Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол эрдэмтдийн бүтээл гадаад ертөнцөд танигдаж, хүрээгээ тэлсээр

2018-1-26
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн ээлжит Их чуулган өчигдөр зохион байгуулагдсан байна. Монгол Улсын ШУА нь манай оронд шинжлэх ухаан, тэргүүний технологийг хөгжүүлэх зорилго бүхий шинжлэх ухааны төв байгууллагын хувьд эрдэмтэн судлаачид, эрдэм шинжилгээний ажилтнуудын хамтын нийгэмлэг болж ажилладаг билээ.

Бид 2017 оныг “Хүрээлэнд хүрч дэмжих жил” болгон зарлаж, шинэ мэдлэг бүтээх, шинжлэх ухааны үр дүнг хэрэглээнд нэвтрүүлэх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх,  нийгмийг соён гэгээрүүлэх чиглэлээр уламжлалт ажил, арга барилыг улам чамбайруулах, судалгааны ажлын орчин, дэд бүтцийг бэхжүүлэх чиглэлээр дорвитой ахиц гарган ажиллав. Энэ онд Засгийн газраас Төрөөс шинжлэх ухаан технологийн талаар баримтлах бодлогыг шинэчлэн баталж төр засгаас шинжлэх ухаан, технологийн салбарт нилээд анхаарч, шинжлэх ухааны салбар, эрдэмтдийн одоогийн байдлыг ойлгон дэмжих, төрийн аливаа бодлого шийдвэрийг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулж, хэрэгжүүлэх чиглэлд хүчин чармайлт, бодит тодорхой шийдвэрүүдийг гаргасан жил байлаа.

ШУА нь төрийн бодлогын зарчим, үзэл баримтлалд нийцүүлэн ШУА-ийн хэмжээнд мөрдөгдөж буй эрх зүйн зарим баримт бичгийг өөрчлөх, шинэчлэх ажлыг эхлүүлж, ШУА-ийн харьяа хүрээлэнгүүд хөгжлийн дунд хугацааны стратегийн баримт бичгээ шинэчлэн боловсруулаа.

2017 онд ШУА-ийн гадаад хамтын ажилллагаанд бодит ахиц гаргаж, гадаадын 9 улсын шинжлэх ухааны байгууллагатай шинжлэх ухаан, технологи, инновацийн хүрээнд хамтран ажиллах тухай гэрээ, санамж бичгийг шинээр болон шинэчлэн байгуулав. Шинээр байгуулсан гэрээ санамж бичгүүдэд цөлжилт, цэвдэг, уур амьсгалын өөрчлөлт, биологийн төрөл зүйлийн судалгаа, хилийн чанад дахь Монголын түүх, соёлын биет болон биет бус өвийг илрүүлэн судлах зэрэг Монгол улсын хөгжил, шинжлэх ухаан, технологи, хүмүүнлэгийн хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэх тодорхой асуудлууд тусгагдаад байна.

Шинжлэх ухааны ололтыг олон нийтэд түгээхэд чиглэсэн хөрөнгө оруулалт тэлсэн, судалгааны томоохон үр дүн болон инновацийн шинэ бүтээгдэхүүнүүд гаргасан жил боллоо. Үүнд:

Литийн Ионы батарей гарган авах технологийн судалгаагаар Шпинел  Li4Ti5O12-ыг  хатуу  төлвийн  урвалын  арга  ашиглан гарган авч, литийн ионы батарейн анод болгон ашиглаж 40 мАц багтаамжтай 3.0-3.6 В-ийн R2032 маркын зоосон батарей гарган авлаа.

Улаанбаатар орчмын газар хөдлөлтийн мэдээллийг ашиглан тус бүс нутгийн  царцдасны зузааныг  хүлээн  авагчийн  функцийн  аргаар  тодорхойлоход уулархаг  газраа 44-45 км бусад газарт 40-42 км  байна.  Налайхын  хотгорын  бүтцийг тодорхойлох зорилгоор 400 км2 талбайд 1:100000 масштабын гравиметрийн  хээрийн хэмжилтийг хийж гүйцэтгэн тус хотгорын хүндийн хүчний Буге гажлын зураг зохиов.

Дэлхийн сээр нуруутны палеонтологийн судалгааны хамгийн гайхамшигтай, сонирхол татсан олдворт газруудын нэг болох одоогоос 70-80 сая жилийн өмнө тамгалагдан үлдсэн үлэг гүрвэлийн мөр бүхий Шар цав дахь судалгааны үл хөдлөх, биет өвийг газар дээр нь хамгаалах, шинжлэх ухааны аялал жуулчлалыг хөгжүүлэх, ЮНЕСКО-ийн геопарк хөтөлбөрийг Монголд нутагшуулах зорилго бүхий “Палеопарк” төсөл хэрэгжүүлж, үлэг гүрвэлийн мөрнүүд дээр хээрийн музей байгуулах ажлыг эхлүүлж, орон нутагтай амжилттай хамтран ажиллаж байна.
Түүнчлэн Холимог идэшт үлэг гүрвэл орнитомимозаврын бүлэгт хамаарагдах нэгэн шинэ олдворт хийсэн ясны морфологи судалгааны дүнд Aepyornithomimus tugrikinensis хэмээх шинэ төрөл, зүйлийг тогтоож, Монголын Төгрөгийн ширээгийн дээд цэрдийн жодохт формациас олдсон анхны Орнитомимид үлэг гүрвэл хэмээх өгүүллийг “Nature”-ийн “Scientific Reports” сэтгүүлд хэвлүүлэв.

Төв аймгийн Баянцагаан сумын нутагт орших Чихэртийн зоо хэмээх дурсгалт газарт археологийн малтлага судалгаа хийж, Хүннүгийн дурсгалын холбогдох он цагийг 200-300 жилээр урагшлуулсан нээлт хийсэн байна.

Монгол орны цэвдгийн үргэлжилсэн болон тохиолдлын тархалттай бүсэд цэвдгийн  гэсэлтийн  улмаас  үүссэн термокарст  нууруудын  хөдлөлзүйг  анх  удаа судалж,  сүүлийн 45 жилд монгол орны цэвдэгийн үргэлжилсэн тархалттай бүс нутагт термокарст нуурын тоо, эзлэх талбай нэмэгдсэн, харин цэвдгийн тохиолдлын тархалттай бүс нутагт буурсан байгааг судлан тогтоож, энэ гэсэж, устаж буй цэвдэг, ихсэж байгаа нь гадаргын усны ууршилт, газрын доорх усны нэвчилтийн нөлөөлөөс хамаарч байгааг тогтоосон байна.

“Дэлхийд тархсан монголын өв” цуврал судалгааны хүрээнд ОХУ-ын Эрмитаж дахь сан хөмрөгт хадгалагдаж байсан Хараагийн Ноён уулаас олдсон Хүннүгийн язгууртны цогцолбор дурсгалыг судалгааны эргэлтэд оруулж, анх удаа бүрэн хэмжээгээр Монгол улсад хэвлэн нийтлүүлж, олны хүртээл болгов. 1923-1926 онд алдарт эрдэмтэн П.К.Козловын удирдсан Монгол-Түвдийн экспедицийн хүрээнд Ноён уулан дахь Хүннүгийн язгууртны булшнаас олж тухайн үеийн Ленинград хотод аваачсан дурсгалыг 90 жилийн дараа ийнхүү бүрэн хэмжээгээр нь хэвлэн нийтлүүлж олон түмэнд түгээснээрээ ихээхэн үнэ цэнэтэй ажил болсон байна.

Антигений концентрат ашиглан шүлхийгээс сэргийлэх 80-аас доошгүй хувийн идэвхитэй тосон адьюванттай вакцины технологи боловсруулав.

Нэг дамжлагаар импортыг орлох байгалийн гаралтай гурван төрлийн бэлдмэл үйлдвэрлэх нь” инновацийн төслийн хүрээнд мал, амьтны төрөл бүрийн гаралтай шарх эмчлэх “Бартазел” тосон түрхлэг, яс, зөөлөн эдийн бэртэл, гэмтлийг эмчлэх “Барагшун-EN” бэлдмэл, мал, амьтныг эрдэс, амин дэмээр хангах “Барагшунт” тэжээлийн нэмэлт бэлдмэлүүдийн технологийг боловсруулж, үйлдвэрлэн худалдаанд гаргав.

Монголын эрдэмтдийн бүтээл гадаад ертөнцөд танигдах хүрээ тэлж гадаадад хэвлүүлж буй бүтээлийн тоо өмнөх оныхтой харьцуулахад 9 хувиар өссөн байна. ШУА-ийн Хими, хими технологийн хүрээлэнгийн эрхлэн гаргадаг “Mongolian Journal of Chemistry” сэтгүүл нь олон улсын нээлттэй сэтгүүлүүдийн санд, АШУҮИС-иас эрхлэн хэвлүүлдэг “Central Asian Journal of Medical Sciences” сэтгүүл Номхон далайн баруун бүсийн анагаах ухааны сэтгүүлийг индексжүүлэх байгууллагад тус тус бүртгэгдлээ. 2017 онд ном, нэг сэдэвт болон хамтын бүтээл 170, эрдэм шинжилгээний өгүүлэл 718 (үүнээс гадаадад 227), эрдэм шинжилгээний илтгэл 939 (гадаадад 309), патент, технологийн заавар 9, стандарт 12, аргачлал 23, ТЭЗҮ, ашигтай загвар 2, зураг, каталог 23-ыг тус тус гаргаж ажилласан байна.

2018 онд ШУА-ийн эрдмийн хамт олон шинжлэх ухаан, технологийн салбарын эрх зүйн орчинг сайжруулахад идэвхи санаачилгатай ажиллах, салбарын хүний нөөцийн  чадавхийг бэхжүүлэх, хүрээлэнг суурь санхүүжилттэй болгох, эрдэм шинжилгээний ажлын үр дүнгээр инновацийн шинэ бүтээгдэхүүн бий болгох ажлыг эрс эрчимжүүлэх, ажлын уялдаа холбоог дээшлүүлэх зэрэг зорилтыг дэвшүүлэн ажиллах болно. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    Уржигдар 15 цаг 05 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    Уржигдар 14 цаг 57 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Уржигдар 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Уржигдар 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Уржигдар 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    2026-05-15
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    2026-05-15
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    2026-05-15
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    2026-05-15
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    2026-05-15
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    2026-05-15
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    2026-05-15
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    2026-05-15
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    2026-05-15
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    2026-05-15
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    2026-05-15
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    2026-05-15
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    2026-05-15
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    2026-05-15
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    2026-05-15
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК