Өнөөдөр 2017.8.14, Даваа гараг. Билгийн тооллын 22. Зуны адаг Улаагчин хонь сарын нэг цагаан мэнгэтэй Харагчин тахиа өдөр.
Энэ өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Сүм, суварга барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Нүд татваас эцэг эхэд аюул болох, баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох, нохой уливал гэнэт зочид ирэх болой. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох, тагнай загатнавал их хүн ирэх, бие татвал хэрүүл тэмцэл болох, хөл татвал сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой.
Аргын тооллын: 2017.8.14, Даваа гараг
Наран ургах шингэх: 05.45-20.07
Үс засуулбал: Идээ ундаа элбэг олдоно
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Мунхрахуй