Ийм нэгэн гайхамшигт шөнө тохионо гэсэн мэдээлэл сошиал ертөнцөд хэсүүчлэн явна. Уг мэдээллийг сөхөн харвал нэгдүгээр сарын 31-нд сансар огторгуйд гурван ховор сонин, хачирхалтай тохиол нэгэн зэрэг шахам болох гэж байгаа аж. Үүнийг одон орон судлаачид хэлж байна. Энэ сарын 31-ний шөнө 150 жилд нэг удаа тохиодог “хөх” Сар, “Супер Сар” гарах үзэгдэл нь сар хиртэхтэй давхцах юм байна. Ингэж сар дэлхийд хамгийн их ойртож, бас хиртсэн үзэгдэл 1866 онд тохиож байсан гэнэ.
“Супер Сар” гэдэг нь сар дэлхийгээс хамгийн холуур даялдаг замаасаа 50 мянган км-ээр ойртож 359 мянган км зайд ирэхийг хэлдэг юм байна. Энэ үед ердийнхөөсөө 14 хувь том, 30 хувь хурц гэрэлтэй харагдах ажээ. “Хөх сар” гэдэг нь өнгөтэй холбоогүй цэвэр одон орны нэр томъёо бөгөөд 2,7 жилд нэг удаа тохиодог үзэгдэл. Ийнхүү эцэст нь дэлхийн сүүдэр саран дээр тусч сар хиртэснээр сансар огторгуйгаас бидэнд барьж буй гайхамшигт үзүүлбэр өндөрлөх юм байна.
Сэтгэгдэл (1)