Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: Үндэсний бөхийн аварга цолыг өчигдөрхөн хүртсэн Ч.Санжаадамбатай танилцъя

2016-7-13
0
ЖИРГЭХ

     Улсын их баяр наадмын хүчит 1024 бөхийн барилдаанд эр бяр, уран мэхээ уралдуулан байж аварга болсон Ч.Санжаадамбын тухай 24 баримтыг хүргэж байна. Түүнийг аварга болохыг монголчууд маш олон жил хүлээсэн дээ. Энэ жил аварга цол хүртсэн нь бөхийн хорхойтнуудын олон жилийн ганг тайллаа хэмээн ард түмэн ярьж байна. 



Баримт 1. Чимэдрэгзэнгийн Санжаадамба 1985 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Хашаат суманд төрсөн.

 

Баримт 2. Аварга Ч.Санжаадамбын аавын талд улсын баяр наадамд 17 удаа шөвгөрсөн улсын арслан Уламбаярын Мижиддорж байдаг бол ээжийнх нь талаас нутаг орондоо шаггүй барилддаг хүмүүс байжээ. 

 

Баримт 3. Тэрбээр багаасаа барилдах дуртай хүүхэд байсан гэдэг. 16 настайдаа бөх болохоор Хашаат сумаас нийслэлийг бараадан ирж байжээ. Түүний бөхийн анхны багш нь алдарт З.Дүвчин гуай юм.

 

Баримт 4. Анхны түрүүгээ 2002 онд Хашаат сумандаа авчээ. Тухайн жил болсон "Залуучуудын чуулга уулзалт"-ын бөхийн барилдаанд анх барилдаж түрүүлсэн байна.

 

Баримт 5. Тэрбээр 2006 оны Дорноговь аймгийн наадамд 5 давж Аймгийн начин цол хүртсэн байдаг. Булган аймгийн Гурванбулаг сумын наадамд очиж барилдаад Э.Чулуундорж гэдэг сумын зааныг даван түрүүлж сумын заан цол хүртсэнээ тэрбээр дурсан ярьж байжээ.


Баримт 4. Харин 2008 оны Бүх цэргийн наадамд түрүүлж Цэргийн арслан цол хүртсэн байна.

 

Баримт 5.  Мөн 2008 оны Булган аймгийн наадамд 6 давсан. 2010 оны Бүх цэргийн наадамд түрүүлж Хурц чимэг хүртсэн.2010 оны Бар жилийн цагаан сарын барилдаанд аймаг, цэргийн цолтой бөхчүүдээс анх удаа түрүүлсэн байдаг.

Баримт 6. 2011 оны улсын баяр наадамд 7 давж Улсын заан цол хүртсэн. Чухам энэ цаг үеэр монголчуудын хайртай бөх болсон юм.

 

Баримт 7. 2013 оны улсын баяр наадамд 5 давж Өсөх идэр чимэг тус, тус хүртсэн.


Баримт 8. 2011 оны 11 сард Монгол бөх Гиннессийн номд бүртгүүлэхэд зориулсан 6002 бөхийн барилдаанд 13 давж түрүүлсэн.


Баримт 9. 2012 оны 11 сарын 14-нд Эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойн барилдаанд түрүүлж, 2012 оны 11 сарын 26-нд улс тунхагласны 88 жилийн ойд барилдаанд үзүүрлэсэн.


Баримт 10. 2014 оны улсын баяр наадамд 7 даван заан цолоо баталж саруул сайжрах чимэг хүртсэн байна.


Баримт 11. 2015 оны улсын баяр наадамд 7 даван дахин заан цолоо баталж чимэг хүртэв.


Баримт 12. Харин өчигдөр 10 даван түрүүлэн Арслан ба Аварга цолуудыг давхар хүртээд байна. Түүнийг аварга цол авахыг монголчууд 10 жил хүлээсэн билээ.

 

Баримт 13. Түүний өндөр 185 см бол 140 кг жинтэй аж.


Баримт 14. Тэрбээр гурван ах, нэг эгчтэй айлын отгон хүү. Анх түүнийг барилдаж байхад "Энэ эрхийн мангар яаж бөх барилдах юм" гэж шүүмжилдэг байсан гэдэг.


Баримт 15. Архангай аймгийн Бөхбилэгт дэвжээнд харъяалагддаг.


Баримт 16. Түүнийг Өвөрмонголд алдартай гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Тэрбээр  Өвөрмонголын бөхийн барилдаанд олон удаа түрүүлж байв. Хасар бөхийн барилдаанд нь түрүүлж Аudo Q7 автомашинаар шагнуулжээ. Харин энэ машинаа тэнд нь зарчихаад ирсэн гэдэг.

 

Баримт 17. Мөн өнгөрсөн жил ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт болсон хүчит бөхийн барилдаанд манай улсын нэр бүхий хэдэн бөхчүүд зодоглоход Ч.Санжаадамба түрүүлж  500 грамм алтан гулдмайгаар шагнуулсан байдаг.

Баримт 18. Архангай аймгийн Хашаат сумаас төрсөн хоёр дахь том цолтон.

 

Баримт 19. Анх “Хатант Интернэшнл” компанийн нэр дээр барилдаж байсан бол одоо Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн "Хангарьд" спорт хороо, "Ажнай" корпорацийн бөхөөр цоллуулж байна.


Баримт 20. Тэрбээр эхнэр, хүүгийн хамт амьдардаг. Эхнэр Солонго нь сэтгүүлч мэргэжилтэй. Хосууд анх хөлсний байранд амьдралаа эхлүүлсэн гэдэг.
 

Баримт 21. Заалны барилдаанд олон удаа түрүүлсэн болохоор нь түүнийг "Заалны баавгай" хэмээн хочилдог байна.


Санжаадамба

 

Баримт 22. Аварга болсон агшинд хэлсэн үг: Энэ жилийн хувьд архангайчуудын хувьд сайхан наадам боллоо. Улсын начин цолтон дөрөв төрж, арслан, аваргатай боллоо. 1024 бөх барилдсан түүхт ойн жил Архангайн хоёр бөх үзүүр, түрүүнд үлдсэн нь бас нэгэн ховор амжилтын түүхийг бичлээ.  Миний хувьд 15 жил улсын наадамд барилдаж, аварга хэмээх сайхан цолонд хүрлээ. Цаашдаа улам сайн барилдаж, та бүхнийхээ итгэлийг алдахгүй хичээх болно. Нийт монголчууд та бүхэндээ баяр наадмын мэндийг хүргэж байна.


Баримт 23.  Идэх дуртай хоол нь мах. Ямар сайндаа л өөрийгөө хэлд орохоосоо өмнө  маханд орсон хэмээн хошигнодог.

 

Баримт 24. Улсын арслан Р.Пүрэвдагваар арав даван түрүүлсэн тэрбээр өнөөдөр түрүү бөхийн бай "Ланд 200 авто" машинаар шагнуулаад байна.

24tsag.mn

image

Улсын их баяр наадмын хүчит 1024 бөхийн барилдаанд эр бяр, уран мэхээ уралдуулан байж аварга болсон Ч.Санжаадамбын тухай 24 баримтыг хүргэж байна. Түүнийг аварга болохыг монголчууд маш олон жил хүлээсэн дээ. Энэ жил аварга цол хүртсэн нь бөхийн хорхойтнуудын олон жилийн ганг тайллаа хэмээн ард түмэн ярьж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
"The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • аваргам стайл (103.57.92.197)
    За дүүд захих юм байна.эхнэрээ л сольж, их хурлын гишүүн болно гэж л аваргам стайл хөөж онигоонд оров ээ дээ хичээгээрэй
    2016 оны 07 сарын 16 | Хариулах
  • төрмөл аварга шдээ (103.57.92.197)
    Аваргадаа баяр хүргэе.одоо цолондоо л эзэн нь байж ард түмнээ олон удаа баярлуулж,дархан аварга болоорой гэж ерөөе.
    2016 оны 07 сарын 16 | Хариулах
  • бөх судлаач (43.228.131.44)
    арын сайхан хангайн бөхчүүд минь улам олон түрүү аваарай
    2016 оны 07 сарын 15 | Хариулах
  • Монгол (104.8.1.196)
    Аргагvй л сайхан ч бех сайхан ч Эр хvн дээ
    2016 оны 07 сарын 14 | Хариулах
  • Зочин (59.153.115.182)
    БАТЭРДЭНЭ АВРАГА ШИГ САЙХАН ЭР,ЖУДАГТАЙ ДАРХАН АВРАГА БОЛООРОЙ.
    2016 оны 07 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.10.23.121)
    Зэрэг хүрсэн хайна гэдэг нь яаах аргүй үнэн Хоюулаа хазайсан хоюулаа унаж явсан Дахиж барилдаад булхаа нь буруу тийшээ гэдэг боллоо биш үү Өөртөө итгэлгүй эр хүн шиг байж чадахгүй дэндүү дорой байна Наадам нэгээр дуусдагүй юм бэлтэглээ улам сайн хий сайн барилдаж авраг болоорой сэтгэлийн хатай бай
    2016 оны 07 сарын 14 | Хариулах
  • Zochin (122.201.21.151)
    Sanjaadamba unench barildsan , Purevdagva ichij uhmeer
    2016 оны 07 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.26.195.43)
    ene huugiin ulaan saatai luutai deel jaahan tiimhen bla. urd zugiin unertei.hoishdoo bogno biz. mongol buhiin avarguud saihan mongol deel umsuj busdad ulger jishee bolj yavdag yumshde. za tegeed saihan ehneree hairlaj yavaaraa. amjilt gargaad avgai huuhen soliod yavdag suhbatiin araas orovdo. tiim judaggui bj bolohgui shu. daruu tuluv bai. duudee amjilt husie.
    2016 оны 07 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.26.195.43)
    avarga tsol hyamdhan boljee 1 turuuleel avdag.
    2016 оны 07 сарын 14 | Хариулах
  • Сайн хар (150.129.143.231)
    Уг нь Пурэвдагвын баруун гарын тохой, Бурэнтогсийн зуун холын овдог зэрэг газар хурсэн. Яалт ч угуй дахин барилдуулах естой барилдаан. Сумо боход шударга байх ууднээс дахин барилдуулдаг биз дээ. Манайхаан.
    2016 оны 07 сарын 14 | Хариулах
  • zochin (180.94.73.250)
    ch.sanjaadamba avargadaa darhan avarga tsol hvrteh boltugai geed chin setgelese amjilt hvsie
    2016 оны 07 сарын 13 | Хариулах
  • Зочин (122.201.26.164)
    Санжаадамба сайн аварга,харин Пүрэвдавга шороотой арслан,уначихаад ичихгүй хог
    2016 оны 07 сарын 13 | Хариулах
    • Зочин
      Shoroondagva hahaha
      2016 оны 07 сарын 13
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна
    17 мин
  • Б.Анарыг "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо
    22 мин
  • Багс Банни, Даффи Дакын дуу оруулагч Эрик Бауса 46 насандаа таалал төгсжээ
    4 цаг 46 мин
  • Израилын нийгэм гүн хуваагдалтай байгаа энэ үед шийдвэрлэх сонгууль болно
    7 цаг 1 мин
  • Энэ долоо хоногт “Сүүлчийн бороо”-той
    7 цаг 9 мин
  • Энэ долоо хоногт “Сүүлчийн бороо”-той
    8 цаг 30 мин
  • Зээлийн батлан даалтын сангийн баруун бүсийн салбар Ховд аймагт нээгдлээ
    9 цаг 56 мин
  • Лионель Месси “Астурийн гүнжийн нэрэмжит спортын шагнал”-ыг хүртлээ
    10 цаг 9 мин
  • The MongolZ баг Vitality-д ялагдаж, дараагийн тоглолтоо өнөө орой хийхээр хүлээж байна
    10 цаг 30 мин
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
    10 цаг 41 мин
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
    10 цаг 51 мин
  • Лула да Силва дөрөв дэх удаагаа Бразилын ерөнхийлөгчөөр сонгогдлоо
    10 цаг 57 мин
  • Болгарын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь ч олонхын санал авч чадсангүй
    11 цаг 9 мин
  • Бэлчээрт байсан 25 толгой сарлаг хулгайлсан иргэдийг баривчиллаа
    11 цаг 30 мин
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
    11 цаг 34 мин
  • Хэнтий аймгийн малчны гэрийг баавгай сүйтгэжээ
    11 цаг 35 мин
  • Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна
    11 цаг 40 мин
  • ХЗБХ: Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцана
    11 цаг 45 мин
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
    Уржигдар 22 цаг 41 мин
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
    Уржигдар 17 цаг 21 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • Трамп, Зеленский нарын үл итгэлцэл гүнзгийрч, АНУ-Украины харилцаа хурцадлаа
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • Элон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX компанийнхаа 10.7 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаа бэлэглэнэ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Мөргөлийн үеэр сүмийн загалмай унаж, цохиулсны улмаас санваартан нь нас баржээ
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • “The MongolZ” баг өнөөдөр Германы “BIG” багтай тоглоно
  • Дуучин Н.Ундралын “ТОМ” тоглолт
  • Элон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX компанийнхаа 10.7 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаа бэлэглэнэ
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
24 баримт
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК