Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Оюутолгойн “тавилан”…

2018-1-11
0
ЖИРГЭХ

Шинэ оны эхэнд миний бие сэтгүүлч, судлаач, шинжээч хэдэн хүнтэй буу халав. Юу эс ярих билээ, ам уралдуулахад ямар мөнгө зарах биш. Эхлээд мэдээж нийслэлийн утаа, тэгээд шинэ хэрэгжих татварын хууль, түүнээс үүдэлтэй дарамт, дараа нь мэдээж сүүлийн үед орой бүр аль ч мэдээллийн хэрэгслээр хөндөгдөх болсон Эрдэнэтийн  “наймаа”,  шинэ Засгийн царай зүсийг хүртэл шүүж халуурав аа. Яриа ид өрнөж байтал телевизороор Оюутолгойн уурхайг зогсооно гэж Уул уурхайн дэд сайд Д.Загджав мэдэгдсэн тухай мэдээлэл цацагдаж таарав. Мэдээж түүнийг өлгөж авалгүй яав гэж. Оюутолгой ч бид хэдийн дунд халуун сэдэв болж, мэтгэлцэн маргалдсаар шөнө дунд хүргээд гэр гэрийн зүг таксидав. Замын түгжрээнд муужирч, дээрх мэтгэлцээнд өртсөн зүрх  минь  савласаар гэртээ буулаа. Гэхдээ Оюутолгой гэгч “амьтан”-ы тухайд бодит үнэний эрэлд  маргааш   нь мордохоор шийдэж орондоо оров. Нам дугжирчээ.

Миний бие болбоос Оюутолгойг хэвлэл, мэдээллийн эх сурвалжаас гадарладаг,   улстөрчдийн аман ярианаас л Рио-Тинто-г “арван таван толгойтой атгаалжин хармангас” гэж боддог төдий нэгэн. Интернэтийн  “Блумберг мэдээ”-ний сүлжээгээр “Сино-СибирьКоппэр”(ССК)-оос гаргасан мэдэгдлийн тухай мэдээ хөвөрч байна аа. Дотор нь Монгол Улсын Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр дэх  Оюутолгойн уурхайн цогцолборын нийт хувьцааны 66 хувийг Хятад-Оросын хамтарсан ССК нэгтгэл худалдан авсантай холбогдуулан Оюутолгойн шинээр  байгуулагдсан ТУЗ-ийн анхдугаар хурал ӨМӨЗО-ны Баяннуур хотод болов. ССК нь БНХАУ ба ОХУ-ын төрийн өмчит нэгтгэл учраас түүнд Бээжинг   төлөөлж   дөрвөн хүн, Москваг төлөөлж хоёр хүн тус тус сонгогдсон бөгөөд Оюутолгойн ТУЗ-ийн даргаар Жань Юнь ши, Гүйцэтгэх захирлаар Ван Минь Лю хэмээх эрхмүүд тус   тус томилогдов. Уг хуралд Монгол Улсын  Засгийн газрыг  төлөөлж гурван хүн оролцов. Ийнхүү уг уурхайн  цогцолборт хөрөнгө оруулагч Рио-Тинто, Туркойз   Хилл Ресурс компаниуд нутаг нутаг  руугаа буцсан учраас Оюутолгой дээрх Их Британи  ба Канадын төрийн далбаанууд БНХАУ болоод ОХУ-ынхаар тус тус солигдов. Чингэж орчин цагийн Монгол Улсын түүхэн дэх барууны хамгийн том хөрөнгө, технологи оруулалтын өмчийн эрх шилжлээ. Харин Лондонгийн Хөрөнгийн бирж дээрх Рио-Тинто компанийн нэгж хувьцааны үнэ 54.60 ам.доллараас 102.25, Туркойз Хилл Ресурсынх Торонтогийн хөрөнгийн бирж дээрх   нэгж хуьцааны үнэ 4.33 канад доллараас 12.15 хүртэл тус тус өсөв гэсэн үг, өгүүлбэр уншигдав. Би  цочиж сэрээд алмайрав. Д.Загджав сайдын  мэдэгдлээс хойш 24 цаг ч өнгөрөөгүй байсан хэрэг. Өмнөх үдшийн мэтгэлцээний уур амьсгал, өнгө аяс хийгээд бухимдал улам ч лавшрах шиг. Тамхи  асаалаа, кофе чаналаа. Хонгилд хөлчүү хүмүүс шуугин нойрыг минь бүрмөсөн хулжаав. Компьютерээ асааж Рио-Тинто, бас Оюутолгойн цахим хуудсыг нээлээ. Тэнд нам гүм. Манай Уул   уурхайн яамных ч дүлий дүмбэ оргино. Зүүд байжээ. Ямартай ч Оюутолгой маань хөдлөөгүй бололтой. Ашгүйдээ гэж бодогдох шиг. Тэгмэгцээ уг компаний тухай тойм мэдээг татаж сонирхов. Тэднийх  өнөөдөр 13000 орчим ажиллагсадтай бөгөөд түүнийх  нь 94 хувь нь монголчууд, тэдгээрээс 20 хувь нь Өмнөговь аймгийн иргэд аж. Үлдсэн хэсэг нь өндөр чадвартай гадаад мэргэжилтэн нар юм байна. Эдгээрийн 47 хувь нь Гүний уурхайн  барилга, бүтээн байгуулалт дээр  хөдөлмөрлөж  байгаа ажээ. Тэгэхлээр Оюутолгой нь эдүгээ бараг УБТЗ-тай дүйхүйц тооны ажиллагсадтай, Эрдэнэт болоод “МСS” группынхээс бараг хоёр дахин илүү тооны ажлын байртай болж таарах нь. Оюутолгой бол нас сүүдрийн хувьд хамгийн залуу нь шүү дээ. Түүнчлэн 2016 оны хувьд  хамгийн том  татвар төлөгч болжээ. Мөн 2010-2017 оны гуравдугаар улирлыг дуустал үндэсний худалдан авалт, татвар хураамж, цалин шимтгэл зэрэгт нийт 6.7 тэрбум ам.доллар заржээ. Энэ  нь, 2010 оноос хойш өдөр тутам 2.6 сая ам.доллар зарсан гэсэн үг. Мөн 2017 оны эхний  гурван улиралд дотоодын худалдан авалтанд нийт 234 сая ам.доллар түүний дотор Өмнөговь  аймгийн  хэмжээнд 62 сая ам.доллар тус тус  зарцуулжээ. Харин 2018 онд  батлагдсан тус аймгийн төсөв нь бараг 171 тэрбум төгрөг болж байгаа юм. Оюутолгой нь 2018 онд тус аймагт хийх худалдан  авалтдаа ийм хэмжээний ам.доллар төлөвлөсөн нь өнөөдрийн ханшаар бодоход дээрх тоотой бараг ойролцоо очих нь. 2020 оны дундуур Гүний уурхайн эхний ээлж ашиглалтад ороход ил уурхайтайгаа нийлээд 1.8 орчим зэсийн баяжмал экспортлох аж.  

Оюутолгой ХХК нь  эдүгээ тав дахь жилдээ ӨМӨЗО-оос цахилгаан импортолж       байгаа гэнэ. Үүнд зарагдсан нийт өртгөөр 450 мв хүчин  чадалтай дулааны нэг цахилгаан станц барих боломжийг алдсан гэсэн үг. Цахилгаан  саатах, тасрах бол яана. Хилийн  цаана  манай Ханбогдтой ижилхэн  говь нутаг. Тэнд угалз салхи мэт байгалийн гамшигт үзэгдэл гарч эрчим хүчний үйлдвэр саатах эрсдэл ч бий. За тэгээд хилийн  боомтын  янз янзын зовлон, зам харгуйн зүдэргээ, үргэлж өсдөг татвар хураамж, урд нутгийн Баянннуур аймгийн  эрх баригчдын ааш араншин гэх мэт түмэн дарамт шахалтыг Оюутолгойн экспорт “туулдаг” гэнэ. Ингэхээр Оюутолгойн хувьд үйлдвэрлэл, бизнесийн ашгийн талаас нь авч үзвэл Баяннуурт  суурьших нь бараг дээр ч юм шиг. Зүүд минь ийнхүү  гуниглалаар солигдож элдвийг ургуулан бодсоор үүр айлгав. Миний зүүд хэрэгжвэл Монголд бүртгэлтэй ч  Оюутолгой ХХК нь дээрх Баяннуур хот руу нүүх аваас хамгийн түрүүнд  нийслэл хотын шилэн барилгууд хоосорч таарна. Тэгээд нийт ажиллагсдынх нь 94 хувь орос, хятад  мэргэжилтнээр солигдож, үлдсэн хэсэг нь  монголчууд болох нь. Харин манай Засгийн газар бол төмөр зам, цахилгаан эрчим  хүчээр хангах зэрэг үүрэг хариуцлагаас мултарч санаа амрана. Тэгээд Ханбогдод барихаар төлөвлөж буй Зэс хайлуулах үйлдвэртээ Оюутолгойн баяжмалыг дээрх ССК-аас гуйх нигууртай учирна. Өмнөговьд хийдэг Оюутолгойн жил тутмын 70-90 сая ам.долларын худалдан авалт хил давж одно. МИАТ, Хүннү-Эйр болоод Аэромонгол авиакомпаниуд Оюутолгой руу нисэх хэрэггүй болно. Шунхлай, НИК, Магнай трэйд нь Оюутолгой руу бензин тос тээвэрлэх зүдгүүрээс салж, оронд нь хилийн цаанаас шатахуун дамжуулах хоолой орж ирнэ. Үндэсний цементийн үйлдвэрүүд Оюутолгойгоос сална. Ханбогд сумын шинэлэг суурьшил задран сарниж, тэндэх аж амьдралын өнгө цагийн аясаар өөрчлөгдөнө. Эдгээр нь зөвхөн зарим жишээ. Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилт, түүний засаглал нь хоёр хөршийн төрийн мэдэлд шилжиж, Хятад-Орос-Монголын харилцааны асуудал болж хувирна. Энэ нь ч хоёр хөршийнхөө хүсэл эрмэлзлэлийг хангаж байвал дэлхий бидэнд падгүй хэмээдэг эх   орончдын хувьд “загатнасан газарт нь маажих” хувилбар биз. Рио Тинто ч гэсэн Монголоос эртхэн хагацсандаа алгааташиж, гуяа алгадан баярлаж одох нь мэдээж. Бид ч хоёр хөршдөө мегауурхайгаагаа даатгаж, өөрсдөө жинхэнэ  ардчилсан нийгэм, нээлттэй эдийн засгаа хөгжүүлэх боломж, завтай болно биз.

Гэхдээ дэлхийд  хаагдаж, мартагдана гэхээс гуниглал улам зузаарав. Өнгөрсөн XX зууны эхний 90 жил тиймэрхүү байсан түүхтэй. Уул нь эдүгээ дэлхий хавтгайрч, эдийн засаг улам даяаршиж буй цаг. Үүнийг  уншигчдын зарим нь намайг Рио-Тинто, эсвэл Оюутолгойн “бууны  нохой” гэж  хараана. Бурхан  багш, аав ээжээ өмнөө барьж тангараглая. Би эх орондоо хайртай, сэтгүүлч мэрэгжилдээ үнэнч эгэл нэгэн иргэн. Ажил албандаа хир буртаг суулгаж, удам судрынхаа нэр төрийг сүүдэртүүлэх хүмүүжил надад байхгүй. Оюутолгойд хайртайдаа зүүдлээгүй. Харин   манай эдийн засгийн тусгаар тогтнолд байр сууриа донжтой эзэлж буй энэхүү томоохон төслийн хувь тавиланд зовних шалтгаан олгосон зүүд, ургуулан бодолт, түүнээс төрсөн гуниглалаа зүгээр л хуваалцсан минь энэ. Зарим зүүд үнэн бодит болох юмсыг, зарим нь хийсвэр зүйлсийг зөгнөдөг шүү дээ. Тэгээд манайхан сайн  зүүд гэж билэгшээж, эсвэл муу ёрын зүүд гэж сэжиглэдэг. Аль нь болохыг монголчуудын амны хишиг л мэдэх хэрэг. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (24)

  • Зочин (66.181.190.18)
    Уурхайн нөөцийг хэнч оноод тогтоож чаддаггүй. Таамаглаж тогтоодог юм
    2020 оны 07 сарын 21 | Хариулах
  • Зочин (150.129.140.66)
    худалч хүний нээрээ олон
    2018 оны 01 сарын 26 | Хариулах
  • баагий (202.72.244.221)
    оюутолгойг хаах хэрэгтэй тэртээ тэргүй монголд ашигаа өгөхгүйгээгээс хойш хойч үедээ үлдээх хэрэгтэй гадны луйварчдыг бүгдийн нь хөөж явуулах хэрэгтэй
    2018 оны 01 сарын 24 | Хариулах
  • баагий (202.72.244.221)
    оюутолгойг хаах хэрэгтэй тэртээ тэргүй монголд ашигаа өгөхгүйгээгээс хойш хойч үедээ үлдээх хэрэгтэй гадны луйварчдыг бүгдийн нь хөөж явуулах хэрэгтэй
    2018 оны 01 сарын 24 | Хариулах
  • ХУРЦ (202.70.34.115)
    1 ЖИЛД 20 ТН АЛТ, 90 ТН МӨНГӨ БУСАД ДАГАЛДАХ ҮНЭТ МЕТАЛЛУУД ЯМАР Ч ТӨЛБӨР ТООЦООГҮЙ ОТ АВЧ БНА ........................ БИДНИЙ 3-ХАН САЯ МОНГОЛЧУУДЫГ АЯТАЙХАН АМЬДРУУЛЖ ЧАДАХГЙ БГАА НӨХДӨД ХАРИУЦЛАГА ТООЦОЖ ЯЛ ТУЛГАЯ.........
    2018 оны 01 сарын 22 | Хариулах
  • УУЛЫН МУХАРЫН МАЛЧИН (202.70.34.115)
    ЖИЛДЭЭ 20 ТН АЛТ, 90 ТН МӨНГӨ БУСАД ҮНЭТ МЕТАЛЛ СУЛ УРСАН ГАРЧ БАЙГАА ТУХАЙ БЯМБАСҮРЭН ГУАЙ 100 ЭРХЭМ НЭВТРҮҮЛЭГЭЭР ЯРЬЖ БНА . БАЯРЫГ ЭГҮҮЛЭН ТАТАЖ АВЧРААД ХӨРӨНГИЙН ЭХ ҮҮСВЭРИЙГ НЬ ТОГТООХ АЖИЛЛАГАА ХИЙХ ЯА МЭДЭХ ВЭ ОЛОН ҮЕИЙН БАЯН ХӨРӨНГӨ ӨВЛӨЖ АВСАН БЖ БОЛНО ККК, ХЭРВЭЭ ТҮҮНИЙГ РИО ТИНТОГООС АВИЛГА АВСНЫГ НЬ ТОГТООЖ ЧАДВАЛ ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ МАШ АМАРХАН ,,,,,,,,, ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨӨӨӨӨӨӨӨӨӨ..ЭНЭ ТАЛ ДЭЭР ХУУЛЬ, ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГЫГ АЖИЛЛУУЛААЧ ЭЭЭЭЭЭЭЭ ...........ГЭРЭЭГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЖ ЧАДСАН БАЙХАД ЗЭСИЙН ҮЙЛДВЭРЛЭЛЭЭР НОЁРХОЖ БАЙГАА ПЕРУ-ЧИЛИ-МОНГОЛ ГЭСЭН ХОЛБООГ БАЙГУУЛЖ ДЭЛХИЙН ЗЭС МОЛИБДЕНИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ БҮРЭН ХЯНАЛТАДАА АВАХ БОЛОМЖТОЙ БОЛНО.......... ЖИРИЙН МАЛЧИН МИНИЙ МУНХАГЛАН БОДОЖ БАЙГААГ ТУНГААН БОЛГООНО УУУУУ.....ГЭЖ ХҮСЭХ БАЙНА ДААААААААААА..........ИНГЭЖ ЧАДВАЛ САЯ МОНГОЛ ЯЛНА...........
    2018 оны 01 сарын 22 | Хариулах
  • УУЛЫН МУХАРЫН МАЛЧИН (202.70.34.115)
    АЯРЫГ ЭГҮҮЛЭН ТАТАЖ АВЧРААД ХӨРӨНГИЙН ЭХ ҮҮСВЭРИЙГ НЬ ТОГТООХ АЖИЛЛАГАА ХИЙХ ЯА МЭДЭХ ВЭ ОЛОН ҮЕИЙН БАЯН ХӨРӨНГӨ ӨВЛӨЖ АВСАН БЖ БОЛНО ККК, ХЭРВЭЭ ТҮҮНИЙГ РИО ТИНТОГООС АВИЛГА АВСНЫГ НЬ ТОГТООЖ ЧАДВАЛ ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ МАШ АМАРХАН ,,,,,,,,, ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨӨӨӨӨӨӨӨӨӨ..ЭНЭ ТАЛ ДЭЭР ХУУЛЬ, ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГЫГ АЖИЛЛУУЛААЧ ЭЭЭЭЭЭЭЭ ...........ГЭРЭЭГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЖ ЧАДСАН БАЙХАД ЗЭСИЙН ҮЙЛДВЭРЛЭЛЭЭР НОЁРХОЖ БАЙГАА ПЕРУ-ЧИЛИ-МОНГОЛ ГЭСЭН ХОЛБООГ БАЙГУУЛЖ ДЭЛХИЙН ЗЭС МОЛИБДЕНИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ БҮРЭН ХЯНАЛТАДАА АВАХ БОЛОМЖТОЙ БОЛНО.......... ЖИРИЙН МАЛЧИН МИНИЙ МУНХАГЛАН БОДОЖ БАЙГААГ ТУНГААН БОЛГООНО УУУУУ.....ГЭЖ ХҮСЭХ БАЙНА ДААААААААААА..........ИНГЭЖ ЧАДВАЛ САЯ МОНГОЛ ЯЛНА...........
    2018 оны 01 сарын 22 | Хариулах
  • УУЛЫН МУХАРЫН МАЛЧИН (202.70.34.115)
    БАЯРЫГ ЭГҮҮЛЭН ТАТАЖ АВЧРААД ХӨРӨНГИЙН ЭХ ҮҮСВЭРИЙГ НЬ ТОГТООХ АЖИЛЛАГАА ХИЙХ ЯА МЭДЭХ ВЭ ОЛОН ҮЕИЙН БАЯН ХӨРӨНГӨ ӨВЛӨЖ АВСАН БЖ БОЛНО ККК, ХЭРВЭЭ ТҮҮНИЙГ РИО ТИНТОГООС АВИЛГА АВСНЫГ НЬ ТОГТООЖ ЧАДВАЛ ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ МАШ АМАРХАН ,,,,,,,,, ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨӨӨӨӨӨӨӨӨӨ..ЭНЭ ТАЛ ДЭЭР ХУУЛЬ, ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГЫГ АЖИЛЛУУЛААЧ ЭЭЭЭЭЭЭЭ ...........ГЭРЭЭГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЖ ЧАДСАН БАЙХАД ЗЭСИЙН ҮЙЛДВЭРЛЭЛЭЭР НОЁРХОЖ БАЙГАА ПЕРУ-ЧИЛИ-МОНГОЛ ГЭСЭН ХОЛБООГ БАЙГУУЛЖ ДЭЛХИЙН ЗЭС МОЛИБДЕНИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ БҮРЭН ХЯНАЛТАДАА АВАХ БОЛОМЖТОЙ БОЛНО.......... ЖИРИЙН МАЛЧИН МИНИЙ МУНХАГЛАН БОДОЖ БАЙГААГ ТУНГААН БОЛГООНО УУУУУ.....ГЭЖ ХҮСЭХ БАЙНА ДААААААААААА..........ИНГЭЖ ЧАДВАЛ САЯ МОНГОЛ ЯЛНА...........
    2018 оны 01 сарын 22 | Хариулах
  • Оюу толгой (202.9.42.113)
    Монголд ашиггүй Оюу толгойн гэрээ байгуулсан С Баяр,Баярцогт,Даш.Зоригт,Л. Гансүх,Ийм муу гэрээ байгуулахыг далдуур дэмжиж дугуй харж суусан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Элбэгдорж,Дэмбэрэл,Баяр нарыг шоронд хорьж шийтгэ
    2018 оны 01 сарын 21 | Хариулах
    • Зочин
      CvBatbold Bayamsaixan Da Ganbold Caixanbalag bagabandi
      2018 оны 01 сарын 21
  • Зочин (27.123.212.140)
    Оюутолгойн хаах хэрэгтэй . Оютолгойг ухахгүй бол Монгол сөнөх үү
    2018 оны 01 сарын 21 | Хариулах
  • болж монгуунууд булууны ястай үлдэв (103.26.193.128)
    болж монгуунууд булууны ястай үлдэв
    2018 оны 01 сарын 21 | Хариулах
  • Монгол (202.21.106.162)
    Оюу толгой асар том сүндэрлэх ёстой гэтэл энэ хулгайчууд бүх алт эрдэнэсийг доогуур нь туннелдэж ухаад дууслаа .Хүн чанаргүй луйварчидыг зогсоох хэрэгтэй.Хэдэн сэндвич барьчихаад Монголчуудыг доромжлоод байдаг новшнууд.....пязда.
    2018 оны 01 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.87.255.93)
    chinii zyyd hend hamaatai yum be, erguu setguulch
    2018 оны 01 сарын 17 | Хариулах
  • Зочин (27.123.212.135)
    Mongolchuud ene geree hiisen huduudtei sain tootsoo hiigeegui baij yun gadaadin hunig muu heleed bgaa yum be? ichmeer yum turin tomchuudtaigaa uchraa oloh heregtei gadaadinhani gar hul bolson Mongolchuudad l uchir urgaad bna shuu
    2018 оны 01 сарын 17 | Хариулах
  • Уншигч (66.181.161.7)
    ЭЭ ХӨӨРХИЙ ОЮУТОЛГОЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ. 17 ЖИЛ МОНГОЛД ЮУ ӨГӨХГҮЙ. .ТАТВАР НЭРИЙН ДОР ӨЧҮҮХЭН ЮМ ӨГЧ БАЙГААГАА ЯРВАЛДАН ГАЙХУУЛАХ ЮМ.. БИДНИЙ ЭХ ОРОНД БИДНИЙ БАЯЛГИЙГ АВЧ АРИЛЖИЖ БАЙГААГАА МАРТСАН БОЛОЛТОЙ. ...АВИЛГАЧИД УЛСЫГ ҮНЭГҮЙДҮҮЛДЭГ НЬ ҮНЭН БОЛОЛТОЙ. ..
    2018 оны 01 сарын 14 | Хариулах
  • Зочин (122.201.31.242)
    Оюутолгойн хөрөнгө оруулалтыг одоо зогсоох цаг нь арай болоогүй байгаа шүү. Тэд бидэнтэй ямар гэрээ хийснийг , тэр гэрээг Хэн хэн гэгч урвагчид хийснийг бид бүгд мэдэж байгаа. Гэхдээ одоо чинь 21-р зуун, эд 19,20-р зууны технологоор ажиллаж Монголын баялгыг дээрэмдэж чадахгүй дээ. Бид хяналтаа л сайжруулах хэрэгтэй. Өөр өөр хэлбэл бид дотоодын авилгачидтайгаа тэмцэх хэрэгтэй. Одоохондоо тэд л аюул болоод байна. Оюу толгойгоос ххичнээн хэмжээний баялаг гарч байгааг сайн бүртгэлжүүлэх хэрэгтэй. Нөгөө авилгачид чинь одоо нүдээ аниад авилгаа аваад тоо хэмжээг нь дараад унах байх. Одоо ч тийм байгааг үгүйсгэх аргагүй. Хөрөнгө оруулсаны нь дараа хилээр гаргахыг нь хааж байгаад наад луйварчидтай чинь ярилцаж болно доо. Гэхдээ дотоодын луйварчдаа барьж хорьчихоод хийсэн гэрээг нь дэлхийд нээлттэй цацчихад л бидныг хэн ч нэг их буруутгахгүй дээ. Тэгээд гэрээгээ шинэчлээд ядаж ашгийн 49-г шудрагаар аваад дээр нь татвараа авахад л бид барж идэхгүй дээ. Ийм л арга үлдлээдээ.
    2018 оны 01 сарын 14 | Хариулах
  • Бага банди (103.229.120.106)
    Оюутолгой гэхээр санж баяр зүүдлэгдэх болно доо
    2018 оны 01 сарын 13 | Хариулах
  • ажилчин (66.181.188.158)
    эргүү сэтгүүлч, эсвэл идэж ууна, эсвэл хошгируулна
    2018 оны 01 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.179.27.63)
    нийгмийг улс төрчдийг айлгах гэсэн захиалгат бичвэрүү ? ОТ бхгүй бол улс сөнөнө гэх гээд бна уу?
    2018 оны 01 сарын 12 | Хариулах
  • Ганаа (122.201.25.58)
    Сэтгүүлчээ! Чи шөнө босож кофе уухдаа Монгол Улс зэсийн баяжмалаа, баялагаа өгөөд байгаа мөртлөө зээл нэрээр маш өндөр хүүтэй өртэй болоод байгааг нэг бодож үзээд бичээрэй.
    2018 оны 01 сарын 12 | Хариулах
  • Оюутолгойг ярих ёстой (202.179.25.161)
    Чи сайн боджээ. Лав 10.0 сая авна. Ийм бичлэгт... Гэхдээ энд нэг юм байна. Оюутолгойг зогсоочихвол Монгол сөнөх үү. Ухаандаа Оюутолгой ажиллаад Монгол хөгжсөн үү. Эсвэл дааэ давггүй өртэй үлдсэн үү. Энэ талаар яг наад шигээ бодоод кофе ууж байгаад шөнө дөлөөр бичээч. Судалгаа хийдэггүй хүнүү чи.
    2018 оны 01 сарын 12 | Хариулах
  • алаг (202.9.47.178)
    уурхайгаа захирч чадахгүй бол хилээр гарч буй баялагаа тооцоод татвараа хураагаад суулдаа ийм баялаг гарч байгаа ийм татвар авна чадахгүй бол гаргахгүй гээл болоошд бид тусгаар улс мөн биздээ
    2018 оны 01 сарын 11 | Хариулах
    • Чимгээ
      Хил гааль дээр хяналтаа сайжруулахад л бусад зүйлс нь тодорхой болно шүү дээ нэг машин хэдэн тонн өдөрт хэдэн машин гээд л бүх зүйлс ойлгомжтой
      2018 оны 01 сарын 11
  • Монгол хүн (103.229.121.15)
    Улс төрчидийн шунал барагдахгүй шүү дээ. ОТ харахаар л мөнгө харагдаад байна л даа
    2018 оны 01 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    Уржигдар 15 цаг 05 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    Уржигдар 14 цаг 57 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Уржигдар 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Уржигдар 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Уржигдар 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    2026-05-15
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    2026-05-15
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    2026-05-15
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    2026-05-15
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    2026-05-15
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    2026-05-15
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    2026-05-15
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    2026-05-15
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    2026-05-15
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    2026-05-15
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    2026-05-15
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    2026-05-15
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    2026-05-15
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    2026-05-15
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    2026-05-15
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК