Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Эерэг 24”-ийн сурвалжлага: Уран дархчуудад уламжлалаар ирээдүйг гоёх боломж бүрдлээ

2017-6-15
0
ЖИРГЭХ

Монгол уламжлалаа өвлөн суралцаж яваа залуу уран дархчуудыг чадавхижуулах, монгол гоёл чимэглэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилготой төслийг “Эерэг 24” буландаа онцолж байна.

 

ТҮРҮҮЛСЭН ДАРХЧУУД ГАДААДАД СУРАЛЦАНА  

 

“Уламжлалаар ирээдүйг гоёхуй” анхдугаар уралдааны шагналын эзэд шүүгч нарын хамт. Арт Хаус. 2017.06.14

 

Монгол уран дархчуудын ур ухаан шингэсэн бүтээлүүд бүхий “Уламжлалаар ирээдүйг гоёхуй” үзэсгэлэн өчигдөр “Art House”-т нээгдлээ. Ням гариг хүртэл үргэлжлэх үзэсгэлэн гоёл чимэглэлийн уран дархчуудын анхдугаар уралдааны бүтээлүүдийг дэлгэсэн байна. Залуу уран дархчуудын алт, мөнгө, хүрэл, зэсээр урлаж эрдэнийн чулуугаар гоёсон бүтээлүүд гадаад, дотоодын үзэгч олны нүдийг хужирлалаа. Үзэсгэлэнд уралдаанд оролцсон 29 уран бүтээлчийн 64 бүтээл тавигдсанаас ээмэг, бөгж, зүүлт гэсэн төрлүүдээр шилдгүүдийг шалгаруулсан юм. Мөн үйлдвэрлэн борлуулж болохуйц бүтээлийг давхар шалгаруулжээ.

 

Бугуйвч, зүүлт төрөлд нэгдүгээр байрыг “Бүрэн сүх” компанийн уран дархан Э.Отгонбаатар “Хөх гал” бүтээлээрээ хүртсэн бол удаах байруудад Б.Батболд, Ц.Болор-Эрдэнэ нарын уран дархчуудын бүтээл шалгарчээ. Э.Отгонбаатар дархны хувьд мөн ээмэгний төрөлд тэргүүн байрыг эзэлсэн бөгөөд үйлдвэрлэн борлуулах боломж бүхий бүтээл гэсэн төрөлд мөн шалгарч гурван шагналын эзэн болсон юм. Ээмэг урлалын төрөлд дэд байрыг уран дархан Х.Гантуяа, гутгаар байрыг уран дархан Д.Баатарсүрэн нарын бүтээл эзлэв. Харин бөгжний урлалын төрөлд тэргүүн байрт уран дархан Б.Батболд шалгарч мөн л хос шагналын эзэн болов. Уран дархан Н.Гантулга, Д.Баатарсүрэн нарын урласан бөгжнүүд удаах байрын шагналыг эздэдээ авчирсан юм.

 

Төрөл тус бүрт түрүүлсэн дархчууд гадаадад уран дархны чиглэлээр суралцах эрхийн бичгээр, удаах шагналын эзэд багаж худалдан авах 1.000.000-1.500.000₮-өөр шагнуулсан юм. 

 

Э.ОТГОНБААТАР: ХӨХ ГАЛ БҮТЭЭЛИЙГ МАШ БАГА ЗАРДЛААР ХИЙСЭН

 

Бугуйвч зүүлт, ээмэгний төрөлд тэргүүн байр эзэлсэн Э.Отгонбаатар бүтээлээ туурвиж байна. 

 

-Уран дарханаар ажиллаад хэр удаж байна?

-Зураач, мужаан, сийлбэрчнээр ажиллаж байгаад уран дархны урлалд суралцаж байна. Нэгэнт дүрслэх урлагт хөл тавьсан учир аль аль талд нь хослуулаад явъя гэж бодсон болохоор дархны мэргэжилд суралцаж байна. Одоо ажилладаг “Бүрэн сүх” компанийнхаа захирал Б.Галцэцэг эгчээсээ уран дархны чадваруудыг сурч байгаа.  

 

-Бугуйвч, зүүлт болон ээмэг төрөлд түрүүллээ. Таны бүтээлүүд яагаад шалгарсан гэж бодож байна?

-Би аль болох монголжуу, тэгсэн хэрнээ орчин үеийн хувцас дээр зохицох зүйл бүтээе гэж бодсон. Гол нь шинэлэг байдал нь их нөлөөлсөн байх. Бүтээлүүд маань орчин үетэйгээ хэр нийлсэн бэ гэдгээрээ л шалгарсан байх. Уламжлалаар ирээдүйг гоёж болохыг харуулсан юм болов уу гэж бодож байна.

 

-Бас үйлдвэрлэн борлогдох боломжтой гэсэн шагнал хүртсэн.

-Тийм ээ. Хөх гал бүтээлийг маш бага зардлаар хийсэн. Мөнгө, монгол арьс ашигласан. Чулуу нь замагт мана, гартаам зэрэг монголд байдаг чулуунуудын жижиг өөдсүүдийг ашиглаад хийсэн.

 

-Хөх гал бүтээлээ урлахад хэр их хугацаа зарцуулсан бэ? Зардал мөнгөө яаж зохицуулав?

-Бөртэ чоно, Гоо маралын дүрслэлийг хүннүгийн олдвороос санаагаа авч баяжуулсан. Сар гаруйн хугацаанд хийсэн. Үнэт эдлэл худалдан авч байж хийж байгаа учраас зардлыг “Бүрэн сүх” компани маань гаргасан. Намайг дэмжсэн  Б.Галцэцэг эгч болон үйлдвэрийнхэндээ баярлалаа гэж хэлмээр байна.

 

-Гоёл чимэглэлийн анхдугаар уралдаанд оролцсоны ач холбогдол юу байв?

-Дархчууд маань уламжлалт зүйлээ маш сайн хийж байгаа. Түүнийгээ орчин цагт, ирээдүйд нийцүүлэхэд хувь нэмрээ оруулахыг гол зорилгоо болгож буй төсөл юм. Энэ хөтөлбөрт оролцсоноор илүү их туршлага хуримтлуулж байна. Иймэрхүү юм хийж болох юм байна гэсэн санаа бас авч байна. Миний хувьд уран дархны нарийн гүйцэтгэл, өнгөлгөө зэргээрээ дархчуудтай эн зэрэгцэнэ гэж бодохгүй байгаа. Уран дархны урлагийг насаараа сураад ч барахгүй гэж боддог.

 

-Уран дархчууд бүтээлүүдээ гадаадад гаргах боломж хэр байдаг вэ?

-Дэлхийн зах зээлд монгол гоёл чимэглэлийн төрөл сайн гарч эхлээгүй. Итали, Франц зэрэг Европын орнууд бол гоёл чимэглэлээ брэнд болгосон байгаа. Монгол брэнд дэлхийн тавцанд хүрэхэд хэцүү байна. Хэрвээ гарц байдаг бол манай уран бүтээлчдийн чадал чансаа бол огт гологдохгүй.

 

“Уламжлалаар ирээдүйг гоёхуй” нэртэй энэхүү уралдаан нь Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Щвейцарийн Хөгжлийн агентлаг (SDC)-ийн хамтын төслийн хүрээнд зохион байгуулж буй олон арга хэмжээнүүдийн нэг нь юм.

 

Монголын гоёл чимэглэлийн урлалыг хөгжүүлэхийг зорьж буй уг төсөл дахин нэг жил үргэлжлэх юм байна. Төслийн хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагаанууд нь уран дархны урлалыг дэмжихээс гадна боловсрол, эдийн засгийн үүднээс ашиг тустай байхыг зорьжээ.

 

GIZ-ийн ЭТИС хөтөлбөрийн дэд захирал Ц.БАТБОЛД: ЖУУЛЧИД МОНГОЛД ИРЭЭД МОНГОЛ УРАН ДАРХАН МОНГОЛ АЛТААР ХИЙСЭН ГОЁЛ ЧИМЭГЛЭЛИЙГ ХУДАЛДАН АВАХ ДЭЛГҮҮРТЭЙ БОЛЖ БОЛНО

 

-Монгол гоёл чимэглэлийн урлалыг хөгжүүлэх зорилготой төслийг хэрэгжүүлээд нэг жил болжээ. Уран дархчуудын талаар ямар дүгнэлттэй болсон бэ?  

-Өнгөрсөн хугацаанд миний олж авсан мэдээллээр уран дархчууд маань маш их тэвчээртэй хүмүүс юм байна. Жижиг, нарийн зүйлүүдийг хатгаж, урлана гэдэг хүнээс тэвчээр их шаарддаг. Нөгөө талаар тэд сэтгэхүй сайтай хүмүүс. Юуг, хэнд зориулж хийх вэ, бүтээлээ яаж урлах вэ гэдгээ мэдэж байдаг. Гуравдугаарт яг хүнд зориулж хийж өгдөг учраас хүнийг мэдэрч чаддаг. Бүтээлийн эзний зан характерийг мэдрэх ёстой байдаг. Иймээс маш олон талын ур чадвар дархан хүнд байдаг юм байна гэж харж байгаа.

 

-Төсөл зөвхөн урлаг соёл биш эдийн засгийн хувьд  ч чухал ач холбогдолтойг онцолж байсан. Энэ талаар дэлгэрүүлж өгнө үү?

-Бид нар Монголын алт, үнэт чулууг яаж ашиглавал эцсийн бүтээгдэхүүн гаргаж болох вэ гэдгийг бодсон. Алтаа шууд гадаадад гаргах биш дотооддоо эргэлтэнд оруулж болох юм байна гэдгийг. Нөгөө талаас гар аргаар алт олборлож байгаа иргэд маань өөрсдөө өөр мэргэжил эзэмших хүсэл байдаг бөгөөд тэр нь дархан байж болох юм гэж харж байгаа. Энэ утгаараа орон нутгуудад уран дарханы сургалт зохион байгуулсан. Сэлэнгэ айгийн Мандал сум, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумуудад бас гар аргаар олборлогчдыг сургалтанд хамруулсан. Нээрээ уран дархан гэдэг чинь ямар хүн байдаг юм, суралцаж болох уу гээд залуучууд их сонирхож байна лээ.

 

Эндээс үндэслээд боловсролын салбарт дэмжих үйл ажиллагаануудыг хэрэгжүүлж байгаа. Герман улс бол хосолсон боловсролын системээр дэлхийд тэргүүлж байдаг. Тэр утгаар нь Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехникийн коллеж дээр уран дархны ангийн хөтөлбөрийг европын хөтөлбөртэй уялдуулах ажил хийж байгаа. Мөн тус сургуулийн анги танхимуудыг багаж, тоног төхөөрөмжөөр хангасан. Ингэж байж шинэ залуу боловсон хүчнүүд маань сайн сурч, амжилтанд хүрч чадна. Түүнчлэн одоо байгаа уран дархчуудыг багшийн хөтөлбөрт хамруулж цагийн багшаар ажилуулах хувилбар явж байна.

 

Тэмцээнд оролцогч залуучууд маань дархны мэргэжлийг яг сурч эзэмшсэн нь цөөхөн байгаа. Хүн дагалдаж сурсан юмуу богино хугацааны сургалтаар сурсан хүмүүс байна.

 

-Төсөл дахин нэг жил үргэлжилнэ гэсэн.

-Ийм олон зорилгуудыг харж энэ төсөл нэг жил хэрэгжсэн. Дахинд жилийн хугацаанд үргэлжилнэ. Хэдийгээр монгол гоёл чимэглэл дэлхийн тавцанд хүрэхэд бэрхшээл их байгаа ч хүний нөөцөө бэлдэх болон түүнтэй холбоотой асуудлуудыг алхам алхмаар шийдэхийг хичээж байна. Тухайлбал, одоо бол Монголбанк бүх алтаа хураагаад авчихдаг учир уран дархчууд маань хаанаас алтаа худалдан авдаг эх сурвалж нь ил тод биш байгаа юм. Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтраад Уул уурхайн яамтай ярилцаж байгаад дотоодоосоо алтаа худалдан авах боломж нөхцлөөр хангахыг хичээж байна. Тэгж байж дархдууд хар захаас биш албан ёсоор сорьцожсон алт авах боломж бүрдэнэ. Жуулчид монголд ирээд монгол алтаар монгол уран дархан үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн худалдан авдаг дэлгүүртэй болж болно шүү дээ.  

 

Монгол Улс алт, мөнгө зэрэг үнэт метал, өнгөт болон эрдэнийн чулууны баялаг нөөцтэй. Энэхүү баялаг нөөцөө ашиглан эцсийн бүтээгдэхүүн хийж дотоод, гадаадын зах зээлд гаргах боломжтой юм. Хамтарсан төсөл нь үнэт үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих, хувиараа алт олборлогч иргэдийн олборлосон алтаар эцсийн бүтээгдэхүүн хийх, улмаар эдгээр иргэдийг уран дархны чиглэлээр суралцаж, хөрвөн ажиллах боломж бий болгохыг зорьж байна. Түүнчлэн уран дархны уламжлалт сургалтын агуулгыг баяжуулан тэлэх, багшлах боловсон хүчнийг бэлтгэх зэргээр монгол уран дархны урлагийг өвлөн эзэмшиж яваа залуу дархчуудыг чадавхижуулах юм. Ингэснээр тэд Уламжлалаар ирээдүйг гоёх боломжтой болж байна.

 

ҮЗЭСГЭЛЭНГИЙН БҮТЭЭЛҮҮДЭЭС

 

 

 

24tsag.mn Холбоотой байя

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбаатарын өвлийн нөхцөлд хүүхэдтэйгээ хамт хийхэд тохиромжтой, дулаахан бөгөөд хөгжилтэй 10 санаа:
Амралтын өдрөөр хийх 5 амтат хоолны жор
Цас орсон амралтын өдөр гэртээ дулаан хөнжилдөө хэвтэн үзэх 10 кино
Кайли Женнер: Анхны хүүхдээ өлгийдөн авах гэж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (202.55.191.205)
    ЭНЭ МАШ ГОЁ ЗҮЙЛ БОЛЖЭЭ .. УЛАМ ЦААШ НЬ ХӨГЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ
    2017 оны 06 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.9.90.228)
    ed nar bol sonirhogchid l bnashdeee
    2017 оны 06 сарын 16 | Хариулах
  • uran darhan (103.9.90.228)
    tusliin zahiraltai ni holboj ugnu uu. ene arga hemjeenii talaar medeelel ogt avaagui ym bna
    2017 оны 06 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.9.90.228)
    вааав тэр нууцлаг эрдэнэ гэдэг нээгддэг бүтээл их гоё юм байна. үүнээс худалдан авч болох уу? яаж холбогдох вэ?
    2017 оны 06 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    11 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    22 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    1 цаг 0 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    14 цаг 14 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    14 цаг 17 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    14 цаг 20 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    16 цаг 34 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    17 цаг 56 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    17 цаг 59 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    18 цаг 33 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    18 цаг 37 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    18 цаг 41 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    18 цаг 51 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    19 цаг 20 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    19 цаг 26 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    19 цаг 36 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    19 цаг 38 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    20 цаг 25 мин
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
    21 цаг 9 мин
  • ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    21 цаг 9 мин
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Дальхаузийн их сургуультай боловсролын салбарт хамтран ажиллаж байна
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
  • “БАЙГАЛЬД ӨГСӨН БҮХЭН БУЦАЖ ИРДЭГ” УРИАН ДОР 10 МЯНГАН МОД ТАРИНА
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК