Эрүүл мэндийн яам хуулийн хүрээнд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх өрхийн эмнэлэгт тус бүр найман сая 50 мянган төгрөгийн санхүүжилт хийх шийдвэрийг гаргажээ. Санхүүжилтийг нэмэгдүүлсэн нь өрхийн эмнэлгийн үйл ажиллагааг дэмжих,тэнд ажиллагсдын орлогыг нэмэгдүүлэх зорилготой юм байна. Өөрөөр хэлбэл, ээлжинд эмнэлгийн байгууллагууд улсын төсөв болон үйл ажиллагааны орлогоо бие даан захиран зарцуулах боломжийг бүрдүүлээд байгаа ба цаашид өрхийн эмнэлгийн төвүүд өдрийн эмчилгээ хийх, гэрээр явж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэн энэхүү үйл ажиллагааныхаа зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас авах боломжтой болгож байгаа аж.
Энэ онд өрхийн эрүүл мэндийн төвийн санхүүжилт анх удаа 10-15 сая төгрөгөөр нэмэгдсэнтэй холбогдуулж, оны эцэст ажлын гэрээг дүгнэхдээ даатгалаас санхүүжих чадамжийг харгалзах зөвлөмжийг Нийслэлийн эрүүл мэндийн газарт өгөх ажээ. Түүнчлэн үйл ажиллагаагаа явуулж чадахгүйд хүрсэн өрхийн эмнэлгийн эмч ажилтнуудыг улсын эмнэлэгт шилжүүлж, өөр менежментийг багийг Өрхийн эрүүл мэндийн төвд ажиллуулах боломжтой болжээ.
Б.ХЭРЛЭН
Сэтгэгдэл (2)