Энэ сарын 6-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд ихэнх нутгаар, 8-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг болон төв, зүүн, говийн аймгуудын нутгаар түр зуурын бороо, 9-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно.
Дуу цахилгаантай. Салхи 8-нд Алтайн салбар уулсаар, 9-нд ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.