригдаж буй "Conrad зочид буудал" 55 давхар, 243 метр өндөр Conrad зочид буудал нь барилгын 25-39 дүгээр давхарт байрлах бөгөөд хотыг бүхэлд нь тольдох харагдацтай аж.
Харин 24 давхар хүртэлх хэсэг болон 40-өөс дээш давхарт үйлчилгээний талбай болон орон сууц байрлахаар төлөвлөжээ. Тансаг зэрэглэлийн тус зочид буудлыг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд нийт 227 өрөө, дөрвөн ресторан, усан бассейн, спа, хурлын танхим зэрэг үйлчилгээг багтаах юм байна.
Төслийг “Эко Констракшн” компани хэрэгжүүлж байгаа бол барилгын зураг төслийг олон улсын архитектурын Aedas товчоо боловсруулжээ. Ийнхүү ашиглалтад орсноор 243 метр өндөр "Conrad зочид буудал" нь Улаанбаатарын хотын төвийн өнгө төрхийг өөрчлөхөөс гадна Монгол улсын хамгийн өндөр барилга болох юм.





























































