Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5902 5903 5904 5905 5906 5907 5908
  • Ерөнхий сайд Оюу толгойн гүний уурхайн төслийн санхүүжүүлэгчидтэй уулзлаа
    2015 оны 12 сарын 17
    Оюу толгойн гүний уурхайн төслийн санхүүжилтийн баримт бичгийг баталгаажуулж, гарын үсэг зурсантай холбоотойгоор Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулагч нартай уулзалт хийлээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Уул уурхайн сайд Р.Жигжид, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, Монгол Улсын сайд М.Энхсайхан, Эрчим хүчний сайд Д.Зоригт, Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргал, “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, ”Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганболд нар хөрөнгө оруулагч банкууд болон Туркиз хилл, Рио Тинто, Оюу толгой компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, мэдээлэл солилцлоо. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд дэлхий нийтээр эдийн засаг хүнд байгаа энэ нөхцөлд Монголын эдийн засагт итгэл үзүүлж, Оюу толгой компанид хөрөнгө оруулахаар болсон банк, санхүүгийн байгууллагуудад талархлаа илэрхийлсэн юм.

    Засгийн газрын зүгээс шаардлагатай ажлуудаа цаг хугацаанд нь хийж гүйцэтгэх, компани, хөрөнгө оруулагчид, банкуудын зүгээс бүтээн байгуулалтын ажлыг хурдан эхлүүлэх, санхүүжилтийг яаралтай олгох талаар санал солилцсон байна. Төслийн санхүүжилт шийдэгдэж, гэрээг баталгаажуулсан учраас төлөвлөсөн ажлуудаа яаралтай эхлүүлэхэд талууд санал нэгдлээ.

    Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг 2016 оны эхний улиралд багтаан эхүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Уулзалтын үеэр хөрөнгө оруулагч болон банкуудын зүгээс санхүүжилт хийхэд бэлэн байгаа гэдгээ илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
  • Цахим газар өмчлөлийн 5 дугаар ээлжийн бүртгэл үргэлжилж байна
    2015 оны 12 сарын 17
    Нийслэлийн иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх цахим бүртгэлийн 5 дугаар ээлж үргэлжилж байна. Энэ удаагийн цахим газар өмчлөлд шинээр Сүхбаатар дүүргийн Тоосгоны 1-р хэсгийн 16 нэгж талбарт, тоосгоны 2-р хэсгийн 149 нэгж талбарт, Баянзүрх дүүргийн Шарын аманд 204 нэгж талбарт иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлнэ.

    Мөн 1,2,3,4-р ээлжинд хамрагдсан Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Багануур, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт нийт 7128 нэгж талбарт цахим газар өмчлөлийг явуулах юм. Нийслэлийн иргэн та гэр бүлийн хэрэгцээний зориулатаар газар өмчлөх хүсэлтээ www.umch.ub.gov.mn цахим хуудсанд хандан өгөх боломжтой. Мөн нийслэлийн Мэдээллийн технологийн газраас шинээр нэвтрүүлсэн “Газар өмчлөл” мобайл аппликейшнийг ашиглан өргөдлөө өгөх боломжтой юм.

    Энэхүү аппликэйшн нь Нийслэлийн цахим газар өмчлөлийн системийн өгөгдлийн баазтай холбогдон ажиллах бөгөөд хэрэглэгчид гар утсаараа цахим газар өмчлөлд бүртгүүлж өргөдлөө илгээнэ. Тус аппликейшн нь Android 4.4+, iOS 8+ үйлдлийн систем дээр нэгэн зэрэг ажиллана. App store болон Google Play store буюу апплликэйшн дэлгүүрүүдээс татаж авахдаа “Газар өмчлөл” гэж хайлт хийж гар утсандаа үнэгүй суулгаж ашиглах юм. Газар өмчлүүлэх 5 дугаар ээлжийн цахим бүртгэл энэ сарын 28-ны 12:00 цагт дуусна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Зул сарын модны доор хамгийн олон хос үнсэлцсэн амжилтыг тогтоожээ
    2015 оны 12 сарын 17
    Зул сарын модны доор хамгийн олон хос үнсэлцсэн амжилтыг тогтоожээ
  • Сая долларын асуудлаар: О.Чулуунбат VS Х.Анхбаяр
    2015 оны 12 сарын 17
    Сая долларын асуудлаар: О.Чулуунбат VS Х.Анхбаяр
    С1 телевизээр гарсан “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцсон “Тэнгри холдинг” компанийн захирал Х.Анхбаярын ярилцлага улс төрийн хүрээнд төдийгүй олон нийтэд шуугиан дэгдээгээд буй. Уг ярилцлагад МАХН-ын дарга Н.Энхбаяр, Д.Тэрбишдагва нарыг төдийгүй Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх О.Чулуунбатын нэр дурдагдаад авсан билээ. Тэгвэл дээрх асуудалтай холбоотойгоор Эдийн засгийн хөгжлийн дэд сайд асан О.Чулуунбат тайлбар өгсөн байна.
    Ингээд энэ удаа О.Чулуунбат, Х.Анхбаяр нарын VS-ийг хүргэж байна.
    О.Чулуунбат: Намайг гүтгэж байна
    Нэр хаяггүй, эзэнгүй, баримтгүйгээр хүнийг тэгж гүтгэж болдог юм байна л даа. Хэрэв тэр хүнд үнэхээр баримт байсан бол хэзээ, ямар компаниас тэр их мөнгийг авсныг дэлгэх ёстой шүү дээ. Хүний нэр төрд хэт муухайгаар хандаж байгаа энэ үйлдлийг зохих газраар нь шалгуулна гэж бодож байна. Сая доллар цүнхлээд гардаг мөнгө биш шүү дээ.
    Нэвтрүүлэгт оролцож байхдаа Х.Анхбаяр надтай нэг удаа уулзаж байсан гэж байна лээ. Би бол таних ч үгүй, уулзаа ч үгүй. Ямар зорилготойгоор, хэний захиалгаар ийм яриа өгснийг бол мэдэхгүй. Нэг жилийн өмнө Монголын газрын тосны лиценз эзэмшигтэй би уулзсан. Тэдгээр компаниудын захирлуудтай уулзаж, яагаад энэ салбарт хөрөнгө оруулалт хийгдэхгүй байгааг асуусан. Хэрэв гадны хөрөнгө оруулагч олдвол хамтарч ажиллах боломж байгаа эсэхийг нь тодруулсан. Манайхан бүгдээрээ л гадны хөрөнгө оруулагч байвал хамтарч ажилламаар байгаагаа хэлсэн. Лицензээ зарахгүй гэдэг байр суурьтай байсан. Газрын тосны гуравдугаар блок дээр “Тэнгри холдинг” ажиллаж байсан. Тэр үед Х.Анхбаярын хамтран зүтгэгч гээд нэг залуу надтай ирж уулзсан. Их богинохон уулзалт болсон л доо. Дараа нь тэр залуу нэг удаа над руу утсаар залгасан. Түүнээс өөрөөр тэдэнтэй холбогдоод, ямар нэгэн яриа хэлэлцээр үүсгээд явсан удаагүй.
    Нэг сая доллараар Х.Анхбаярыг шоронгоос суллаж өгнө гээд би Хонконгийн компаниас мөнгө авчихсан юм гэнэ дээ. Ийм яриа хэлэлцээр болох нь битгий хэл надад тийм санаа ч төрөхгүй нь тодорхой. Үнэн, худал нь удахгүй тогтоогдох биз. Ер нь Монголд хэнийг ч гүтгэж болно гэж бодож байгаа бол том эндүүрэл. Би тэр их мөнгийг авсан уу, үгүй юу, Анхбаяр хүн гүтгэсэн үү, хэн нь худалч, хэн нь хариуцлагагүй мэдэгдэл, мэдээлэл хийсэн нь илрэх ёстой л гэж бодож байна

    Х.Анхбаяр: Мөнгө өгсөн хүмүүс нь О.Чулуунбатыг л гэсэн
    Чоно борооноор гэдэг шиг л юм болсон юм шиг надад санагдсан. Нэг нөхөр хоригдоод байдаг. Гэтэл тэдний компаниас юм авъя гээд хvмvvс гадуур яваад байдаг. Тэгэхээр нь “энэ хvнийг чинь би шоронгоос гаргаж өгнө” гээд мөнгө авчихсан. Тийм л асуудал.
    Сая доллар өгсөн байна лээ. Тэр мөнгө өгсөн хvмvvс нь надтай уулзсан. Хонгконгийн компани юм шиг байгаа юм.
    Мөнгө өгсөн гэж байгаа хvмvvс нь хувьсгалт намын хариуцлагатай албан тушаалтан л гэж хэлсэн шvv дээ.
    О.Чулуунбат гуай, тийм vv. “Тийм. Тэгж л хэлсэн”.
    О.Чулуунбаттай би нэг удаа л хальт уулзсан. Гэхдээ бизнес ярих хэмжээнд биш. 2012 онд
  • Эхнэрээ хөнөөж, машиныхаа тээшинд авч явсан хэрэг дахин гарлаа
    2015 оны 12 сарын 17
    Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хүн амины онц ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал, тус дүүргийн 15 дугаар хороонд эхнэрийхээ амийг егүүтгээд цогцсыг нь машиныхаа тээшинд хийчихсэн явсан залуу цагдаа нарт баригджээ. Цагдаа нар өчигдөр шөнө 02:00 цагийн үед “Тоёото Раум” маркийн машиныг зогсоож шалгажээ. Гэтэл дээрх дүүрэгт оршин суух 30 настай Э гэх залуу хамтран амьдрагч 29 настай А-г хоёр удаа хутгалж амийг нь хохироож, цогцсыг нь ийнхүү хээр аваачиж хаях гээд явж байгаад баригджээ. Сэжигтэн этгээд Э нь энэ сарын 12-нд хохирогчийг хороосон гэдгээ мэдүүлжээ. Түүний машинаас эд мөрийн баримт болгож хоёр хутга хураан авч, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст хэргийг шалгаж эхэлжээ.
  • Ерөнхий боловсролын 14 дүгээр дунд сургуулийн багш, сурагчид жагсана
    2015 оны 12 сарын 17
    Баянзүрх дүүргийн 13 хороо Хо Ши Миний нэрэмжит ерөнхий боловсролын 14 дүгээр сургуулийн хичээлийн байрны барилгын тааз одоогоос гурван жилийн өмнө нурсан билээ. Тухайн үед Онцгой байдлын газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын албан хаагчид сургууль дээр ажиллаж, тус сургуулийн 1-р давхрын 00-ын өрөөний урд талын таазны хэсэг нурж, цаашид нурах аюултай, осол гарах нөхцөл бий болсон байна гэж үзэж улсын байцаагч акт тогтоож үйл ажиллагааг нь зогсоосон байдаг. Ийнхүү нурах аюултай гэж актлагдаад гурван жил болж байгаа бөгөөд сургуульгүй болсон багш, сурагчид тун хүнд байдалтай байсаар байгаатай холбогдуулан багш, сурагч, эцэг эхчүүд сургуулийнхаа өмнө цуглаж жагсах ажээ. Сургуулийн сурагчдын хувьд гурван сургууль хуваагдан хичээллэж байгаа юм байна.
  • Өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    2015 оны 12 сарын 17
    чуулган
  • Н.Энхбаяр 2009, 2015 оны Өршөөлийн хуулиудад хамрагдаж ял шийтгэлгүй болжээ
    2015 оны 12 сарын 17
    Орчин цагийн улс төрийн өнгө төрхийг МАХН-ын дарга Н.Энхбаяр хүссэн үедээ сэдвийг нь өөрчлөн зурж байгаа гэхэд нэг их хилсдэхгүй.

    Өнгөрсөн зун тэрбээр МАН-ын гишүүдийг Засгийн газраас хөөж, өөрөө өршөөлийн хуульд хамрагдаж оронд нь сайдын ”сэнтийд” залрах төлөвлөгөө хэрэгжүүлсэн. Харамсалтай нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч өршөөлийн хуульд хамрагдаж чадаагүй. Гэвч МАН-ын зургаан сайдыг засгаас хөөлгөж дөнгөсөн. Тэднийг хөөж үлдсэн суудлыг нь эвсэл, АН хоёр хувааж, хоёрдугаар ээлжийг хоолтой нь залгуулах төлөвлөгөөг тун ч сурамгай хэрэгжүүлж чадсан хүн бол тэр. Үүнийхээ дараа Н.Энхбаяр АН-ынаас шадар сайдын суудлаас гадна Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын суудлыг нэхэж ”луу унжиж” бойкотлосон. Хэрэв сайдын квот нэмж өгөхгүй бол эвслийг задалж, Засгийн газрыг чинь тараалаа гэх шантаажийг хийж эвсэлд сайдын нэг суудал илүү авч чадсан. Ер нь тэрбээр, Засгийн газрыг тараана гэх нэрийдлээ тун ч олон удаа АН-ын шантаажилж байгаа. Тэгвэл хамгийн сүүлд Н.Энхбаяр шадар сайд болно гэх яриа гарлаа.
  • Барак Обама реалити шоу нэвтрүүлэгт оролцжээ
    2015 оны 12 сарын 17
    Барак Обама реалити шоу нэвтрүүлэгт оролцжээ
  • Өнөөдөр болох зарим үйл явдал
    2015 оны 12 сарын 17
    Өнөөдөр
  • 1000 хүүхдийн “Харшийн сүлд модны наадам” энэ сарын 25-нд болно
    2015 оны 12 сарын 17
    1000 хүүхдийн “Харшийн сүлд модны наадам” энэ сарын 25-нд болно
  • Улаагчин туулай өдөр
    2015 оны 12 сарын 17
    Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм,тан найруулах, лусыг тахих, өглөг өгөх, бурхныг тахих, тарни тоолох, хатуу үйл, согтууг номхотгох, хулгай, дээрмийг дарах, дайсныг номхотгох үйл, хувцас урлах, орныг барих, санд нууцлах, элдэв урлалын үйлд сайн. Бэлбэсний газар очих, үс авахуулах, угаал үйлдэх, нялхсыг гадагш гаргах, модон тээрэм босгох, хурал цуглаан хийхэд муу. Өвдвөл долоо хоногоос илааршина. Замд гарвал төрөлхтний асрахуй яриаг сонсоно. Баруун чих хангинавал өчүүхэн төдий айдас болно. Зүүн чих хангинавал хэрүүл тэмцэл болно. Тагнай эрвэгнэвэл сэтгэл үймэрнэ. Өдрийн сайн цаг нь морь, хонь, тахиа, хулгана, бар, туулай болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.
  • Улаанбаатарт 10 хэм хүйтэн
    2015 оны 12 сарын 17
    2015 оны 12 дугаар сарын 16-ны 20 цагаас 12 дугаар сарын 17-ны 20 цаг

    хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Олон нуурын болон Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 30-35 градус, өдөртөө 15-20 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Дархадын хотгороор шөнөдөө 29-34 градус, өдөртөө 17-22 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын саваар 22-27 градус, бусад нутгаар 18-23 градус, өдөртөө бүх нутгаар 10-15 градус хүйтэн байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 27-29 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 26-28 градус, бусад хэсгээр 19-21 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.
  • Мөс цөмөрч хоёр иргэн амиа алдлаа
    2015 оны 12 сарын 16
    Ховд аймгийн Хар-Ус нуурын мөсөн дээгүүр машинтай явж, мөс цөмөрсний улмаас живж, хоёр иргэн амь насаа алдсан хэрэг гарлаа.

    Тодруулбал, өчигдөр 10.12 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт аймгийн төвөөс 102 км, Дөргөн сумын төвөөс 10 км зайд Хар-Ус нуурын мөс цөмөрч, машин живсэн дуудлага ирсэн байна.

    Дуудлагын дагуу аврах 14 албан хаагч хэргийн газар ажиллаж, 29 настай иргэн О нуурын эргээс 1.5 км-т осгож нас барсан байсныг, иргэн Б нуурын усанд амиа алдсаныг олж, цогцсыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

    Машин унасан нуурын хэсгийн усны гүн дөрвөн метр, мөсний зузаан 15-18 см орчим, нуурын эргээс 500 метр газар байжээ.
  • Ц.Элбэгдоржид БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Ан бараалхлаа
    2015 оны 12 сарын 16

    Мэдээ
    Ярилцлага
    Нийтлэл
    Ерөнхийлөгч
    УИХ
    Засгийн газар
    VS
    76:1
    Гарц үг
    Намууд
    HOT news
    Гадаад харилцаа
    Хуулиуд

    Үнэлэх:
    Одоогийн үнэлгээ:
    Сэтгэгдэл
    Илгээх
    Хэвлэх


    Ц.Элбэгдоржид БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Ан бараалхлаа

    12 минутын өмнө

    Монгол Улсын Ерөнхийлөгчид өнөөдөр БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Ан бараалхлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Эрхэм Ерөнхий сайд Хван Гё Ан таныг Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаад баяртай байгаагаа илэрхийлье. Та болон дагалдан яваа эрхэм төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай морилохыг хүсье. Энэхүү айлчлал нь Монгол, Солонгосын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буйгаараа онцлог юм. Хоёр орны зүгээс ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд олон чухал ажлуудыг санаачлан хэрэгжүүлсэн жил байлаа. Таны айлчлал энэхүү ойн жилийг дүгнэхэд чухал нөлөө үзүүлэхээс гадна хоёр улсын хамтын ажиллагааг бүхий л салбарт хөгжүүлэх, иргэд хоорондын найрсаг харилцааг бэхжүүлэх, мөн хоёр улсын хувьд шийдэх шаардлагатай асуудлуудыг шийдсэн, цаашдын хамтын ажиллагааны хэтийн төлвийг тодорхойлоход хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Засгийн газар хооронд уулзалт яриа хэлэлцээ нэмэгдэж байгаагийн дээр хоёр орны бизнесийн байгууллагууд хоорондоо холбоо тогтоож хамтран ажиллах нь нэмэгдэж байгаа нь сайн зүйл юм. Дэлхийн түвшинд мэдээллийн технолги түүнчлэн ногоон технологийг хөгжүүлэх чиглэлд тэргүүлэгчдийн тоонд орж буй тул энэ чиглэлээр хамтын ажиллагааг нэмэгдүүлэх саналтай байна.”гэлээ.

    Ерөнхий сайд Хван Гё Ан хэлэхдээ “Халуун дотноор хүлээн авч буйд баяртай байгаагаа илэрхийлье. Дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд Монгол Улсын засгийн газартай худалдаа хамтын ажиллагааг хөгжүүлэх яриа хэлэлцээг нэмэгдүүлэх хүрээнд амжилт гарч байгааг дуулгахад таатай байна. Мөн энэ жил Монгол Улс ардчилсан нийгмийг хөгжүүлэх замыг сонгосон 25 жилийн ой тохиож байгаад баяртай байгаагаа илэрхийлэхийн ялдамд ардчилал, хүний эрх, хуулийн засаглалыг хөгжүүлэх үйлсэд нь амжилт хүсье. Хоёр улсын хамтын ажиллагаа бүхий л салбарт хөгжиж байгаад баяртай байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж таны санаачилсан “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн ялдамд БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн санаачилсан “Зүүн хойд Азийн энх тайван, хамтын ажиллагааны санаачилга”-ыг дэмжиж буйд тань болон харилцан бие биеэ нөхсөн хамтын ажиллагаагаар дамжуулан бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлтэнд хувь нэмэр оруулахын төлөө, ардчилал, эдийн засгийг хослуулан хөгжүүлэхийн төлөө Монгол Улстай идэвхитэй хамтран ажиллахад бид бэлэн байна.”гэв

    Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг 2016 онд тааламжтай үедээ айлчлал хийхийг урилаа. Ерөнхийлөгч урилгыг баяртай хүлээн авч байгаагаа илэрхийлэв.
  • Хван Гё Ан чуулганы нэгдсэн хуралдааны танхимд зочлов
    2015 оны 12 сарын 16
    Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Хван Гё Ан Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Тэрээр өнөөдөр /2015.12.16/ Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод бараалхсны дараа чуулганы нэгдсэн хуралдааны танхимд зочиллоо.

    Хүндэт зочдод Улсын Их Хурлын үйл ажиллагаа болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр амжилттай хэрэгжүүлсэн ”Е-парламент” буюу “Цахим парламент” төслийн үр дүнгийн талаар Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар танилцуулсан юм.

    Тэрээр, “Цахим парламент” төслийг БНСУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /КОЙКА/-аас хэрэгжүүлснийг дурдаад Улсын Их Хурлын Тамгын газрын хүсэлтээр төсөл заасан хугацаанаас өмнө гүйцэтгэж дуусгасанд талархал илэрхийлэв. Түүнчлэн дэлхий даяар цахим парламент хөгжүүлэх талаар ид яригдаж байгаа өнөөгийн нөхцөлд Монгол Улсын Их Хурлын “Цахим парламент” энэ чиг хандлагаас хоцрохгүйг чармайж, мэдээлэл технологийн ололтыг нэвтрүүлэн ажиллаж буйг онцлон тэмдэглэсэн юм.
  • Шууд хөтлөлтийн үеэр банк дээрэмдсэн хэрэг гарчээ
    2015 оны 12 сарын 16
    Шууд хөтлөлтийн үеэр банк дээрэмдсэн хэрэг гарчээ
  • Улаанбаатар-Пүсаны чиглэлд нислэг үйлдэхээр тогтлоо
    2015 оны 12 сарын 16
    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Ан нар албан ёсны хэлэлцээ хийлээ


    Монгол Улсын Ерөнхий сайд Чимэдийн Сайханбилэгийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Хван Гё Ан 2015 оны 12 дугаар сарын 15-17-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Ан Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурсны дараагаар хоёр улсын Ерөнхий сайд нар ганцаарчилсан уулзалт хийсэн юм.



    Уулзалтын дараагаар Монгол Улс, БНСУ-ын Ерөнхий сайд нар Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийж, хоёр орны болон бүс нутаг, олон улсын тавцан дахь харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцлоо.



    Ерөнхий сайд нар хоёр орны иж бүрэн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа улс төр, худалдаа, эдийн засаг, хүмүүнлэг, соёлын салбар, хөгжлийн хамтын ажиллагаа болон олон улсын тавцанд өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, дээд, өндөр хэмжээний харилцан айлчлалууд бүхий л салбарт хоёр орны харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан бөгөөд бодит хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг санал нэгтэй тэмдэглэлээ.



    БНСУ-ын Ерөнхий сайдын удаагийн айлчлал Монгол, Солонгосын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буйгаараа онцлог. Эрхэмсэг Ерөнхий сайдын айлчлал хоёр орны хамтын ажиллагааг олон талаар хөгжүүлэх, иргэд хоорондын найрсаг харилцааг ойртуулан бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг илэрхийлэв.



    Ерөнхий сайд нар дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орны хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтын бодит хамтын ажиллагаа үсрэнгүй хөгжиж ирснийг үнэлж, харилцан бие биеэ нөхсөн эдийн засгийн нөөц бололцоонд тулгуурлан улам өргөжүүлэн хөгжүүлэхийн чухлыг санал нэгтэй тэмдэглэв. Энэ оны 3 дугаар сард анх удаа зохион байгуулагдсан Монгол, Солонгосын Засгийн газар хоорондын Хамтарсан хороогоор дамжуулан ашигт малтмал, эрчим хүч, зам тээвэр, барилга зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхээр тогтлоо.





    Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд нар авто болон төмөр зам, нисэх онгоцны буудал, цахилгаан станцын бүтээн байгуулалт зэрэг зам тээвэр, дэд бүтэц, эрчим хүч, ашигт малтмалын салбарт хоёр орны хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгааг тэмдэглэж, V цахилгаан станцын төслийг саадгүй хэрэгжүүлэх, тус салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллахаар болов. Түүнчлэн, Ерөнхий сайд нар хоёр орны хоорондын агаарын нислэгийн тоог нэмэгдүүлэх шаардлагын талаар санал нэгдэж, нэн түрүүнд ирэх оны 3 дугаар сараас Улаанбаатар-Пүсаны хооронд нислэг үйлдэхээр тогтлоо.



    Ерөнхий сайд Хван Гё Ан Солонгосын компанийн хэрэгжүүлж буй Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын болон хөрс ашигласны төлбөрийн асуудал, Смарт картыг бусад бичил төлбөр тооцоонд нэвтрүүлэхэд Монголын талыг анхаарч, дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ойрын хугацаанд нааштай шийдвэрлэх талаар ажиллахаа илэрхийллээ.



    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг БНСУ-ын буцалтгүй тусламж, Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сан /ЭЗХАС/ болон техникийн туслалцаа зэрэг нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулж байгааг үнэлж, ЭЗХАС-гаар хэрэгжүүлэх “Хот хоорондын авто тээврийн үйлчилгээг сайжруулах” төсөл болон мэдээлэл технологийн салбарт буцалтгүй тусламжийн төслийг хэрэгжүүлэхэд Солонгосын талын дэмжлэгийг хүссэн бөгөөд Ерөнхий сайд Хван Гё Ан хөгжлийн хамтын ажиллагаагаар дамжуулан Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд туслалцаа үзүүлэх, хоёр орны найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлэхийн ач холбогдлыг үнэлж, Монголын тал үндэслэлтэй, тодорхой төслийн төлөвлөгөөг өгсөн даруйд дотоод журмын дагуу холбогдох байгууллагуудаараа нааштай судлуулахаа илэрхийлэв.





    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол Улс АПЕК-ийн гишүүн болох, АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш болох, Зүүн Азийн дээд түвшний уулзалтад нэгдэн орох хүсэл эрмэлзэлтэй байгааг илэрхийлж, Ерөнхий сайд Хван Гё Ан эдгээр механизмын журмын дагуу Монгол Улсын гишүүнчлэлийн асуудал төвөггүй шийдэгдэнэ гэдэгт найдаж буйг тэмдэглэж, Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлийн 2016-2018 оны сонгуульд гишүүнээр сонгогдсонд баяр хүргэв. Ерөнхий сайд нар ирэх онд Монгол Улсад зохион байгуулагдах АСЕМ-ийн дээд түвшний уулзалтыг амжилттай зохион байгуулахын төлөө хамтран ажиллахаар болж, Ерөнхий сайд Хван Гё Ан энэхүү дээд түвшний уулзалт амжилттай, үр дүнтэй болно гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.



    Хоёр тал Солонгосын хойг дахь энх тайван, аюулгүй байдлыг хангахын чухлыг тэмдэглэж, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах талаар санал нэгдэв. Түүнчлэн, Зүүн хойд Азийн бүс нутагт итгэлцэл, энх тайван, хамтын ажиллагааг бий болгохын чухлыг санал нэгтэй тэмдэглэж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан “Улаанбаатарын яриа хэлэлцээ” болон Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн санаачилсан “Зүүн хойд Азийн энх тайван, хамтын ажиллагааны санаачилга”, “Евразийн санаачилга”-ын харилцан бие биеэ нөхсөн хамтын ажиллагаагаар дамжуулан бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлд хувь нэмэр оруулахын төлөө байгаагаа илэрхийлэв.



    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг монгол иргэдийн БНСУ-д зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг судалж үзэхийг, Ерөнхий сайд Хван Гё Ан Монгол Улсад оршин сууж буй болон зорчиж буй Солонгос иргэдийн аюулгүй байдалд анхаарал хандуулж, дэмжлэг үзүүлэхийг тус тус хүсэв.





    Ерөнхий сайд нар энэ онд тохиож буй Монгол, Солонгосын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд хоёр талд зохион байгуулсан нийгэм, соёл, эдийн засгийн арга хэмжээнүүд хоёр ард түмний харилцан ойлголцол нэмэгдэхэд таатай нөлөө үзүүлснийг санал нэгтэй тэмдэглэж, эрүүл мэнд, аялал жуулчлал, соёл, боловсролын салбарын нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглан хамтран ажиллахаар тогтлоо.



    Ерөнхий сайд Хван Гё Ан Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг тааламжтай цагтаа БНСУ-д айлчлахыг урьж, Монголын тал урилгыг талархан хүлээж авлаа. Ерөнхий сайд нарын албан ёсны хэлэлцээнд Монголын талаас БНСУ-д суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд Б.Ганболд, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Зам, тээврийн сайд М.Зоригт, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Дэлгэрмаа болон зарим яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар байлцлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
  • Оюу толгойн гүний уурхайн төслийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа
    2015 оны 12 сарын 16
    Оюу толгойн гүний уурхайн төслийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа
  • С.Баярцогт чуулганд илтгэл тавив
    2015 оны 12 сарын 16
    Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, “НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр” хамтран “Нутгийн удирдлага- Сорилт ба шийдэл” үндэсний чуулганыг анх удаа зохион байгуулж байна.



    21 аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга, орон нутаг хариуцсан салбарын мэргэжилтнүүдийн оролцож буй тус чуулганд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт оролцож, “Засгийн газраас баримталж буй бодлого, цаашид анхаарах асуудал” сэдвээр илтгэл тавилаа.



    Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ” гэж заасны дагуу бүх шатны Хурал, Засаг даргын хамтын ажиллагааг хангах эрх зүйн орчныг бүрдүүлэх, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх ажлыг Засгийн газраас тогтмол хэрэгжүүлж байна. Тухайлбал Нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагуудын боловсон хүчнийг сургаж мэргэшүүлэх, төвлөрсөн болон бүсчилсэн зорилтот сургалт, семинаруудыг олон улсын байгууллагын төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд явуулах, жил бүр ИТХ-ын ажлын тайланг нэгтгэн дүгнэж Засгийн газрын хуралдаанд танилцуулах, дэвшилтэт ажлуудыг дэмжин сурталчлах, орон нутагт очиж мэргэжлийн зөвлөгөө өгөх зэрэг олон талт ажлыг зохион байгуулжээ.



    Түүнчлэн бүх шатны Засаг дарга нарын үйл ажиллагааг шуурхай удирдлагаар ханган, үйл ажиллагааны эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор холбогдох хууль тогтоомжид чиг үүрэг, эрх хэмжээг тодорхойлох асуудлыг шийдэж байгаа ч цаашид хууль эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох, чиг үүргийн давхардлыг арилгах, төсвийн төвлөрлийг сааруулах, Хурал - Засаг даргын харилцааг тэнцвэржүүлэх, хамтын ажиллагааг зүй зохистой явуулах талаар анхаарах шаардлагатай байна.



    Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Швейцарийн Холбооны Улсын санхүүгийн дэмжлэгээр “Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг” төслийг энэ оноос хэрэгжүүлж эхэлсэн. Энэ төслийн хүрээнд “Төвлөрлийг сааруулах стратегийн баримт бичиг”-ийг боловсруулах зорилго тавин ажиллаж байна.



    Төвлөрлийг сааруулах, шинэтгэлийн бодлогыг хэрэгжүүлэх ажил нь олон талын оролцоотой хэрэгжих өргөн асуудал болж байна. Бодлого боловсруулах, шийдвэр гаргах нэг хэрэг. Хамгийн чухал нь хэрэгжүүлэх, ажлыг зохион байгуулах чадамж, сэтгэл зүтгэл чухал юм хэмээн Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт илтгэлдээ онцоллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
5902 5903 5904 5905 5906 5907 5908
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
    7 цаг 32 мин
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
    8 цаг 30 мин
  • Европын 23 орны 23 киног БНСУ-ын Сөүл хотод үнэ төлбөргүй толилуулна
    9 цаг 34 мин
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
    9 цаг 51 мин
  • Үнэт цаасны арилжаа түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ
    9 цаг 58 мин
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
    10 цаг 26 мин
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Ч.Маргад эх орондоо ирлээ
    11 цаг 39 мин
  • "Доха" олон улсын кино наадам эхэллээ
    12 цаг 40 мин
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
    13 цаг 12 мин
  • 8660 хүүхэд гэртээ ойр суралцаж, анги дүүргэлтийн асуудал буурсан үзүүлэлттэй байна
    13 цаг 30 мин
  • "Өмнөговийн Хүлэгүүд" баг Зүүн Азийн супер лигийн хоёр дахь тоглолтдоо 29 онооны хожигдлоос эргэн ирсэн ч хожигдол хүлээлээ
    14 цаг 8 мин
  • Д.Трамп Ши Жиньпин, В.Путин нартай түүхэн уулзалт хийхийнхээ өмнө Филиппин саатлаа
    15 цаг 46 мин
  • 13 жилийн хүлээлтийн эцэст “Grand Theft Auto 6” тоглоом дэлхий даяар нээлтээ хийлээ
    16 цаг 30 мин
  • Мьянмар улс Рохинжа үндэстний цөөнхийн эсрэг хийсэн үйлдлийнхээ төлөө геноцидын хэрэгт хариуцлага хүлээх анхны улс болно
    16 цаг 51 мин
  • Японы Кюүшюү аралд 5.3 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
    16 цаг 52 мин
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
    16 цаг 55 мин
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
    17 цаг 1 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д зодоглох Монголын 18 бөх
    17 цаг 9 мин
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
    17 цаг 20 мин
  • Агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна
    17 цаг 28 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
24 баримт
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 24 БАРИМТ: Дэлхийн гүнжүүдийн тухай сонирхолтой түүхүүд
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК