МҮЭ-ийн холбоо Засгийн газарт удаа дараа шаардлага тавьж, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороог хуралдуулах зэргээр шат дараатай арга хэмжээ авсан. Үүний үр дүнд Засгийн газар ОУВС -тай хэлэлцээрт орж тэтгэврийн нас, хувь хүний орлогын албан татварыг нэмэх шийдвэрээ цуцалж энэ лхагва гаригт УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлж эцэслэн шийдвэрлүүлэхээр боллоо. Нэгдүгээр сард цалингаасаа төлсөн ХХОАТ-ыг буцаан олгохоор болсон байна. Түүнчлэн 2018 онд цалинг үe шаттайгаар нэмэгдүүлэхээр ОУВС-тай тохиролцож чадлаа. Ийнхүү МҮЭ-ийн холбооны эхлүүлсэн тэмцэл, хэлэлцээр бодит үр дүн авчирлаа.
Хэдхэн хоногийн өмнө МҮЭ-ийн холбооны шатахууны зохиомол хомсдол, үнийн өсөлтийг эсэргүүцсэн тэмцэл үр дүнд хүрч зарим төрлийн шатахууны онцгой албан татварыг тэглэж, үнэ нэмэгдэхгүй байх боломж бүрдсэн билээ. МҮЭ-ийн холбоо цалинг нэмэгдүүлэх чиглэлээр удахгүй нэмэлт хэлэлцээрт орохоор төлөвлөж байна.