Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хууль батлагчид зуухтай дотно танилцчихлаа, одоо утаатай

2018-1-12
0
ЖИРГЭХ

Улиг болсоор удаж байгаа нэгэн асуудлыг жил бүрийн энэ л цаг үед байнга хэлэлцэж, хууль, тогтоомж үйлдсээр ирсэн. Тэр нь, уушги, зүрх хордуулагч утаа. Бараг ёс мэт болсон зүйл. Ярихгүй хэлэхгүй, хуульчлахгүй бол болдоггүй ганц асуудал. Хүйтэн өвөл айлчлан ирэх цагаас л бид хордож үхэх нь гээд л шагширч, хоороороо хашгиралдана. Үе үеийн парламентчид, сайд дарга нарын дүр зураг нэг иймэрхүү л байсан.

Халаагаа өгсөн хуучин парламентын үед нүүрс тарааж, зуух үйлдвэрлэж байлаа. Түүний өмнөх засаглалын үед бүрэн шатдаг коксжсон түлшний үйлдвэрүүдийг бөөн бөөнөөр төрүүлэн гаргасан. Гэвч аль нь ч үр дүнгээ өгөөгүй. Үйлдвэрүүд даампуурсан, утаагүй гэх тодотголтой зуухнууд утаа үйлдвэрлэсээр л байгаа. Улаанбаатарын агаарын бохирдол жил ирэх тусам нэмэгдэж, улам ч өтгөрч, баялаг агууламжтай болсоор. Хүнд метал, хар тугалганы агууламж асар өндөрт хүрсэн. Харин улстөрчид үүнд сэтгэл нь өвдөж, санааширсангүй, хууль баталж, түүгээрээ утаатай байлдахаар төрийн ордонд хуран чуулж сууна. Ялаа биш цаасаар яах нь уу гэсэн яриа ч гараад амжлаа. Улстөрчдийн харж байгаагаар, тэдний мэргэн оюун ухаанд хууль баталж, утааг ялаа мэт цохиж устгах л бодол төрсөн гэхэд хилсдэхгүй. Гэхдээ ингэж агаарыг цэвэршүүлэхгүй гэдгийг өмнөх туршлага нотолсон. Гэвч үүнээс өөр зүйл эрхэм дээдсүүдийн сэтгэхүйд огт буухгүй байх шиг. Ам нээвэл л хууль батална гээд хуралдааны танхим руугаа хурдалцгаана.

Өмнөх үед ч хуульчлаад л тогтоол гаргаж байсан түүхтэй. Баталсан хуулийнх тоогоор агаар цэвэршиж, хорт утаа үргэн зугтдаг бол аль хэдийнэ нийслэл хот цэнгэг агаарын туйл болчихсон яваа. Харин хуульчилсны ачаар утаа улам нэмэгдэж өтгөрөн, найрлагаа баяжуулан хүний амь нас, энэ улсын ирээдүй болсон хүүхдүүдэд нөлөөлж эхэллээ, дарга, сайд, түшээд ээ. Улаанбаатар гэж сайхан хотыг байгуулсан цаг ард хоцорч, Утаанбаатар болон нэр нь солигдсон цаг саяхан. Тэгвэл өдгөө Угаартсанбаатар болж байх жишээтэй. Өнөөдөр их хотоо холхон газраас тольдон харвал уран зураг мэт угаар дундаа сүүмийн харагдана. 

Хорт агаараар амьсгалж боож үхэх нь гэж хэлэхээр иргэн бүр маскаа зүү гэх. Гоё үг шүү. Хүн бүр бага балчраасаа маскаа зүүж сурах нь, хорт угаарыг бага хэмжээгээр залгих үндэс болно гээд лоозунг өлгөмөөр ч юм шиг. Ер нь, тэр нь ч дээр биз.

Заримдаа энэ улстөрчдийн учрыг эс ойлгоно. Олон ч жил зуух, нүүрс, утаатай танилцлаа. Нүүр нүүрээ харж танилцчихаад мартчихдаг л юм байх даа. Энэ жил бас л танилцаж явна. Саяхан зуухтай танилцсан. Бүр их дотночилж танилцаж байгаа харагдсандаг. Дотрыг нь шагайж, урдаас хойноос нь харж, бүр барьж ч үзсэн. Дараа нь танихгүй болчихож магадгүй гэж ийнхүү нягт нямбай ажсан биз. Өмнөх жилүүдэд танилцсан зуухаа мартсан болохоор ч тэр байх.

Тэгвэл одоо утаатай нь танилцана гэнэ шүү. Мэдээж хэрэг утааг барьж, тэмтэрч болохгүй учир хамраараа танилцах нь гарцаагүй. Ямар агууламжтай, хэрхэн үнэртэж байна, мансуурч, муужрахад хэчнээн хугацаа шаардах нь уу гээд л асуудалд их нухацтай хандана гэж байгаа. Гэхдээ их хурлын гишүүд бөөндөө нэг газар очихгүй юм гэнэ лээ. Тал тал тийшээ таран бутарч, нийслэлийн бохирдсон агаартай дүүрэг, гэр хорооллуудын утаатай тус тусдаа танилцана. Ерөнхийдөө энэ гишүүдийн үнэрлэх мэдрэмж маш өндөрт хөгжсөн болохоор утаатай ийнхүү танилцаж, хэрхэн нөлөөлж байгааг мэдэж авах зорилготой.

За тэгээд хэдэн тийш салж бутран хорт утаатай танилцсан гишүүд ирэх долоо хоногт хурал чуулганы танхимд цуглан сууж хаанахын утаа, угаар арвин баялаг найрлагатай, хүмүүст хүчтэй нөлөөлж байгааг ам уралдуулан ярьж, хэр удаан үнэрлэсэн туршлагаа хуваалцах бололтой. Үүнийхээ дараа утааг хэрхэн үнэрлэх, яаж танилцах талаарх судалгаандаа үндэслэн үнэртэх тухай хууль баталж, нийгэмд мөрдүүлэх нь. Ийм л сайн, гоё парламентчид ард түмнийхээ, улаанбаатарчуудын төлөө ажиллаж байна. Ямрав дээ та минь ээ. Үнэхээр бадрангуй байгаа биз.

Энэ мэтчилэн муухан хошин шогоос дээр жүжигчилсэн тоглолтууд урин цаг хүртэл үргэлжилнэ. Зуны дэлгэр цагт утаагаа мартацгааж, наадам наргианы ажилдаа шилжих. Тиймээс ирэх жилийн өдийд мартагдсан утаа, зуухтай танилцах ажил дахин эхэлнэ. 

 

Э.Мөнгөнбаяр

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • эрка (202.179.26.151)
    Сайхан голын олж бичсэн байна.Наад улс төрчид чинь ашиг хонжоо харсан хүмүүс байдаг юм.Хийх хүн арга хайна хийхгүй хүн шалтаг хайна гэж одоо шудрага урин болтол Америк юмуу Солонгосруу явах бүх бололцоог чинэ хангаад өглөө гээд байгаа юм биш үү
    2018 оны 01 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.5.206.165)
    элэг хөших нь ээ
    2018 оны 01 сарын 23 | Хариулах
  • баагий (202.179.24.84)
    УТАА гэдэг чинь Нийслэлийн бодлого боловсруулагчид, оршин суугчидын ТЕХНОЛОГИЙН хоцрогдолын үр дагавар гэдгийг л ойлгомоор юм. Түүнээс биш зуух нь муудаад гарч байгаа зүйл биш, ХОЦРОГДОЛЫН ҮР ДАГАВАР. Яаж УТААГҮЙ ХОТ ОРЧИН байгуулдагыг ойлгоогүй бол заагаад тайлбарлаад өгмөөр байх юм. ДЭЛХИЙН ОЛОН УЛСЫН АМЬДРАЛ ийм л юм.
    2018 оны 01 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.9.47.177)
    GER HOROOLLIN ZAMIIN DAGUU BAIGAA DELGUUR MASHIN ZASVARIIN GAZRUUDIIG YADAJ HURDHAN DULAAND HOLBOOCHE......AILUUDAAS ILUU TENDEES MASH IH UTAA GARGADAG
    2018 оны 01 сарын 21 | Хариулах
  • Зочин (66.181.189.103)
    Нарны эрчим хүч ашиглах юу болсон бэ? Зуухнаас өөр шинэ дэвшилтэт технологи гэж дэлхийд байна уу?
    2018 оны 01 сарын 18 | Хариулах
  • Irgen (66.181.189.103)
    Olon udaa, oln jil davtaj baij surah dol uu daa. Sanaatai uildluud davtagsaar baital bid bur dassan um bish uu. Odoo dahid l sain zuuh geed l yriad l ehelsen. Zeelj avaad idej l baidag. Suuraagui bish
    2018 оны 01 сарын 18 | Хариулах
  • koi (41.85.161.155)
    Зээлийн хөнгөлөлт болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Олон банкуудаас татгалзсан уу? Таны өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Танд төсөл бий юу?  Бид таны асуудлыг шийдэхэд тань туслах болно. Бизнесээ буцааж авахад нь туслахын тулд танд санхүүжилт хэрэгтэй юу? Тиймээс, бид хадгаламжгүйгээр хүссэн хугацаанаасаа 3 -иас 3.5 хүртэл бага хүүтэй зээлийг санал болгож байна. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар надад хандаарай vicentiasolaragmail.com vicentiasolaragmail.com Whatsapp 0033644664081
    2018 оны 01 сарын 14 | Хариулах
  • утаа гаргагч (43.242.241.26)
    ЁСтой хөгжилтэй бичжээ үнэн нь энэ шдээ идэгчдээ
    2018 оны 01 сарын 12 | Хариулах
  • зочин (43.242.241.26)
    Утаа ярьсаар суутал өвөл өнгөрлөө жил бүр л сайхан ярьдаг шдээ 200 тэрбумыг утаа ярьж бгаад идчихсэн шдээ одоо жинхэнээсээ утаагүй зуух тараана гэсэн өмнө өгч бсан нь хулхи гэнэ лээээ
    2018 оны 01 сарын 12 | Хариулах
  • зочин (119.40.103.162)
    Энэ засгийн газар харин утааы эсрэг юм санаачлаад хийх шинжтэй байна шүү, Ийм тэнэг зүйл бичиж суухаар иргэдэд утааны эсрэг санаачлагатай ажиллах талаар юм бичээч махан толгойт сэтгүүлчээ, Цахилгаанаар халдаг төрөл бүрийн аргууд амьдралд нэвтрээд байна ш дээ,
    2018 оны 01 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    Уржигдар 15 цаг 05 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    Уржигдар 14 цаг 57 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Уржигдар 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Уржигдар 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Уржигдар 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    2026-05-15
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    2026-05-15
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    2026-05-15
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    2026-05-15
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    2026-05-15
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    2026-05-15
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    2026-05-15
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    2026-05-15
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    2026-05-15
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    2026-05-15
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    2026-05-15
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    2026-05-15
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    2026-05-15
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    2026-05-15
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    2026-05-15
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК