Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдэд мэдээлэл хийж, НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр болсон тухай өчигдөр /2018.01.31/ мэдэгдсэн билээ.
Тэгвэл өчигдрөөс /2018.01.31/ эхлээд НӨАТ-ын буцаан олголт иргэдийн дансанд орж эхлээд байгаа. Тухайлбал, “Голомт”, ХХБ зэрэг банкуудын хэрэглэгчдийн дансанд буцаан олголт эхнээсээ ороод байгаа бол ХААН банкны хэрэглэгчдийн дансанд буцаан олголт нь хараахан орж эхлээгүй хянагдаж байна гэсэн мэдээлэл гарч байгаа юм.
Тодруулбал, Нэмэгдсэн өртгийн албан татварын 20.0 хүртэл хувийн буцаан олголтыг урамшуулал хэлбэрээр 2016 онд 497’465 татвар төлөгч иргэнд 35.1 тэрбум төгрөгийг буцааж олгосон байна. Харин 2017 онд 654’168 татвар төлөгч иргэнд 78.1 тэрбум төгрөгийн албан татварыг 2017 оны нэгдүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн буцаан олгож эхлээд байна.
Сэтгэгдэл (1)