Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын санхүүжилт, гүйцэтгэгч, хяналтын явцын тухай тодорхой, ойлгомжтой мэдээллээр иргэд олон нийт, шийдвэр гаргах түвшний удирдлагыг тухай бүр хангах зорилго бүхий оpen.ulaanbaatar.mn систем ашиглалтад орлоо.
Уг систем нь нийслэлийн орон зайн дундын мэдээллийн сантай холбогдож байгаагаараа давуу талтай юм.
Өнгөрсөн баасан гаригт нийслэлийн Мэдээллийн технологийн газраас НЗДТГ, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газартай хамтран нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Мэдээллийн технологи, хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөр хариуцсан 40 гаруй албан хаагчдад тус системийн талаарх сургалт зохион байгуулсан байна.