2017.5.3, ЛХАГВА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 8
ХАВРЫН ДУНД ХАРАГЧИН ТУУЛАЙ САР
ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ЦАГААН БАР ӨДӨР
Аргын тооллын: 2017.5.3, Лхагва гараг
Наран ургах шингэх: 05.31-20.07
Үс засуулбал: Нас уртасна
Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага: Сансар
Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр насны хүч дэлгэрнэ. Эм найруулах, угаал үйлдэх, бэр авах, насны авшиг, насны бүтээл хийх зан үйл хийгээд төрөл садан бололцох, бурханы ёс ба тарни бүтээх, худалдаа наймааны үйлнээ сайн. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих, нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдоно. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой.