Энэ оны төсөвт нийгмийн халамжийн тэтгэмжит хөтөлбөрүүдийг багтаан баталсан билээ. Өчигдрөөс буюу нэгдүгээр сарын 1-ний өдрөөс Цалинтай эх хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн юм.
Жирэмсэн эхийн тэтгэмж авч байсан иргэн хүүхэд төрөнгүүт 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж 50 мянган төгрөг авах хүсэлтээ сум, хорооны нийгмийн ажилтанд дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө.
Үүнд Өргөдөл;
1 хувь зураг;
иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
хүүхэд эсэн мэнд бойжиж байгаа тухай өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт;
хүүхдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт;
Хөдөлмөрийн тухай хуулийн 106.1-д заасны дагуу хүүхэд асрах чөлөөтэй байгаа бол чөлөө олгосон тухай ажил олгогчийн тушаал, хуулбарын хамт; баг,хорооны Засаг даргын тодорхойлолт бүрдүүлж өгнө. Үүний дагуу хороондоо хэрхэн өргөдөл бичих зааварыг оруулж байна.