Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5880 5881 5882 5883 5884 5885 5886
  • Нийслэлийн засаг дарга мэдэгдэл гаргалаа
    2015 оны 12 сарын 25
    НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА
  • Чилийн оюутнууд үнэ төлбөргүй сурна
    2015 оны 12 сарын 25
    Чилийн оюутнууд үнэ төлбөргүй сурна
  • Пропорционалиар сонгох 28 мандатыг таван бүсэд хуваах нь мажоритар тогтолцооноос ялгаагүй
    2015 оны 12 сарын 25
    Д.Үүрцайх: Пропорционалиар сонгох 28 мандатыг таван бүсэд хуваах нь мажоритар тогтолцооноос ялгаагүй
  • 2015 оны онцлох хүүхдүүдэд шагнал гардууллаа
    2015 оны 12 сарын 25
    2015 оны онцлох хүүхдүүдэд шагнал гардууллаа
  • Элэгний вирусыг устгах эмийг оруулж ирлээ
    2015 оны 12 сарын 25
    АНУ-ын “Gilead Sciences” компанийн үйлдвэрлэсэн Элэгний С вирусыг эмчлэх Харвони эмийг өчигдөр Монгол Улсад оруулж иржээ.

    Энэ талаар НИТХ-ын Эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын байнгын хорооны дарга, анагаах ухааны доктор Ж.Амарсанаа өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан, “Элэгний С вирусын эм софосбувир/ледипасвир (Харвони) Монголд буулаа. Элэгний өвчнөөр шаналж буй олон хүнд шинэ жилийн хамгийн сайхан бэлэг байх бизээ. 2016 онд энэ үйл ажиллагаа тасралтгүй явагдвал 6400 хүн нэмж эрүүлжих болно. Эрүүл энхийг хүсье” хэмээн мэдээлжээ.

    Нэг курс нь 1200 ам.доллараар үнэлэгдэж буй энэ эмийг эхний ээлжинд 1600 хүнд олгох аж.

    Энэхүү эмийг АНУ, Европын холбооны 30 улс, Канад, Щвейцарь, Шинэ Зеланд, Турк улсад эмчилгээнд хэрэглэж байна.
  • Мэндчилгээ
    2015 оны 12 сарын 25
    Та бүхэнд Монгол Улсад Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 93 жилийн ойн баярын мэндийг хүргэе.
  • Сонгуулийн хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
    2015 оны 12 сарын 25
    Чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /Улсын Их Хурлын гишүүн Р.Бурмаа нарын 16 гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд нарын 7 гишүүн, Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү нарын 10 гишүүний тус тус өргөн мэдүүлсэн/ хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.

    Уг асуудлаарх Төрийн байгуулалтын Байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Бакей танилцуулав. Сонгуулийн одоогийн буюу 48/28 гэсэн холимог тогтолцоог хэвээр хадгалах, сонгогчдын саналын 28 хувийн босгогүй болгох, Улсын Их Хурал, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн зургадугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн 10 дугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр байх зэрэг зарчмын өөрчлөлтүүдийг төсөлд тусгасан тухай тэрээр танилцууллаа.

    Сонгуульд оролцох улс төрийн намуудын тэгш эрхийг хэрхэн хангасан, мөн Үндсэн хуультай илт зөрчсөн заалт төсөлд байгаа эсэх, сонгуулийн одоогийн холимог тогтолцоо нь Үндсэн хуулийн зөрчил мөн эсэх, УИХ-ын гишүүнээр сонгогдсоны дараа эгүүлэн татах асуудал төсөлд яаж тусгагдсан, улс төрийн намуудын төлөөллийг сонгуулийн зохион байгуулалтад оролцуулах асуудал төсөлд яаж тусгагдсан, санал тоолох төхөөрөмж болон гар тооллогын дүн хоорондоо зөрвөл аль нь хүчинтэй тооцогдох, сонгуулийн хуулиас гарч болох эрсдлийг хэрхэн тооцсон зэрэг талаар асуулт тавьж ажлын хэсгийнхнээс хариулт авсны дараа гишүүд зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хурааллаа. Тухайлбал, ээлжит сонгуулийн санал авах өдрийг санал авах өдрөөс “180-аас” гэснийг “150-иас” доошгүй хоногийн өмнө тогтооно гэж өөрчлөх, “Улсын Их Хурал, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн зургадугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн 10 дугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр байна” гэж өөрчлөн найруулах зэрэг саналын томьёоллыг гишүүдийн олонх дэмжлээ.

    Түүнчлэн хуулийн төслийн зарим хэсгийг “намыг Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн он, сар, өдрийг баримтлан тухайн нам, түүний нэр дэвшигч гэсэн дарааллаар, эвслийг эвслийн бүрэлдэхүүнд орсон намуудын эхэлж Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллаар”, “Санал хураалт дуусмагц сум, дүүргийн сонгуулийн хороо санамсаргүй сонголт /сугалах/-ын аргаар харьяа хэсгийн хорооноос 50 хүртэл хувийг сонгож 24 цагийн дотор техникийн тооллого хийнэ. Техникийн тооллогод сонгуульд оролцсон нам, эвсэл болон сонгогчдын төлөөллийг оролцуулна” гэж тус тус өөрчлөн найрууллаа.

    “Энэ хуулийн 129.3.2-т заасан сонгогчдын гарын үсэг зуруулсан маягтыг нягтлан шалгахад бие даан нэр дэвшигчээс үл хамаарах, сонгогчийн бичиг баримттай холбоотой зөрчил илэрсэн бөгөөд маягтын зөрчилгүй гарын үсгийн тоо нь энэ хуулийн 128.2-т заасан тооноос доошгүй бол дээрх зөрчил нь бие даан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл болохгүй” гэсэн хэсгийг нэмэхийг гишүүдийн олонх дэмжлээ.

    “Энэ хуулийн 136.1-т заасан тойргийн сонгуулийг хүчингүйд тооцох шийдвэрийг Сонгуулийн төв байгууллага гаргана”. “Энэ хуулийн 163.1-д заасан тойргийн сонгуулийг хүчингүйд тооцох тухай шийдвэрийг аймаг, нийслэлийн сонгуулийн хороо гаргана” гэсэн хэсгийг төсөлд тус тус нэмж тусгахаар болов.

    Харин “Нам, эвслийн нэрийн жагсаалтад орсон аль нэг нэр дэвшигчийн өмнөх тоог дугуйлж, тухайн нэр дэвшигчийн авсан саналыг нам, эвслийн авсан саналд тооцох”, “Нам, эвслийн нэрийн дараа тухайн нам, эвслийн нэрийн жагсаалтаар нэр дэвшсэн нэр дэвшигчийн нэрийг нам, эвслийн гаргасан дарааллын дагуу бичнэ” гэсэн санал гишүүдийн олонхын дэмжлэгийг авсангүй.

    Сонгуулийн тухай хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дуусгаж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлснээр чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

  • Дуучин Ану 100 хүүхдэд бэлэг гардуулна
    2015 оны 12 сарын 25

    Хоёр хүүхдийн ээж болж, урлагаасаа түр хөндийрсөн дуучин Ану хүүхдийн дууны цомог гаргахаар төлөвлөжээ. у^рээр хумүүсийн с этгэлД хоногшсон хуучны дуунуулыг сзр- гээж дуулах юм байна. Цоыогт ”Ээжийн бүүвэйн дуу”, “Эрх цагаан ишиг”, ”Маамуу нааш ир” зэрэг 14 дуу багтах аж. Одоогоор хоолойн бичлэг эхэлсэн бөгөөд ирэх хоёрдугаар сард сонсогчдын хүртээл болох юм байна. Үүнээс гадна дуучин бүсгүй шинэ жилийн баярт зориулж бяихан хүүхдүүдийг баяр- луулахаар шииджээ. Он солпгдох одор 100 хүүхдэд гарын бэлэг гардуулах гом байна.
  • Баярын өдрүүдэд авто замын хилийн боомтууд амарна
    2015 оны 12 сарын 25
    Баярын өдрүүдэд авто замын хилийн боомтууд амарна
  • Орос, Энэтхэг улсууд 7 тэрбум долларын гэрээ байгууллаа
    2015 оны 12 сарын 25
    Орос, Энэтхэг улсууд 7 тэрбум долларын гэрээ байгууллаа
  • Леди Гагад цагаан морь бэлэглэжээ
    2015 оны 12 сарын 25
    Леди Гагад цагаан морь бэлэглэжээ

    Поп од Леди Гагагийн цомгуудыг гаргадаг дуу бичлэгийн “Interscope” компани алдарт дуучинд зул саярын баярыг тохиолдуулан цагаан морь бэлэглэжээ. Леди Гага гэнэтийн гайхамшигтай бэлэгбарьсанд “Interscope”- ийн ерөнхийлөгч Жон Женик болон бүх ажилтанд талархал илэрхийлээд өерийн “Insta- gram” хуудаснаа, “Өнөөдөр МИНИЙ байшингийн үүдэнд тэнгэрийн цагаан сахиусан тэнгэр шиг морь авчирлаа. Би энэ морийг унан давхиж, үргэлж хайрлаж халамжлах болно. Санаанд оромгүй сайхан бэлэг гэж үүнийг л хэлнэ” гэжээ.
  • Салют худалдаж авахгүй байхыг анхаарууллаа
    2015 оны 12 сарын 25
    Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд пиротехникийн хэрэгсэл буюу салют худалдаж авахгүй, хэрэглэхгүй байхыг НОБГ-аас анхааруулж байна.

    НОБГ, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, НМХГ-аас хамтран энэ сарын 15-24-нд нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай худалдааны төв, зах, үзвэр үйлчилгээний газрууд, нийтийн эзэмшлийн зам, талбайд шинэ жилийн тоглоом, хэрэгсэл худалдан борлуулж буй иргэд, мөн хүлээн авалт, баярын арга хэмжээг тэмдэглэж буй байгууллага, аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийжээ. Шалгалтад нийт 68 объект хамруулж, галын аюулгүйн дүрэм, норм, стандартын холбогдох заалтыг зөрчсөн 235 зөрчил илрүүлж, 54 зөрчлийг газар дээр нь арилгуулан, бусад зөрчлүүдийг арилгуулахаар албан шаардлага, мэдэгдэл хүргүүлсэн байна. Энэ хүрээнд дөрвөн байгууллага, хувь хүнийг 1.500.000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгөөр торгожээ.

    Мөн шинэ жилийн баярын арга хэмжээг зүй зохистой тэмдэглэн өнгөрүүлэх, гэр, орон сууц, барилга байгууламжийн цахилгааны аюулгүй байдлыг хангаж галын аюулаас урьдчилан сэргийлэх, салют борлуулахгүй, худалдан авахгүй байх, баяр тэмдэглэж буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд зөвшөөрөлгүйгээр ашиглах, хэрэглэхгүй байх, барилга байгууламжийн гадна талд мэргэжлийн операторчнаар буудуулж, аюулгүй байдлыг хангуулж ажиллахыг анхааруулж байна.

    Үүнээс гадна иргэд гар дээрээс болон худалдааны төв, зах, бусад газруудад худалдан борлуулж буй тохиолдолд яаралтай Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 101, 102 дугаар утсанд мэдэгдэхийг анхааруулж байна.
  • ”Цөмөөхэй”-г Оросын бүжигчид хаана
    2015 оны 12 сарын 25
    Цөмөөхэй”-г Оросын бүжигчид хаана

    Энэсарын 12-нднээл- тээ хийсэн “Цөмөөхэй” балет хаалтын тоглолтоо маргааш, негөөдөртоглох юм. Бүтээлд 500 гаруй уран бүтээлчийн хүч хөдөлмөр шингэжээ.
    Мен өмнө нь байгаагүй шинэ дүрийг бий болгосноороо онцлог болсон юм.
    Шинэ жилийн-үдэш бяцхан Кларад тохиолдох ид шидийн тухай өгүүлэх тус бүтээлийн хаалтын тоглолтод Оросын уран бүтээлчид бүжиглэхээр манай улсад иржээ. Тодруулбал ОХУ-ын “Большой” театрын гоцлолбүжигчин Губанова Анастасиа, Буриадын Ардын жүжигчин Гомбо Цыденисаповагийн нэрэмжит дуурийн теат- рын гоцлол бүжигчин Жамбалов Баир Цырен- доржиевич болон Бу- риадын гавьяат жүжиг- чин БалдоноваЛия Вале- рьевна нар бүжиглэх аж.

  • Д.Цолмон, П.Бат-Очир нарыг “Алтан од”-оор шагналаа
    2015 оны 12 сарын 25
    Д.Цолмон, П.Бат-Очир нарыг “Алтан од”-оор шагналаа
    Монголын үндэсний олимпийн хорооноос ечигдөр спортын салбарт хувь нэмрээ оруулсан хүмүүст шагнал гардууллаа.
    Энэ үеэр МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн “20 .QH спорты^ хувьд амжилт арвинтай сайхан он жил болж өнгөрлөө.
    Оны төгсгөлд амжилт арвинтай хийсэн бүтээсэн зүйлээ дүгнэж спорт холбоодоос шагналд хүмүүсээ тодорхойлсныг бид бүхэн хэлэлцэж өнөөдөр шагналаа.

    МҮОХ-ны дээд шагнал “Олимпийн Алтан од” шагналыг дугуйн холбооны тэргүүлэгч гишүүн Д.Цолмон, Спортын анагаах ухааны албаны их эмч П.Бат-Очир нарт олгов.
    МҮОХ-ны “Алтан-Очир” одонгоор чөлөөт бөхийн зрзггэй шигшээ багийн тамирчин Л.Энхбаярыг шагнав. МҮОХ-ны Алтан медалиар Уянга, Хишигсайхан, Ч.Цогоо, олимпийн “Алдар” х эмч одонгоор Хэт холын зайн марафон гүйгчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Өнөрбаяр, марафонч У.Мөнх-Эрдэнэ, Эрдэнэбаатар нарыг шагналаа.
  • “Оюутны аварга” цанын тэмцээн болно
    2015 оны 12 сарын 25
    “Оюутны аварга” цанын тэмцээн болно

    Ирэх амралтын өдрүүдэд буюу энэ сарын 26, 27-ны өдрүүдэд “Скай резорт” цанын бааз дээр ”Оюутны аварга 2015” гүйлтийн цанын тэмцээн зохион байгуулагдана. Тэмцээний нээлт 26-ны өдрийн 13:00 цагт болох бөгөөд Боловсрол Соёл Шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, МУИС, МУБИС, ШУТИС, ХААИС зэрэг их, дээд сургуулиудын захирал урилгаар оролцож, оюутан залуусын дунд өвлийн спортыг сурталчлах, хөгжүүлэх талаар чөлөөт ярилцлага хийнэ. Тодруулбал, энэ сарын 26-нд 10:00 цагаас эрэгтэй, эмэгтэй ойрын зай эхлэх бол 13:00 цагт нээлтийн ажиллагаа болж, дараа нь буухиа уралдаан явагдана. Харин маргааш нь буюу энэ сарын 27-нд 11:00 цагаас тав болон 10 км-ийн зайн уралдаан болох аж.


  • ”Аватар 2” ирэх онд нээлтээ хийнэ
    2015 оны 12 сарын 25
    ”Аватар 2” ирэх онд нээлтээ хийнэ

    Найруулагч Жеймс Камерон “Авагар 2” киноны зураг авалт ирэх югдүгээр сард эхэлж, оны сүүлчээр нээлтээ хийнэ гэдгээ мэдэгджээ. Киноны уран бүтээлчид “Аватар 2”-ын төсел дээр хоёр жил гаруй хугацаанд ажиллаж байгаа аж.

    Түүнчлэн эгохүү кино багийнхан зураг аватг эхлэхийн емнө Пандора гараг дээрх нууцлаг ертөнцийг бий болгох гэнэ. Гол дүрд Зои Салдана, Сэм Вортинтон нар урьдын адил тоглохоор болсон бөгөөд өмнөх ангид хамтран тошосон Сигурни Уивер, Степен Лан нар ч мөн тогаохоор гэрээ байгуупсан байна.
  • 77 гудамжаас автомашин ачна
    2015 оны 12 сарын 25
    77 гудамжаас автомашин ачна
    Замын хөдөлгөөний аюул- гүй байдлын тухай хууль өнгөр- сөн есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Уг хуульд харьяа нугаг дэвсгэрийн ИТХ нь тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа ажиллуулах, төлбөрийн хувь хэмжээг тогтоохоор заасан. Нийслзлийн ИТХ-ын өчигдрийн хуралдаанаар уг асуудлыг хэ- лэлцэж баталлаа. Ингэхдээ Энхтайвны өргөн чөлөө, Бага тойруу, Сүхбаатарын гудамж, Их тойруу зэрэг 77 гудамжаас 08.00-20.00 цагийн хооронд хо- ригаосон газарт зогсож, бусдын хөдөлгөөнд саад учруулсан тээв- рийн хэрэгслийг ачиж, шилжүу- лэхээр болжээ. Мөн тээврийн хэрэгслийг ачсан төлбөрийг могоцикль 30 мянга, суудлын ангомашин, микро автобус, 3.5 тонн хүртэлх жинтэй ачааны автомашин, автобус 60 мянга, 3.5 тонноос дээш жинтэй тээврийн хэрэгслийг 90 мянган төгрөгөөр тогтоолоо. Шинэ журмын гог онцлог нь Замын цащаагийн байцаагчийн шийдвэрийн дагуу ачиж журамлах ажээ. Энэхүү журмыг ирэх оны нэщүгээр сарын 1-нээс хэрэг- жүүлэх юм.
  • Хоёр настай хүүхдээ хөнөөсөн эмэгтэй 8 сартай жирэмсэн байжээ
    2015 оны 12 сарын 25
    Хоёр настай хүүгийнхээ хоолойг хэрчиж, хөнөөсөн хэрэг Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд энэ сарын 21-нд гарчээ. Сэжигтэн эмэгтэй Д 36 настай, сэтгэцийн өвчтэй нэгэн аж. Тэрбээр хүүхдээ хөнөөгөөд, дараа нь өөрийгөө ч бас хутгаар гэмтээсэн байна. Энэ хэргийг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн хэлтэст шалгаж байна.

  • Ирвэс хамгаалагч залууд хүндэтгэл үзүүлэв
    2015 оны 12 сарын 25
    Тост Тосонбумбын нуруун дахь цоохор ирвэсийг хэнээс ч илүү сайн мэддэг, байгаль хамгаалагч талийгаач Төмөрсүхийн Лхагвасүмбэрэлийн дурсгалыг хүндэтгэх үйл ажиллагаа өнөөдөр БОНХАЖЯ-ны Хаан танхимд боллоо.

    Талийгаачийг нэхэн дурсаж, хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаанд БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг, Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл болон тус яамны газар хэтсийн дарга, мэргэжилтнүүд болон Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөл, Ирвэс хамгаалах сангийн төлөөлөл, Талийгаач Т.Лхагвасүмбэрэлийн ар гэрийнхэн оролцлоо.

    Тэрээр 2010 онд Монгол Улсын Их Сургуулийг Биологич мэргэжлээр төгсөн “Ирвэс хамгаалах сан”-д биологич, ирвэс судлаач байгаль хамгаалагчаар ажиллаж байсан юм. Ажиллах хугацаандаа цоохор ирвэс, янгир ямааны судалгааг “Хос ажиглагчийн арга” ашиглан хийхийн зэрэгцээ, орон нутгийн иргэдэд болон хүүхэд залууст байгаль орчны талаарх мэдлэг олгох сургалт, судалгааны ажлыг санаачлан амжилттай зохион байгуулан ажилласан нэр хүндтэй залуу судлаач байлаа.

    БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг хэлэхдээ “Талийгаачтай уулзаж үзээгүй ч түүний ажилч хичээнгүй, хүнлэг энэрэнгүй, төлөв даруу зан чанар, мэргэжилдээ эзэн болсон байгальд элэгтэй нэгэн байсныг журмын нөхөд, ар гэрийнхэн, ахмад ажилтан, эрдэмтэн судлаачдаас сонсож мэдлээ. Дэндүү ихийг бүтээх цэл залуухан насандаа хорвоог орхисонд нь гүнээ харамсаж байна. Түүний хийсэн бүтээсэн үйл ажил бүхнийг үргэлжлүүлэн, дэлхийд ховордсон цоохор ирвэсийг хамгаалж, талийгаачийн гэгээн дурсгалыг мөнхжүүлэх үйл ажиллагаагаа цаг алдалгүй хийнэ” хэмээн хэллээ.

    Талийгаачын ах Т.Ганболд дүүгийнхээ хэрхэн анх биологич мэргэжлийг хүсэн байж сонгосныг хоолой зангируулан ярьж байсан бол Ирвэс хамгаалах сангийн хамт олноос талийгаачийн амьд ахуй цагтаа хийж, хэрэгжүүлж байсан үйл хэргийг баримтат кино болгон үзүүлсэн юм.
  • Нийтийн тээврээр үйлчлүүлэх нь байгальд ээлтэй сонголт
    2015 оны 12 сарын 25
    Нийтийн тээврээр үйлчлүүлэх нь байгальд ээлтэй сонголт
5880 5881 5882 5883 5884 5885 5886
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
    6 цаг 17 мин
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
    7 цаг 16 мин
  • Европын 23 орны 23 киног БНСУ-ын Сөүл хотод үнэ төлбөргүй толилуулна
    8 цаг 19 мин
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
    8 цаг 36 мин
  • Үнэт цаасны арилжаа түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ
    8 цаг 43 мин
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
    9 цаг 12 мин
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Ч.Маргад эх орондоо ирлээ
    10 цаг 24 мин
  • "Доха" олон улсын кино наадам эхэллээ
    11 цаг 25 мин
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
    11 цаг 57 мин
  • 8660 хүүхэд гэртээ ойр суралцаж, анги дүүргэлтийн асуудал буурсан үзүүлэлттэй байна
    12 цаг 16 мин
  • "Өмнөговийн Хүлэгүүд" баг Зүүн Азийн супер лигийн хоёр дахь тоглолтдоо 29 онооны хожигдлоос эргэн ирсэн ч хожигдол хүлээлээ
    12 цаг 53 мин
  • Д.Трамп Ши Жиньпин, В.Путин нартай түүхэн уулзалт хийхийнхээ өмнө Филиппин саатлаа
    14 цаг 31 мин
  • 13 жилийн хүлээлтийн эцэст “Grand Theft Auto 6” тоглоом дэлхий даяар нээлтээ хийлээ
    15 цаг 15 мин
  • Мьянмар улс Рохинжа үндэстний цөөнхийн эсрэг хийсэн үйлдлийнхээ төлөө геноцидын хэрэгт хариуцлага хүлээх анхны улс болно
    15 цаг 37 мин
  • Японы Кюүшюү аралд 5.3 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
    15 цаг 37 мин
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
    15 цаг 40 мин
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
    15 цаг 46 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д зодоглох Монголын 18 бөх
    15 цаг 54 мин
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
    16 цаг 5 мин
  • Агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна
    16 цаг 13 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
24 баримт
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 24 БАРИМТ: Дэлхийн гүнжүүдийн тухай сонирхолтой түүхүүд
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК