Техник технологийн шинэчлэлийн хурдыг гүйцэхэд бэрх болжээ. Саяхан л "Galaxy S8" утас худалдаанд гарч шинэчлэл, олон давуу талаа сурталчилж байлаа. Тэгвэл тун удахгүй дараагийн загвар гарахаар болсон байна.
Солонгосын Самсунг корпорацийн шинээр гаргах гэж байгаа Samsung Galaxy гар утас нь өмнөх "Galaxy S8"-аасаа арай илүү үнэтэй гарна гэж солонгосын сэтгүүлчид бичсэн нь сошиал ертөнцөөр түгж эхлэв. Бичсэнээс харвал энэ шинэ утас 900 орчим мянган ам.долларын үнэтэй гарах аж. Samsung "Galaxy S9" утасны албан ёсны танилцуулга хоёрдугаар сарын 25-нд болж, олон нийтэд танилцуулагдахаар болсон гэнэ.
Цахим ертөнцөд байгаа мэдээллээс үзвэл Samsung "Galaxy S9" гар утас 5,8 дюймын дэлгэцтэй, 64 Гб-ын санах ойтой юм байна. Зузаан нь 3,5 мм. Дөрөв дэх үеийн хурдан цэнэглэгддэг 3200 мАч у S9 и 3600 мАч у S9 Plus батерей суурилуулжээ. Үүнээс гадна хурууны хээ, царайгаар таних сканертай аж.
Албан ёсны танилцуулга цацагдах үед бүх төрлийн давуу тал, хэрхэн ухаалагжсаныг мэдэх боломж бүрдэх нь.
Сэтгэгдэл (6)