Зочид буудлын зэрэглэл тогтоох улсын комисс өнгөрсөн оны 10, 11 дүгээр сард Улаанбаатар хот, Баянхонгор, Дархан-Уул, Өмнөговь, Хэнтий, Өвөрхангай аймагт үйл ажиллагаа явуулж буй зочид буудлуудтай танилцсан бөгөөд нийслэлээс зэрэглэлийн хүсэлт тавьсан 14 аж ахуйн нэгжээс 12-т, орон нутгаас хүсэлт ирүүлсэн зургаан зочид буудлаас тавд нь зэрэглэл тогтоохоор ажиллаж, есөн зочид буудалд одны зэрэглэлийн батламж гардуулжээ.
Дашрамд тэмдэглэхэд, өнөөдрийн байдлаар Монгол Улсад олон улсын сүлжээ болон дотоодын хөрөнгө оруулалттай 532 зочид буудал үйл ажиллагаа явуулж буйгаас 70 зочид буудал II-V одны шаардлага хангаж, зэрэглэлээ баталгаажуулаад байна.
Б.ХЭРЛЭН