зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ард түмний сэтгэлийн хандив эзэндээ хүрч байна уу эсвэл хэн нэгний бэлэн зууш болоод байна уу

2017-8-04
0
ЖИРГЭХ

“Итгэл сэтгэлийн гүүр” ТББ-ын тэргүүн Ц.Сувд-Эрдэнэ өчигдөр хүний өөрийн нийлсэн 30 гаруй хүүхдийг өсгөж, улмаар "Сарнай хүүхдийн төв"-ийг барихаар хандив цуглуулж байсан М.Сарнай гэх эмэгтэйг хууран мэхлэгч байсан талаарх мэдээллийг олон нийтэд хүргэж, басхүү гайхширлыг төрүүлэв. Энэхүү мэдээлэл цацагдсны дараа М.Сарнай ч мөн өөрийн байр суурийг илэрхийлж мэдээлэл өгсөн байлаа. Тэдний өөр хоорондоо шидэлцэх үнэн худал нь үл мэдэгдэг мэдээллүүд нь цахим ертөнцийнхөнг талцуулж басхүү гомдол гайхширлыг төрүүлээд байгаа юм. Ядарсан нэгнээ гэсэн ард түмний сэтгэлийн хандив үнэхээр эзэндээ хүрч байна уу эсвэл хэн нэгний бэлэн зууш болоод байна уу гэдэг асуудал ч яригдах боллоо. Ямартай ч энэ талаар төрийн бус байгууллынхан байр сууриа илэрхийлээд эхлэв. Тэгвэл үүсээд буй нөхцөл байдлын талаар хэн юу хэлснийг хүргэж байна.

Ц.Сувд-Эрдэнэ: Сарнай эгчийн зурагтаар ярьж хэлж байсан бүхэн худлаа байсныг хариуцлагатайгаар хэлмээр байна


 

“Итгэл сэтгэлийн гүүр” ТББ-ын тэргүүн Ц.Сувд-Эрдэнийн анх дэлгэсэн мэдээллийг хүргэж байна. Тэрбээр "2017 оны 1 сарын 30-ний өдөр нэгэн хүний хүсэлтээр 15 хүүхдийг тэжээдэг Сарнай хэмээх эмэгтэйд туслаач гэсний дагуу бидний нөхөд очиж амьдралтай нь танилцсан билээ. Тухайн үед Сарнай эгч өөрийн амьдралын тухай ярьж түүнийг нь фэйсбүүк хуудсандаа оруулснаар бидний хандивын аян эхэлсэн. Бид 6 ханатай гэр авч өгөхийг зорьж хандив цуглуулан гэрийг нь авч өгсөн. Маш олон хүн хоол хүнс хувцас хунар эд материалын туслалцаа үзүүлж байлаа. Гэтэл нэг өдөр өөрийгөө Лам хүн хэмээн танилцуулсан хүн "Асрамжийн төв" барихад санхүүжилт нэмэрлэнэ гэсэн тул Сарнай эгчтэй уулзуулснаар аян маань үргэлжилсэн юм.

 

Явцдаа тэр хүн оролцохоос татгалзсан. Гэвч бид шантраагүй барьна гэсэн итгэлээр урагшаа явсан. 4 сарын 15-нд Дэлгэр эгч Сарнай эгчийн төрсөн өдрийг тэмдэглэж өгөөд бидэнд туслая хандивын аянаа идэвхижүүлэхийг хүсч "Нэг хүн нэг тоосго" аян болгож үргэлжилсэн. Ингэхдээ Дэлгэр эгч өөрийн нэр дээр данс нээж хандив цуглуулна гэсэн хүсэлтээр Дэлгэрийн 3 өөр банкны 3 данс. Итгэл сэтгэлийн гүүр сангаас төрийн банкинд данс нээж аяны бүх танилцуулга брошур дээр байршуулсан. Дараа нь 25-р суваг телевиз "Танайд хоноё" нэвтрүүлэгээр Сарнай эгчийнд хоносны дараа маш олон монголчууд дэмжиж хандив маш сайн цуглаж 40 орчим сая төгрөг болсон байх. Байх гэдэг учир нь өнөөдрийг хүртэл бид хайрцгаар цугласан хандив болон бэлнээр ирсэн хандивийг Дэлгэр эгчийн дансанд хийж байгаа. Аяны хугацаанд орлого зарлагын мэдээлэл аваагүй. Хамгийн сүүлд сарын өмнө сонссон дүн 40 сая.

 

Энэ бүх хугацаанд Сарнай эгчид итгэж хүндэлж хайрлаж явлаа. Тэгтэл Сарнай эгчийн хороонд амьдардаг иргэн Баярмаа надад Сарнай эгчийн талаар миний төсөөлж байгаагүй мэдээлэл өгсөн. Энэ мэдээллийг нягталж шалгаад Сарнай эгчийнд байдаг хүүхдүүдийн 90% нь эцэг эхтэй болохыг оршин суугчдаас мэдсэн. Хүүхдүүдийн тухай судлаж үзэхэд Хогийн цэг дээр амьдарч байсан хүүхэд бараг байсангүй. Мөн хүүхдүүдийн 90% нь эцэг эхтэй гэр оронтой хүүхдүүд. Үлдсэн 10%-ийг нь би мэдэхгүй. Хүүхдүүдийн эцэг эхтэй уулзахад Сарнай эгч тэдэнд гэртэй болгоно хүүхдээ өг гэсэн байна. Мөн зарим хүний гэрийг барьцаалж хүүхдээ өгөхгүй бол гэрийг чинь өгөхгүй гэж дарамталсан байна. Сарнай эгчийн талаар сөрөг зүйлс их ирдэг байсан ч би зөндөө өмөөрч хамгаалж байлаа.

 

Харамсалтай нь олны үг ортой байжээ. Одоо утсаа ч авахгүй. Ерөнхий сайдаас шагнал авсны дараа сайтуудад мэдээлэл нь "Их нигүүсэл" ТББ-ийн тэргүүн М.Сарнай гэсэн гарчигтай мэдээллүүд цацагдсан. Утсаар залгаж учрыг нь асуувал тоймтой зүйл хэлсэнгүй. Дотор нь байгаа миний хувьд намайг түлхсэн явуулах гэсэн санаа илт харагдаж байна. Надаас нууж хийгээд байгаа зүйлс миний, ард түмнийг эргэлзэхэд хүргэж байна. Ирээдүйд энэ төвийг бизнес болгох гэж байгаа бол бид босгож чадахгүй. Таны гаргаж байгаа ааш аяг бүхэн өдөр шөнөгүй зүтгэх хэдэн залуусыг маань мохоож байна. Одоо надад таньд итгэх өчүүхэн итгэл үлдсэнгүй. Яриад байвал таны эсрэг маш олон баримт байна. Зах зухаас нь дурьдлаа.

 

Энэ аян цаашаа явах ямар ч боломжгүй гэдгийг хатуу хэлэе. Таныг уйлаад ярих тоолонд зүрх зүсэгдэж байсан. Одоо бодохоор гомдох шиг болж байна. Та гэртээ байгаа хүүхдүүдээ гэр гэрт нь хүргэж өгөөд үр хүүхдүүдтэйгээ амар жимэр сайхан амьдар даа. Сарнай эгчийн зурагтаар ярьж хэлж байсан бүхэн худлаа байсныг хариуцлагатайгаар хэлмээр байна. Одоо таны жүжигт цэг тавих цаг болсон гэж бодож байна. Цагдаагийн байгууллагаар үнэн мөнийг тогтоолгох болно. Итгэл сэтгэлийн гүүр сангийн дансанд орж ирсэн Сарнай эгчтэй холбоотой хандивын орлого зарлагын тайланг удахгүй оруулах болноо. Дэлгэр эгч дансны орлого зарлага бүх зүйлсээ гаргаж өгөөрэй. Дахин хэлэе энэ аян цаашаа явах ямар ч боломжгүй.

 

Хүнээ танихгүй та бүхнийг ийм зүйлд уриалсан би хамгийн том буруутан. Маш олон хүний сэтгэл маш олон хүний хөдөлмөрийг нурааж байгаадаа маш их харамсаж байна. Өөр ямар ч арга байсангүй. Уучлаарай. Та бүхэн намайг яаж ч шийтгэж болно. Үүнийг цааш нь үргэлжлүүл гэж битгий шахаж шаардаарай. Дахин уучлалт хүсэе. Хүндэтгэсэн: Ц.Сувд-Эрдэнэ" хэмээн өөрийн цахим хуудснаа бичсэн байна.

 

М.Сарнай: Ц.Сувд-Эрдэнэг ямар айхтар хүүхэн бэ л гэж бодож сууна


 

“Итгэл сэтгэлийн гүүр” ТББ-ын тэргүүн Ц.Сувд-Эрдэнэ дээрх мэдээллийг олон нийтэд хүргэсний дараа түүний буруутгаад буй М.Сарнай гэх эмэгтэй ч мөн өөрийн байр сууриа вэб сайтуудад илэрхийлээд амжсан юм. Тэрбээр “Намайг хорооны хүмүүстэй нийлж элдвээр бичсэнийг хараад л уйлж сууна. Би үнэндээ Ц.Сувд-Эрдэнэг ямар айхтар хүүхэн бэ л гэж бодож сууна. Энэ бүхнийг өөрийнхөө эрх ашгийн төлөө хүний сэтгэлийг ч бодохгүйгээр тарааж байна. Надад мөнгө хэрэггүй. Ц.Сувд-Эрдэнэ зүгээр л “Сарнай” хүүхдийн төвийн эзэн болж чадахгүй гэдгээ мэдээд л ийм мэдээлэл цацлаа. Энэ хүүхдийн төвийг барихад өөрөө голчлон оролцож, энэ байгууллагыг авч явна гэсэн бодолтой байсан юм билээ. “Наран” рестораны захирал С.Дэлгэр эгч бол бидний төлөө зүтгэж яваа хүн. Би Ц.Сувд-Эрдэнээс “Сарнай төвийн нэрээр орж ирсэн мөнгө яагаад миний дансанд орж ирэхгүй байгаа юм бэ. Маргааш 12 цаг гэхэд “Сарнай” төв гэсэн бүх банкны хуулгыг надад өгөөрэй. Сая гадаадаас 900 мянган төгрөгийг шилжүүлсэн байна. Тэр мөнгө хаана байна?' гэж асуусан. Тэгсэн чинь Ц.Сувд-Эрдэнэ тэр мөнгийг үрчихсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Олон түмний сайхан сэтгэлээр өгсөн мөнгө бүхэн хүүхдүүдийн ирээдүйд хэрэгтэй. Ингэж болохгүй шүү” гээд жаахан муудалцсан юм. Тэгсэн чинь л сошиалаар мэдээлэл гаргаад л, хүний нэр хүндийг унагаагаад, бүр охины маань ээж нь гээд нэг архичин хүүхний яриаг фэйсбүүк дээрээ тавьчихсан байна лээ” гэсэн байна.

 

С.Дэлгэр: Сайн үйлсийн аян зогсохгүй шударга ил тодоор үргэлжилнэ


 

Харин дээрх мэдээллүүд цацагдаж, олон нийт хэн нэгнийг нь зөвтгөж, нөгөөг нь буруутгаж байх зуур дээрх мэдээлэлд нэр нь дурьдагдаж буй Дэлгэр гэх эмэгтэй ч цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл хийж, дансны хуулгаа олон нийтэд дэлгэв. Тэрбээр “4-р сарын 15 наас хойш Сарнай Дэлгэр нарын хамтран эзэмшдэг 3-н банкны дансны хуулгыг дөнгөж сая гаргуулаад ирлээ. Хандив өргөсөн хүмүүсээ бүгд сайн нягталж хараарай. Таны өргөсөн хандив цаг хугацаандаа орсон байна уу? 3арлага гарч уу?Хэзээ хаана юунд гэдгийг нягтлаарай...

 

Сайн үйлсийн аян зогсохгүй шударга ил тодоор үргэлжилнэ.

 

6-сарын 13-ны өдөр 940.000 төгрөг. Хандивын хайрцаг хулдаасан хэвлэлийнх 6-сарын 21 нд 240.000 төгрөг, кадастрын зураг 280.000төгрөг,  Сарнайгийн нүүлгэлтийн хөлс 150.000 төгрөг,  цахилгааны утас 150.000 төгрөг,  оёдлын ТҮЦ нүүлгэлтийн хөлс нийт 1.760.000 төгрөгний зарлага гарчээ. Бид мэссэж үйлчилгээг сонгосон тул 50 төгрөг суутгалд өгснөөр 11.800 төгрөг банкиндаа татуулсан байна. Сонирхож буй хүмүүсээ цаг гаргаад нягталж үзээрэй” хэмээн гурван банкны хуулгыг оруулжээ.

 

“Утааны эсрэг аав, ээжүүдийн холбоо”-ны тэргүүн Ц.Пүрэвхүү: М.Сарнайг энүүхэн мэтэд хугарахгүй гэж итгэж байна


 

“Утааны эсрэг аав, ээжүүдийн холбоо”-ны тэргүүн Ц.Пүрэвхүү ч дээрх мэдээлэл цацагдсны дараа өөрийн байр сууриа илэрхийлэв. Тэрбээр “Утааны эсрэг ээж аавуудынхаа хандивын мөнгөнөөс 200 гаруй мянган төгрөгийг бид М.Сарнай бүсгүйд өгч байсан юм. Витафитын Билгүүн анх Сарнайн гэрт биднийг дагуулж очиж түүнээс хойш 2 ч удаа очсон юм. Тиймээс нэгэн бодлоо бичмээр санагдлаа.


Та төгс төгөлдөр хүн үү? Хэрэв тийм бол баяр хүргэе, Үгүй бол бусдаас төгс төгөлдөр, алдаа магадгүй дүрийг битгий нэхээч. Өчигдрөөс М.Сарнай бүсгүйн талаар сошиалаар хичнээн их доромжилж, гүтгэсэн, цэцэрхсэн шүлсээ үсчүүлсэн үгс урсваа. Тэгж цэцэрхэж байгаа хүмүүсийн хэд нь Сарнайн гэрт очиж үзсэн бэ? Хэрвээ нэг ч болтугай очсон бол тэнд байдаг хүүхдүүдийн ерөнхий байдлыг ойлгох байсан. Тиймээ тэнд дандаа хогийн цэг дээрээс ирсэн хүүхдүүд байдаггүй, тэнд өсч байгаа хүүхдүүд бүгд эцэг эхгүй биш л дээ. Гэхдээ тэнд байдаг хүүхдүүдийн үүхийг өөрсдөөс нь сонссоноо хүргэе. 9 орчим насны охин гэхэд ээж аав нь архи уугаад харанхуй хүйтэн гэрт хоол ундгүй гурван хүүхдээ орхиод хэд хоногоор ч хамаагүй орхиод явчихдаг байсныг М.Сарнай мэдээд ойр ойрхон ирж уулзсаар гурван хүүхдийг нь ээж аавд нь хэлж байгаад өөрийн гэртээ авчирсан. 6 сартай билүү нэг хүү байсан. Ээжтэй, аавтай. Гэхдээ аав нь хүүхдээ авчирч үлдээгээд 2 нас хүртэл нь өсгөөд өгөөч, би ажил хийх хэрэгтэй байна, хүүхэддээ хэрэгтэй зүйлсийг нь дөхүүлэхийг хичээж байя гээд явсан ч ирэх нь ховор, хөдөө ажилладаг болсон.

 

Жирэмсэн болоод хүүхдээ төрүүлэхээрээ очих газаргүй болсон залуухан бүсгүй М.Сарнай дээр ирж хүүхэдтэйгээ амьдрангаа тэнд байдаг хүүхдүүдийн ээж багш нь болсон байдаг. Гээд түүхүүдийг бичээд байвал ээж аавтай ч тэд нь хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээдэггүй, хүүхдээ зүгээр л гэртээ хаячихсан айлын хүүхдүүд олон бий. Өсвөр насны гэрээсээ дайжсан хүүхдүүд М.Сарнай дээр байнга байрлахгүй ч өдөр ирж хоол идчихээд явахыг нүдээрээ харлаа. Тогоо дүүрэн шөлтэй хоол хийхэд хоолны цагаар гаднаас хүүхдүүд орж ирээд идчихээд буцаад явж байсан. Гэрт нь хоол байхгүй хүүхдүүд. Зарим хүүхдийг М. Сарнай нэр дээрээ авчих гэхээр ээж аав нь хүүхдийн 20 мянган төгрөгийн нь авч архиа уухын тулд хүүхдийнхээ бичиг баримтыг өгөлгүй М.Сарнайг хүүхдээр мөнгө хийх гэлээ хэмээн загнаж хүүхдээ авна гэж дайрдаг.


М.Сарнай сүүлийн 10 орчим жил хүүхдүүдийг асарч байгаа. Бид сүүлийн жил гаруйд л түүнийг мэдэж амаа олохгүй магтан сайшаасан. Харин хамтарч байсан нэг эмэгтэй М.Сарнайг шүүмжилсний төлөө дахиад л нийгмээрээ үг чиггүй доромжилж, цэцэрхэж шалгахыг шаардаж байх юм. М.Сарнай алдаа гаргасан байж болно, гэрийн маргаан гарсан нь олон нийтэд таалагдахгүй байж болно. Гэлээ гээд түүний 10 жилийн хүмүүнлэгийн үйлсийг юу юугүй үгүйсгэн доромжилж гүтгэх эрх хэнд байгаа юм бэ? Тэр цэцэрхэгчид амьдралдаа гэр хорооллын харанхуй гудмаар айлын хүүхдэд санаа зовж нэг удаа хоол бариад очиж үзсэн болов уу ??? Хүний 25 хүүхдийг битгий хэл нэг хүүхдийг нэг удаа гэртээ оруулаад хооллоод усанд оруулж үзсэн болов уу? Нэг л их шалгахыг шаардсан хүмүүс байх юм. Хогийн цэг, харанхуй гэр хороололд хичнээн хүүхэд өлсөж цанган айн чичирч гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байхад хүрч ажиллаж чаддаггүй төрийн хийгээгүй ажлыг сэтгэлийн сайхнаар, овсгоотой зангаар олны тусламжийг хүүхдүүдэд хүргэж чадсан М.Сарнай шиг эмэгтэйг хүртэл хүссэнээрээ доромжлохоосоо санаа нь зовдоггүй юм байхдаа.

 

М.Сарнай дээр хүний өөрийн нийлсэн 30 орчим хүүхэд ирэн очин амьдарч байгааг улс даяаараа л мэдсэн. Уг нь Хүүхдийн төлөө газар эсвэл хүүхдийн байгууллага тэр даруй очиж нөхцөл байдлын үнэлгээ хийж М.Сарнай үнэхээр хүүхдийг өсгөөд байна уу эсвэл үнэхээр хүний хүүхдийг хүчээр аваад байна уу гэдгийг тогтоох ёстой биздээ. Төрийнхөн нь ингэж ажиллах нь бүү хэл асрамжийн газар барих газрыг нь шийдэж өгсөн болоод л орхичихсон. Уг нь энэ хүүхдүүдийг өсгөх үүрэг алба М.Сарнайд огт байхгүй. Харин хүүхдийн эрх зөрчигдөж айлд амьдарч байгааг сонссон төр бол арай л өөр түвшинд ажлаа хийх ёстой.

 

М.Сарнайг хүүхдээр даримдуулж их хандив авлаа л гэх юм. Харанхуй хоосон гэртээ орхигдсон хүүхдүүдийн асуудлыг олны анхааралд авчирч олны тус дэм ирэх нөхцлийг бүрдүүлж чадсан нь сайн л байна шүүдээ. М.Сарнайг хардсандаа хандиваа зогсоох, тэнд байгаа олон хүүхдэд тусламж хүрсээр байх хоёр үйлдлийн үр дүнг харьцуулаад боддоо? М.Сарнайг зальтай гэхийм. Зах зээлийн хэцүү нийгэмд М.Сарнай овсгоотой тулдаа хэдэн хүүхдүүдийг цатгаад явж байхад нь баярлахын оронд сэтгэлээр унатал нь гүтгэж доромжлоод. Ямар хүн чанаргүй юм бэ?


М.Сарнайг айлын хүүхдийг хүчээр булаасан гэхийм. Хэрвээ тухайн айл хүүхдээ хэвийн хэмжээнд асарч өсгөж байхад нь М.Сарнай сайн дураараа очоод хүүхдийг нь булааж авах уу?Асуудалтай байсан болоод л М.Сарнай дээр тэр хүүхэд иртлээ эцэг эх нь хайнга загнасан байнадаа. Гэнэт ухаан орж хүүхдээ эргүүлж авах маргаан үүсдэг нь түгээмэл байдаг асуудал шүүдээ. Анхнаасаа хүүхдээ хайхраагүй байж өдий хүрчихээд өсгөж байсан хүнийг нь элдвээр доромжлоод.


М.Сарнайд алдаа байгаа байх, түүн дээр хандив тусламж их ирсэн байх, хандивын тайланг гаргахыг шаардаж болно. Гэхдээ хэн ч төрөхдөө төгс төгөлдөр, бүхнийг мэддэг чаддаг төрдөггүй. Зарим нэг алдаанаас нь болж хүний насаараа хийсэн сайхан үйлс, хамгийн гол нь сэтгэл рүү нь нийгмээрээ нийлж байгаад ус цацах бол дэндүү муухай шүү. Хүнд шаналдаг сэтгэл, хугардаг урам, дахиж өндийхийн тулд их сэтгэлийн тэнхээ хэрэг болдгийг битгий мартаарай. Өөрийн үр хүүхэддээ зориулах байсан алтан цагаа бусдын 20 хүүхдийн хүүхдийн хоолыг хийж, шээстэй баастай өмдийг нь угаахад зориулсаар 10 гаруй жил амьдрана гээд төсөөлдөө. Харанхуй хүйтэн монгол гэрт өвөл ээж аав нь архи ууж явчихаад 5 настай охин, 8 настай эгч, 11 настай ах гэсэн гурван хүүхдэ хоолгүй хоёр хоног орхичихоод байхад тэр хүүхдүүдэд ямар хэцүү байсныг төсөөлдөө. Тэр харанхуй амьдралд зовж байсан хүүхдүүдийн амьдралд гэгээ оруулж халуун дулаан гэр хоолтой гэдэс цатгалан амьдралыг авчирсан хүн бол М.Сарнай шүү. Сошиал дээрх хэдэн хүний үгнээс болж хүний сэтгэл шаналж, бусдад буруугаар ойлгогдож гүтгэгдэхээр урам хугарсандаа хийж байгаа сайн үйлсээ зогсоох хүртэл бодол төрдөг. Хэрэв тэгвэл цэцэрхэж шүүмжлэгчдийн нэг нь ч тэр хүнд амьдралтай бяфхан үрсэд туслахгүй. Үр дүн нь ердөө л энэ. Гэхдээ М.Сарнайг энүүхэн мэтэд хугарахгүй гэж итгэж байна.


Сувд-Эрдэнэ бүсгүй ч хийсээр ирсэн сайн үслийн сайхан ажлаа үргэлжлүүлсээр нийгэмдээ үлгэр жишээ хэвээр байгаасай гэж хүсьё байна” гэжээ.

 

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (44)

  • zochin (103.206.195.163)
    Suvderdene busgui ehleed sain sudlaad tegeed uil ajillagaagaa ehluuleh estoi bsan bish uu odoo tegeed YU YU geed bgaam onchin gej heleegui shuu dee zugeeree Sarnai bolno butne Amjilt!!!!!!!
    2017 оны 08 сарын 11 | Хариулах
  • Зочин (103.57.93.181)
    Сувд-Эрдэнээ шуналаа ил гаргавал ЯЛТАН болох нигууртай шүү
    2017 оны 08 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.179.31.17)
    Сувдэрдэнэ сарнай шиг тэгж олон хүүхдийн хоол хийж хувцасыг нь угааж үзсэн юм болов уу.
    2017 оны 08 сарын 08 | Хариулах
  • irgen hunii duu hooloi (202.9.40.105)
    tur zasag ni l buruutaishdee tur ni hiih yostoi ajlaa hiij hundee hurch chadahgui ene olon humuusiig ajilgui arhichin bolgoj olon jaahan ursiig garguund ni gargaj bhad iim uildel garhaar uur yahav dee tur zasagt hariutslaga tootsoh heregtei ene 2 hunii ch hereg bish turiin hiih yosoi yumiig ard tumenees hiisen ni buruu bish zuvhun ene 2iig buu buruutga tur ni zuv bol ene 2t ingej suuh shaardlag bhgui
    2017 оны 08 сарын 08 | Хариулах
  • Zochin (103.10.23.160)
    Eo
    2017 оны 08 сарын 07 | Хариулах
  • Zochin (202.9.40.5)
    Pohaha bugd l terguunuud yuga bulaatsaldan arsaldana be
    2017 оны 08 сарын 07 | Хариулах
  • Зочин (150.129.141.19)
    tanaid honoe nevtruulgeer yrij l bsan shuu dee,unchin huuhed ch bgaa eej aavtai huuhduud bgaa gej.
    2017 оны 08 сарын 07 | Хариулах
  • бодол (178.165.130.32)
    ер нь төр нь ийм байлгах нийгмийг үүсгэсэн хариуцлагаа үүрэх ёстой.энэ хүмүүс ч ядарсан зовсон хүүхэд хөгжлийн нэрийг барьж хандив авагч иддэг
    2017 оны 08 сарын 07 | Хариулах
  • Зочин (150.129.141.4)
    Yu yriad bga yum we saihn setgeltei huniig buu uramg ni hugal ai ugaasaa etseg eh ni bdg ch ur huuhdee sain humuujuulj chadahguin ulmaas ene emegtei deer bdg gej uuruu yrj bsn shude uund hudal yum hun mehelsen yum ogt bgui gej bi bodoj bna hun gutgej bolohgui shu setguulchiin es zuid niitsehgui bolob uu
    2017 оны 08 сарын 07 | Хариулах
  • Huulich (202.70.46.210)
    Энд сарнай ч бай сувдэрдэнэ ч бай аль аль нь хууль бус ажил хииж бна хэрвээ хүнии хүүхэд өсгөх гэж байгаа бол сарнай өөрөө мөнгөө гаргаад өөрөөл хиих хэрэгтэй өөрөө чадахгүй бол улсын асрамжинд өгөх ёстой
    2017 оны 08 сарын 07 | Хариулах
  • зочин (103.212.119.86)
    Сарнай хүүхдүүд хооллоод олон жил болж байгаа шдээ.би охинтойгоо.дүүтэйгээ.таньдаг ах эгчтэйгээ очиж хоол унд дөхүүлж өгч байсан.үнэхээр өрөвдмөөр хүүхдүүд.эцэг эх нь архины асуудалтай.ихэнх нь хогын цэг дээр.хогын цэг дээр очиж үзсэн.сарнайг элдвээр хэлэх хэрэггүй шдэ.
    2017 оны 08 сарын 06 | Хариулах
  • Zovhin (59.153.113.109)
    Ter huuhduudiin eej aavd n hariytslaga tootsoh heregtei shde yah gej etseg eh bolsiin
    2017 оны 08 сарын 05 | Хариулах
  • Ам (103.229.123.135)
    Энэ бишээ. Үнэхээр сэтгэл зовж байгаа юм бол төрүүлсэн үрээ өсгөж хүмүүжүүлэх үүргийг л ойлгуул. Ингээд байвал хаягдсан хүүхдүүд илүү олшрох болно. Олширч ч байна. Хүүхэд төрүүлэх зөвхөн шөнийн зугаа, 20 мянган төгрөг гэж ойлгодог хүмүүсээр хүн амаа өсгөнө гэдэг сөнөнө гэсэн үг.
    2017 оны 08 сарын 05 | Хариулах
    • Зочин
      yag zov. ard tumnii saihan setgel handiv tuslamjaar ur huuhdee usguulj daatgachaad etseg eh baih uurgee uhamsarlaad oron gergui bolohgui chadahgui bolchuud ali neg asramjiin gazar handchaad baidag belenchildeg humuust arga hemjee avah heregtei. albadan emchleh ajil hiilgej ur huuhdiig n tejeelgeh heregtei
      2017 оны 08 сарын 05
    • Sirem
      Zuw
      2017 оны 08 сарын 05
  • ZOCNIN (108.181.115.137)
    ARD IRGEDIIN AMIDRAL HYND BGAA UCNIRAAS YALT YGYI HYND HETSYY AMIDARLTAI HYYHDIIN ERX ASHIG HONDOGDOJ BNA . GERTEE HERYYL TEMTSELTEI ARHI UUDAG AAW EEJTEI HYYHDYYD TAIWAN GAZART GEDES TSATGALAN AMIDARHIIG HYSNE SHYY DEE SUWDAA ENE OLON HYYHDIIG HOOLTOI BLGAH GEJ ZONDOO ZARDAL GARCN BGAA . HOOL HYNSNII YNE NEMEGDEED ENE OLON HYYHDIIN HOOL GEJ ZAMBARAAGYI IH MONGO GARAX NI OILGOMJTOI . NEGENT NER HYNDEE OLOODIREHEER INGEJ NEG NEGNLYYGEE DAWSHILJ BGAA NI SUWDERDENIIG HARIN SONIN HYYHEN BNA GEX SETGELIIG TORYYLCNIHLEE.
    2017 оны 08 сарын 05 | Хариулах
  • ZOCNIN (108.181.115.137)
    ARD IRGEDIIN AMIDRAL HYND BGAA UCNIRAAS YALT YGYI HYND HETSYY AMIDARLTAI HYYHDIIN ERX ASHIG HONDOGDOJ BNA . GERTEE HERYYL TEMTSELTEI ARHI UUDAG AAW EEJTEI HYYHDYYD TAIWAN GAZART GEDES TSATGALAN AMIDARHIIG HYSNE SHYY DEE SUWDAA ENE OLON HYYHDIIG HOOLTOI BLGAH GEJ ZONDOO ZARDAL GARCN BGAA . HOOL HYNSNII YNE NEMEGDEED ENE OLON HYYHDIIN HOOL GEJ ZAMBARAAGYI IH MONGO GARAX NI OILGOMJTOI . NEGENT NER HYNDEE OLOODIREHEER INGEJ NEG NEGNLYYGEE DAWSHILJ BGAA NI SUWDERDENIIG HARIN SONIN HYYHEN BNA GEX SETGELIIG TORYYLCNIHLEE.
    2017 оны 08 сарын 05 | Хариулах
  • Хүн (202.70.46.213)
    Сувд эрдэнэч ноотой шүү ноотой
    2017 оны 08 сарын 05 | Хариулах
  • ЗОЧИН (66.181.191.159)
    дэлгэр нь ороод ирсэн 40 саяыг буцааж үгүхгүй гээд үзчихэж бган бнал да
    2017 оны 08 сарын 05 | Хариулах
    • Зочин
      Тийм бололтой
      2017 оны 08 сарын 05
  • Zochin (68.253.141.121)
    Delger gej huuhen tuslaal yavna bz dee zaaval Suvdaagiin egelsen ajliig uuriin bolgoh gej ulairaad bgaag gaihaad bn shuu!!!! Ta hoolniihaa gazriig ajilluulaal tuslah uedee tuslaad yavaachee!!!!!!! Guij bn!!!!
    2017 оны 08 сарын 05 | Хариулах
  • Зочин (210.138.176.150)
    Ээж аавтай хүүхдүүд. Ээж аав дээрээ очдог ч хоол ундгүй, архи уугаад тоодоггүй тул буцаад ирдэг гэж анх зурагтаар гарахдаа ярьж л байсан. Энэ Сувдаа гэж хүүхэн тэрийг нь ч мэдээгүй хандив эхлүүлсэн хэрэг үү. Утгагүй юм
    2017 оны 08 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.229.121.242)
    Улс асраагүй байгаа хогийн цэг дээр байдаг хүүхдүүдийг асарсан эмэгтэйд ямар буруу байгаа юм. өөрөө мөнгө гуйж тийм ажил эхлүүлээгүй биз дээ. Харин нэрийг нь барьж мөнгө цуглуулаад өөрт нь юм оногдохгүй шахуу болонгуут бухимдаж байгаа хүүхэнд л но байна. Сайн үйлс хийдэг л гэнэ. тэр чинь тэр Сувдын бизнес л байсан байна ш дээ
    2017 оны 08 сарын 04 | Хариулах
    • Зочин
      Яг үнэн! Эцэггүй 2 хүүхэдтэй ажилгүй байж 3 дахиа гаргаад боломжтой болоодл тэр ш дээ! Дүйвээнээр нь өөрийнхөө амьдралыг бас хавчуулж яваад үнэнд гүйцэгдээд ирэхээр бачимдсандаа хор хутгаж бөгс ухаж бна. Өөрөөр нь тэргүүлүүлж мөнгөө дамжуулахгүй , амбиц хөөлгөж нэрийг нь гаргуулахгүй бол хүн алахаас ч сийхгүй хүн бна. Юун хүүхэд шууд зогсоо гэж хуцдаг гэнээ! Муу зальтай жингэр
      2017 оны 08 сарын 04
  • zaluu ue (93.219.173.151)
    za ene 2r huuhen ts jahav ..... nuguu huuhdiin erhiig, hutsirhiilees hamgaalah nertei töriin bolon töriin bus baiguulaguudiin dans tootsoog shalgaval aimaar jm garna shuu
    2017 оны 08 сарын 04 | Хариулах
  • 0000 (103.10.23.111)
    Улс ийм хүүхэдийг асрах хэд хэдэн албан ёсны байгуулаг байгуулаад ирсэн хандав хөрөнгийг нь улсын дансанд аваад үүл ажлгаа хөрөнө мөнгөнд нь хяналт тавиж ажилаж бодлогүй юм уу
    2017 оны 08 сарын 04 | Хариулах
  • zochin (202.179.27.48)
    Ene Suvd erdene gedeg huniig muu heleed bicheed bgaa hun nogoon Purev huu bichij bgaa shuu Utaa yariad orilood bsan hen ch toogoogui odoo ene ZALILANGIIN pendger avgai sarnaig ashiglaj yavaa yum bnaldaa Daanch umuuruud shulsee uschuuleed bsan yum TV-25-n todruulgaar DELGER SARNAI narig hudlaa yariulaadl ene Purev huud ih yum bna shuu
    2017 оны 08 сарын 04 | Хариулах
  • үнэр аваад ялаа болж бна (66.181.186.92)
    сарнай ямарч болов ядарсан хүүхдүүдийг гэртэй хонуулж л бсан нь үнэн.бас нэг сайхан сэтгэл бгаагийн илэрэл.гадуур өндөр настан хүүхэд цуглуулж амьдарах аргаа болгодог хүмүүс ер нь бол бий. сарнай муу хүн бол сувдаа дэлгэр 2 зүгээр холдчих. та 2 тэрнийг дагаад муу болчихно. дэлгэр дансанд нь хүртэл нэрээ оруулах хэрэггүй. сарнай байдагаар л байг. бүү мөнгө сонсож хараад ялаа шиг оролдоод бай.. сарнай эднийг шүүх цагдаад өг
    2017 оны 08 сарын 04 | Хариулах
  • Зочин (66.181.176.174)
    Хоёулаа луйварчин юм бишүү .Мөнгөө л булаацалдсан юм байна
    2017 оны 08 сарын 04 | Хариулах
  • Зочин (182.160.33.67)
    uls turch boltsgootsiimuu
    2017 оны 08 сарын 04 | Хариулах
  • Иргэн (202.9.43.112)
    Энэ луйварчидтай тодорхой хэмжээгээр харьцаж байсан иргэд хуулийн байгууллагаар шалгуулах хэрэгтэй энэ хоероос гадна хичнээн хун энэ маягаар иргэдийг мэхлэж залилан хийж явааг бид мэдэхгуй шуу дээ
    2017 оны 08 сарын 04 | Хариулах
  • Цэцэг (202.9.41.5)
    Сарнайгын анхны ярианд байдаг ээж аав нь архи уудаг хүүхдүүдээ хоол хүнсгүй хүйтэн гэрт орхичихдог ийм байдалыг хараад сууж чаддаггүй өөрөө хогын цэг дээр амьдарч байсан зовлон үзсэн болохоор бусадыг бас өрөвддөг гэж ярьсан байдаг .Сувд эрдэнэд асудал байна .Залуу хүн бодож үзээд ойлгох байлгүй дээ
    2017 оны 08 сарын 04 | Хариулах
    • зочин
      сарнайд зовж яваа хүний шинж алга гуанзангийн хоол их цохидог шинжтэй.ийм бүдүүн хүн шалаа арчиж чадах уу тонгойгоод хүүхдийн нүүр ч угааж чадахааргүй бүдүүн тарган авгай л бнашдээ
      2017 оны 08 сарын 04
  • Зочин (103.10.22.121)
    Энэ бүхнийг уншлаа.Сувд-Эрдэнэд үнэхээр дургүй хүрлээ. Ийм хүмүүс олон болж дээ. Гудамжны нэг ч хүүхэд хооллож үзээгүй ,сэтгэлгүй хүн яаж Олон нийтийн байгууллага удирдах вэ. Хүний замд бүү саад бол?????????????????????????????
    2017 оны 08 сарын 04 | Хариулах
  • xuurxii tur (202.21.112.238)
    Purevxuug demjdeg Yxaalag ch xelsen baina
    2017 оны 08 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.212.119.83)
    Хүний сэтгэл зүтгэл руу дураараа ус цацаж хэрүүл ам таригч нар өөрөө танихгүй хүний 2 хүүхэд хараад 1 хоноод үзээсэй. Тийм бус байж халтар цаастай холбож бодоод тураалтай тархиа гайхуулах хэрэггүй гэж зарим сэтгэгдэл бичигчид хэлмээр бна
    2017 оны 08 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.179.27.18)
    залилангийн хэрэг их нарийн зохион байгуулалттай бүлэг болж байгаа юм байна гэж ойлголоо
    2017 оны 08 сарын 04 | Хариулах
    • Зочин
      Чи ёстой уншиж байгаа юмаа ойлгодоггүй мал юм байна гэж ойлголоо.
      2017 оны 08 сарын 04
  • Зочин (27.123.212.131)
    Handib nereer ard tumniig shulakhaa bolimoor yum .eh ornihoo tuluu bol uguhud bolj bn .handub gusan humuusig tusgailan shalgaj bmaar bn .bugdeer ee l amidrah gj yadaj bn sh dee
    2017 оны 08 сарын 04 | Хариулах
  • Amjilt (176.11.124.77)
    Suvd Erdene min amjilt.Daraa ayan urnuulehdee sain nyagtlaj bas sudalj bh heregtei
    2017 оны 08 сарын 04 | Хариулах
  • зочин (119.40.103.162)
    Утааны эсрэг аав ,ээжүүд анхаарна биз дээ, Пүрэвхүү гэдэг авгай та нарын өгсөн хандиваас 200 мянгыг өгч байсан л гэнэ, энэ авгайг ингээд л дуртай хүндээ өг гэж хандив өгдөг юм уу,
    2017 оны 08 сарын 04 | Хариулах
    • Зочин
      Хандиваар ирсэн мөнгийг өөрөө өгч байгаа юм шигээр өгөөд л
      2017 оны 08 сарын 04
    • болгоомжил, хүмүүс ээ
      нээрэн хандиваар ирсэн мөнгийг бусдад хандивлан гэдэг сонин юм байна. пүрэвхүү гэдэг шоучин авгай өөрийнх нь хандив таг зогсчихно гэж айхдаа энэ сарнай гэдэг авгайг өмөөрөөд байгаа байхгүй юу. ер хүмүүс ээ, хандивыг зохих эзэндээ очиж байгаа эсэхийг нягталж байх хэрэгтэй шүү. саяхан нэг сайтаас амьдрал нулимсанд дургүй киноны гол дүрд тоглосон оросын алдарт жүжигчин баталовыг ядруухан амьдарч байна гээд хуурамч данс нээж ашиг олж байсан гэж уншсан, хүний сайхан сэтгэлийг ашигладаг 3 , өө, бүр 4 новш байжээ, пүрэвхүүг нэмбэл
      2017 оны 08 сарын 04
  • Зочин (103.9.90.53)
    Дундуур нь гүйж байгаа СувдЭрдэнэ ямар энэ олон хүхдүүдийг асран халамжилж байгаа бишдээ. Өөрийнх нь нэр гарсангүй, жийж байна гэж бодоод л энэ төслийг зогсоо нтр гэж хэлээд.. Үнэн тэнэг
    2017 оны 08 сарын 04 | Хариулах
  • хэхэ (103.57.95.250)
    эмэгтэй хүн хүүхдээсээ өөр хүнийг эс хайрлана аймшигтай хүмүүс шүү дээ
    2017 оны 08 сарын 04 | Хариулах
  • иргэн (202.9.41.15)
    яг үнэндээ би ганц ядарсан хүүхдийг гэртээ оруулж хоол өгч, усанд оруулж үзээгүй. харин тэр Сарнай гэдэг хүүхэнийг үнэхээр бишэрч байна. бид ийм хүмүүсийг л дэмжих хэрэгтэй шүү дэ. орой нь жаахан архи уудаг байсан ч яадаг юм. Өөгүй өв тэгш хүн гэж хаана байгаа юм бэ? өдөр нь бурхан шиг аугаа буян хийж байгаа хүн, орой нь жаахан өөр зүйл хийж яагаад болохгүй гэж. би Сарнай чамайг дэмжиж байна. ийм сайхан сэтгэлтэй хүн олон болчихвол Эх орон маань амархан хөгжинөө дө...
    2017 оны 08 сарын 04 | Хариулах
    • Зочин
      Яг тийм. Санал нийлж байна
      2017 оны 08 сарын 04
  • Болдоо (123.143.40.102)
    Сувд Эрдэнэ ядаргаатай хүүхэн шүү дээ.Компани хэсээд иймч тусламж өгөөч,тиймч хүнд туслаач гээд ядаргаатай.Үнэнч юмуу худлаач юмуу.
    2017 оны 08 сарын 04 | Хариулах
    • иргэн
      ийм хүн олон болчихсон шүү дээ. хүний зовлонгоор давхар бизнес хийдэг хүн. гэхдээ Сувдэрдэнийг тийм хүн биш гэж бодож байна да...
      2017 оны 08 сарын 04
  • zochin (58.7.158.77)
    ZA DAA ER N TEGEED SARNAIG DEMJSEN N L DEER YM BNADAA. TCAANA N HUUHED BAINA DAA.SARNAI ODOO ESVEL GANTCAARAA TER TCUGLASAN HEDEN TOGROG OO AVAAD YVCHAAGUI BIZDEE ....???? SUVDERDENE EE???
    2017 оны 08 сарын 04 | Хариулах
  • санаа (122.201.23.83)
    Олон хүүхдийн эцэг эх архинд орж хүүхдээ асрахгүй эцэг, эх байх үүргээ биелүүлэхгүй байгаагаас энэ хэрэг үүдэлтэй харагдаж байна. Уг нь хүүхдийн төлөө нэртэй олон байгууллага үйл ажиллагаа явуулдаг шүү дээ.
    2017 оны 08 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.131.242.130)
    нэрэндээ биш сэтгэлээрээ байгаа энэ эмэгтэйг мөнгө төгрөгний хог шавхруулуугаа хутгахаа боливол яасан юм бэ дээ ер энэ хандивтай хандивгүй хэдэн хүүхэд чадах ядахаараа асарч байсан хүнийг хандив авч завшиж гаршсан нөхөдүүд мөнгийг нь булаацалдаж ингэж шороотой хутгах хэрэг байсан юм уу ямар нүгэлтэй юм бэ үүнийг хот хотын захиргаа өөрийн хяналтандаа авч ажиллахгүй бол сайхан сэтгэл бүхнийг ингэж янаглан хорлоод дуусхана дээ.................. бурхан минь өршөө
    2017 оны 08 сарын 04 | Хариулах
    • Зочин
      yaag unen.ter henees ch yu ch guigaagui buten 10 jil hunii uuriin heden huuhdiig harj handaad haaya huue geed umgar bor gerteegee yavaad bolood baisan yum.. Gudeshen buduun bargiin huuhen bn lee..ingej olzlogdond chinee sanaa ch gui l bor honogiig unuguruuj yavsan baih da
      2017 оны 08 сарын 04
  • Зочин (122.201.26.171)
    Тэр Сувд-Эрдэнэ гэдэг эмэгтэйг сайн шалгах хэрэгтэй юм биш үү
    2017 оны 08 сарын 04 | Хариулах
  • Зочин (66.181.180.251)
    Za Ter durvud Suvderdenees iiim zergiin sanaa garnaa etseggui huuhed gargachihaad busdaar uruvduulj mashin avaad unachih sanaatai bas.
    2017 оны 08 сарын 04 | Хариулах
  • Зочин (112.72.11.103)
    Энэ Сувд-Эрдэнийн ТББ.н дансыг ч гэсэн сайн шалгах хэрэгтэй
    2017 оны 08 сарын 04 | Хариулах
  • Зочин (175.196.48.123)
    Сарнай гээд гоёдсон нэртэйм дээ ккк
    2017 оны 08 сарын 04 | Хариулах
    • Sarnai tegeed muuhai nertei baih estoi yu...
      Tegeed yamar nerteibaivaltand taalagdah uu..tanii sanaagaar bol Xaltar,Muuhai,gevelbolohooe bnu..bitgiihuniig ingej nereer nihurtel oroldoj doromjilj bai.tanii tarhinii bagtaamjl ene baih da.Zarim ni bur Sarnaig muuhai zus tsarai bie haatai,nudend huiten hartsiig ni haraarai geed l doromjilson bn lee.Baitlaa missiin temtseen shuuj baigaa yum boloh ni shiv de..hunii olon huuhed teershaalgui asraad usguud yavj baigaa mongol emegtei Sarnai top modeli shig baih estoi yu..
      2017 оны 08 сарын 04
  • nara (66.181.176.174)
    2 t1
    2017 оны 08 сарын 04 | Хариулах
  • Зочин (66.181.178.91)
    Яс булаалдах ноход
    2017 оны 08 сарын 04 | Хариулах
  • Emzeglegch Zochin (139.5.218.25)
    Ankhnaasaa l ner sejig turuud baisan yum. Zalilan hiij mungu oloh neg arga n iim baidlaar ilerch bgaa yum bna daa. Tsaashid hunii nuuriig yaj hrna daa ene Sarnai. Sain shalgaj tsaashid iim shunal dahin davtagdahgui baih dohio boloh uudnees ter Delger, mun Suvdaag hurtel bugdiig n shalgah heregtei baihaa. Ard olon hedii bugd bayan tansag baigaa bish ch saikhan setgel gargaj mungu tedend tsuglarchee. Odoo ter handiviig huraaj Mongoloo gsn unen setgeltei bolovch hoolgui, esvel uvchind yadarch yavaad n zoriulbal buyan bolno. Hudal yum hol yavdagguin neg jishee ene baina daa.
    2017 оны 08 сарын 04 | Хариулах
  • зочин (119.40.103.162)
    Энэ Пүрэвхүү гэдэг нөхөр хутгана шүү, нөгөө мөнгөөр жагсаал хийдэг авгай байна ш дээ, ийм хүмүүсээс л хол байвал болно ш дээ
    2017 оны 08 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.26.194.92)
    setguulch yag goliig n i olj bichsen bn.hunii ooriin ter olon huuhdiid teershaalgui harj handaad yavj baigaa ni chuham unen.Sarnai zaaval miss shig 20-toi saihan busgui shig dur turhtei baih albagui...chin unen bol ter olon huuhdiig usguj hoolloj undallaj harj handaj baigaa nil unen.
    2017 оны 08 сарын 04 | Хариулах
  • Зочин (43.228.131.110)
    Хөгийн луйварчид бүх сайн дурын байгууллагуудыг нэн даруй шалгах хэрэгтэй. Санхүүгийн тайланг нь шалгаж ард түмний сэтгэлээр ирсэн мөнгө хөрөнгө идсэн тэнэгүүдийг хуулийн дагуу шийтгэх хэрэгтэй.
    2017 оны 08 сарын 04 | Хариулах
    • Зочин
      Бүх мөнгииг нь улс хурааж ав хүүхдүүдийг ч улс ав тэгээд наад 2 тал чинь хэрэлдэх мөнгөгүй болохоор зайлцгаана
      2017 оны 08 сарын 04
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Парис Сен-Жермен vs Интер: Аваргуудын Лигийн финалаас юу хүлээх вэ?
    2 цаг 54 мин
  • NBA-ийн аварга цолыг хүртэж үзээгүй таван агуу сагсан бөмбөгчид
    3 цаг 4 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    3 цаг 19 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    3 цаг 27 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    3 цаг 39 мин
  • Дугуйтай өдөрлөгтэй холбоотойгоор автобусны 42 чиглэлд өөрчлөлт оруулжээ
    Өчигдөр 11 цаг 57 мин
  • Хуурайшилт нэмэгдэх тул гал түймрийн аюулаас сэрэмжлээрэй
    Өчигдөр 11 цаг 41 мин
  • Улаанбаатар хотын үерийн байгууламжийг сайжруулахад Будапешт хоттой хамтран ажиллана
    Өчигдөр 11 цаг 33 мин
  • "Дугуйтай Улаанбаатар – 2025" өдөрлөг тохиож байна
    Өчигдөр 11 цаг 30 мин
  • Амралтын өдрийн жор: Алфредо паста
    Өчигдөр 11 цаг 21 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
    Өчигдөр 11 цаг 17 мин
  • Энэрэх сэтгэлийг хөгжүүлэх сургалт болно
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
    Уржигдар 23 цаг 22 мин
  • Төрийн банк харилцагч хүүхэд багачуудынхаа дунд уралдаант аян зарлалаа
    Уржигдар 18 цаг 08 мин
  • Олон улсын автомашин, мотоциклийн “Power Expo & Festival” өнөөдөр 20:00 цагт эхэлнэ
    Уржигдар 17 цаг 41 мин
  • Бусдын эзэмшил газарт зөвшөөрөлгүй барьж буй “Оргил МГЛ” ХХК-ийн барилгын каркасыг албадан буулгаж, газрыг чөлөөлж байна
    Уржигдар 17 цаг 39 мин
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
    Уржигдар 16 цаг 56 мин
  • Л.Мөнхбаясгалан: Засгийн газар “Онтрэ” ХХК-тай яаралтай хэлэлцээр хийх ёстой
    Уржигдар 15 цаг 34 мин
  • ГЯЛСБАНК “УЛИРАЛ БҮР УРАМШУУЛАЛТАЙ”
    Уржигдар 15 цаг 22 мин
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • "Казахстаны Их дуулга"-д зодоглох Монголын 22 жүдоч
  • "Харанга" хамтлагийн ХАЙРЛАМ дуунууд
  • Х.Сумъяадорж: Хангай агийн дүрийг бүтээхийн тулд би зургаан кг жин нэмсэн
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Эверестэд Монголын хоёр уулчин авирч байна
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • "Казахстаны Их дуулга"-д зодоглох Монголын 22 жүдоч
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
  • "Их дуулга"-д эх орноо дуурьсгасан ТАВАН жүдоч
24 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК