Тухайн үедээ монголчуудын итгэл найдварыг биелүүлж, “Атланта-1996” олимпоос зүүж ирсэн ганцхан медалийнх нь эзэн болсон жүдоч Д.Нармандахын нэрэмжит тэмцээнд зориулж ийм медаль хийжээ. Олимпийн хүрэл медальт, МУГТ Д.Нармандах өөрийнхөө нэрэмжит жүдо бөхийн олон хотын тэмцээнийг Эрдэнэт хотод зохион байгуулсан юм. Сүүлийн үед манай урчууд янз бүрийн медаль цомыг хийдэг болсон боловч энэ медаль арай л өөр өнгө аястай болсон байна. Атлантагийн татами дээр хүрэл медалийн төлөө барилдаад ялалт авсныхаа дараа баярлан үсэрсэн алдарт үсрэлт нь тухайн оны спортын шилдэг зургаар шалгарч байсан удаатай. Түүний тэрхүү алдарт үсрэлтийг медальд нь сийлжээ.
Сэтгэгдэл (1)