Монгол улсад БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар сургууль цэцэрлэг байгуулах төслийн хэрэгжилтийн гэрээнд хоёр тал албан ёсоор гарын үсэг зурсан байна. БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яаманд болсон энэхүү гарын үсэг зурах арга хэмжээнд Хятадын талаас БНХАУ-аас МУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, Зөвлөх Сүнь Вэйрэнь, Зөвлөх Ли Вэй, Монголын талаас БСШУС-ын сайд Ж.Батсуурь, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан нар оролцож, Зөвлөх Сүнь Вэйрэнь, Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан нар гэрээнд гарын үсэг зурсан юм.
Энэхүү гэрээ нь тус тусламжийн төслийн 1, 2-р шатны хэрэгжилтийн гэрээ бөгөөд энэ хэрэгжилтийн гэрээний хүрээнд Улаанбаатар хотод 7 сургууль, 1 цэцэрлэг барих юм.
Элчин сайд Шин Хаймин 1, 2-р шатны ажил амжилттай хэрэгжсэний дараа олон тусламж бүхий төсөл цаашид хэрэгжих болно гэдгийг илэрхийлжээ.
БСШУС-ын сайд Ж.Батсуурь Монгол улсын хүн амын тал хувь нь төвлөрсөн Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг зохицуулахад тусалж байгаа БНХАУ-ын Засгийн газар, БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яам болон Элчин сайдад Монгол улсын Засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийлсэн байна.
Сэтгэгдэл (1)