зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Батболд: Энэ онд нийслэлд 414.1 тэрбум төгрөгийн ажил хийгдэнэ

2018-1-29
0
ЖИРГЭХ

  

“Улаанбаатар хөрөнгө оруулалт-2018” бизнес уулзалтад Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын тавьсан илтгэл;         

Төр, засгийн түшээд, хатагтай, ноёд оо,          

Хүндэт зочид оо,

Бидний урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирсэн Та бүхнийхээ энэ өдрийн амар амгаланг айлтгаж, чин сэтгэлийн талархлаа сайн сайхны ерөөлтэй хамт өргөн барья.

Нийслэлийн 2017 оны төсвийн орлого 19.3 тэрбум төгрөгөөр буюу 102.7 хувиар давж биеллээ

Эрхэм нөхөд өө,

Бид 2017 оны хоёрдугаар сард яг ийм бизнес уулзалтыг зохион байгуулж, Улаанбаатар хотын хөгжлийн бодлого, 2017 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээ, хотын хөгжлийн бодлоготой гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг уялдуулж, үр өгөөжийг дээшлүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэх зорилтоо танилцуулж байсан билээ.

Түүнээс хойш нэг жилийн дараа та нартайгаа дахин уулзаж байна. Дэвшүүлсэн зорилт, хэрэгжүүлсэн ажил маань үр дүнгээ өгсөөн. Бид эдийн засаг, хөрөнгө оруулалтын үйл ажиллагаагаа илүү нээлттэй, ил тод болгох, хөрөнгө оруулагчдад олон шат дамжлагагүй, хүнд сурталгүй, чирэгдэлгүй үйлчилж, ажил хийх боломж нөхцөлөөр хангах, тендер концессийн ажлыг хугацааг зарлахаас эхлээд шалгаруулах хүртэл цахимаар явуулах, чанаргүй зүйл хийж, хайран хөрөнгийг үргүй зарцуулж улсаа, хотоо, иргэдээ хуурахгүй байх, харилцан хариуцлагыг эрхэмлэхийг хичээн чармайсан.

Аливаа харилцаа илэн далангүй, нээлттэй байж гэмээнэ итгэл буй болдог. Итгэл оршин буй тэр газарт л үйлс ажил бүтэмжтэй өрнөдөг. Энгийн энэ үнэнийг мэдэрч, ойлгож авсан маань Та бидний нэгэн жилийн хамтын үйл ажиллагааны үнэ цэнэ юм.    

Нийслэлийн 2017 оны төсвийн орлого 19.3 тэрбум төгрөгөөр буюу 102.7 хувиар давж биеллээ. Үүнээс хотын орлого 21.5 тэрбум төгрөгөөр буюу 104.1 хувиар  давжээ. Товчхондоо 2017 оны нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, зорилт амжилттай биелэгдлээ гэдгийг Та бүхэндээ тайлагнаж хэлэхэд таатай байна. Энэ бол бидний хамтын хүчин чармайлт, мөнөөхөн ойлголцож, итгэлцэж ажиллаж чадсаны үр дүн юм.

Нийслэлд 2017 онд улсын төсвийн хөрөнгөөр 133,9 тэрбум төгрөг,нийслэлийн төсвийн хөрөнгөөр 193,1  тэрбум төгрөг, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 11.3тэрбум, нийтдээ 338.3 тэрбум  төгрөгийн ажил хийгджээ.

Улсын эдийн засаг амаргүй, хөрөнгө оруулалтын хэмжээ санасан хэмжээнд хүрч чадахгүй байгаа ч 2017 онд бидний хийсэн ажил, хүрсэн үр дүн чамлахааргүй түвшинд хүрснийг тэмдэглэж хэлье.

Эрхэм нөхөд өө,

Одоо та бүхэнд 2018 онд улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл тусламжаар нийслэлд хийхээр төлөвлөгдсөн хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрийн талаар товч танилцуулъя.

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2018 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийг иргэд олон түмнийнхээ санаа бодолд тулгуурлаж шийдсэн. Гадаад дотоодын зээл, тусламж, концессээр хэрэгжүүлэх  хөтөлбөр, төслийн хувьд хотын хүлээх үүргийг заавал биелүүлэх, урьд оноос  шилжсэн төсөл арга хэмжээг бүрэн дуусгах, шинээр баригдах барилга байгууламжийн газар чөлөөлөх, техникийн нөхцөлийг сайтар хангахад онцгой анхаарсан болно.

Нийгмийн салбарын бүтээн байгуулалтад  улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт түлхүү хувийг эзэлнэ

2018 онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр 116.2 тэрбум, замын сангийн хөрөнгөөр 36.8, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 16.3 тэрбум, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 193.8 тэрбум, гадаадын зээл тусламжаар  51 тэрбум  буюу нийтдээ 414.1 тэрбум төгрөгийн ажил хийгдэнэ.  Дээрх ажлаас нийгмийн салбарын бүтээн байгуулалтанд  улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт түлхүү хувийг эзэлж байна.  

Тухайлбал, энэ онд 52 цэцэрлэг, 34 сургуулийн барилгыг шинээр барьж, өргөтгөнө. Ингэснээр ЕБС-ийг 2 ээлжид шилжүүлж, цэцэрлэгт хамрагдалтыг 85 хувьд хүргэнэ.

Эрүүл мэндийн салбарт 8.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж Чингэлтэй дүүргийн түргэн тусламжийн төв, Багахангайн 40 ортой эмнэлэг, Туул тосгоны эмнэлгийг барьж, Шүд эрүү нүүрний төвийг зориулалтын байртай болгоно. Мөн Үндэсний оношлогоо эмчилгээний төв, АШУҮИС-ийн дэргэдэх эмчилгээний төвийн барилгыг барьж дуусгана.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн дэд бүтэц болон газар чөлөөлөх, нөхөн олговор олгох арга хэмжээнд тус бүр  30  тэрбум, шинээр барих барилгын инженерийн  шугам сүлжээний зураг төсөвт 0.5 тэрбум, нийтдээ хот байгуулалтад 74.8 тэрбум төгрөг зарцуулахаар байна.

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн 2.0 тэрбум юаниар гэр хорооллыг орон сууцжуулах инженерийн болон дэд бүтцийн ажлуудыг хийж, 1000 айлын орон сууц барих ажлыг эхлүүлнэ. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд 200 ажлын дэд төвийг /сервис центр/ гэрэлтүүлэг камержуулалт, цэвэр, бохир усаар хангах системээс бүрдсэн орчин үеийн шийдэлтэй “хаус” хороолол болгох ажлыг эхлүүлнэ.

Автозамын салбарт 36.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээс 18.5 тэрбум төгрөгийг 13.1 км авто зам шинээр барихад, 12.5 тэрбум төгрөгийг засвар арчлалтад зарцуулна. Хот доторх замын засварт 3.8 тэрбум, орон сууц, гэр хорооллын доторхи зам засварт тус бүр 2.0 тэрбум төгрөг зарцуулна. Мөн энэ онд Зүүн дөрвөн замын гүүрэн гарцын барилгын ажлыг эхлүүлнэ.

Гэр хороололд жишиг гудамж бий болгох, 6 эмнэлгийн гадна тохижилт, Энэбишийн өргөн чөлөөний  тохижилт, төвлөрсөн хогийн цэгт хашаа барих, хогийн цэгт ажиллах тусгай зориулалтын машин техник худалдан авах зэрэгт нийтдээ 8.4 тэрбум төгрөг төлөвлөөд байна.

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 132 төсөл арга хэмжээнд 11.4 тэрбум төгрөг зарцуулна. Үүнээс хот тохижилтодд 3.2 тэрбум, гэрэлтүүлэг, камержуулалтад 724 сая, автозамын засварт 961 сая, ус түгээх цэгт 330 сая, орон сууцны дээвэр, цахилгаан шат,  гадна дулаалгад 1.9 тэрбум төгрөг хуваарилагдсан.

Түүнчлэн  улсын төсвийн хөрөнгөөөр 14.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 68  халаалтын зуухыг буулгаж, хэрэглэгчдийг төвлөрсөн дулаанд холбоход 11.9 тэрбум, дулааны төв шугамын шинэчлэлд 2.0 тэрбум, Багануурын дулааны станцын шинэчлэл, өргөтгөлд 750 сая төгрөгийг зарцуулах юм.

Агаарын бохирдлыг бууруулахад нийслэлийн төсвөөс 3.8 тэрбум төгрөг төсөвлөсөн. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар агаарын чанарыг сайжруулах бүсийн зорилтот айл өрхүүдэд цахилгаан халаагуур, сайжруулсан зуух, боловсруулсан түлш олгоход 1.4 тэрбум, гэр хорооллын 110 мянган айл өрхийг цахилгаанаар халаах дэд станц, цахилгаан дамжуулах агаарын шугамыг шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэхэд 2.9 тэрбум, 80 мянган тонн хагас коксжсон түлшийг хөнгөлөлттэй үнээр зарахад үнийн зөрүүнд 3.1 тэрбум төгрөг олгохоор болсон.

 

Эрхэм нөхөд өө, 

Би та бүгдэд 2018 онд хийхээр төлөвлөгдсөн хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн талаар танилцууллаа. Өөрөөр хэлбэл хот хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний “үүцээ” задалж байна. Эдгээр бүтээн байгуулалтын ажлыг хэрхэн эхлүүлэх, хөрөнгө оруулалтын чиглэлээр яаж хамтран ажиллах бодолтой байгаа бол гэж Та бүгд бодож байгаа байх аа. Энэ талаар одоо ярья.

Нэгдүгээрт: УИХ “Хөрөнгө оруулалтын тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг илүү нээлттэй болголоо. Засгийн газрын дэргэд хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хамгаалах чиглэлээр дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх асуудлаар дүгнэлт гаргах Орон тооны бус зөвлөлийг байгуулан ажиллаж байна. Одоо бид хөрөнгө оруулагч та бүгд рүү  чиглэсэн сурталчилгааг маш сайн хийх хэрэгтэй гэдгийг ойлгож байна. Тиймээс мэдээлэл зүйн дэд бүтцийг сайжруулах, хөрөнгө оруулагчидтайгаа харилцан мэдээлэл солилцох арга хэлбэрээ нэмэгдүүлэх талаар нэлээд зүйл хийхээр төлөвлөж байна

Хоёрдугаарт: Өнгөрсөн онд нийслэлийн Засаг даргын дэргэд Хөрөнгө оруулалтыг дэмжих зөвлөл байгуулагдсан. Энэ зөвлөл хөрөнгө оруулагчдын өмнө ямар хүндрэл бэрхшээлүүд байна, түүнийг яаж шийдвэрлэх вэ, хөрөнгө оруулалтыг хэрхэн дэмжиж өргөтгөх вэ зэрэг асуудлаар сар бүр хуралдаж шийдвэр гаргаж ирсэн. Энэ зөвлөлийн үйл ажиллагааг цаашид эрчимжүүлнэ.

Гуравдугаарт: Хотын хөрөнгө оруулалтын чухал нөхцөлийн нэг нь газар. Тиймээс иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн хугацааг сунгаж 15 жил болгосон нийслэлийн Засаг даргын  шийдвэр гарч,хөрөнгө оруулагчдад өмнөхөөс илүү таатай боломж бүрдүүлнэ гэж тооцож байна.

Хот газраа ашиглахгүй байгаа буюу хууль зөрчиж авсан газруудыг буцаан авч Газрын сан байгуулна. Нээлттэй дуудлага худалдаагаар газраа хөрөнгө оруулагч нарт худалдана. Дэд бүтэцтэй төвийн газар илүү үнэтэй байх болно. Бид газраараа мөнгө босгож, хотынхоо дэд бүтцийг сайжруулдаг тогтолцоог энэ онд бий болгоно.

Дөрөвдүгээрт: Орон сууцжуулах, агаарын бохирдлыг бууруулах “Бодлогын хувьсгал” өрнүүлье. Үүний тулд бүгдээрээ орчноо өөрчилье. Бага орлоготой иргэдэд зориулсан орон сууц барья. Бас зах зээлийн эрэлт нийлүүлэлтэд нийцсэн орон сууц барья. Шинэ сонголтыг иргэд, залуусын өмнө нээж өгье. Нөөц бололцоо, боломжоо ашиглаад, хуримтлал бий болгох зорилготой ийм бодлогыг бид дэвшүүлж байна. Та бүхэн санал бодлоо нэмэрлээрэй.

Тавдугаарт: Хотын өмнөх удирдлагын үед концессийн гэрээгээр зураг төсөв боловсруулах, барих-шилжүүлэх хэлбэрийн олон ажил хийсэн. Гэхдээ тэдгээр нь хотод зайлшгүй шаардлагатай байсан уу, төсөв хөрөнгө нь хэр үндэслэлтэй байсан бэ гэвэл эргэлзээтэй зүйл олон бий. Би өмнөх үеэ муулах дургүй. Бурууг бусад руу түлхэхийг тэвчдэггүй. Гэхдээ бодит үнэн энэ. Нөгөө талаар тэдний хийсэн ажил, үлдээсэн өв бидэнд хамаагүй гэж үзээгүй. Бид 2017  онд ашиглалтад хүлээн авсан концессын ажлын төлбөрийг төлсөн. Энэ онд ч төлнө. Хотын дарга хэн байх нь, хэний үед юу хийсэн байх нь хамаагүй, хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ ХОТ бүрэн биелүүлэх үүрэгтэй. Бид үүргээ биелүүлсэн, цаашид ч биелүүлэх хариуцлагаа үүрч ажиллах болно.

Зургадугаарт: Хотын худалдааны танхимтай хамтарч бизнесийг хөнгөвчлөх, хотын арбитрыг дэмжих, хотын хөгжлийг түргэтгэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр идэвхтэй  ажиллах ёстой гэж бодож байгаа.

Долдугаарт: Худалдан авах ажиллагааг цаасгүй зохион байгуулна. Өөрөөр хэлбэр тендерийн урилга  байршуулахаас эхлээд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах хүртэл бүх үйл явц цахим хэлбэрээр явагдана. Хэнд ч эргэлзээ үлдэх ёсгүй. Ил тод, нээлттэй байдал манай ажлын үндсэн зарчим байх болно.

Худалдан авах ажиллагааг мэргэжлийн байгууллагаас гадна холбогдох газар, дүүргийн Засаг дарга нар зохион байгуулж явуулна. Зураг төсөв боловсруулах, батлуулах, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг III сард багтаан явуулж, IV сарын 01 гэхэд барилга угсралтын ажлыг эхлүүлэх арга хэмжээ авна.

Улс орны, түүний дотор нийслэл хотын эдийн засаг, төсөв санхүүг хямралаас гаргахад том төслүүдээ эхлүүлж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын үр өгөөжийг дээшлүүлэх нь мэдээж чухал. Гэхдээ хамгийн чухал нь монголчууд бид өөрсдөө бүтээгч, үйлдвэрлэгч байх ёстой.

Ийм учраас бид 2018 оныг “ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙГООР АМЬДРАХ ОРЧНОО САЙЖРУУЛАХ ЖИЛ” болгож байгаа. Амьдрах орчноо сайжруулахыг, аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдрахыг хүн бүхэн хүсдэг. Тэр хүслийг нэгдмэл зорилго чиглэл, зохион байгуулалтаар дэмжиж, хөрөнгө оруулалтаар тэтгэж ажиллах нь төр, засгийн бидний үүрэг. Төрийн бодлогоор хийж хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажлыг дагалдан үүсдэг бизнесийн боломж бололцоо бүхнийг хөрөнгө оруулагчдадаа нээж өгье. Хамтын ажиллагаандаа хариуцлага, чанарыг эрхэмлэж, хүлээсэн үүрэгтээ эзэн нь байх шударга зарчмыг мөрдөж ажиллая. Иргэдийн оролцоо бүрэн хангагдсан газарт хөндлөнгийн хяналтын эрүүл саруул орчин бүрддэг. Тийм жишиг Улаанбаатарт тогтох ёстой. Ийм эрүүл хандлага зөв хэвшвэл та бид улсын нийслэлээ бусдын жишигт хүргэх зорилтоо хангаж чадна. Иргэнийхээ, бизнес эрхлэгчдийнхээ, хөрөнгө оруулагчдынхаа оролцоог хамгийн сайн хангаж чадвал хамгийн сайн үр дүн гарах болно гэдэгт миний хувьд эргэлзэхгүй байна.

Тиймээс бид та бүхний оролцоог хүсэж байна.

Иргэн бүхэн нь гар бие, сэтгэл итгэлээрээ оролцож хөгжүүлсэн, шинэ Улаанбаатарыг хамтдаа бүтээцгээе.

Монгол Улсын гал голомтыг хөгжил дэвшлийн мөнхийн галаар тэтгэх эрхэм хийгээд хүндэтгэлтэй үйл хэргийн төлөө хамтдаа зүтгэцгээе.

Та бүхэндээ сайн сайхныг ерөөе.

Анхаарлаа хандуулсанд баярлалаа

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (103.212.116.128)
    Дахиад гэрэлт гудамж, эсвэл ногоон модны гэрэл хэрэггүй шүү. Т
    2018 оны 01 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.179.2.147)
    zaluusaa tuslaarai. wkmoney.club6568654447785 linkeer orood unegui burtguuleed tus bolooch. 150 dollar cash hiih gesen hedhen hun dutchaad boldoggui. ug ni ajilgui orlogogui nad metiin hund cash hiigeed avchuul heregtei site bna shuu. tanii unet tsagnaas 2 minut l zartsuulagdana
    2018 оны 01 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
    4 цаг 41 мин
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
    4 цаг 47 мин
  • Э.Цэндбаатар WBA холбооны Хойд Америкийн 2x аварга боллоо
    5 цаг 5 мин
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
    6 цаг 8 мин
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
    6 цаг 27 мин
  • Монгол наадмын тэнгэрт “шинэ салхи” сэвэлзэв
    7 цаг 2 мин
  • Бороо орж байгаа үед нөөлөг салхинаас болгоомжлохыг зөвлөв
    7 цаг 12 мин
  • Тэмээтэй хөшөөний уулзварыг хааж шинэчилнэ
    7 цаг 19 мин
  • Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан, оройдоо дуу цахилгаантай аадар бороо орно
    7 цаг 24 мин
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
    19 цаг 59 мин
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
    20 цаг 0 мин
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
    20 цаг 11 мин
  • Б.Пүрэвсайхан: Сайхан зүтгэж л байна, болох байгаа
    22 цаг 53 мин
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
    23 цаг 26 мин
  • Танилц: “Улсын харцага” цолны болзол хангасан бөхчүүд
    Өчигдөр 17 цаг 55 мин
  • Танилц: “Улсын начин” цолны болзол хангасан бөхчүүд
    Өчигдөр 16 цаг 31 мин
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
    Өчигдөр 12 цаг 39 мин
  • Яруу найрагчдын НААДАМ гоёсон шүлгүүд
    Өчигдөр 12 цаг 16 мин
  • Энэ жилийн наадамд гурав давсан АЙМГИЙН цолтонгууд
    Өчигдөр 12 цаг 02 мин
  • Наадам: Манлай уяач, УИХ-ын гишүүн З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
    Өчигдөр 11 цаг 51 мин
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • "Бүх цэргийн наадам"-аар шөвгөрсөн найман бөхийн допингийн хариу иржээ
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • Улсын цолонд ойрхон бөх #9: Аймгийн хурц арслан М.Еркебулан
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
  • Наадам айсуй: Төрийн наадамд ганц ч сум алдалгүй 40 онон түрүүлсэн Хөдөлмөрийн баатар, Дархан мэргэн Ш.Даваахүү
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Монголчууд донтох хандлага хамгийн бага таван үндэстний нэгээр тодров
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Наадам айсуй: Төрийн наадамд ганц ч сум алдалгүй 40 онон түрүүлсэн Хөдөлмөрийн баатар, Дархан мэргэн Ш.Даваахүү
  • Боломжгүй мэт гайхамшигтай спортын 4 таамаг 
  • Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК