Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Ургац хураагчид” мэргэнээр хөрөнгө оруулж, эдийн засгийг нь хувааж иддэг

2015-9-10
0
ЖИРГЭХ

        -“Jubilee debt campаign”: Монгол Улс Азийн Грек болох магадлал өндөр байна-

 

Банкууд нь хаалттай, жагсагчид нь ууртай, улс төрийн бодлого нь ажил болдоггүй Грекийн их дампуурал энэ жил олон улсын хамгийн халуун сэдвүүдийн нэг байсан. Тэгвэл 20 гаруй улс Грек шиг болохоор хүлээгдэж буйг “Guardian” агентлаг онцолсон байна. Харин тэдний дараагаас засгийн газрын өрийн хямралд орох өндөр эрсдэлтэй улсуудын жагсаалтад манай Монгол Улс дээгүүр цохиж явна.

 

Олон улсуудын өр, санхүүгийн шинжилгээг гаргадаг Их Британийн “Jubilee Debt Campaign”-ны судалгаагаар эдийн засаг нь эрчимтэй унаж, өрийн аюулын бүсэд хүрчихсэн, төр засаг нь одоо явуулах бодлогоос Грекийн араас орох эсэх нь шийдэгдэх орнуудад дараах 20+14 улс багтжээ.

Эхний 20 нь засгийн газрын өрийн хямралд орсон, дараагийн 14 нь энэхүү өрийн хямралд орох өндөр магадлалтай улсууд юм.


Энд манай Монгол Улс Африкын буурай орнуудтай мөр зэрэгцэн наймдугаарт эрэмбэлэгджээ.  Өрийн хямралд орох өндөр магадлалтай 14 улсыг тодруулахдаа дараах 3 хүчин зүйлд үндэслэн байна.

 

-Нийт өр нь ДНБ-ний 30 хувиас давсан
-Урсгал тооцооны хомсдол ДНБ-ний 5 хувиас хэтэрсэн
-Ирээдүйд өрийн эргүүлэн төлөлт Засгийн газрын орлогын 10 хувиас илүү гэжээ.

 

Тиймээс манай улс засгийн газрын өрийн хямрал руу дөхөж яваа, өрийн хэмжээ хэтэрсэн, урсгал тооцооны алдагдал үлэмж их, ирээдүйд төлөх өрийн хүү өндөр, бүр муугаар төсөөлбөл Азийн Грек болон хувирч байгааг барууны шинжээчид дүгнээд өглөө.

 

Танзани, Этиоп, Монгол гурвыг жишээ татав

 

2008 оны эдийн засгийн их хямралаас нүсэр их өр улс орныг зах зээлийн гэнэтийн хөдөлгөөнийг даахааргүй эмзэг болгодгийг харсан. Гэвч “Jubilee” зээлийн эцэстээ тултал унасан хүүгийн түвшин нь хямралд хариу барих гол түлхүүр боловч өрийн мөнгөөр “найрласнаар” ирээдүйд дампуурах үр дагавар дагуулж байгааг дээрх орнууд батална хэмээн судалгааны тайландаа тэмдэглэжээ.

 

Түүнчлэн “Хилийн чанад дах Хөгжлийн Институт” тинктанкын судлаач Жудит Тайсоны өнөө үед хөрөнгө оруулагчид болон зээлдүүлэгчид зах зээлд “ургац хураах” гэж нэрлэгдсэн ашгийн төлөөх том эргэлт хийх сонирхол өндөртэй болсныг онцолсон.

 

Жудит Тайсон “2012 оноос хойш засгийн газруудын өр, ялангуяа Африкийн орнуудын өр асар ихээр нэмэгдсэн. Харин энэ үеэр хөгжингүй орнууд өрийн хөтөлбөрт ашиг хайж нэгдэж байна. Тухайлбал, “Их 8” орны удирдагчид 2005 онд зээлийн тусламжийн хөтөлбөрт гарын үсэг зурсан. Тэд зээлийн тусламжийн бодлогоо аливаа улс цааш явахад туслах зорилготой гэсэн мессежийг дэлхийн дахинд өгсөн. Гэвч зарим Засгийн газрууд зээлийг бодлогогүйгээр идэж, ууж байх зуур “ургац хураагчид” мэргэнээр хөрөнгө оруулж, эдийн засгийг нь хувааж иддэг юм” гэв.

 

“Ургац хураагч”-дад улсаа хуваалгаж буй орнуудын тоонд Африкийн борчуудаас гадна мөн л Монгол Улс багтжээ. Тэдгээрээс Танзани,Этиоп, Монгол улсыг судалгааны тайландаа онцлон тэмдэглэсэн байна.

 

Танзани- 1990 онд ноцтой өрийн хямралаас гарсан. Арга чаргаа барсны эцэст буюу 2001, 2006 онуудад олон улсын өрийн хямралын тусламжийг авсан бөгөөд засгийн газрын орлогын 2-10 хувийг өрөндөө эргүүлэн төлдөг.

 

 

Засгийн газрууд зээлийг бодлогогүйгээр идэж, ууж байх зуур “ургац хураагчид” мэргэнээр хөрөнгө оруулж, эдийн засгийг нь хувааж иддэг юм” гэв. “Ургац хураагч”-дад улсаа хуваалгаж буй орнуудын тоонд Африкийн борчуудаас гадна мөн л Монгол Улс багтжээ

 

2009 оноос хойш Танзани улсын өр улам өссөөр л. Учир нь Дэлхийн банк зэрэг олон төрлийн донорууд хямд зээл хэлбэрээр санхүүгийн “тусламжууд” санал болгох болсон нь Танзанийг өрийн “хорхойтой” болгожээ. Танзани хэд хэдэн удаа бонд гаргасан хэдий ч засгийн газрын орлого нь сүүлийн саруудад үнэ нь унаж буй алт, үнэт  ашигт малтмалын экспортоос нь чухал хамааралтай хэвээрээ байна.

 

“Jubilee”-гийн судалгаа Танзани улсыг 2018 он гэхэд засгийн газрын нийт орлогынхоо 20 хувийг өрөндөө төлөхөд хүрч дампуурлын ирмэгт ирнэ гэжээ. Хятадад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэнээр долларын ханш чангарсан нь долларын зээл авсан Африкын улсууд тэр тусмаа Этиопид ч хүндээр тусна гэв.

 

“Харин байгалийн баялагаараа алдартай Азийн Монголын тухайд ирэх жил 1 тэрбум долларын зээл авахаар шийдсэнийг олон улсын “Bloomberg” агентлаг мэдээлсэн. Гэвч өдгөө төгрөгийн ханш эрчимтэй унаж байгаа, эдийн засаг нь унаж эхэлсэн энэ үед өрөө дахин нэмснээр Монгол Улсыг өрийн хямралд унагах нь” гэж “Jubilee”-гийн бодлогын ажилтан Тим Жоннс анхааруулсан байна.

 

Барууны судлаачдын дүгнэлтүүд Монгол Улс “Сайханд итгэж мууд бэлдэж байгаа"-г тодхон хэлж байна.

Г.Үжин

www.24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
”Мэргэжлийн” ЗГ-ын баталсан ”Алт-2” хөтөлбөр ард түмний амьдралд гай тарьж эхэллээ
Хорвоод мэндлээд 22 хонож байсан хүүгийн алтан амь гишүүний сэнтийнээс хямдхан гэж үү
“Голомт фаннэйшнил групп” ХХК-ийн ноёрхлын байранд Хотын захиргаа толгой хорогдох нь
Хэвтэрт буй төрийн онош
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • зочин (122.201.21.105)
    Ардчилсан нам бол хулгайчидн нам
    2015 оны 09 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.21.106.153)
    Аль ч намууд ижилхэн шүү дээ?? дэгээ тавьж унагахаас дэмжээд аваад явчих альч нам байхгүй!!Бэлтгэлтэй Тө удирдах чадвартэй команд байхгүй... зөвхөн мөнгөөр ...чалчиж гарч ирсэн сүгнээс өөр зүйлгүй...тиймээс бие биенээ л мэрэх нь чухал. Аль ч нам төр барих засаг команд байхгүй л бол давхар дээлтэйгээ өмнөхөө ,өөрийнхөө хийснийг муулаад л гарах гээд худлаа ярих болно..Г,У,Э ....-ууд шиг ижилхэн л...лайнууд
    2015 оны 09 сарын 10 | Хариулах
  • Зочин (122.201.21.215)
    AN -g ahin tor bariulahgui l ymsan
    2015 оны 09 сарын 10 | Хариулах
  • Зочин (122.201.22.83)
    Ан-н гэж ийм л новшнууд байгааа юм даа гэхдээ ч бас санаагаар унах болоогүй эээ нөгөө муу нэрт энхбаяр нь үхчихээгүй цагт боломж байгаа л гэж харагдаж байна
    2015 оны 09 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • О.Цогтгэрэл УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ танилцууллаа
    1 цаг 54 мин
  • Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуадтай уулзлаа
    1 цаг 54 мин
  • “Эдийн засаг, дэд бүтэц, өрсөлдөх чадвар, бүсчилсэн хөгжил” хэлэлцүүлэг боллоо
    2 цаг 42 мин
  • С.Баярцогт: АН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчийн хувьд бүх фракцынхаа эв нэгдлийг хангаж ажиллана
    3 цаг 0 мин
  • Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн түр хугацаанд хаана
    3 цаг 18 мин
  • Сүхбаатар аймагт бүртгэгдсэн 3 хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
    3 цаг 26 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Хилийн чанадад суугаа монголчуудын эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэхэд анхаарах шаардлагатай
    4 цаг 47 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    5 цаг 0 мин
  • Х.Нямбаатар: Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах 100 төрлийн бизнесийг зөвшөөрөл, бүртгэлээс чөлөөллөө
    5 цаг 11 мин
  • Ц.Идэрбат: Хаврын тариалалтад шаардлагатай 10 мянган тонн түлшийг 3400 төгрөгөөр тариаланчдад нийлүүлнэ
    5 цаг 35 мин
  • Э.Батшугар: Эмийн худалдан авалтыг нэг цонхоор хийдэг болгоно
    5 цаг 58 мин
  • Л.Энх-Амгалан: Түүхийн боловсролын утга, холболт, хүргэх арга дутмаг байгаад эрс өөрчлөлт хийх ёстой
    6 цаг 54 мин
  • Сингапурт түрээсийн скүүтэрийг явган хүний зам руу ороход автоматаар хурдыг бууруулж, хөдөлгөөнийг хязгаарладаг болжээ
    7 цаг 15 мин
  • У.Хүрэлсүх: УИХ хулгайч дээрэмчид үүрээ засдаг, өндөглөдөг газар байж болохгүй
    7 цаг 58 мин
  • Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн автозамыг түр хугацаанд хаана
    8 цаг 42 мин
  • Монгол Улсыг гадаад хэлнээ “Mongolia” бус “Mongol” хэмээн нэрлэж, бичиж хэвшүүлэх нь зүйтэй гэж үзжээ
    9 цаг 4 мин
  • Израил, Ливан улс 1993 оноос хойш анх удаа шууд хэлэлцээ хийв
    9 цаг 12 мин
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
    9 цаг 20 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    9 цаг 22 мин
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
    9 цаг 28 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
  • АТҮТ-ийн захирал Ц.Батсайханы хууль бус үйлдлийн талаар ажилчид нь шүгэл үлээлээ
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Монголын эдийн засаг 2026 онд 5.0 хувиар өсөх төлөвтэй байна
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Алдарт "Найзууд" цувралын жүжигчин Мэттью Перриг үхэлд хүргэсэн эмэгтэйд 15 жилийн хорих ял оноожээ
24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК