Эсэргүүцлийн жагсаал эхэлснээс хойших 50 дахь өдөр буюу өнгөрсөн бямба гарагт Каракас хотод болсон жагсаалын үеэр Засгийн газрыг дэмжигч нэгэн хүнийг амьдаар нь шатаасан хэрэг гарчээ. .
Каракаст "тайван жагсаал”-ын үеэр сөрөг хүчнийхэн амьд хүнийг шатаалаа хэмээн гэж Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро сөрөг хүчний жагсагчдыг буруушаажээ. Засгийн газрыг дэмжигч Орландо Хосе Фигера-гийн биеийн 80 хувь нь түлэгдсэн байна. Мөн бямба гарагт болсон жагсаалын үеэр түүнийг хутгалсан байсан гэж албаны хүмүүс мэдэгдэв.
Нүдээр харсан гэрчүүдийн ярьснаар, түүнийг олон хүн “хулгайч” гэж буруушааж байжээ. Мөн өдөр тус улсын сөрөг хүчний нэгэн хүнийг үл таних этгээдүүд буудан хөнөөжээ. Ингэснээр тус улсад эсэргүүцлийн жагсаал эхэлснээс хойш амиа алдсан хүмүүсийн тоо 48 болж нэмэгдсэн байна.