Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5759 5760 5761 5762 5763 5764 5765
  • Б.Гарамгайбаатар: Цэцийн даргыг огцруулах асуудлаар хууль зөрчөөгүй
    2016 оны 2 сарын 22
    УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийлээ. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар мэдээлэлдээ:
    -Намрын чуулган ажлын 90 хоног үргэлжилж, нэгдсэн хуралдаан 38 удаа, байнгын болон дэд хороо давхардсан тоогоор 130 гаруй удаа хуралдсан байна. Нийтдээ 212 хууль, 65 тогтоол хэлэлцсэн. АН-ын бүлэг өнгөрсөн намрын чуулганы хугацаанд хуулийн төслүүдийг хэлэлцэн батлахад чухал үүрэг гүйцэтгэн ажиллалаа. Хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийг баталж гаргасан. Өнгөрсөн хугацаанд АН бусад голлох хуулиудад идэвхийлэн ажиллаж, хуульзүй, нийгмийн салбарын томоохон хуулиудыг батлан гаргаж, малчдыг үйлдвэрлэгчдийн хэмжээнд тавьсан гэлээ. МАН-ын бүлгээс УИХ-ын ээлжит бус чуулганыг ганцхан асуудал хэлэлцээд завсарласан гэж дүгнэсэн. АН-ын бүлэг үүнд ямар байр суурьтай байгааг тодруулахад “Ээлжит бус чуулганаар ганцхан ҮХЦ-ийн даргыг огцруулах асуудлыг хэлэлцээгүй. Намрын чуулганаар баталсан хуулиудын эцсийн найруулагыг сонсож, зээлийн хэлэлцээрүүдийг баталсан. Мөн зарим хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг дэмжсэн гэсэн юм. Түүнчлэн ҮХЦ-ийн даргыг огцруулсан асуудлыг хууль бус гэж МАН-ын бүлэг үзэж байгаа. Харин АН-ын бүлэг “ҮХЦ-ийн гишүүнийг эгүүлэн татсан асуудал хууль бус үйлдэл биш. Хуулийн дагуу явагдсан. ҮХЦ-ийн гишүүнийг эгүүлэн татах эрх анх нэрийг нь дэвшүүлэн оруулж ирсэн байгууллага болон УИХ-д хадгалагддаг. Үүнтэй холбоотой УИХ-ын дарга З.Энхболд УДШ-ээс саналыг нь авсан. Хууль зөрчөөгүй гэсэн юм.
  • Шинэ Дели хотын ус хангамж тасарчээ
    2016 оны 2 сарын 22

    Гүрпүрэв Ганчимэг
  • Н.Номтойбаяр: Ёс зүйн хороонд ажиллана
    2016 оны 2 сарын 22
    УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн Д.Лүндээцанцан нар мэдээлэл хийлээ.
    Дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
    -Ээлжит бус чуулганыг Үндсэн хууль зөрчлөө гээд байна. УИХ-ын даргын зөвлөлийн хуралд бүлгийн дарга, намын дарга нар оролцдог. Таныг бүлгийн хуралд суугаагүй гэж байсан. Хуралдаа суугаагүй нь таны буруу юу эсвэл таныг хуралдаа суу гэж хэлээгүй юм уу?
    -Даргын зөвлөлийн хуралд хоёр удаа оролцсон. 28 асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцэнэ гэж УИХ-ын дарга хэлж байсан. Ийм олон асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцэж амжихгүй гэдгээ хэлээд эсэргүүцсэн. Харамсалтай нь даргын зөвлөлийн хурал шийдвэрээ гаргасан. Зөвшилцөнө гэдэг чинь харилцлан тохиролцоод, асуудлаа шийдэхийг хэлдэг. Үндсэн хуулийн 65-ын 4-т Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарч анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн Цэцийн гишүүнийг эгүүлэн татаж болно гээд заачихсан байгаа. Харамсалтай нь Цэцийн 9 гишүүн хуралдаж эгүүлэн татна гэсэн шийдвэр гаргаагүй. Үндсэн хуулийн цэцийн найман гишүүн гарын үсэг зураад Их хурлын гаргаж байгаа шийдвэр хууль зөрчиж байна шүү гэдгийг сануулсан бичиг бидэнд ирсэн. Хоёрт нь Улсын дээд шүүх анх илгээсэн байгууллага нь мөн. Анх илгээхдээ дээд шүүх нь бүрэлдэхүүнтэй хуралдаад явуулсан бол дараа нь бүрэлдэхүүнтэй хуралдаагүй. Зориг гэж шүүгч бичиг явуулсан. Явуулсан бичгэн дээр нь юу гэж заасан гэхээр тусгайлан өгөх саналгүй гэсэн байгаа. Өөрөөр хэлбэл анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн гэдэг нь дахиад хууль зөрчсөн. Ийм хоёр үндэслэлээр Үндсэн хууль зөрчлөө гэж үзэж байгаа. Тийм учраас МАН-ын бүлэг хуралдаа ороогүй.
    -МАН, МАХН хамтарч баяраа тэмдэглэнэ гэсэн. Цаашид нэгдэхийн эхлэл биш үү?
    -МАН-ын 95 жилийн ой болно. Хамтарч тэмдэглэх саналыг МАХН-аас тавьсан. Бид яагаад нэгдэж, нийлээд хамтарч ажиллаж болохгүй гэж. Цаашдаа нэгдэж нийлээд ажиллахыг үгүйсгэхгүй.
    -МАН-ынхан Цэцийн даргыг огцруулахад оролцоогүй. Хэрвээ чуулгандаа оролцоод саналаа өгөөд явсан бол Ж.Амарсанаа дарга огцрохгүй байх боломж байсан болов уу?
    -Олонхи гэдэг нь АН-ын гишүүдийг хэлээгүй, Шударга ёс эвсэл, ИЗНН гээд 47 гишүүний ирцээ бүрдүүлэх ёстой гэсэн. Хэрвээ энэ ирцээ бүрдүүлбэл МАН-ын бүлгийн 26 гишүүн орно гэсэн. Гэхдээ Үндсэн хууль зөрчсөн асуудал дээр орохгүй бусад асуудал дээр оролцоод төрийн ажлыг гацаахгүй явна гэсэн боловч чуулган ганцхан өдөр хуралдсан болоод хаасан.
    МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр УИХ үйл ажиллагаа явуулснаас хойш нийтдээ гурван удаа ээлжит бус чуулган зарлан хуралдуулсан. Эхний ээлжит бус чуулганаар авлига албан тушаалтныг өршөөх тухай хуулийг хэлэлцээд тарсан, харин дараагийн удаад урьж залж, гуйж оруулсан засгаасаа МАН-ыг хөөх хөөх шийдвэр гаргахын тулд хуралдсан. Харин гурав дахь ээлжит бус чуулганыг дөнгөж сая хуралдаад дууслаа. Энэ үеэр чухам юу хэлэлцсэнийг та бүхэн сайн мэдэж байгаа. Үүнээс дүгнэхэд зөвхөн өчүүхэн сандал ширээ, эрх ашгийн төлөө АН-ынхан аливаа асуудалд хандаж байгаа нь илт юм. Энэхүү хууль бус үйл ажиллагаанд МАН оролцохгүй гэдэг байр суурийг илэрхийлсэн. Хуулийн хүрээнд найм хоногийн завсарлага авч хуулиар олгогдсон эсэргүүцлийн эрх хэмжээг ашиглаж эцэст нь хууль зөрчсөн хуралд оролцохгүй байхаар шийдсэн. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн асуудлаар МАН, МАХН-ынхан “бойкот” хийж байгаа мэтээр нийгмийн зорилтот бүлгийн багийг өмсч хууль бус үйл ажмллагаа хийж байна. Мөн хууль бус асуудлыг хэлэлцэхдээ семинар нэрийн дор хийж тавилттай жүжиг тавьж улмаар МАН, МАХН-ын гишүүдрүү байж боломгүйгээр дайрч доромжилсон. Үүнд бид туйлын бухимдалтай байна. Холбогдох ёс зүйн хороо, хууль шүүхийн байгууллагад хандана.
    МАН Н.Энхбаярыг дэмжинэ
    УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт мэдээлэл хийлээ. Өнөөдөр 09.00 цагт УИХ-ын ээлжит бус чуулганыг нээх товтой байсан ч гишүүдийн ирц бүрдээгүйгээс хойшлогдсоор байгаа. Гэхдээ эрх баригч намын гишүүд ирвэл чуулганы танхимд орж ирцийг бүрдүүлэн хуралдцаанд оролцохоо мэдэгдлээ. УИХ дахь МАН-ын 26 гишүүнээс 22 нь Төрийн ордонд албан өрөөндөө ажлаа явуулж байгаа аж.
    УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бус чуулганыг хуралдуулах шаардлагагүй гэж үзжээ. Намрын чуулганаар 24 асуудал хэлэлцэхээр төлөвлөснөөс 11-ийг нь хэлэлцжээ. Намрын чуулган 4 сар 120 хоног үргэлжилдэг. Харин ээлжит бус чуулганы 10 хоногийн хугацаанд 20 гаруй хуулийн төсөл хэлэлцэхээр төлөвлөсөн нь халтуурдсан зүйл болж, улс орны хийгээд ард иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлнө гэж МАН-ын бүлэг гэсэн байр суурьтай байна. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.
    -Танай намын бүлэг УИХ-ын даргыг огцруулах асуудлыг тавина гэж байсан. Энэ нь төр тогтворгүй байхад нөлөөлөх юм биш үү?
    -УИХ-ын дарга ёсзүйн биш хууль зөрчсөн олон удаагийн үйлдэл гаргасан. Тийм ч учраас УИХ-ын даргын асуудал яригдаж байна. ҮХЦ-ийн гишүүнийг хууль бусаар чөлөөлөх гэж байгаатай МАН-ын бүлэг эвлэрэхгүй. Ээлжит бус чуулганаар ч ҮХЦ-ийн гишүүнийг хууль бусаар огцруулах асуудал орсон. Асуудлыг олонхиороо хүч түрж шийдэж болохгүй. Хүч түрж, хууль зөрчдөг байдал газар авсан. Тийм болохоор хуулийн хүрээнд асуудлыг тавина.
    -Шадар сайдаар Н.Энхбаярыг томилохтой холбогдуулан танай бүлгийн гишүүдийг эсэргүүцэж байгаа гэсэн яриа байна. Энэ талаар?
    -Засгийн газрын томилгооны асуудалд МАН-ын бүлэг хөндлөнгөөс оролцох боломжгүй. Эрх баригч АН, “Шударга ёс” эвслийн бүлгийн шийдвэрлэх асуудал. Бид Засгийн газрын гишүүнээр нэрийг нь дэвшүүлсэн эрхмүүдийг дэмжээд явна. Харин ажлаа сайн хийх хэрэгтэй. Хийж чадахгүй бол хариуцлага тооцно. ЭМС-ын сайдыг томилоогүй байна. Хэрвээ Шадар сайдад МАХН-ын дарга Н.Энхбаярын нэрийг дэвшүүлбэл дэмжээд явна.


  • Ц.Шаравдорж: Хүүхдийн аюулгүй байдлыг хангаагүй бол хурдан морины уралдааныг хориглоно
    2016 оны 2 сарын 22
    “Стандартын шаардлага хангасан хамгаалалтын малгай, цээживч, тохойвч, өвдгөвч өмсүүлж, унаач хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангаагүй, даатгалд хамруулаагүй, хүүхдийн эцэг, эхтэй гэрээ байгуулаагүй бол цаашид өвөл, хаврын хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглох нь зүйтэй” гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Шаравдорж хэллээ.
  • Г.Лүндээжанцан: Дараагийн даргыг иртэл Ж.Амарсанаа ажлаа хийх ёстой
    2016 оны 2 сарын 22
    УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг эгүүлэн татсан. Тэгвэл түүний орны хүнийг томилох үйл ажиллагаа хуулийн дагуу хэрхэн явагдах талаар УИХ-ын гишүүн Г.Лүндээжанцангаас тодрууллаа.
  • Сум дундын прокурорын газар үйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулжээ
    2016 оны 2 сарын 22
    Прокурорын байгууллагын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөнд Улсын Ерөнхий прокуророос өгсөн “Прокурорын байгууллагын үйл ажиллагааг ил тод, нээлттэй байлгаж, үйл ажиллагаагаа иргэд олон нийтэд таниулан сурталчилж, иргэдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор оролцож байх” гэсэн үүрэг чиглэлийг хэрэгжүүлэн ажиллах зорилгоор Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газар нь 2016 оны 02-р сарын 18-ны өдөр Бат-Өлзий суманд ажиллаж, ард иргэдтэй уулзалт зохион байгуулжээ.

    Уулзалтад 245 иргэд, төрийн албан хаагч нар оролцсон бөгөөд 2015 онд тухайн суманд үйлдэгдсэн эрүүгийн хэргийн нөхцөл байдал болон үйлдэгдэж байгаа гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн талаар прокуророос мэдээлэл хийж, иргэдийн асуусан асуултанд хариулт өгчээ.

    Бат-Өлзий сумын төр, захиргааны байгууллагын удирдлага, албан хаагчидтай уулзаж, төрийн эрх, ашиг сонирхол хөндөгдсөн иргэн болон захиргааны хэргийн шүүх хуралдаанд төрийн эрх ашиг сонирхлыг хамгаалж прокурор оролцож байх талаар сургалт, мэдээлэл хийж ажилласан ба уг арга хэмжээг сумын төр, захиргааны байгууллагын албан хаагчид, ард иргэд таатай хүлээн авч хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.

    Тус суманд ажиллах хугацаандаа Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас санаачлан Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын сум дундын шүүхтэй хамтран нээлттэй шүүх хуралдаан хийжээ. Энэ удаагийн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т заасан гэмт хэрэгт холбогдсон Т, Д, Ч нарт холбогдох хэргийг хэлэлцсэн ба улсын яллагчаар ахлах прокурор Н.Батмөнх оролцсон байна.

    Нээлттэй шүүх хуралдааны үйл ажиллагаатай тус сумын 125 иргэн танилцаж, шүүх, прокурорын үйл ажиллагааны талаар үнэн бодитой мэдээлэл авсан нь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, шүүх, прокурорт итгэх итгэлийг нэмэгдүүлсэн үр дүнтэй ажил болжээ.
  • Эво Моралес 4 дэх удаагаа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх үү?
    2016 оны 2 сарын 22
    Эво Моралес 4 дэх удаагаа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх үү?
  • Толь бичгийн “iOS” хувилбарыг хэрэглээнд гаргалаа
    2016 оны 2 сарын 22
    ”Монгол хэлний их тайлбар толь”-ийн iOS хувилбарыг өнөөдрөөс эхлэн татаж авч ашиглах боломжтой боллоо.
  • Зуун буудалт даамын оюутны улсын аваргууд тодорлоо
    2016 оны 2 сарын 22
    Оюутны улсын аварга шалгаруулах зуун буудалт даамын тэмцээн энэ сарын 19-21-ний өдрүүдэд боллоо.
  • “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 18 арга хэмжээ зохионо
    2016 оны 2 сарын 22
    Нийслэлийн эдийн засагт аялал жуулчлалын салбарын эзлэх хэмжээг 20 хувьд, аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарт ажиллагсдын тоог 35 мянгад хүргэж, Улаанбаатар хот 2020 он гэхэд 2 сая, 2030 онд 5 сая жуулчин хүлээж авах зорилт бүхий “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг өнгөрсөн оноос эхлэн нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газар, Аялал жуулчлалын газар, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран үндсэн 7 зорилтын хүрээнд хэрэгжүүлж байна.
  • Сонсогч Б.Пүрэв-Очир галаас хүний амь аварчээ
    2016 оны 2 сарын 22
    Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хороо Гандангийн 60 айлын нэгдүгээр давхарт энэ сарын 18-ны өдөр гал гарсан талаар бид мэдээлж байсан.
  • Бөхийн өргөөнд шинийн 15-нд зориулж ном хурна
    2016 оны 2 сарын 22
    Өнөөдөр аргын тооллын 2016 оны хоёрдугаар сарын 22, билгийн тооллын гал бичин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 15-ны билэгт сайн өдөр.
  • Зөвшөөрөлгүй барилгын талаар авч хэрэгжүүлэх ажлаа танилцуулахыг үүрэгдлээ
    2016 оны 2 сарын 22
    Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөлгөөн боллоо. Зөвлөлгөөнийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл удирдан явуулав. Зөвлөлгөөнөөр өмнөх хуралд өгсөн үүргийн биелэлтийг танилцуулж, нийслэлийн Засаг дарга үүрэг даалгавар өгөв.
  • Автозам ашигласны төлбөр хураах ажлыг зохион байгуулж байна
    2016 оны 2 сарын 22
    Автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын төлбөр, Авто зам ашигласны төлбөрийг автомашины улсын дугаарын сүүлийн оронгоос хамаарч сар сардаа төлж байгаа юм. Нийслэлийн 9 дүүргийн татварын хэлтсийн нэг цэгийн үйлчилгээ, төрийн үйлчилгээний нэгдсэн төв, дүүргүүд дэх авто тээврийн техникийн үзлэг хяналтын төв, авто тээврийн үндэсний төв, авто худалдааны цогцолбор зэрэг байршилд ажлын болон уртасгасан цагаар байцаагч ажиллуулж байна.
    Шуурхай зөвлөлгөөний үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:

    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 2016 онд зохион байгуулах ажлуудыг сайтар сурталчлах
    Барилгын ажил эхэлж байгаатай холбогдуулан зөвшөөрөлгүй барилга, байгууламжид авах арга хэмжээний талаар дүүргийн Засаг дарга нартай уулзалт зохион байгуулах
    Барилгын үйл ажиллагаа явуулах эрхтэй байгуулагуудын ашиглаж буй тоног төхөөрөмж, механизмуудад үзлэг шалгалт хийж, дүгнэлт гарган нийслэлийн Удирдлагад танилцуулах
    Барилгын материал тээвэрлэлтийн асуудлын талаар тодорхой үр дүнд хүрэхүйц ажлуудыг зохион байгуулах
    Нийслэлийн хэмжээнд хулгай болон танхайн гэмт хэрэг нэмэгдэж байгаатай холбогдуулан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нийслэлийн Прокурорын газартай хамтран зөвлөгөөн зохион байгууллах
    Нийслэлийн хэмжээнд Худалдан авах ажиллагааны талаар хэрэгжүүлж байгаа ажлын явцын талаар нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулах
    Багахангай, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт малын гоц халдварт “Цэцэг” өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар санал боловсруулж, цаашид авах арга хэмжээний төслийг нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулах
    Нохой устгалын талаар шинэчилсэн бодлого боловсруулж, цаашид хийж хэрэгжүүлэх саналын талаар нийслэлийн Удирдлагын хуралд танилцуулахыг үүрэгдэв гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийг бүртгэлжүүлнэ
    2016 оны 2 сарын 22
    2016 оны 03 дугаар сарын 15-ны дотор гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийг цуглуулж бүртгэлжүүлэн мэдээллийн сантай тулгалт хийж, нөхцөл байдлын үнэлгээ хийн хэрэгцээг тодорхойлохоор ажиллаж байна. Орон гэргүй тэнэмэл иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг цаг алдалгүй хүргэх, сургалт сурталчилгаа зохион байгуулах эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор мэргэжлийн байгууллагуутай хамтран ажиллаж байгаа юм.
  • Зуслангийн бүсийн газар өмчлөл дөрөвдүгээр сард эхэлнэ
    2016 оны 2 сарын 22
    Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангаж зуслангийн бүсийн газар өмчлөлийн ажлыг эхлүүлэх бэлтгэлийг ханган ажиллаж байна. Сүхбаатар дүүргийн Шарга морьтийн ам, Чингэлтэй дүүргийн Жигжидийн зуслангийн аманд газар өмчлөлийн ажлыг эхлүүлэхээр суурин болон хээрийн судалгааг хийж байгаа бөгөөд 4 дүгээр сараас эхлүүлэхээр төлөвлөөд байна.
    2016 онд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан 72, он дамжин хэрэгжихээр төлөвлөсөн 27, нийт 99 ажлын жагсаалтыг гаргаснаас 40 ажлын зураг төслийг боловсруулан хянаж, суурин судалгааг хийгээд байна. Бусад 59 ажлыг захиалагч байгууллагаас санал, зураг төслийг ирүүлсний дараа суурин болон хээрийн судалгааг хийх юм.
  • Ангидаа цоожлогдсон сурагч цонхоор унаж, гэмтжээ
    2016 оны 2 сарын 22
    Төв аймгийн Баянчандмань сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагч ангидаа цоожлогдож, улмаар цонхоор унаж гэмтжээ.
  • “АСЕМ-ын бэлтгэлийг хангах ажлын түр журам”-ыг батлав
    2016 оны 2 сарын 22
    АСЕМ-ын бэлтгэл уулзалтыг зохион байгуулах ажлыг удирдлагаар хангах “Шуурхай удирдлагын штаб”-ыг нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулж, “АСЕМ-ын бэлтгэлийг хангах ажлын түр журам”-ыг баталлаа. Улаанбаатар хотын хэмжээнд хийх тохижилт бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлуудыг нэгтгэн хоорондын уялдаа, дэс дарааллыг илэрхийлсэн “Нэгдсэн төлөвлөгөө”-г боловсруулж, Шуурхай удирдлагын штабаар хэлэлцүүлэхэд бэлэн болсон бөгөөд төлөвлөгөөний дагуу ирэх сарын 01-нээс ажлыг эхлүүлэх юм.
  • 63 жолоочид торгуулийн хуудас хүргүүлжээ
    2016 оны 2 сарын 22
    Нийслэлийн Тээврийн газрын Автотээврийн улсын байцаагч, нийслэлийн Замын цагдаагийн газрын албан хаагчид хамтран замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийн хэрэгслийг саадгүй зорчуулах, автобусны зогсоолд удаан зогсож байгаа автомашинуудад хяналт тавин ажиллаж байгаа.
  • М.Сономпил Индонезын парламентын төлөөлөгчидтэй уулзлаа
    2016 оны 2 сарын 22
    Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга М.Сономпил Бүгд Найрамдах Индонез Улсын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Төлөөлөгчдийн танхим дахь Индонез-Монголын парламентын бүлгийн гишүүн Жазилул Фавайд тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
5759 5760 5761 5762 5763 5764 5765
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн 24 эшлэл
    10 мин
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
    1 цаг 9 мин
  • Европын 23 орны 23 киног БНСУ-ын Сөүл хотод үнэ төлбөргүй толилуулна
    2 цаг 12 мин
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
    2 цаг 29 мин
  • Үнэт цаасны арилжаа түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ
    2 цаг 36 мин
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
    3 цаг 4 мин
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Ч.Маргад эх орондоо ирлээ
    4 цаг 17 мин
  • "Доха" олон улсын кино наадам эхэллээ
    5 цаг 18 мин
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
    5 цаг 50 мин
  • 8660 хүүхэд гэртээ ойр суралцаж, анги дүүргэлтийн асуудал буурсан үзүүлэлттэй байна
    6 цаг 9 мин
  • "Өмнөговийн Хүлэгүүд" баг Зүүн Азийн супер лигийн хоёр дахь тоглолтдоо 29 онооны хожигдлоос эргэн ирсэн ч хожигдол хүлээлээ
    6 цаг 46 мин
  • Д.Трамп Ши Жиньпин, В.Путин нартай түүхэн уулзалт хийхийнхээ өмнө Филиппин саатлаа
    8 цаг 24 мин
  • 13 жилийн хүлээлтийн эцэст “Grand Theft Auto 6” тоглоом дэлхий даяар нээлтээ хийлээ
    9 цаг 8 мин
  • Мьянмар улс Рохинжа үндэстний цөөнхийн эсрэг хийсэн үйлдлийнхээ төлөө геноцидын хэрэгт хариуцлага хүлээх анхны улс болно
    9 цаг 30 мин
  • Японы Кюүшюү аралд 5.3 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
    9 цаг 30 мин
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
    9 цаг 33 мин
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
    9 цаг 39 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д зодоглох Монголын 18 бөх
    9 цаг 47 мин
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
    9 цаг 58 мин
  • Агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна
    10 цаг 6 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
24 баримт
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн 24 эшлэл
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 24 БАРИМТ: Дэлхийн гүнжүүдийн тухай сонирхолтой түүхүүд
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК