Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хотын удирдлагууд Байшин үйлдвэрлэх комбинатын үйл ажиллагаатай танилцав

2018-2-05
0
ЖИРГЭХ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдоор ахлуулсан хотын удирдлагын баг өнгөрсөн бямба гариг буюу амралтын өдрөөр “Эрэл” ХХК-ийн “Байшин үйлдвэрлэх комбинат”-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

Улаанбаатар хотыг барилгажуулах ерөнхий төлөвлөгөөний дагуу анх 1963 онд тус комбинат байгуулагдаж байжээ. Нийслэлийн барилга байгууламжийн 80 хувийг бүтээн байгуулсан түүхтэй энэхүү комбинатыг 1994 онд “Эрэл” ХХК дуудлага худалдаагаар авч байсан аж. Эрэл ХХК нь ХБНГУ-ын хамгийн сүүлийн үеийн шинэ технологиор шинэчлэн өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулсан байна.

“Бид ОХУ-ын технологийг өөрчлөөд ХБНГУ-ын дэлхийн стандартад нийцсэн шинэ технологиор үйлдвэрээ иж бүрэн шинэчилж, дуусаад, ашиглалтад оруулаад байна. Үйлдвэр дотроо таван шугамтай I шугаман дээр дотор хана, баганан хана, шатаа үйлдвэрлэнэ. Хоногтоо 150 ширхэг дотор хана үйлдвэрлэх хүчин чадалтай. II шугаман дээр барилгын бүх хийц, эдлэлийн арматурыг үйлдвэрлэнэ. Зургийг нь автоматаар уншаад, хэвлэдэг. III, IV шугам дээр эрчим хүчний хэмнэлт бүхий дулаалгатай гадна ханаа үйлдвэрлэж байна. Харин V шугаман дээр 120 метрийн урттай хучилтын хавтанг үйлвэрлээд, хүссэн хэмжээгээрээ хөрөөдөөд явдаг. Бидний бүтээгдэхүүний гол түүхий эд бол уулын дайрга, элс. Манай агуулах 160 метрийн урттай, 5 метрийн гүн. Нэг удаа дүүргэхэд үйлдвэрийг гурван сарын турш 24 цагаар тасралтгүй хангах боломжтой. Үйлдвэрийн техник, технологи нь дэлхийд хамгийн сүүлийн үеийнх. Бүтээгдэхүүн нь газар хөдлөлтөд хамгийн тэсвэртэй. Мөн барилга, байгууламжийг барихад маш хурдан, бага хугацаа зарцуулна. 100 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийг 14 хоногт барих боломжтой” хэмээн комбинатын үйл ажиллагаа, шинэ техник, тоног төхөөрөмжийн талаар Эрэл ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбат хотын удирдлагын багийнханд танилцууллаа.

Тус комбинатын үйлдвэрлэсэн төмөр бетон хийц, эдлэл нь байгаль орчинд хоргүй материалтай, гал болон газар хөдлөлтөд тэсвэртэй, эрчим хүчний хэмнэлттэй, өндөр даацтай, гөлгөр гадаргуу бүхий будаж болдог хана, тааз, барилгын фасадыг ханын хавтантай нь хамт үйлдвэрлэдгээрээ давуу талтай аж. Эдгээр барилгын хийц, эдлэлийг ашигласнаар барилга барих хугацааг жилээр бус сараар, өдрөөр хэмжих боломж бүрдэж байгаа юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг шийдэх хамгийн зөв шийдэл бол иргэдийг орон сууцжуулах, хийн хэрэглээг нэвтрүүлэх. Энэ шийдлийн гол нь иргэдийн орлогод нийцсэн хурдан хугацаанд барьдаг, хямд өртөгтэй орон сууцны хангамжийг сайжруулах. Үүнийг шийдэхийн төлөө хувийн хэвшлийнхэн зоригтой хөдөлж, байшин үйлдвэрлэх комбинатыг шинэчлэн ашиглалтад оруулсан байна. Үүнийг хот дэмжин ажиллана. Үйлдвэрийн онцлог нь ямар ч хэмжээтэй байшинг жилийн дөрвөн улиралд барих бололцоотой. Эрэл компанийнхан орон сууцныхаа нэг м.кв-ийг 1.2 саяас доош байлгана гэж амалж байна. Өнөөдрийн нөхцөлд энэ бол боломжийн үнэ. Компанийн зүгээс нэгдүгээрт ипотекийн зээлийг Засгийн газрын хэмжээнд ярилцаж өгөхийг хүсч байна. Хоёрдугаарт газрын асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсч байна. Барилгын компаниуд газар чөлөөлөлтөд барилга барихаасаа илүү зардал гаргадаг. Газрыг чөлөөтэй шийдэж өгвөл 500-1000 айлын орон сууцыг цогцолбор, хотхон хэлбэрээр бариад өгье гэж байна. Түүнчлэн дэд бүтцийн асуудлыг улсын төсвөөс шийдэж өгөхийг хүслээ. Энэ бүхнийг шийдэж чадвал үлгэр жишээ болохуйц хороолол босгож чадна” хэмээлээ.

Комбинатын үйл ажиллагаатай танилцсаны дараа нийслэлийн дагуул, хаяа хот, тосгоныг хөгжүүлэх, гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцны бодлого, нийгмийн салбарын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхэд хамтран ажиллах зорилгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Эрэл ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Эрдэнэбат нар санамж бичиг байгуулав.

Барилгын салбарт дэлхийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд техник, технологийг нэвтрүүлснээр Монголд үйл ажиллагаа явуулж буй барилга угсралтын тусгай зөвшөөрөлтэй 4189 компанийн 100 мянга гаруй ажилчид жилийн дөрвөн улирлын турш байнгын ажлын байртай байх боломжтой болох юм.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • А.Аагий (103.9.90.98)
    Маш том бүтээн байгуулалт болжээ. Эрэл ХХК-д газрыг нь яаралтай шийдэж өгч орон сууцны том хороолол бариулах хэрэгтэй. Утааг бууруулах хамгийн зөв арга бол энэ. Өөр юу ч яриад хэрэггүй. Намын хамааралгүйгээр шийдээсэй. Энэ бол Монголын л асуудал.
    2018 оны 02 сарын 06 | Хариулах
  • ЛхагвасЮрэн (202.9.41.225)
    Нэг барилгынхаа дээврийг нарны хавтангаар бЮрхэж цахилгааны асуудлыг локальный байдлаар шийдэх боломжийг судлахыг хЮсч баяр хЮргэе.
    2018 оны 02 сарын 05 | Хариулах
  • ЛхагвасЮрэн (202.9.41.225)
    Нэг барилгынхаа дээврийг нарны хавтангаар бЮрхэж цахилгааны асуудлыг локальный байдлаар шийдэх боломжийг судлахыг хЮсч баяр хЮргэе.
    2018 оны 02 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    Уржигдар 15 цаг 05 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    Уржигдар 14 цаг 57 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Уржигдар 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Уржигдар 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Уржигдар 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    2026-05-15
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    2026-05-15
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    2026-05-15
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    2026-05-15
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    2026-05-15
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    2026-05-15
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    2026-05-15
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    2026-05-15
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    2026-05-15
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    2026-05-15
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    2026-05-15
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    2026-05-15
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    2026-05-15
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    2026-05-15
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    2026-05-15
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК