Өнөөдөр болох үйл явдлууд:
09:00 цагаас Хил хамгаалах ерөнхий газрын спорт зааланд Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагуудын бүтээгдэхүүн үзэсгэлэн, худалдаа, нээлттэй арга хэмжээ болно.
09:30 цагаас Үндсэн хуулийн цэц хуралдаж Дээд шүүхийн хүсэлтийн дагуу үүссэн марганыг хянан хэлэлцэнэ.
10:00 цагаас “Дэлхийн ус намгархаг газрын өдөр “-ийг “Ус намгархаг газраас хотын тогтвортой хөгжил” уриан дор дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан Байгаль орчин аялал жуулчлалын яам, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвөөс "Хот суурин газрын ус намгархаг газрыг хөгжүүлэх нь” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулна.
10:00 цагаас ЦССҮТ-ийн төв байранд “Сэтгэлийн мянган үйлс” Төрийн бус байгууллага, Үндэсний статистикийн хороо, Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран “Сар бүрийн 3-нд Цусаа бэлэглэх уламжлалт өдрийн” хүрээнд “Сэтгэлийн 1000 донор-3” аянг нээнэ.
11:00 цагаас БНКазУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд К.Кобландин мэдээлэл хийнэ.
11:30 цагаас Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ойг тохиолдуулан Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ эхэлнэ.