2017.10.5, ПҮРЭВ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 15
НАМРЫН ДУНД ШАРАГЧИН ТАХИА САР
ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ҮХЭР ӨДӨР
Аргын тооллын: 2017.10.5, Пүрэв гараг
Наран ургах шингэх: 06.56-18.23
Үс засуулбал: Өлзийтэй сайн
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Мунхрахуй
Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах/муу найз нөхрөөс холдож салахад ээлтэй өдөр/, сүм, суварга барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Нүд татваас эцэг эхэд аюул болох, баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох, нохой уливал гэнэт зочид ирэх болой. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох, тагнай загатнавал их хүн ирэх, бие татвал хэрүүл тэмцэл болох, хөл татвал сайн. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.