Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд байрлах Тэс петролиум ХХК-ийн ШТС-70 салбарын ажилтан, албан хаагчдад гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх танхимын болон гал унтраах дадлага сургууль хийлээ.
Тархалтын сургуулийг урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн ахлах дэслэгч Д.Алтантуяа, Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн салааны захирагч ахлах дэслэгч Л.Мөнхдэлхий, Тэс петролиум ХХК-ийн хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны инженер Ж.Энхболд нар зохион байгуулсан байна.