Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4550 4551 4552 4553 4554 4555 4556
  • Т.Аюурсайхан: Ж.Эрдэнэбатын ЗГ валютаар төлбөр хийж гүтгэсэн, энэ мөнгийг шалгуулах хэрэгтэй
    2017 оны 10 сарын 18
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүдийн
  • Замын цагдааг мөргөсөн хэргийг шалгаж байна
    2017 оны 10 сарын 18
    Энэ сарын 16-ны 16.00 цагийн орчимд Контенинтал зочид буудлын уулзвар дээр замын цагдаагийн алба хаагчийг мөргөсөн хэрэг гарсан. Энэ хэргийг хуулийн дагуу шалгаж байгаа талаар Замын цагдаагийн албанаас мэдээллээ.

  • Б.Бат-Эрдэнэ: Бүлэг дотроо бие биенийхээ хоолой дээр ингэж хутга тулгаж байсангүй
    2017 оны 10 сарын 18
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн чуулганаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн
  • У.Хүрэлсүх: Засгийн газрын гишүүдээ томилохдоо олон зүйл тооцсон
    2017 оны 10 сарын 18
    У.Хүрэлсүх: Засгийн газрын гишүүдээ томилохдоо олон зүйл тооцсон
  • Сайд нарын томилгоог хэлэлцэж эхэллээ
    2017 оны 10 сарын 18
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, Засгийн газрын
  • Үүрэг хүлээх цаг
    2017 оны 10 сарын 18
    Ардын Засгийн газрын ам бүл сая нэг юм бүрэн бүрдэж ажилдаа орлоо. Ачаа үүрч, үүрэг хүлээх шинэ засгийн он тоолол ийнхүү эхэллээ. У.Хүрэлсүхийн хөтөлсөн хөсөг замдаа гарлаа. Үүнийг ч Ерөнхийлөгч Х.Баттулга Засгийн газрын гишүүн, сайдад нэр дэвшсэн УИХ-ын гишүүдийг томилогдохынх нь яг өмнө бүрэн бүрэлдэхүүнээр нь хүлээн авч уулзахдаа тов тодорхой хэлсэн. Тэрээр Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэд хандаж хэлсэн үгэндээ ”...Монголчуудыг хамгийн их ажилтай болгодог салбар бол дэд бүтэц. Өнөөдөр дэд бүтцэд ажлын байрыг гаднынханд өгч байна. Ажилгүйдэл эндээс ундарч гардаг” гэдгийг тодотгосон. Мөн Барилга, хот байгуулалтын сайд болж буй Х.Баделханд ”Моргейжийн 8 хувийг зогсоосон. Ажлын байрууд байхгүй. Зарагдаагүй 80 мянга орчим орон сууц байна. Багш, эмч нарыг орон сууцжуулахад үүний нэг хэсгийг гаргаж болно. Цалин нэмж чаддаггүй юм бол эмч, багш нарыг орон сууцанд оруулъя гэж У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болсных нь дараа хэлж байсан” гэдгээ хэлээд авсан.


    Эдийн засагтаа гарц олох, иргэд рүүгээ зам тавих их ажил тэднийг хүлээж байна.
  • Эдийн засгийн байнгын хороо 2017 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцэв
    2017 оны 10 сарын 18
    Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2017.10.18) хуралдаан 52.6 хувийн ирцтэйгээр 09 цаг 31 минутад эхэллээ. Тус байнгын хороо мягмар гарагийн хуралдаанаараа Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх үеэрээ ажлын хэсгийн бүрэлдэхүүн хангалтгүй гэдэг үндэслэлээр асуудлыг хойшлуулаад байсан юм. Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн, Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар гишүүд асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан юм. Улсын хэмжээнд өөрийгөө санхүүжүүлдэг долоон аймаг байдаг бөгөөд тэдгээрийн ОНХСанд үлдсэн орлогыг холбогдох хуулийн дагуу Сангийн яам төвлөрүүлэн татаж буй нь аймгуудын орлого төвлөрүүлэх идэвхийг бууруулах эрсдэлтэйг Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир сануулаад энэ талаар ямар зохицуулалт хийх боломжтой талаар тодруулав. Мөн хүүхдийн мөнгийг олгох хувийг нэмэгдүүлэх, багш, эмч нарт урамшуулал олгох, нэг удаагийн тэтгэмж олгох зэргээр цалинг нэмэгдүүлэх гарцыг эрэлхийлэх, эрүүл мэндийн даатгалын хураамжийн хэмжээг бууруулах талаар хэлэлцэж буй төсвийн тодотголын төсөлд тусгагдсан эсэхийг тодрууллаа.



    2017 оны төсвийн тодотголын төсөлд энэ оныг дуустал хүүхдийн мөнгийг 100 хувь олгохоор 104.5 тэрбум төгрөгийг тусгасан болохыг ажлын хэсэг танилцуулсан. Мөн хүн амын өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангах үүднээс эрүүл мэндийн даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээ авахад иргэдэд учирдаг санхүүгийн дарамтыг бууруулах зорилгоор өндөр өртөгтэй эрүүл мэндийн мэс заслын тусламж үйлчилгээний санхүүжилт, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд элэгний С вирусын идвэхжил тодорхойлох шинжилгээний зардал болон шинээр ашиглалтад орж буй үйл ажиллагаа нь өргөжиж байгаа тусламж үйлчилгээний санхүүжилтийг нэмэгдүүлэхээр нийтдээ 19 тэрбум төгрөгийг төсвийн тодотголд суулгаад байгааг тайлбарлаад эрүүл мэндийн даатгалын хураамжийн хэмжээг бууруулах талаар 2018 оноос тодорхой арга хэмжээ авах боломжийг судалж буйг дуулгав. Өөрийгөө санхүүжүүлдэг аймгуудын ОНХСангийн үлдэгдлийг татан төвлөрүүлэх зохицуулалт бүхий хуулийн үйлчлэл 2019 оны нэгдүгээр сарын 01-нээс дуусгавар болох юм байна. Түүнчлэн Сангийн яам ирэх онд ОНХСангийн санхүүжилтийг нэмэгдүүлэх бодлогыг баримталж байгааг хэлсэн.

    Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр төсвийн орлогын илүүдлийг эдийн засгийн өсөлт бий болгох зориулалтаар зарцуулах талаар ямар бодлого баримталсан болохыг тодруулж асуун ажлын хэсгээс хариулт авлаа. Ийнхүү Эдийн засгийн байнгын хороо Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов. Хуралдааны төгсгөлд Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очироор ахлуулан байгуулахаар шийдвэрлэлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
  • ДОХ-ын вирүс хоол хүнсээр дамжин халдварлах боломжгүй
    2017 оны 10 сарын 18
    Гадны цахим сайтаар ДОХ-ын вирүс бананаар дамжин халдварласан гэх хуурамч мэдээлэл цацагдаж, тус мэдээллийг Монголын зарим сайт шууд орчуулан тавьсан. Уг мэдээллийн гадаад эх сурвалжаар нь хөөн тодруулга хийсэн ба энэ нь CNN-ий албан ёсны эх сурвалжийн мэдээлэл биш. Төстэй домайн хаяг бүхий сайтаар хуурамч мэдээлэл тарсан байна.



    АНУ-ын CDC /Өвчний хяналт сэргийлэлтийн төв/-ийн мэдээллээр ДОХ-ын вирүс хоол хүнсээр дамжин халдварлах боломжгүй ба уг мэдээлэл нь ор үндэсгүй гэсэн залруулга хийсэн байна.

    http://www.politifact.com/punditfact/statements/2017/feb/06/cnnews3com/fake-news-claims-walmart-bananas-have-hiv-virus-ar/ https://www.cdc.gov/hiv/basics/transmission.html

    CDC-гийн сурвалжаар:

    1) ДОХ-ын халдвар хоол хүнсээр дамжих боломжгүй.

    2) Хоол хүнс (жимс)-энд ХДХВирүс агуулагдсан байлаа ч гэсэн агаарт гарах, буцалгах болон хүний биеийн ходоодны хүчилд тэсвэргүй хэмээн дурдсан байна.

    Жимсэнд шахсан байж болзошгүй ДОХ-ын вирүсийн талаарх шуугиант, сенсаац уг мэдээ нь анхны тохиолдол биш бөгөөд олон жилийн өмнөөс АНУ-ын хэвлэл мэдээллээр уг сенсаац үе, үе тархдаг байна: https://www.washingtonpost.com/news/the-intersect/wp/2015/11/13/what-was-fake-on-the-internet-this-week-hiv-blood-in-bananas-and-seaworld-whales-in-plastic-bags/?utm_term=.baf48c0e0681

    Тухай бүрт нь холбогдох албаны хүмүүс мэдээллийг няцаадаг.

    Энэ гадаадын хуурамч мэдээг Монголын сайтууд өлгөн авч манайд орж ирж буй Хятад жимс гэх мэтээр ор үндэсгүй, сенсаац бүхий мэдээлэл тарааж байгааг анхаарна уу. Мэдээллийн баталгаатай эх сурвалжаас мэдээлэл авахыг хүсье.
  • О.Баасанхүү: Цаазын ялыг сэргээх нь зөв
    2017 оны 10 сарын 18
    О.Баасанхүү: Цаазын ялыг сэргээх нь зөв
  • Цагдаагийн байгууллага уриалга гаргалаа
    2017 оны 10 сарын 18
    Цагдаагийн байгууллага уриалга гаргалаа
  • 24 ишлэл: Х.Баттулга “Ц.Нямдорж гуай та шударга ёсыг их ярьдаг, хатуу бодлоготой байгаарай
    2017 оны 10 сарын 18
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Засгийн газрын гишүүн, сайдад нэр дэвшсэн УИХ-ын гишүүдийг өчигдөр бүрэн бүрэлдэхүүнээр нь хүлээн авч уулзсан. Тус уулзалтын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга сайд нарт хандаж юу гэж хэлснийг “24 ишлэл”-ээр онцолж байна.
  • Дэд хурандаа Ш.Баасандоржийг ОБГ-ын даргаар томиллоо
    2017 оны 10 сарын 18
    Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/878 тоот
  • УИХ-ын нэгдсэн хуралдаанаар сайд нарыг томилно
    2017 оны 10 сарын 18
    Өнөөдөр УИХ нэгдсэн хуралдаан 10.00 цагт товлогдоод байна.
  • Өнөөдөр болох үйл явдлууд
    2017 оны 10 сарын 18
    09.00 цагт ”Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал: Монгол Улсын жишээ”
  • Алдаа завхрал нь сүүдэрт үлддэг гэх ШШҮХ-ийн булхиаг ил гаргаж дөнгөх үү
    2017 оны 10 сарын 18
    Цахим ертөнцөд дагавар охиноо хүчирхийлсэн хойд эцгийн сэрдхийлгэм жигшүүрт хэрэгтэй хамт дэлгэгдсэн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн үйл ажиллагааны доголдол, завхралын талаарх олон асуулт хариултаа нэхэж эхэллээ. Тус байгууллага үнэхээр хэн нэгний нөлөөнд автаж, шинжилгээний дүгнэлт гаргадаг уу, тэдний хүнд суртал хэрээс хэтэрч байна, ямар зохицуулалт хийх ёстой гэгчлэнгийн асуулт ар араасаа хөвөрч байна.
  • Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт цахилгаан хязгаарлана
    2017 оны 10 сарын 18
    Өнөөдөр буюу 2017 оны аравдугаар сарын 18-ны Лхагва гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.



    БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ



    11:00-18:00 цагт: 11-р хороо Хонхор тосгон, Түшигт Хангай ХХК, 88-р сургууль, Хонхор их эмчийн салбар, Холбооны 33-р салбар,


    СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ



    11:00-18:00 цагт: 6, 19, 23-р хороо Тоосгоны 1, 3-8, 10, 14-16, 20, 25, 26, 27, 29-34, 40, 47-54, 56, 57, 59-61, Хангайн 41-43-р гудамж, Халамжийн төв, Хангай зах, Ханын материалын орон сууц, Би Ди Оюу ХХК, 21-р хороолол ҮЭ 41 Т-10, Хангайн 39 Т-16, 73 Т-12,Тоосгоны 70-75, Хангайн 14-27, 79-80-р гудамж, ойр орчмоор.


    Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.
  • Өнөөдрийн зурхай: Баруун нүд татвал садан ирнэ
    2017 оны 10 сарын 18
    2017.10.18, ЛХАГВА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 29

    НАМРЫН ДУНД ШАРАГЧИН ТАХИА САР
    НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ШАР БАР ӨДӨР

    Аргын тооллын: 2017.10.18, Лхагва гараг
    Наран ургах шингэх: 07.15-17.58
    Үс засуулбал: Сүлд тэнэж одно
    Барилдлага: Үл зохилдох
    Шүтэн барилдлага: Сэрэхүй
    Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах, баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг сонсож цочих, бие татвал өмнө зүгээс зочин ирэх, хөл татвал хэрүүл гомдол болно. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой.
  • Улаанбаатарт өдөртөө 9 хэмийн дулаан байна
    2017 оны 10 сарын 18
    2017 оны 10 дугаар сарын 17-ны 16 цагаас 22 цаг хүртэл: Цэлмэг зөөлөн салхитай. 17 цагт 10 хэм, 20 цагт 4 хэм дулаан байна.

    2017 оны 10 дугаар сарын 17-ны 20 цагаас 10 дугаар сарын 18-ны 20 цаг
    хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө сэрүүсч 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруунаас баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө хэм 4-6 хэм хүйтэн, өдөртөө 9-11 хэм дулаан байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 10-15 хэм дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 хэм хүйтэн, өдөртөө 8-10 хэм дулаан байна.
  • Ц.Нямдорж: С.Зоригийн хэргийн нууцлалыг ил болгох талаар ажил хийнэ
    2017 оны 10 сарын 17
    Ц.Нямдорж: С.Зоригийн хэргийн нууцлалыг ил болгох талаар ажил хийнэ
  • Д.Цогтбаатар, Н.Энхболд нарыг сайдаар томилохыг дэмжлээ
    2017 оны 10 сарын 17
    ГХ-ны сайдад Д.Цогтбаатар, БХ-ын сайдад Н.Энхболдыг томилохыг дэмжлээ
4550 4551 4552 4553 4554 4555 4556
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хэнтий аймагт хүрэн баавгай 361 удаа үзэгдэж давхардсан тоогоор 375 толгой баавгай бүртгэгджээ
    12 цаг 48 мин
  • Монгол Улсад 958 мянган жуулчин иржээ
    14 цаг 1 мин
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
    15 цаг 31 мин
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
    15 цаг 48 мин
  • ОХУ-ын тулаанч Сергей Билостенный PFL холбооны хүнд жингийн дэлхийн аварга боллоо
    15 цаг 55 мин
  • Аравдугаар сард гадаадын 3,646 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ
    16 цаг 29 мин
  • Шинэ дасгалжуулагчийн эхний сорилт эх орондоо...
    16 цаг 46 мин
  • Мэдэгдэл
    16 цаг 46 мин
  • Нийтийн тээврийн зарим чиглэлийг богино эргүүлж байна
    17 цаг 23 мин
  • Т.Сайфолла ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
    17 цаг 46 мин
  • Израилын цэрэг газын зурваст хамас бүлгийн ахлах командлагчийг устгажээ
    18 цаг 10 мин
  • Дональд Трамп Путин, Ши Жиньпин нартай анх удаа гурван талт уулзалт хийнэ
    18 цаг 55 мин
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
    19 цаг 2 мин
  • Мексикийн хар тамхины нэрт толгойлогч, “боссуудын босс” хочит Мигель Анхель Феликс Гальярдо таалал төгслөө
    19 цаг 14 мин
  • Өөрийн барааг худалдаж авахыг хориглодог Өмнөд Солонгос наймаачин эр
    19 цаг 22 мин
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    19 цаг 38 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    19 цаг 44 мин
  • Битүүний өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгох уу?
    19 цаг 59 мин
  • Төв аймгийн ихэнх сумдын нутгаар 0.2-3.0 мм нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна
    20 цаг 15 мин
  • Үйл явдал: Хил хамгаалах байгууллагад хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалт болно
    20 цаг 18 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК