Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Түгжрэлийг бууруулахад туслах замууд болон холбоос замуудыг сайн хийх хэрэгтэй

2018-1-22
0
ЖИРГЭХ

Сүхбаатар дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс санаачлан, Замын цагдаагийн алба, СБД-ийн ЗДТГ хамтран “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамтдаа” зөвлөгөөнийг зохион байгуулж байна.

Тус зөвлөгөөнд НИТХ-ын дарга С.Амарсайхан, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Д.Одбаяр, Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонбаатар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах салбар зөвлөлийн гишүүд, ЗЦА болон ТББ-ын төлөөллүүд оролцлоо.

Уг зөвлөгөөний гол зорилго нь  Сүхбаатар дүүргийн замын хөдөлгөөний аюулгүй байдал, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд онцгой анхаарал хандуулж замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор дүүргийн хэмжээнд зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, урт богино хугацааны төсөл хөтөлбөр батлахад оршиж байна.

НИТХ-ын дарга С.Амарсайхан зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ “Сүхбаатар дүүргийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхээр онцгой анхаарал хандуулж,  цаг зав гаргаж ирсэн та бүхэндээ талархал илэрхийлье.

Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажилд төрийн болон төрийн бус байгууллага олон нийтийн оролцоог идэвхжүүлэн мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж, иргэдийн аюулгүй орчинг бүрдүүлэх зорилгоор дүүргийн хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллаж байгаа та бүхэндээ ажлын амжилт хүсье” хэмээлээ.

 Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү:

-Хөдөлгөөний эрчим ихтэй, аюулгүй байдал сул байдаг учраас гол нутаг дэвсгэрт Сүхбаатар дүүрэг хамаардаг. Өнөөдрийн  зөвлөгөөн олон талын  ач холбогдолтой. Тухайлбал,  нийслэл болон  дүүргийн бодлогыг нэгтгэх,  нэг алсын хараа, бодлоготой болж хийж хэрэгжүүлэх ажлын санал солилцох, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар нэгдсэн ойлголттой болох юм. Улаанбаатар хотын хувьд замын хөдөлгөөний талаас төв байршилд маш олон төрийн байгууллага, засаг захиргаа, бизнесийн төвүүд, авто зам дагасан олон нийт, худалдаа үйлчилгээний төвлөрөл бий болсноор замын хөдөлгөөнд ихээхэн хүндрэл учирч түгжрэл бий болж байна.

Одоогийн байдлаар Улаанбаатар хот бол нэг төвтэй. Бид ерөнхий төлөвлөгөөгөөрөө Улаанбаатар хотыг найман дэд төвтэй байхаар төлөвлөсөн. Одоо хоёр дэд төв нь хийгдээд явж байгаа. Цаашдаа Улаанбаатар хот хэд хэдэн дэд төвтэй болчихвол  төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах хамгийн том нөлөө үзүүлнэ. Нөгөө талаас  түгжрэлийг  ганцхан төрийн байгууллагуудын нүүснээр буурна гэж ойлгож болохгүй. Гол гол туслах замуудыг сайн барьж байгуулах хэрэгтэй. Холбоос замуудыг сайн хийх хэрэгтэй. Тийм учраас байшин хороолол болон гэр хороолол дундах орц гарцуудыг сайн чөлөөлөх хэрэгтэй.

Иргэдийн хяналтыг нэмэгдүүлэх,  замын хөдөлгөөний зөрчлийг баримтжуулах, тухайн зөрчилд хариуцлага тооцох зорилго бүхий E-police апликейшнийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

ЗЦА-ны Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбат:

-Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хөдөлгөөний аюулгүй байдлыг хэрхэн хангах, бусад төрийн байгууллагууд, нутгийн захиргааны удирдлагуудтай хамтран ажиллах, ард иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад ямар шинэчилсэн арга хэмжээнүүд авч хэрэгжүүлэх боломжтойг хэлэлцэх зорилготойгоор өнөөдрийн зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Энэ зөвлөгөөн цаашдаа 6 дүүрэгт үргэлжлэн  зохион байгуулна.

Өмнөх онтой харьцуубал, зам тээврийн ослын улмаас болон бусад төрлийн  гэмт хэргүүд тодорхой хэмжээгээр буурсан. Монгол Улсын хэмжээнд 2016 онд зам тээврийн ослын улмаас 550 хүн, 2017 онд 500 хүн нас барсан гэсэн судалгаа гарсан.

Иргэдэд анхааруулж хэлэхэд 2017 онд зам тээврийн ослын тоо маш их өссөн. Ялангуяа орон нутгийн замд зам тээврийн ослоор амь насаа алдсан хэрэг 2017 онд үйлдэгдсэн гэмт хэргийн 80 хувийг эзэлж байна. Тиймээс зам тээврийн хөдөлгөөнд  анхаарал болгоомжтой оролцох хэрэгтэй.

Зун, өвлийн замын хөдөлгөөн өөр. Хүйтэн сэрүүний улиралд хөдөлгөөний хурдаа хоорондын зайнаас хамаарч сонгож явах, өвлийн дугуйгаа сольсон байх, орон нутгийн замд явах гэж байгаа бол маршрутын дагуу явдаг гэх мэт олон сэрэмжлүүлэг, сурталчилгаануудыг ард иргэддээ хүргэж ажиллаж байна. Үүний үр дүнд  одоогоор ноцтой зүйл ажиглагдаагүй байна. 

 Сүхбаатар дүүрэгт Төрийн ордон, Ерөнхийлөгчийн болон УИХ-ын Тамгын газар, Засгийн газар, яам, агентлагууд, нийслэлийн төр захиргааны байгууллага, 13 улсын Элчин сайдын яам, их дээд сургуулиуд байрладаг бөгөөд энэ нь нийслэл хотын замын түгжрэл, замын аюулгүй байдлын гол зангилаа, эх үүсвэрүүдийн томоохон шалтгаан нь болдог аж.

Дэлхий дээр зам тээврийн ослын улмаас жил бүр дунджаар 1.3 сая хүн амь насаа алдаж, 50 сая хүн гэмтэж бэртэж байгаа нь нийт нас барах шалтгааны 8 дугаарт, Монгол Улс дэлхийд зам тээврийн ослын улмаас нас баралтаар эхний 25 дугаарт орж байгаа юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.191.25)
    UGSARDAG ZAMAAR TUR ARGALJ SHINEER ZAM TAVIVAL HYALBAR
    2018 оны 01 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    Уржигдар 15 цаг 05 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    Уржигдар 14 цаг 57 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Уржигдар 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Уржигдар 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Уржигдар 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    2026-05-15
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    2026-05-15
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    2026-05-15
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    2026-05-15
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    2026-05-15
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    2026-05-15
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    2026-05-15
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    2026-05-15
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    2026-05-15
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    2026-05-15
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    2026-05-15
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    2026-05-15
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    2026-05-15
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    2026-05-15
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    2026-05-15
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК