Мэргэжлийн сүмогийн энэ цагийн энгүй их амжилтын эзнээр тодроод байгаа Хакүхо М.Даваажаргал энэ удаагийн башёг орхилоо. Хацү башё эхэлсэн анхны өдөр давснаар барилдаж эхэлснээсээ хойш 777 дахь даваагаа аваад байсан их аварга Хакүхо М.Даваажаргал өчигдрийн барилдаанд Ёошиказэд унахдаа хөлөө гэмтээснээс болж, Хацү башёг өнжих шийдвэр гаргасан байна. Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга маань одоогоос хоёр жилийн өмнө баруун хөлийн эрхий хуруундаа мэс засал хийлгэж байсан бөгөөд тэр нь сэдэрсэн бололтой.