"Рэпчин" өвөө хэмээн нэрлэгдсэн, сэтгүүлч, тоймч Б.Дашзэвэгийг шүүх хурал өнөөдөр болохоор товлогдсон байна. Тэрээр 2017 оны аравдугаар сард бага насны охин хүчиндэхийг завдсан хэрэгт холбогдсон юм.
Тодруулбал, түүний хийсэн үйлдлийг гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох тов зарлагдсан. Анхан шатны шүүхээс одоогийн байдлаар сэжигтэн Б.Дашзэвэгийг яллагдагчаар татаж, нэг сарын хугацаагаар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авахаар шийдвэрлэсэн байдаг. Гэхдээ тэрээр ямар нэгэн байдлаар оргон зайлахгүй, таслан сэргийлэх арга авах шаардалагагүй гэсэн хүсэлт гаргаснаар шүүх үүнийг хүлээн авч батлан даалтад гаргасан ажээ.