Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5850 5851 5852 5853 5854 5855 5856
  • ЦЕГ-аас мэдээлэл хийнэ
    2016 оны 1 сарын 12
    Цагдаагийн Ерөнхий газраас 2016-01-12 нийн өдрийн 11.0 цагаас 2015 онд үйлдэгдсэн гэмт хэрэг, эрүү, хэв журмын нөхцөл байдал, захиргааны зөрчлийн талаар мэдээлэл хийнэ.
    энэ
  • ”Алтайн хүдэр”-ийг дөрвөн тэрбумаар торгохоор болов
    2016 оны 1 сарын 12
    ”Алтайн хүдэр” компанийн 200 гаруй ажилтан өнгөрсөн баасан гарагт компанийнхаа үүдэнд суулт зарласан. Компанийн 2000 орчим ажилтны эрх зөрчигдөж сүүлийн хагас жилийн цалин, хоёр жилийн турш аваагүй амралтын мөнгөө нэхэж буй юм. Тэгвэл ажилтнууд ирэх баасан гарагаас компанийн удирдлагуудтай уулзахаар болжээ. Мөн 2000 гаруй ажилтны эрхийг зөрчсөн тус компанид Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 4 тэрбум төгрөгний торгууль тавихаар болжээ.
  • 24 Баримт: Орон сууцны татварын хөнгөлөлтийг эхнэр, нөхөр хоёулаа эдлэх боломжтой
    2016 оны 1 сарын 12
    ...Татварын хөөн хэлэлцэх хугацаа таван жил байдаг учраас үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь 2010 оноос хойш гарсан бол энэ жил амжиж тайлангаа өгч хөнгөлөлтөө эдлэх боломжтой юм байна...
  • Харагчин могой өдөр
    2016 оны 1 сарын 12
    Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр дуган сүм сэргээх, равнай өргөх, тойн болох, ном номлох, мод босгох, газрын үүд боох, тангаргаас няцах, зэтгэрийг дарах, мал адгуус муулах үйл, эм найруулах, шинжлэхүй, абшиг хүртэх, бэрийн үйл, дайсныг номхотгох, үс угаахад сайн. Газар хагалах, хурим найр хийх, нохой авах, байшингийн суурь тавих, өс дарах, угаал үйлдэх, залбирал тавихад муу. Замд гарвал эдийг олох, тахилыг олон хүртэнэ. Баруун нүд татвал хувцас олох бөгөөд зүүн татвал хэрүүл тэмцэл болно. Баруун чих хангинавал олноо хүндлэгдэх. Тагнай эрвэгнэвэл үзэсгэлэнтэй болно. Бүх бие татвал аюул болохын нигуур. Шилбэний мах татвал дам үг ирнэ. Өдрийн сайн цаг нь морь, хонь, нохой, гахай, үхэр, луу болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд мал баялаг төгөлдөр болно.
  • Улаанбаатарт 17 хэм хүйтэн
    2016 оны 1 сарын 12
    2016 оны 01 дүгээр сарын 11-ны 20 цагаас 01 дүгээр сарын 12-ны 20 цаг

    хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр шөнөдөө 41-46 градус, өдөртөө 27-32 градус, Увс нуурын хотгор болон Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 32-37 градус, өдөртөө 18-23 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 17-22 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 25 -30 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр явган шуурга шуурна.. Дархадын хотгороор шөнөдөө 41-46 градус, өдөртөө 30-35 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 34-39 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Хэрлэн, Халхголын сав газар болон Дарьгангын тал нутгаар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө 34-36 градус, өдөртөө 23-25 градус хүйтэн байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.

    УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 38-40 градус, бусад хэсгээр 28-30 градус, өдөртөө 16-18 градус хүйтэн байна.
  • Аялал жуулчлалын эрсдэлийн менежментийн төлөвлөгөөг баталлаа
    2016 оны 1 сарын 11
    Нийслэлд аялал жуулчлал хөгжүүлэх “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн 2.2.2-т онцгой болон эрсдэл бүхий нөхцөл байдлын үед гадаадын иргэд, жуулчдын аюулгүй байдлыг хангах, авран хамгаалах арга замуудыг тодорхойлсон нийслэлийн аялал жуулчлалын эрсдэлийн менежментийн төлөвлөгөөг боловсруулан, хэрэгжүүлэхээр тусгагдсаны дагуу нийслэлийн Засаг дарга “Нийслэлийн аялал жуулчлалын эрсдэлийн менежментийн төлөвлөгөө”-г баталлаа. Дэлхийн томоохон хотууд эдийн засгийн гол тулгуур болсон аялал жуулчлал, үйлчилгээний салбарыг эрсдэлээс хамгаалах зорилгоор менежментийн төлөвлөгөө батлан, аялал жуулчлалын бизнес эрхлэгчидтэйгээ хамтран хэрэгжүүлдэг.
    Энэхүү төлөвлөгөө нь аялал жуулчлалын салбарт сөргөөр нөлөөлж болох газар хөдлөлт, объектын түймэр, үер, хүний халдварт өвчин, хүчтэй салхи, химийн болон цацрагийн осол, ой, хээрийн түймэр, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал гэсэн 8 төрлөөр эрсдэлийн үнэлгээ хийж, эрсдэлийн өмнө, эрсдэлийн үед болон эрсдэлийн дараа нь авах арга хэмжээг тодорхойлсноороо чухал ач холбогдолтой юм. Учир нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт жилд дунджаар 2000 орчим аюулт үзэгдэл осол тохиолдож байгаа бөгөөд уур амьсгалын өөрчлөлт, хүн амын шилжилт хөдөлгөөн, Улаанбаатар хотын хүн амын эрчимтэй өсөлт, хэт төвлөрлийн улмаас нийслэл хотод тохиолдох аюулт үзэгдэл, ослын давтамж, түүнд өртөх эмзэг байдал улам бүр нэмэгдэх хандлагатай байна.
    Улсын Их Хурлаас баталсан “Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого”-д “Байгалийн болон хүний хүчин зүйл, техникийн гаралтай гамшгийн төрөл тус бүрээр эрсдэлийн үнэлгээ хийж, гамшгийн эмзэг байдлыг бууруулах ажлыг үндэсний хэмжээнд зохион байгуулахаар тусгагдсан бөгөөд дээрх төлөвлөгөө нь нийслэлийн хэмжээнд нэг салбараар онцолсон анхны ажил болж байна. Төлөвлөгөөний төслийг нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Австрали болон Ази, номхон далайн бүс нутгийн орнуудын ижил төрлийн менежментийн төлөвлөгөөнд тулгуурлан боловсруулсан гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.
  • Сонгинохайрханы ЭМТ-ийн дарга Ш.Хажидмааг ажлаас нь чөлөөлжээ
    2016 оны 1 сарын 11

    Сонгинохайрханы ЭМТ-ийн дарга Ш.Хажидмааг ажлаас нь чөлөөлжээ
    Түгээх
    2016-01-11 16:43:58 - Эрүүл мэнд

    hajidmaaӨнгөрсөн оны 12 дугаар сарын 11-ний өдрийн НЭМГ-ын дарга Ш.Энхбатын тушаалаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ш.Хажидмааг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Ш.Хажидмаа нь Авлигатай тэмцэх газраас хийсэн удаа дараагийн шалгалтаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11, 15, 17.1, 17.2, 17.3, 17.4 дэх заалтуудыг тус тус зөрчсөн байна. Эх сурвалжид мэдээлснээр, Ш.Хажидмаа нь 2012 онд 1.9 сая төгрөг, 2013 онд 2.4 сая төгрөг, 2014 онд 17.4 сая төгрөг, энэ онд 36.9 сая буюу нийт 71.553.464 төгрөгийг бэлнээр болон бэлэн бусаар зарцуулсан нь тогтоогджээ.
  • Франц Улсын Шүүх яамын харъяа Магистратурын үндэсний сургуульд суралцаад ирлээ
    2016 оны 1 сарын 11
    Монгол Улсын Ерөнхий прокурорын газар, Франц Улсын Магистратурын үндэсний сургууль хамтран ажиллах “Санамж бичиг”-ийг 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан бөгөөд энэхүү хамтын ажиллагааны хүрээнд УЕПГ-ын Гадаад харилцаа, Эрх зүйн туслалцааны хэлтсийн хяналтын прокурор Ш Баасандорж нь Франц Улсын Магистратурын үндэсний сургуульд 2015 оны 08 дугаар сарын 24-нөөс 12 дугаар сарын 22-ний хооронд тус сургуулийн боловсруулсан тусгай хөтөлбөрийн дагуу сургалт, дадлагад бүрэн хамрагдаад ирлээ.

    Тус сургууль нь Франц Улсын Шүүх яамны харъяа сургууль бөгөөд 1958 онд үндэслэн байгуулагдсан, зөвхөн шүүгч, прокурор нарыг анхан шатны сургалтаар бэлтгэдэг, шүүх эрх мэдлийн байгууллагад ажиллаж буй бүх шүүгч, прокурор нарыг үргэлжилсэн сургалтын хэлбэрээр давтан сургадаг, мэргэжлийн сургалтын үйл ажиллагаа эрхэлдэг төрийн мэдлийн сургууль юм.

    Сургуулийн удирдах дээд байгууллага нь Сургуулийн удирдах зөвлөл бөгөөд тус зөвлөлийн Ерөнхийлөгчөөр Франц Улсын Дээд шүүхийн Тэргүүн Ерөнхийлөгч буюу Ерөнхий шүүгч, орлогч Ерөнхийлөгчөөр Ерөнхий прокурор нар болон Франц Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар томилогдсон Ерөнхий захирал зэрэг өндөр албан тушаалтан эрх бүхий хүмүүс ажиллаж, удирдаж байгаа нь Шүүх яамны сайдаас бие даан сургалтын үйл ажиллагаагаа эрхлэх, эрх мэдлийн тэнцвэрийг хангадаг байна.

    Тус сургууль нь Шүүх яамны зарласан шүүгч, прокурорын орон дээр сонгон шалгаруулалт зарлаж, зохион байгуулж, тэнцсэн элсэгч буюу ирээдүйн шүүгч, прокурор нарыг хуулийн сонсогч гэх статусын дор анхан шатны 31 сар үргэлжлэх сургалтаар бэлтгэн гаргадаг байна.

    Энэхүү сургалтын хугацааны 30 хувьд нь академик танхим сургалт, 70 хувьд Шүүх, прокурорын байгууллагад сургалтын дадлага хэлбэрээр тэднийг сургаж, онол, практик болон хууль хэрэглээний өндөр мэдлэг, чадвар эзэмшүүлсний үндсэн дээр шүүгч, прокуророор томилдог ажээ.

    Танхимын сургалт нь 8 салбар хичээлийн хүрээнд сургалтын зорилго, зорилт, агуулга нь тодорхойлогдож, үүний үндсэн дээр сургалтын хөтөлбөрийг боловсруулан гаргаж, анхан шатны сургалт нь явагддаг байна.

    Франц Улсад шүүгч, прокурор нарыг томилогдохоос нь өмнө тусгай мэргэшсэн сургуульд тусгай хөтөлбөрийн дагуу анхан шатны сургалтаар бэлтгэн гаргаж, сургалтын эцэст шүүгч, прокуророор томилж, тэд үүрэгт ажилдаа ордог юм. Анхан шатны сургалтанд жил бүр элсэлт авч, одоогоор сүүлийн 3 жилийн элсэлтийн 805 хуулийн сонсогч тус сургуулийн анхан шатны сургуульд суралцаж байна.
  • Хойд аавынхаа ахыг хутгалжээ
    2016 оны 1 сарын 11
    Ээжийгээ өмөөрсөн хүү согтуудаа хойд аавынхаа ахыг хутгалж танхайрчээ.
  • Аялал жуулчлалын эрсдэлийн менежментийн төлөвлөгөөг баталлаа
    2016 оны 1 сарын 11
    Аялал жуулчлалын эрсдэлийн менежментийн төлөвлөгөөг баталлаа
  • ОХУ:Цасан шуурганы дараа зам харилцаа сэргэжээ
    2016 оны 1 сарын 11
    ОХУ:Цасан шуурганы дараа зам харилцаа сэргэжээ
  • Улсын ерөнхий прокурор Т.Лхагвасүмбэрэлийн амиа алдсан хэрэгтэй биечлэн танилцав
    2016 оны 1 сарын 11
    Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан “Ирвэс хамгаалах сан”-гийн ажилтан “Л” амь насаа алдсантай холбоотой эрүүгийн хэрэгтэй өнөөдөр биечлэн танилцжээ.
  • Сураггүй алга болоод байгаа хэвлэлийн газрын эздийг дэмжсэн жагсаал явагдлаа
    2016 оны 1 сарын 11
    Сураггүй алга болоод байгаа хэвлэлийн газрын эздийг дэмжсэн жагсаал явагдлаа
  • Оюутнуудыг ялгаварлахгүйгээр 70 мянган төгрөгийг олгох ёстой гэв
    2016 оны 1 сарын 11
    Мөн бүлгээр

    Харин УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Оюутан бүрт олгож ирсэн 70 мянган төгрөгийг ялгавартай олгохоор болж хуульд өөрчлөлт оруулсан. Одоогийн байдлаар 70 мянган төгрөгийг нийт оюутны 30 хувь авдаг. Энэ бол өрхийн төсөвт ямар нэг хэмжээгээр хүндрэл учруулж байгаа. Тийм учраас оюутны 70 мянган төгрөгийг ялгаваргүйгээр олгох хуулийн төсөл санаачилна. Хоолоо, дэвтэр номоо худалдаад авчих боломжийг Монголын төр олгох ёстой” гэв.

    Ипотекийн зээлтэй холбоотой хоёр том хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэгдэх болсныг УИХ дахь МАН-ын бүлэг дэмжжээ. Энэ тухай Н.Номтойбаяр гишүүн “Ардын нам ипотекийн зээлийг хэрэгжүүлэхдээ анх жилийн зургаан хувиар тогтоож байсан. Н.Алтанхуягийн Засгийн газар хүүг найман хувь болгож нэмсэн. УИХ-ын дарга таван хувь руу оруулах боломж бүрдлээ гэдгээ мэдэгдлээ. Үүнийг дэмжиж байгаа. Зээлийн хүүг бууруулах нь зөв. Гэхдээ анхаарах асуудал байна. Зээлийн хүү буурсан ч ямархуу үнэ өртөгтэй орон сууц худалдан авах вэ гэдгээ иргэд анхаарах ёстой.

    Бага хүүтэй нэрийн дор хийсвэр үнэ өртөгтэй орон сууц худалдан авч хууран мэхлэлтэд нь оров гэж анхааруулав.

    Мөн тэрээр МАН-ын бүлэг тэтгэврийн зээл, малчны зээл, цалингийн зээлийн хүүг бууруулах шаардлагаа дахин тавина гэдгээ онцоллоо. Өнөөдөр үйлчилж байгаа хуулийн хүрээнд эдгээр төрлийн зээлийн хүүг бууруулах бүрэн боломж байгаа гэнэ.

    УИХ энэ долоо хоногт Улс төрийн намын тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болж буй. Тус бүлгийн хувьд энэ асуудлыг бусад улс төрийн намуудтай ярилцаж шийдвэрээ гаргах ёстой хэмээн үзжээ. Тиймээс бүлэг энэ асуудлаар маргааш дахин ээлжит бус хуралдаан зарлаж магадгүй юм байна.
  • Хүүхдийн эмч нарын олон улсын хурал болно
    2016 оны 1 сарын 11
    Хүүхдийн эмч, эмнэлгийн удирдах ажилтнуудад зориулсан “Хүүхдийн хоол боловсруулах эрхтэн тогтолцооны зонхилон тохиолдох эмгэг түүний оношлогоо, эмчилгээний орчин үеийн чиг хандлага” сэдэвт олон улсын хурал ирэх сард болох гэж байна.
  • С.Бямбацогт мөнгөн аяга тараагаагүй
    2016 оны 1 сарын 11
    С.Бямбацогт мөнгөн аяга тараагаагүй
  • Шинэ жилийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд нийт байгууллагууд идэвхтэй ажиллалаа
    2016 оны 1 сарын 11
    Шинэ жилийн баярын өдрүүдэд мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд хэрэглээний халуун, хүйтэн болон ундны ус, дулаан, цахилгаанаар тасалдалгүй хэвийн хангах, шуурхай бригадыг бэлэн байлгах, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, цагийн хуваарьт хяналт тавих ажиллалаа. Шинэ жилийг тэмдэглэн өнгөрүүлэх авах арга хэмжээний хүрээнд нийт байгууллагууд идэвхтэй оролцож ажилласан байна.

    Шуурхай зөвлөлгөөн дээр нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:

    Нийслэлийн хэмжээнд Худалдан авах ажиллагааг ил тод болгон сурталчлах, төсвийн жилийг эхлүүлэх бэлтгэлийг хангах ажлын хүрээнд энэ сарын 20-нд “Улаанбаатар худалдан авалт-2016” бизнес чуулга уулзалт зохион байгуулах төлөвлөгөөний дагуу ажил хариуцсан байгууллагууд шуурхай ажиллах
    2016 онд Төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчтай байгуулах үр дүнгийн гэрээний бэлтгэл ажлыг хангах, гэрээний хавсралт болох үйл ажиллагааны төлөвлөлтийг бодитой, тоо хэмжээ, цаг хугацаагаар хэмжигдэн дүгнэгдэхүйц байдлаар томьёолон хийж батлуулах
    Нийслэлийн ИТХ-ын 2015 оны “Нийслэлд тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа ажиллуулах, үйл ажиллагааны төлбөрийн хэмжээг тогтоох тухай” 33/35 дугаар тогтоолыг 2016 оны 1 дүгээр 1-нээс мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан зөөж шилжүүлэх байгууллага, аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах, одоо байгаа тэмдэг, тэмдэглэгээг сэргээх, нөхөж байршуулах ажлуудыг эрчимжүүлж ажиллах
    Нийслэлийн дүүргүүд, хэрэгжүүлэгч агентлагууд, Улаанбаатар хотын Захирагчийн харъяа газрууд болон нийслэлийн өмчит үйлдвэрийн газрууд, нийслэлийн төсөвт байгууллагуудын 2015 оны үйл ажиллагааны үр дүнгийн үнэлэх ажлыг хэсгүүд байгуулагдсан тул нийт байгууллагууд ажлын хэсгийг ажиллах боломжоор хангахыг даалгав гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • ”Алтан бөмбөрцөг” наадмын шилдгүүд тодорлоо
    2016 оны 1 сарын 11
    наадмын шилд
  • Халтиргаа гулгааг бууруулахад хяналт тавих 153 байцаагч ажиллаж байна
    2016 оны 1 сарын 11
    Явган болон зам тээврийн осол гэмт, хэрэг ихээр гарч байгаа цэгүүдийг тогтоож, цаашид авах арга хэмжээний хүрээнд Улаанбаатар хотод халтиргаа гулгаа үүсдэг 329 цэгийн байршлыг тогтоон халтиргаа гулгаа, хог хаягдлыг бууруулахад хяналт тавих нийт 153 олон нийтийн байцаагч ажиллаж байна. Мөн “Явган болон зам тээврийн осол гэмт, хэрэг ихээр гарч байгаа цэгүүдийг тогтоож, цаашид авах арга хэмжээ”-ний талаар танилцуулга мэдээлэл бэлтгэн, журмын дагуу 12 сарын 25-ны Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулж, гүүрэн гарц, хайс хашлага байршуулах санхүүгийн тооцоо судалгаа гаргах үүрэг даалгавар өгчээ.
  • С.Зориг агсаны ховор гэрэл зургууд дэлгэгдлээ
    2016 оны 1 сарын 11
    Цахим ертөнцөд Австралийн гэрэл зурагчин Петер Чарлесвортийн авсан С.Зориг агсаны ховор гэрэл зургууд дэлгэгдэв.
5850 5851 5852 5853 5854 5855 5856
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
    4 цаг 53 мин
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
    5 цаг 51 мин
  • Европын 23 орны 23 киног БНСУ-ын Сөүл хотод үнэ төлбөргүй толилуулна
    6 цаг 55 мин
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
    7 цаг 12 мин
  • Үнэт цаасны арилжаа түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ
    7 цаг 19 мин
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
    7 цаг 47 мин
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Ч.Маргад эх орондоо ирлээ
    9 цаг 0 мин
  • "Доха" олон улсын кино наадам эхэллээ
    10 цаг 1 мин
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
    10 цаг 33 мин
  • 8660 хүүхэд гэртээ ойр суралцаж, анги дүүргэлтийн асуудал буурсан үзүүлэлттэй байна
    10 цаг 51 мин
  • "Өмнөговийн Хүлэгүүд" баг Зүүн Азийн супер лигийн хоёр дахь тоглолтдоо 29 онооны хожигдлоос эргэн ирсэн ч хожигдол хүлээлээ
    11 цаг 29 мин
  • Д.Трамп Ши Жиньпин, В.Путин нартай түүхэн уулзалт хийхийнхээ өмнө Филиппин саатлаа
    13 цаг 7 мин
  • 13 жилийн хүлээлтийн эцэст “Grand Theft Auto 6” тоглоом дэлхий даяар нээлтээ хийлээ
    13 цаг 51 мин
  • Мьянмар улс Рохинжа үндэстний цөөнхийн эсрэг хийсэн үйлдлийнхээ төлөө геноцидын хэрэгт хариуцлага хүлээх анхны улс болно
    14 цаг 13 мин
  • Японы Кюүшюү аралд 5.3 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
    14 цаг 13 мин
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
    14 цаг 16 мин
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
    14 цаг 22 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д зодоглох Монголын 18 бөх
    14 цаг 30 мин
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
    14 цаг 41 мин
  • Агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна
    14 цаг 49 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
24 баримт
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 24 БАРИМТ: Дэлхийн гүнжүүдийн тухай сонирхолтой түүхүүд
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК