зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эерэг 24: Залбирч биш тусалж буян үйлддэг 76 гишүүн

2015-4-14
0
ЖИРГЭХ

        Хайртай дотны найзаа алдсан хэсэг залуус түүнийхээ араас ихэд гашуудаж байна. Гэхдээ тэд ихэнхийн адил баар, ресторанд цуглаж гуньхарсан сэтгэлээ хатуу дарсаар даруулсангүй. Харин найзыгаа хүндэтгэн буян үйлдэхээр шийджээ. Ингэхдээ үдэш бүр залбирч ч юм уу, талбай дээр цугларч гэрэлт зул өргөхийг илүүд үзсэнгүй. Оронд нь хайр халамжаар дутаж яваа өнчин хүүхдүүдэд халуун дулаан сэтгэл ямар сайхныг мэдрүүлэхээр шийдсэн байна.  

 

Ц.Бямбацогт нэртэй Фэйсбүүк найз минь сайн үйлсийн аянд нь ном бэлэглэсэн нэгэн хүнд талархал илэрхийлж бичсэнээр би энэ залуусын ажлыг сонирхоход хүрсэн юм. Интернэтийн үл таних найз минь хүүхдүүдийг баярлуулахаар ном, хувцас гэх мэт хандив цуглуулж байгаа бололтой. Бичсэнийг нь уншвал хүний жаахан үрсийг баярлуулна гэхээс үнэхээр их хөөртэй яваа нь илт байв. Тиймээс түүний нөхдийн өрнүүлж буй ажлыг Монголын гэрэл гэгээтэй мэдээллийг түгээдэг “Эерэг 24” буландаа онцоллоо.

 

        Шийдэл: Залбирч биш тусалж буян үйлдэе

 

Ямар үйл ажиллагаа зохион байгуулж буй болон мэдээлэл өгөх боломжтой эсэхийг асуухад Ц.Бямбацогт ихэд таатай хариу өгч, намайг өөрсдийн “ажлын оффис”-тоо нэмэв. Ингээд би хүүхдүүдэд туслах аяны фэйсбүүк группт гишүүнээр орж тэднийг юу хийж, юу хүсч буйг дотроос нь мэдэрлээ.

 

Хийж бүтээх ид залуухан насандаа бурхан болсон дотны анд Ч.Тогтохцэрэнгийн дурсгалд зориулан найзууд нь “Бид үүрдийн сайн найзууд” групп нээжээ. Энэ группдээ залуус найзынхаа араас буян хийх сайхан ажлаа ярилцана. Нэлээд хэлэлцсэний эцэст “эмзэг бүлгийн хүүхдүүдэд туслах, тэдэнд оюуны хөрөнгө оруулалт хийх” нь найзынхаа дурсгалыг хүндэтгэх хамгийн зөв шийдэл гэж санал нэгдсэн байна.

 

Энэ ажлаа хэрэгжүүлэхээр Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг хүүхдийн асрамжийн газруудыг судалсны үндсэн дээр гадны ямар нэгэн хөрөнгө оруулалтгүй, голчлон бүтэн өнчин хүүхдүүдийг хүмүүжүүлдэг, байр түрээслэн суудаг “Манай гэр” хүүхэд асрах газрыг сонгож туслахаар болжээ.

 

Монголын хамгийн эвтэй 76 гишүүн  

 

“Бид үүрдийн сайн найзууд” групп 76 гишүүнтэй. Тэд бүгд зорьсон ажлаа амжилттай хэрэгжүүлэхийн төлөө чадах ядахаараа хичээнэ. Гэр бүл, бусад найз нөхөд, ажлын боломжоо ч үүндээ дайчилна. Харин надад энд нэг зүйлийг асуумаар санагдсан юм. Хааяа миний хэдхэн найз нийлээд нэг юм хийе гэхэд санал нийлэхгүй үе зөндөө байдаг. Тэгвэл зарим нь одоо хүртэл уулзаж амжаагүй яваа эдгээр залуус хэрхэн нэгдэж чадав? гэдэг асуулт сонирхол татаж байлаа.

 

Талийгч Ч.Тогтохцэрэнгийн найзууд кибер ертөнцөд цугларсан бөгөөд сураг сонссон нэгнээ нэмсээр үе үеийн найзууд нэгдэж чаджээ. Группт шинээр элссэн гишүүд сайн үйлсийн аяны тухай саналаа хуваалцахаас гадна тэднийг нэгтгэсэн нөхрийнхөө тухай сайхан дурсамжаа бичнэ.

 

Тухайлбал, Г.Энхцэцэг “Анх талийгчтай наймдугаар ангиа төгсөөд хоёулаа МУИС-ийн лицей сургуульд элсэж, математикийн ангид хамт сурч байлаа. Лицейдээ 2 жил, МУИС-ийн эдийн засгийн сургуульд 4 жил хамт сурсан. Арван жилд байхын л математик, геометрийн хичээлд дуртай, хичээл зүтгэлтэй, уйгагүй хүүхэд байсан. Ийм ч эрдэм шинжилгээний хурал, тийм ч уралдаан тэмцээнд оръё гээд намайг ятгах боловч би хайнгадуу залхуу нэгэн байлаа. 2008 оны төрсөн өдрөөр минь “Real Estate Principles” гээд том ном өгөөд заавал уншаарай гэж захиж билээ” хэмээн дурсжээ.  

 

Харин Г.Уянга гэдэг бүсгүй “Хамгийн анх Япон Монгол төвийн номын санг заалгаж танилцаж билээ. Ерөнхийдөө их олон зүйл дээр хамт байсан. Цуг анги сольж, Голомтийн тэтгэлэг, Ерөнхий сайдын тэтгэлэг, Бадараа агсны тэтгэлэг авч сургуулиа төгсөөд Хаан банкинд нэг хэсэг хамт ажиллаж байсан. Ийм сайхан үйл хэрэгт ялангуяа найзынхаа дурсгалд зориулсан хэрэгт оролцохдоо баяртай” байна хэмээн бичжээ.

 

Бас нэг нь “Нэг сургууль, нэг курс учраас эчнээ мэддэг байсан ч толгой сайтайгийн хажуугаар хамт олонч, нийтэч хүн гэдгийг нь нэг ангид суртлаа мэдээгүй явжээ. Тогтохоогийн хэлж байсан нэг зүйлийг би одоо ч гэсэн сайн санадаг. Өглөө ажилдаа, орой гэрлүүгээ яардаг хүн хамгийн жаргалтай” гэж хэлдэг байсан. Бас “Аз жаргалтай амьдрал гэж байдаггүй, харин аз жаргалтай хором мөчүүд гэж байдаг. Тэр хором мөч олон байх тусам хүний амьдрал жаргалтай байдаг” гэж нэгэн удаа хэлж байсан. Ер нь их олон зүйлийн талаар эргэцүүлж боддог, тэрийгээ бусадтай хуваалцах дуртай байжээ” хэмээн дурссан байлаа.

 

Тэд үнэхээр талийгчийн үүрдийн сайн найзууд байсан нь ингэж нэгтгэж чадсан байх гэсэн бодол төрлөө. Нөгөө талаас хүүхдүүдэд туслах буянтай ажил тэднийг үр дүнтэй ажиллахад нөлөөлсөн байж болох юм. Энэ үед манай УИХ-ын 76 гишүүн Монголын хүүхдүүдийг хөгжүүлэхийн төлөө эдэн шиг нэгдэж чаддаг болоосой хэмээн бодогдож байсныг нуух юун.

 

Бусдад буян үйлдэх нь сэтгэлийн их цэнгэл болдог

 

Залуус сар гаруйн хугацаанд хийсэн ажлаа дүгнэн өнгөрсөн ням гарагт “Манай гэр”-ийн хүүхдүүддээ хандивын эд зүйлсээ гардуулж өгсөн юм. Тодруулбал, 1.305.000 төгрөг цуглуулж үүгээрээ асрамжийн газрын хүүхдүүдийн хөгжилд хэрэгтэй, авах шаардлагатай олон зүйлийг худалдан авчээ.

“Баян” залуус ганц удаа шоудахдаа үрэх мөнгөөр сайн найзуудын сүлжээ:

  • Хүүхдийн шилмэл уран зохиолын шилмэл ном -88ш
  • Бичгийн хэрэгсэл -24ш
  • Хүүхдийн хувцас -23ш
  • Хүүхдийн оюун ухаан хөгжүүлэх тоглоом
  • Ор хөнждлийн давуу- 3ш
  • Гутал, оймс -3ш
  • Хүүхэд бүрт гарын бэлэг- 20ш
  • Гэрэл зургин цуглуулга -3ш
  • Цэвэрлэгээний хэрэгсэл
  • Витамин зэрэг зүйлсийг хүүхдүүдэд бэлэглэжээ.  

Тэд үүнээс өмнө хэд хэдэн удаа асрамжийн газрын хүүхдүүдтэй хамт гадуур зугаалж, зөвлөгөө мэдээлэл өгч тусалсан юм. Тухайлбал,

  • Хүүхдүүдэд зөвлөгөө өгөх
  • Англи хэл заах
  • Хүсэл мөрөөдлийн тухай шүлэг, гар зургийн уралдаан зохион байгуулах
  • Эмч найз нь хүүхдүүдийг үнэгүй үзлэг шинжилгээнд хамруулах
  • Зусланд амраах
  • “Genius” сургалтын төвд англи хэлний үнэгүй сургалтад хамруулах
  • Номын тавиур хийлгэх
  • "Хөх дэвтэр" хэвлэлийн газрынхан хүүхдийн номнууддаа 30-35 хувь хямдруулж худалдахаар болсон зэрэг тэдний төлөөх хандивын бус олон ажлыг зохион байгуулсан байна.

Үүрдийн сайн найзууд сайн үйлсийн аянаа цаашид үргэлжлүүлэх бөгөөд “Миний гэр”-ийнхэнтэй холбоотой байж хийхийг төлөвлөсөн олон ажлаа дуусгана хэмээн амлаж байгаа юм.

 

Залуус аяныхаа тухай “Бид тусалсан гэхээсээ илүүтэйгээр тэдгээр хүүхдүүд бидэнд маш их зүйлийг ойлгуулсныг онцлох хэрэгтэй болов уу. Хариу нэхээгүй тус эзэндээ ямар их сэтгэлийн цэнгэл авчирдаг болохыг, хүүхдийн нүдэнд баяр баясгаланг гэрэлтүүлэх нь өөрөө юутай ч харьцуулашгүй ариун үйл гэдгийг мэдэрлээ” хэмээн ярьж байна.

 

Нөхдийнхөө хайрыг хүлээсэн Ч.Тогтохцэрэн

 

Анх аяны тухай лавлахад Ц.Бямбацогт найзынхаа тухай ингэж ярьсан юм. “Бид хүний хайлан болсон 22-хон настай, ид хийж бүтээхийн хүслээр гялалзаж явсан найзыгаа дөрвөн жилийн өмнө зуурдаар алдаад их харамсацгаасан юм аа. Тухайн үед найзынхаа дурсгалд зориулан номын сан байгуулах юмсан гэж ярилцаж байсан ч зарим нь шинэ ажилтан, зарим нь оюутан байсан тул хэрэгжүүлж амжаагүй. Гэхдээ тэр үед ярилцсан зүйлсээ марталгүй явсаар сарын өмнөөс аян болгоё гэж шийдсэн. Найзыгаа магтаж байна гэж битгий бодоорой, яг үнэндээ 100 мянган хүнд нэг төрөх ухаантай, маш хөдөлмөрч хүн байсан юм. Олон бэрхшээлийг туулж 22 насандаа олон ч амжилт нэр алдарт хүрсэн дээ” хэмээв.  

 

Нээрээ ч Ч.Тогтохцэрэн үнэхээр хичээнгүй, манлайлагч нэгэн байсныг түүний тухай нөхдийнх нь дурсамжаас харж байлаа. Олон арван олимпиад тэмцээнд амжилттай оролцож, тэтгэлэгүүдээр мялаалгаж явсан тэрээр нөгөө талаас хүний сайн анд нөхөр байжээ.

 

Эерэгээр холбоотой байя 24tsag.mn

Д.Идэр

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Кайли Женнер: Анхны хүүхдээ өлгийдөн авах гэж байна
Эерэг 24: Говийн амьтдыг харангадахаас сэргийлж хиймэл цөөрөм хийжээ
Эерэг 24: “Эхнэрийн урхи”-ийн Жон Ай Ри орон гэргүй хүмүүст гэр хандивлажээ
Эерэг 24: Гурван ихэр хүүхэд төрүүлсэн хоёр айлд орон сууц бэлэглэжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (15)

  • Зочин (137.165.164.113)
    Saihan medee unshaad setgel tselemchihlee
    2015 оны 04 сарын 17 | Хариулах
  • Зочин (137.165.164.113)
    Buyan uilddeg sain zaluuchuud bnaa bugedd n amjilt husey
    2015 оны 04 сарын 16 | Хариулах
  • Уншигч (137.165.164.113)
    “Бидний тусалснаас илүүтэйгээр тэдгээр хүүхдүүд бидэнд маш их зүйлийг ойлгууллаа. Хариу нэхээгүй тус эзэндээ ямар их сэтгэлийн цэнгэл авчирдаг болохыг, хүүхдийн нүдэнд баяр баясгаланг гэрэлтүүлэх нь өөрөө юутай ч харьцуулашгүй ариун үйл гэдгийг мэдэрлээ гэдэг хэсэг нь хамгийн сэтгэл хөдөлгөм байлаа.
    2015 оны 04 сарын 16 | Хариулах
  • Зочин (137.165.164.113)
    Saihan uil hiijee, tednii umnuus bayartai bn
    2015 оны 04 сарын 16 | Хариулах
  • Бид үүрдийн найзууд (137.165.164.113)
    bari-center.blogspot.com хуудсанд зарим нэг зүйлийг залруулаад орууллаа. Баярлалаа.
    2015 оны 04 сарын 15 | Хариулах
  • Зочин (137.165.164.113)
    Manai nz Haliunaa bshdee, amjilt nzaa hurhun shu
    2015 оны 04 сарын 15 | Хариулах
  • Mundag zaluuchuud bna (137.165.164.113)
    Amjilt husey ta nart
    2015 оны 04 сарын 15 | Хариулах
  • Mundag zaluuchuud bna (137.165.164.113)
    Amjilt husey ta nart
    2015 оны 04 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.26.195.155)
    Цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсьеэ залуусаа. Бахархаж байна аа
    2015 оны 04 сарын 14 | Хариулах
  • irgen (116.114.23.54)
    Manai mongoliin ireedui bolson zaluus iim uudrug uhaantai uil buteej baigaad bayar hurgeye ajliin smjilt zaluusaa
    2015 оны 04 сарын 14 | Хариулах
  • Зочин (137.165.164.113)
    Найз гэдэг нэрийг өндөрт өргөж яваа энэ залуусаар бахархаж байна. Манай залуус эднээс үлгэр дууриалал авах хэрэгтэй.
    2015 оны 04 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.70.37.54)
    сайхан мэдээлл байна. монгол залуус ийм байвал мундаг шүү
    2015 оны 04 сарын 14 | Хариулах
  • Хүсэлт (137.165.164.113)
    Аянд хамрагдаж амжаагүй манай найзууд доорх блогоос мэдээлэл авч бидэнтэй нэгдээрэй. httpbari-center.blogspot.com
    2015 оны 04 сарын 14 | Хариулах
  • Ganaa (202.131.233.11)
    Sain baina amjilt husie sain sanaanii uzuurt shar tos gedeg bayarlalaa
    2015 оны 04 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шахмал түлшийг "Hotula" аппликейшнээр борлуулна
    8 цаг 17 мин
  • "Улаанбаатар Трам" төслийн ТЭЗҮ-г нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ
    8 цаг 49 мин
  • “Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна
    8 цаг 59 мин
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    9 цаг 32 мин
  • Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих ажилд “Хэт Моторс” ХХК газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй гурван жил болж байна
    9 цаг 52 мин
  • ТАНИЛЦ: Сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон хүнс
    10 цаг 17 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтад дараах иргэд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой
    10 цаг 34 мин
  • Ирэх даваа гарагт УИХ-ын намрын чуулган нээлтээ хийнэ
    10 цаг 49 мин
  • Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна
    11 цаг 13 мин
  • Монголын парламентын 35 жилийн түүхэн хөгжил, ололт амжилт, сорилт, алдаа сургамжийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэв
    11 цаг 20 мин
  • Маргааш томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй
    11 цаг 46 мин
  • Ирэх өдрүүдэд ихэнх нутгаар бороо, нойтон цас орно
    11 цаг 57 мин
  • Р.Гончигдорж: Улсын Бага Хурал төрт ёсны уламжлал, улс төрийн соёл, шударга ёсны үнэ цэнийг эрхэмлэж ажилласан
    12 цаг 40 мин
  • Даваа, гүвээнд халтиргаа, гулгаа үүсэх нөхцөл бүрдэж байгааг онцгойлон анхаарууллаа
    12 цаг 45 мин
  • "Автомашингүй өдөр"-өөр томоохон зах, худалдааны төвүүд амарна
    12 цаг 46 мин
  • Маргааш “Автомашингүй өдөр" болно
    13 цаг 7 мин
  • “Номын баяр” есдүгээр сарын 19-нд эхэлнэ
    13 цаг 19 мин
  • Ц.Туваан: Ашигт малтмалын тухай хууль "сэглэгдсэн" хууль болчхоод байна
    13 цаг 44 мин
  • Эмгэнэл
    13 цаг 49 мин
  • Ж.Чинбүрэн: 11 сард томуугийн өвчлөл, улаанбурханы өвчлөлтэй хавсраад нэлээд ноцтой болж болзошгүй байна
    13 цаг 50 мин
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
  • Хэт нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • БАРИМТ: Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр дагах дэг журам, ЦЭЭРЛЭХ үйл
  • Хамтдаа дуулсан дуунууд- С.Жавхлан, Т.Баясгалан
  • “Автомашингүй өдөр”-өөр дараах гудамж, замуудыг хаана
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан хойшилжээ
  • Б.Батбаатар сайд төрийн яамыг төрлийнхөө хүмүүсээр дүүргэх нь ээ... 
  • Улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан, мөнгө угаасан гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ
  • П.Наранбаяр: Сурах бичгээр бүрэн хангаж байгаа
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд
  • Ө.Шижир: МАН-ынхан зарлаж байгаад хулгай хийдэг болох нь ээ, монголчууд та бүхэнд хариуг чинь барина аа
  • ТАНИЛЦ: Ерөнхий сайд Г.Занданшатарын зөвлөхүүд
  • Байгалийн дурсгалт газруудын хилийн заагийг тогтоосноор хамгааллын менежментийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ
  • Дулааны V цахилгаан станцыг “Митайм Интернэшнл” ХХК өөрийн хөрөнгөөр барина
  • М.Цэрэндаш: Энэ асуудлыг улс төрийн зорилгоор ашиглаж байгаад харамсаж байна
  • Реппер FAT JOE тайзны ард 30 сая төгрөгийн зоогтой ширээнд тухална
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • “Автомашингүй өдөр”-өөр дараах гудамж, замуудыг хаана
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • Мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл хагас коксоор хийсэн шахмал түлшний үйлдвэрт ажиллалаа
  • Байгалийн дурсгалт газруудын хилийн заагийг тогтоосноор хамгааллын менежментийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан хойшилжээ
  • Б.Батбаатар сайд төрийн яамыг төрлийнхөө хүмүүсээр дүүргэх нь ээ... 
  • Төмөрлөгийн үйлдвэр байгуулах төслийн судсыг атгаж байсан ГОЛ ХҮН шүүхээс том болсон уу?
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • Нийслэлийн цэцэрлэгт хамруулах хоёрдугаар шатны цахим бүртгэл маргааш дуусна
  • А.Амартүвшин: Зам дагуу түлш борлуулахгүй, түүхий нүүрсийг Улаанбаатарт огт нэвтрүүлэхгүй
  • П.Наранбаяр: Сурах бичгээр бүрэн хангаж байгаа
  • Ард түмний нийтлэг эрх ашиг дээр бид нэгдэж чаддаг байсан
  • ФОТО: Төрийн соёрхолт, Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн 120 жилийн ойг угтан “Урлахуйн өв” үзэсгэлэн...
  • ТӨСӨВ 2026: Нийгмийн халамжийн хөнгөлөлт, тусламж, үйлчилгээнд 2 их наяд төгрөгийг зарцуулна
  • Улсын хэмжээнд анхны Лаг хатааж шатаах үйлдвэрийг 2025-2027 онд барина
  • ТАНИЛЦ: Ерөнхий сайд Г.Занданшатарын зөвлөхүүд
  • Т.Ням-Очир: Сурах бичгийг сурагчдад олгохдоо сугалаа сугалуулж яасан ч болохгүй
  • Б.Чойжилсүрэн: Нар болон салхиар цэнэглэдэг станцад хөрөнгө оруулагч олдохгүй байна
24 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • БАРИМТ: Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр дагах дэг журам, ЦЭЭРЛЭХ үйл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК