2017.8.6, НЯМ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 14
ЗУНЫ АДАГ УЛААГЧИН ХОНЬ САР
ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ҮХЭР ӨДӨР
Аргын тооллын: 2017.8.6, Ням гараг
Наран ургах шингэх: 05.35-20.20
Үс засуулбал: Эд мал арвидна
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Сансар
Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Бурханы ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих, нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдоно. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.