Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5914 5915 5916 5917 5918 5919 5920
  • МАН Л.Эрхэмбаярыг шүүхэд өгнө гэлээ
    2015 оны 12 сарын 11
    Сүүлийн өдрүүдэд цахим ертөнцөөр шуугих болсон ипотекийн 8 хувийн зээлийг 20 хувьд шилжүүлэхтэй холбоотой асуудлаар МАН мэдэгдэл хийлээ.

    МЭДЭГДЭЛ

    Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр 2015 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдрөөс эхлэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал орчинд ”МАН Цэцтэй хуйвалдан орон сууцны 8 хувийн зээлийг 20 хувь болгууллаа”, “Цэц МАН-ын захиалгаар шийдвэр гаргалаа” гэх нэгхэн хоногийн дараа үнэнд няцаагдсан цуурхал, гүтгэлгийн чанартай, бусдын нэр төрд халдсан мэдээллийг түгээж эхэлсэн.

    Иргэн А.Базарын Үндсэн хуулийн цэцэд гаргасан “8 хувийн зээлийн барьцаанд байгаа орон сууцаа иргэн хүн бусдад түрээслэх, дамжуулан түрээслэхдээ заавал банк санхүүгийн байгууллагаас зөвшөөрөл авахаар хуульчилсан нь иргэний хувийн өмчийн үндсэн эрхэнд халдсан байна” гэх агуулгатай мэдээллийг Үндсэн хуулийн цэц 2015 оны 12 дугаар сар 9-ний өдөр Их суудлаар хуралдан хэлэлцэж барьцаалагч талд давуу байдал олгосноор иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын тэгш байдлын зарчим, Үндсэн хуулиар тогтоосон өмчлөгчийн язгуур эрхэд халдсан гэсэн шийдвэр гаргажээ.

    АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярын зохион байгуулсан энэхүү үйлдлийг:

    1. Орон сууцны зээлтэй иргэдийг МАН руу турхирч, олон нийтийн сэтгэл санааг үймүүлсэн;

    2. Банк, санхүүгийн байгууллага, иргэдийн хооронд үл итгэлцлийг дэвэргэсэн;

    3. МАН-ын нэр хүндэд зохион байгуулалттайгаар халдаж гүтгэсэн санаатай үйлдэл гэж дүгнэж байна.

    Монгол Ардын нам нь орон сууцны зээлийн 6 хувийн хүүг санаачлан эхлүүлж байсан ба иргэдээ урт хугацаанд бага хүүтэй зээлийн хөтөлбөрт хамруулж, орон сууцаар хангах бодлогыг санаачлагч, дэмжин хэрэгжүүлэгч байж ирснийг Монголын ард түмэн мэднэ.

    АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр нь 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр өөрийн тараасан гүтгэлгээ твиттер хуудсаараа дамжуулан “андуурал болсон байна” хэмээн хүлээн зөвшөөрсөн байна.

    Иймд түүнийг МАН-аас нэн даруй уучлал эрж, залруулга гаргахыг шаардаж байна.

    Эдийн засгийг хямрааж, ард иргэдийн амьдрал, бизнес, санхүүгийн орчныг самарсан хариуцлагыг өөрсдөөсөө займчуулах гэсэн бусармаг санаархлаа олон нийтийг төөрөгдүүлэх, турхирах, бусдын нэр төрд халдах замаар хийж буй Л.Эрхэмбаярын хууль бус үйлдлийг шалгуулахаар шүүх, хуулийн байгууллагад хандах болсноо мэдэгдье.

    МОНГОЛ АРДЫН НАМЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ
  • Эрүүл мэндийн төвийн дарга Ш.Хажидмаа их хэмжээний мөнгө завшсан гэв
    2015 оны 12 сарын 11
    Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ш.Хажидмаа үйлдвэрчний эвлэлийн хорооныхоо дансыг ашиглан төсвийн байгууллагын дансаар орох ёстой их хэмжээний мөнгийг хувьдаа захиран зарцуулж байжээ. Тодруулбал, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо /МЭМАҮЭХ/ гишүүн байгууллагуудынхаа үйлдвэрчний хороодын сүүлийн дөрвөн жилийн санхүүгийн баримтад шалгалт хийсэн байна.

    Тус шалгалтаар дээрх зөрчил илэрчээ. Ш.Хажидмаа дарга өөрийн удирдлага дор ажиллаж буй хүмүүсээрээ дамжуулан 2012 онд 1.9 сая төгрөг, 2013 онд 2.4 сая төгрөг, 2014 онд 17.4 сая төгрөг, энэ онд 36.9 сая нийт 71.5 сая төгрөгийг үйлдвэрчний эвлэлийн хорооныхоо данс руу оруулан завшиж байсан гэж МЭМАҮЭХ-ны дарга Б.Мягмар мэдэгдлээ. Улмаар энэхүү хууль бус үйлдлийг шалгуулахаар Авлигатай тэмцэх газар болон салбарын яамд нь МЭМАҮЭХ-ноос албан шаардлага хүргүүлсэн байна. Хуулиараа дээрх 71.5 сая төгрөгийг эмнэлгийн үйл ажиллагаанд зарцуулах ёстой байжээ.
  • Цагдаагийнхан хулгайчийг үйлдэл дээр нь баривчлалаа
    2015 оны 12 сарын 11
    Сүхбаатар дүүрэгт “Баянгол” зочид буудлын ойролцоох орон сууцад гаднын этгээд айл ухаж байна гэсэн дуудлага өнөөдөр 11.00 цагийн орчимд цагдаагийн 102 дугаарт иржээ. Дуудлагын дагуу Улаанбаатар хотын Гэмт хэрэгтэй тэмцэх албаны албан хаагчид очиж, гэмт этгээдийг үйлдэл дээр баривчилсан байна. Гэмт этгээд нь тусгай багажаар тухайн айлын хаалганы цоожийг онгойлгож, дотроосоо түгжсэн байжээ. Иймээс цагдаагийнхан тухайн айлын хаалгыг онгойлгохын тулд Тусгай хүчнийхэнд хандсан байна. Улмаар тусгайгийнхан ирж хулгайд өртсөн айлын хаалгыг онгойлгож, гэмт этгээдийг үйлдэл дээр нь баривчилжээ. Хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байна
  • МАХН МАН-ын гишүүдээр дахин бүл нэмж мэдэх нь
    2015 оны 12 сарын 11
    МАХН сүүлийн үед шинэ гишүүдээр хүрээгээ тэлсээр байгаа билээ. Хамгийн сүүлд гэхэд Монголчуудын нийтээрээ тусгаар тогтнолоо тунхагласан зарласан “Ардчилсан хувьсгалт сонголтын өдөр”-өөр МАХН 3500 гаруй гишүүдээр эгнээгээ тэлсэн. Тэр дундаа МАН-ын залуу улстөрчид, лидерүүд тэр өдөр МАХН гэсэн батлахаа гардан авч байв. Тэгвэл маргааш буюу энэ сарын 12-нд МАХН ”Ардчилал,Хүний эрх-2015” сэдэвт арга хэмжээг зохион байгуулах гэнэ. МҮЭСТО-нд 15.00 цагаас эхлэх тус арга хэмжээний үеэр мөн л нэлээд олон гишүүд МАХН гэсэн батлах өвөртлөх бололтой. Шинэ гишүүдийн дотор мөн л монголын нэр хүнд бүхий эрхэмүүд, МАН-ын улстөрчид багтаж байгаа талаар яригдаж байна. Тэмдэглэлт өдөр бүрээр МАН-аас гарсан гишүүд МАХН-д орж байгаагаа илэрхийлэх болсон. Энэ байдлаараа хүссэн хүсээгүй МАХН, МАН хоёр уусан нэгдэж мэдэх нь. Харин энэ удаагийн МАН-г орхигч хэн болох нь маргаашийн МАХН-ын арга хэмжээний үеэр тодрох юм байна.
  • Хан-Уул дүүрэгт бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо
    2015 оны 12 сарын 11
    Хан-Уул дүүрэгт бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо
  • Дэлхийн хамгийн анхны хуруу шилний гөлөгнүүд төржээ
    2015 оны 12 сарын 11
    Дэлхийн хамгийн анхны хуруу шилний гөлөгнүүд төржээ
  • Э.Бат-Үүл Төрийн ордонд мэдээлэл хийнэ
    2015 оны 12 сарын 11
    Нийслэлийн шинэчлэлийн баг өнгөрсөн хугацаанд аливаа шийдвэр гаргахдаа иргэдээсээ асууж, тэдний санал, бодлыг шийдвэртээ тусгахыг хичээн ажиллаж, олон нийтийн оролцоо, дэмжлэгтэйгээр бодлогын болон бүтээн байгуулалтын олон шинэчлэлийг эхлүүлж, хэрэгжүүлж байна. Цаашдаа Хотын захиргааны зүгээс өөрсдийн саналыг иргэдээрээ дэмжүүлэх биш, харин иргэдээсээ гарсан санал, санаачилгыг бодлого, шийдвэртээ тусган ажиллах нь илүү үр дүнд хүргэнэ хэмээн үзэж нийслэлийн Засаг даргын санаачилгаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Азийн сантай хамтран “Иргэдийн оролцоо-Хотын маргааш” Зөвлөлдөх санал асуулгыг 12 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулна. “Зөвлөлдөх санал асуулга”-аар УИХ-аар батлагдсан Улаанбаатар хотыг 2020 оны хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, 2030 оны чиг хандлагын баримт бичигт тусгагдсаны дагуу нийслэлээс хэрэгжүүлж буй урт хугацааны томоохон 14 төсөл, хөтөлбөрийг иргэдэд танилцуулж, санал авна. Санамсаргүй байдлаар сонгогдсон 1500 иргэн судалгаанд хамрагдаж, тэднээс түүвэрлэн сонгогдсон 400 хүн Төрийн ордны Их танхимд болох “Зөвлөлдөх санал асуулга”-д оролцож, тодорхой асуудлаар иргэдийн дуу хоолойг нийслэлийн удирдлагуудад хүргэнэ. Нийслэлийн иргэдийн оролцоог Хотын захиргааны шийдвэр, төсөл хөтөлбөрт хэрхэн тусгаж буй, цаашид Зөвлөлдөх санал асуулгыг ямар давтамжтайгаар явуулах зэрэг асуудлаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл , Зөвлөлдөх санал асуулгыг үүсгэн байгуулагч, Стэнфордын Их сургуулийн Зөвлөлдөх Ардчиллын хүрээлэнгийн захирал, Профессор Жэймс С.Фишкин нар хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчдөд 10:00 цагаас мэдээлэл хийнэ. Хэвлэлийн бага хурал Төрийн ордны Г танхимд болно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • ШЕЗ-өөс гавьяат хуульч Л.Бямбаад хүндэтгэл үзүүлэв
    2015 оны 12 сарын 11
    ШЕЗ-өөс гавьяат хуульч Л.Бямбаад хүндэтгэл үзүүлэв
  • Урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэлэлцэв
    2015 оны 12 сарын 11
    “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/” сэдэвт хэлэлцүүлгийг төр нийгмийн ахмад зүтгэлтнүүдийн төлөөлөл Ш.Гунгаадорж, Т.Нинжин, Б.Даваасамбуу, Д.Содном, Ө.Бямбажав нарыг оролцуулан өнөөдөр /2015.12.11/ Төрийн ордонд зохион байгууллаа.

    Хэлэлцүүлгийн эхэнд “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/”-ыг боловсруулах ажлын дэд хэсгийн гишүүн Н.Энхбаяр дэлгэрэнгүй танилцуулав. Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлснээр эдийн засаг, нийгмийн хөгжилд гарах үр дүн, өөрчлөлтийг эдийн засгийн дундаж өсөлт, нэг хүнд ногдох үндэсний нийт орлого, хүний хөгжлийн үзүүлэлт, ядуурлын түвшин, улс орны өрсөлдөх чадвар зэрэг 25 үндсэн үзүүлэлтээр тодорхойлохоор авч үзсэн. Урт хугацааны бодлого нь олон нийтэд нээлттэй, ахиц дэвшил, үр дүн нь хэмжигдэхүйц байх юм гэдгийг тэрбээр дурдаад Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалыг боловсруулах үндэслэл, эрх зүйн орчин, сорилт, урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалын хамрах хүрээ, төлөвлөлтийн зарчим, Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтууд, урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын шалгуур үзүүлэлтүүд, хүрэх дүн, түүний хэрэгжилтийн зохицуулалт, хяналт-шинжилгээ, үнэлгээний талаар хэлэлцүүлэгт оролцогчдод дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

    Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/-ыг 2016-2020, 2020-2025, 2025-2030 он гэсэн гурван үе шаттайгаар хэрэгжүүлэх юм байна. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлснээр 2030 он гэхэд Монгол Улс дунд орлоготой орнуудыг тэргүүлэгч улс орнуудын эгнээнд хүрч, эдийн засгийн жилийн дундаж өсөлт 6.6 хувиас доошгүй, нэг хүнд ногдох үндэсний нийт орлого 17500 ам.долларт хүрсэн байна гэж тооцож байгаа аж. Мөн ядуурлын бүх төрлийг эцэс болгож, монгол хүний эрүүл, урт удаан амьдрах нөхцөлийг ханган дундаж наслалтыг 78-д хүргэнэ, хүний хөгжлийн өндөр үзүүлэлт бүхий улс орнуудын эгнээнд багтаж, эхний 70 орны нэг болно, төсвийг алдагдалгүй болгож, хуримтлал үүсгэх замаар 2017-2024 онуудад төлөх Засгийн газрын өрийг барагдуулж, эдийн засгийн тогтвортой өсөлтийн нөхцөлийг хангана. Түүнчлэн засаглалын хүрээнд хөгжлийн бодлогоо хэрэгжүүлэх чадвартай, авлигаас ангид, төрийн алба нь цэвэр тунгалаг, хариуцлагатай, ардчилсан иргэний нийгмийн засаглал төлөвшинө гэсэн судалгааны тооцоо хийсэн байна.

    Энэ үеэр Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей төрийн бодлогын залгамж чанарыг хадгалах зорилгоор Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг Улсын Их Хурлаар баталсан. “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-ыг хэрэгжүүлэх гол хөшүүрэг тавигдсан гэдгийг онцлоод хэлэлцүүлэгт оролцож буй ахмад зүтгэлтнүүдийн асуултад хариулт өглөө.

    Илтгэл танилцуулгатай холбогдуулан хэлэлцүүлэгт оролцогчид саналаа хэлж, байр сууриа илэрхийлэв. Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогт болон ажлын дэд хэсгийн гишүүд оролцов хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • “Цөмөөхэй” балет маргааш нээлтээ хийнэ
    2015 оны 12 сарын 11
    “Цөмөөхэй” балет энэ сарын 12-нд нээлтээ хийнэ
  • Автобусны жолооч дахин хүн мөргөжээ
    2015 оны 12 сарын 11
    Тухайлбал: СХД-ийн нутаг Тээвэрчдийн гудамж, Сутай буянт захын урд замд Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Daewoo BS-106 маркийн автобусны жолооч Э нь явган зорчигч 37 настай эрэгтэй М-г мөргөж гэмтээсэн.
    СХД-ийн нутаг Үйлдвэрчний эвлэлийн гудамж Орчлон хорооллын зүүн замд Т.Prius маркийн авто машины жолооч О нь явган зорчигч 45 настай эрэгтэй Э-г мөргөж гэмтээсэн. Явган зорчигч Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон.
  • Ч.Өнөрбаяр: Н.Энхбаярын шийтгэл хүлээх хугацаа нь дуусаагүй байгаа
    2015 оны 12 сарын 11
    Ч.Өнөрбаяр: Н.Энхбаярын шийтгэл хүлээх хугацаа нь дуусаагүй байгаа
  • Согтуу 76 жолоочийг журамлажээ
    2015 оны 12 сарын 11
    2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 341 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 271 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 8 бүртгэгдэж 8 хүн хүнд хөнгөн гэмтсэн үүнээс жолооч-0, явган зорчигч-8, зорчигч-0. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 1 үүнээс сургуулийн өмнөх насны 0, сургуулийн насны 1, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож осолд өртсөн жолооч 1, явган зорчигч 2. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн.
  • Хүүхдүүдээ цонхоор шидэх гэж байсныг аврах ангийхан амжиж аварчээ
    2015 оны 12 сарын 11
    Өчигдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны 26 дугаар байрны 8 давхарт айлын цонхоор хүн унах гэж байна гэсэн дуудлага оройн 21:50 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ.

    Дуудлагаар Аврах ангийн 9 аврагчтай бүлэг хүрэлцэн очиход 27 натай эрэгтэй архи ууж, гэр бүлийнхэнтэйгээ муудалцаж, гэрийнхээ хаалгыг дотроос нь түгжин хүн оруулахгүй 2-6 насны хоёр хүүхдийг цонхоор шидэх гэж байсныг аврагчид 9 давхарын айлын цонхоор доош буун тус айлын гал тогоо, зочны өрөөний цонхыг хагалан дотогш орж хүүхдүүдийг аюулгүй болгосон байна. Аврах ажиллагааг зохион байгуулж байхад согтуугаар хүүхдээ цонхоор шидэх гэж байсан 27 настай иргэн Б аврагчид руу хутга барин дайрч байсан байна. Аврагчид аврах ажиллагааг шуурхай зохион байгуулсан бөгөөд 2 хэсэгт хуваагдан хаалганы гадна Б-г саатуулж байхад нь зарим нь цонхоор орж 2 хүүхдийн амийг аварч цагдаагийн байгууллагад эсэн мэнд хүлээлгэн өглөө гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
  • Монгол соёл урлаг япон улсын тайзнаа эгшиглэнэ
    2015 оны 12 сарын 11
    Монгол ёс заншил, соёл урлаг гэдэг юутай ч зүйрлэшгүй гайхалтай. Тэгвэл бид энэхүү өөрсдийн өв соёлыг багтаасан үндэсний урлагаа гадны оронд сурталчилж дэлхийд таниулах нь юутай чухал билээ. Сүүлийн жилүүдэд манай соёл урлагийнхан энэ тал дээр түлхүү анхаарч гадаад дотоодын олонч тэмцээн уралдаад үндэсний урлагаа гайхуулж, бишрүүлээд авсан билээ.

    Тэгвэл монгол улсын морин хуурын чуулгын морин хуурч А. Дэлгэрмаа Японы нэрт төгөлдөр хуурч Казуоки Фүжитэй хамтран алдарт С.Гончигсумлаа, Б. Дамдинсүрэн, Г. Жамьян, Н. Жанцанноров, Б.Шарав нарын “24 прелюд” цуврал бүтээлийг бүрэн эхээр нь Японы тайзнаа тоглох гэж байна.

    Тоглолт энэ сарын 20-нд болох ажээ. Үндэсний соёл урлагаа дэлхийд таниулахаар зорин яваа уран бүтээлчиддээ амжилт бүхний дээдийг хүсэн ерөөе.
  • “Олон улсын хүний эрхийн өдөр”-т зориулж уулзалт хийлээ
    2015 оны 12 сарын 11
    Хүний эрхийн үндэсний комисс, Баруун-урт сумын засаг даргын тамгын газраас хамтран “Олон улсын хүний эрхийн өдөр”-т зориулан зохион байгуулсан “ХАМТРАН АЖИЛЛАЯ” сэдэвт уулзалтанд тус Сүхбаатар аймгийн прокурорын орлогч Н.Эрдэмбилэг оролцож, Прокурорын байгууллагын үйл ажиллагаа, эрүүгийн нөхцөл байдал, хүний эрхийн хэрэгжилт сэдвээр мэдээлэл хийсэн байна.

    Уг уулзалтанд тус аймагт үйл ажиллагаа явуулдаг Иргэний нийгмийн байгууллагууд, сургуулийн болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш, ажилтнууд, төрийн зарим байгууллагуудын төлөөлөгч нар оролцож, аймгийн хэмжээнд хүний эрхийн чиглэлээр тулгамдаж буй асуудлын талаар ярилцсан үр дүнтэй уулзалт болжээ.

    Мөн тус аймагт үйл ажиллагаа явуулдаг“SB” телевизээр гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэргийн шалтгаан нөхцөл, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ярилцлага өгсөн байна.
  • Дахин төлөвлөн барилгажуулах хоёр компанид батламж гардууллаа
    2015 оны 12 сарын 11
    Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн шийдвэрийг үндэслэн Нийслэлийн Засаг дарга “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах тухай” захирамж гаргаж, Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5, 6, 7, 8, 16, 21, 22, 24, 27 дүгээр байр, Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1, 2, 5, 8, 9 дугаар байруудыг дахин төлөвлөж барилгажуулахаар болсон. Үүнээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн зориулалттай 5, 6, 7, 8, 16, 24 дүгээр байрны барилгажилтын төсөл боловсруулах, ажил гүйцэтгэх төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан “Металл энд вүүд”, “Өндөр баганат” ХХК-иудад нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат батламжийг нь гардууллаа.
    Шалгарсан компаниуд сууц өмчлөгч болон нийслэлийн Засаг даргатай гурван талт гэрээг батлагдсан загварын дагуу байгуулах юм. Нийслэлийн Засаг даргын 5 удаагийн захирамжаар нийт 85 нийтийн зориулалттай орон сууцны барилгын 2224 сууц өмчлөгч дахин төлөвлөн барилгажуулах төсөлд хамрагдаж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Исламын Улс бүлэглэлийн эсрэг ажиллагаанд Герман улс тагнуулын онгоцуудаа илгээлээ
    2015 оны 12 сарын 11
    Исламын Улс бүлэглэлийн эсрэг ажиллагаанд Герман улс тагнуулын онгоцуудаа илгээлээ
  • ”Дүүлэн нисэх хүсэл” гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдэнэ
    2015 оны 12 сарын 11
    ”Дүүлэн нисэх хүсэл” гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдэнэ
  • Ирэх онд НӨАТ-ын 20 хувиа буцаан авах хууль хэрэгжинэ
    2015 оны 12 сарын 11
    Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр УИХ-аар батлагдсан бөгөөд ирэх оны 1 сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхлэх юм.
5914 5915 5916 5917 5918 5919 5920
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
    8 цаг 6 мин
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
    9 цаг 4 мин
  • Европын 23 орны 23 киног БНСУ-ын Сөүл хотод үнэ төлбөргүй толилуулна
    10 цаг 8 мин
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
    10 цаг 25 мин
  • Үнэт цаасны арилжаа түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ
    10 цаг 32 мин
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
    11 цаг 0 мин
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Ч.Маргад эх орондоо ирлээ
    12 цаг 13 мин
  • "Доха" олон улсын кино наадам эхэллээ
    13 цаг 14 мин
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
    13 цаг 46 мин
  • 8660 хүүхэд гэртээ ойр суралцаж, анги дүүргэлтийн асуудал буурсан үзүүлэлттэй байна
    14 цаг 4 мин
  • "Өмнөговийн Хүлэгүүд" баг Зүүн Азийн супер лигийн хоёр дахь тоглолтдоо 29 онооны хожигдлоос эргэн ирсэн ч хожигдол хүлээлээ
    14 цаг 42 мин
  • Д.Трамп Ши Жиньпин, В.Путин нартай түүхэн уулзалт хийхийнхээ өмнө Филиппин саатлаа
    16 цаг 20 мин
  • 13 жилийн хүлээлтийн эцэст “Grand Theft Auto 6” тоглоом дэлхий даяар нээлтээ хийлээ
    17 цаг 4 мин
  • Мьянмар улс Рохинжа үндэстний цөөнхийн эсрэг хийсэн үйлдлийнхээ төлөө геноцидын хэрэгт хариуцлага хүлээх анхны улс болно
    17 цаг 25 мин
  • Японы Кюүшюү аралд 5.3 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
    17 цаг 26 мин
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
    17 цаг 29 мин
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
    17 цаг 35 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д зодоглох Монголын 18 бөх
    17 цаг 43 мин
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
    17 цаг 54 мин
  • Агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна
    18 цаг 2 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
24 баримт
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 24 БАРИМТ: Дэлхийн гүнжүүдийн тухай сонирхолтой түүхүүд
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК