Хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагаа түр завсарлаж, намрын ээлжит чуулгандаа цэг тавих цаг ойртжээ. Монгол түмний хаврын баяр буюу Цагаан сарын өмнөхөн чуулганы хаалгаа түгжиж, түшээд шинэлгээндээ мордох нь. Тиймээс үлдсэн хэдхэн өдөрт амжуулан хүлээгдэж байгаа хуулийн төслүүдээ батлах шаардлагатай тулж байна. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж энэ сарын 9-нд төрийн дууллаа эгшиглүүлэн чуулганаа өндөрлүүлэхээр шийдэж. Өөрөөр хэлбэл, хэлэлцэх асуудлуудаа үүнээс өмнө амжуулж, машиндах хэрэгтэй болж байгаа гэсэн үг.
Энэ удаагийн чуулганаар батлахаар нийт 16 томоохон хуулийн төсөл, бусад гээд 17 асуудал жагсаасан байдаг. Тэгвэл энэ бүхнээ хийж хэрэгжүүлж чадсан уу, нэмэлтээр хичнээн асуудал шийдэв гэдгээ тайлагнах биз ээ.