- Татварын нэмэгдэл, өрийн тааз, мөнгөний бодлого, зээлийн хүү зэрэг олон нийтийн анхаарлын төвд байгаа асуудлууд болон цаг үеийн бусад асуудлаар Ардчилсан нам хэвлэлийн бага хурал зарлалаа. Хурал 11:00 цагаас Ардчилсан намын төв байр "Ардчиллын өргөө"-ний 5 давхарт болно.
- 12:00 цагт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хурлын танхимд Тэтгэвэр барьцаалсан зээлийн нөхцөлийг сайжруулах зорилгоор хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурна. ХНХЯ, Монголбанк, арилжааны банкууд хамтран байгуулж буй уг санамж бичгээр тэтгэврийн зээлийн хүү жилийн 12 хувь, хугацаа нь 12 сар болж уртсах боломж бүрдэж байгаа юм. Мөн сарын тэтгэврийг бүгдийг зээл, хүүд суутгаж байгаа нь ахмад настны амьжиргаанд сөргөөр нөлөөлж буйг харгалзан тэтгэврийн 70 хувийг зээлд суутгаж үлдэх хувийг өөрсдөд нь олгож байх зохицуулалтыг ч хийх юм байна. 91915340, 8884448
- Эрүүл мэндийн салбарын парк шинчлэлийн хүрээнд 12:30 цагт Эрүүл мэндийн яамны гаднах талбайд алслагдсан 8 аймгийн 9 суманд түргэн тусламжийн авто машин гардуулна. Утас:99179899, 86885060
- УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана