зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ард түмний өрийг тэглэх тал дээр анхаарч, санаачилгатай ажиллана

2018-2-05
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дундговь аймгийн иргэдтэй уулзлаа. Төрийн тэргүүнийг аймгийн удирдлагууд угтаж, аймаг орон нутгийнхаа нийгэм, эдийн засгийн байдлыг танилцуулан, орон нутгийн хөгжлийн асуудлаар дэлгэрэнгүй ярилцсан юм. Энэ нутаг нь дуу хуур, гүүний айраг, хонины махны амт, чанараараа улсдаа тэргүүлдэг ч аймгуудын өрсөлдөх чадварын индекс, тэр дундаа эдийн засгийн чадамж, бизнесийн орчин, хөдөлмөрийн зах зээлийн бүтээмж зэрэг үзүүлэлтүүдээрээ бусад аймгуудаас сүүлд орсон байна. Мөн Дундговь аймгийн зарим сумдад шүлхий өвчин гарсан учраас амт чанартай гэдэг махны борлуулалт нь ойрын ирээдүйд буурч, малчдын орлого буурах эсэхэд малчин өрхүүд нь санаа зовж эхэлжээ.

Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрт Төрийн тэргүүнийг иргэдтэй уулзах үеэр ч эдгээр асуудлыг иргэд олноор ярьж, Дундговь аймгийн цаашдын хөгжилд бусад аймгаас илүүтэй анхаарах ёстой гэж хэлж байлаа. Тухайлбал, Дундговь аймгийн иргэн Гантулга “Манай аймгийн өнөөгийн нөхцөл байдал хүнд байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч аймгийн цаашдын хөгжилд онцгойлон анхаарах хэрэгтэй байх. Аймаг энэ чигээрээ байвал татан буугдаж магадгүй. Сүүлийн жилүүдэд гарч байгаа хөгжлийн бүх үзүүлэлт нь сөрөг, муу гарч байна. Бүтээн байгуулалт, урт хугацааны хөтөлбөрт хамрагдахгүй байна. Ялангуяа, УИХ-ын сонгуулиас хойш бүрэн эрхийнх нь хугацааны тал нь өнгөрчихөөд байхад аймагт ч нэг ч барилга, байшингийн суурь тавигдсангүй. Хоёрдугаарт, “Эрдэнэт” үйлдвэрийн асуудал сүүлийн үед яригдах боллоо. Нэг хүн барьцаанд тавьж зээл аваад, түүнд нь Засгийн газар батлан даалт гаргачихсан. Эдгээр ээдрээтэй асуудлуудыг шалгаж, хариуцлага тооцохгүй бол Монгол Улс хөгжинө гэж би итгэж, найдахгүй байна. Тиймээс шударга, төрийн тогтолцоог сайжруулах тал дээр та анхаарч өгнө үү” гэлээ.

Мөн Дундговь аймгийн иргэн Галбадрах “Би улсад 40 гаруй жил ажиллаж байна. Зах зээлд ороод 30-аад жил болж байна. Энэ хугацаанд эрх баригчдад хулхидуулж, итгэл алдарч байна. Залууст ажил олдохгүй, хөгшид нь тэтгэвэрт гарахгүй байх юм. Жирийн ард иргэдийн хүүхдүүдэд ажил олдохгүй байна. Бензин, тосны үнийг нэмлээ, болилоо л гээд байсан эцэстээ бага зэрэг нэмэгдсэн шүү. Та авлигатай тэмцэх, 60 тэрбумын асуудлыг ярьж байсан. Үүнийг ард түмэн хүлээсээр байгаа шүү. Одоо улс эх орноо хөгжүүлье, үйлдвэр баръя гэж байгааг тань дэмжиж байгаа. Үүнээс гадна хуулиа хэрэгжүүлэх, шударга ёс л үгүйлэгдэж байна” гэв.

Дундговь аймгийн иргэн Дэлгэрсуурь “Би нэг их нарийн, сайн ярьж чаддаггүй. Гэхдээ төрийн бодлого буруу явж байна гэж хувь хүний дүгнэлтийг хэлмээр байна. УИХ-ын чуулганыг зурагтаар харж байхад 76 гишүүн харагдахгүй байна. 30-аад хүн байдаг юм уу даа. Хажуу ойрынхоо саналыг дараад байх юм. Энэ нэг их зөв, сайхан зүйл биш байх шүү. УИХ, Засгийн газар чинь ард түмнийх биш намынх л болоод байх шиг санагдах юм. Ард түмэн гэдэг бол бүгдээрээ шахуу өртэй болчихлоо. Энэ өрнөөс гарна ч гэж байхгүй, улам л нэмэгдээд байна. Бидний амьдрал хүндэрсээр эмийн, талхны мөнгөө дийлэхгүй болж байна шүү. Энэ асуудалд анхаарал хандуулмаар байна” гэлээ.

Сайнцагаан сумын 2-р багийн малчин Буянтогтох өвөлжилт, шүлхий өвчний асуудлаар “Зарим сумдад өвчин гарч, шатахуун, тосоо их л холоос авах шаардлагатай болж байна. Бага малтайгаа зууралдаж байтал бодоо алдчихсан малчид манай аймагт олон бий. Говь руу уруудсан мал хээл хаяж, өвс тэжээлгүй байгаа. Бүх малчин зээлтэй, мал нь банкны барьцаанд байдаг. Хавар болохоор нэлээд хүндрэх шинжтэй, яахаа мэдэхгүй болох байх гэж санаа зовж байна” гэсэн юм.

Дундговь аймгийн иргэн “Дундговь аймаг мал, малчин хоёрынхоо хүчинд л идэх хоол, өмсөх хувцастай яваа. Тэд байхгүй бол төрийн захиргаа, үйлчилгээ хумигдаж, аж ахуйн нэгжүүд цөөрнө. Нүүдлийн мал, аж ахуй манай аймгийн эдийн засгийн гол тулгаар байдаг. Гэтэл мал, малчин руу чиглэсэн бодлого алга. Дундговь аймаг халуун зунаар цэцэг өвчиндөө баригдсан. Одоо шүлхий өвчиндөө баригдаад долоон сум шүлхийтэй байна. Гэвч, вакцин алга байна шүү. Мөн хөл хорионоос болж шатахууны нийлүүлэлт зогссон нь малчдын амьдралд шууд нөлөөлж байна. Манай аймгийн мах амт, чанараараа бренд болж, малын ууц Улаанбаатарт маш өргөн хүрээнд, үнэтэй зарагддаг байсан. Гэтэл өвчин гарчихлаа. Малын мах, түүхий эдийн бүтээгдэхүүний борлуулалт буурна. Энэ асуудалд Ерөнхийлөгч анхаарлаа хандуулж, өгөөч гэж хүсмээр байна” гэв.

Харин Эрдэнэдалай сумын малын их эмч Дашбалдан “Бид мал, амьтнаа социалист нийгмийн үед 25 саяд хүргэх гээд чадаагүй. Одоо 70 сая дөхөж, бэлчээрийн даац алдагдаж байна. Малын хөлийн татвар авдаг байсан тогтолцоог эргээд сэргээх хэрэгтэй гэж харж байгаа. Тэгэхгүй бол малын чанар муудаж байна. Малын ноос, түүхий эдийн урамшууллыг ч гэсэн эргэж харахгүй бол үндэсний үйлдвэрт тушаах ноос ноолуурыг чинь Хятадууд аваад байна. Энэ тал дээр анхаарах хэрэгтэй. Иргэн хүнийхээ хувьд Монгол Улс өрөнд ороогүй, эрх барьж байгаа хүмүүсийн ханаж чаддаггүй шуналаас л болж байгаа гэж бодож байна. Тиймээс Ерөнхийлөгч 60 тэрбумын асуудлыг шийдэж, оффшор дансанд байгаа мөнгийг оруулж ирэх хэрэгтэй” гэв.

Сайнцагаан сумын 7-р багийн иргэн Батбилэг “Монгол Улсад хариуцлага гэж зүйл байхгүй боллоо шүү. УИХ-ын индэр дээр Ерөнхий сайд нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байсан хүнтэйгээ маргалдаж, нэгнээ “хулгайч” гэж дуудаж байна. Бүр “намын хөрөнгийг идсэн, нүүрсний хулгайч” гэж хоорондоо баримттай хэрэлдэж байна. Монголын ард түмэн бүгдээрээ сонсоод сууж байгаа шүү дээ. Гэтэл ямар ч хариуцлага алга. Мөн сая Чингис бондын 500 сая ам.долларыг төлөх гэж гаднаас 800 сая ам.доллар босгосон. Үлдсэн 300 сая ам.доллар нь хаана байгаа вэ, тэр мөнгөөр юу хийж байгаа юм бэ гэдэгт хяналт тавимаар байна” гэлээ. Харин нутгийн залуусын төлөөлөл Буянжаргал “Монгол залуу хүний үнэ цэнэ алга. Жилд 30 мянга орчим залуу гадаад руу явж байна. Монголд нь үлдээх хэрэгтэй байна. Хоёрдугаарт, оюутны үнэ цэнэ гэж байхгүй. Гуравдугаарт, монгол хүний үнэ цэнэ алга. Энэ гурван үнэ цэнийг дээшлүүлж өгөөч” гэж Монгол Улсын Ерөнхийлөгчид хэлэв.

Харин уулзалтын төгсгөлд Төрийн тэргүүн “Ард иргэдийн хэлэх гэж хүсдэг, хаа хаанаа яригддаг асуудлууд Дундговь аймагт ч гэсэн яригдаж байна. Бид та бүхний дуу хоолойг УИХ, Засгийн газарт хүргэнэ. Та бүхэн өр зээл дарах асуудлыг сонирхож байна. Сонгуулийн үеэр АН хэрвээ намайг сонгогдох юм бол ард түмний өрийг тэглэх тал дээр анхаарч, санаачилгатай ажиллаарай гэдэг үүрэг өгсөн. Энэ үүргийг би мартаагүй, биелүүлнэ. Миний тооцоолж байснаар оффшор бүст байгаа хөрөнгийг АТГ, прокурортой хамтраад оруулж ирэх, хоёрдугаарт, өдөр, шөнөгүй урд хөрш рүү байгалийн баялгаа гаргаж байгаа ч мөнгө нь орж ирэхгүй байгаад анхаарч, орлого нэмэгдүүлэх, гуравдугаарт, газрын доорх баялаг ард түмнийх. Энэ баялгийг Үндсэн хуульд заасны дагуу иргэддээ хуваарилаад ирэх юм бол иргэд өр, зээлээсээ гарах бүрэн боломжтой. Энэ талын хуулийн төслийг өргөн барихаар АН-ын УИХ-ын гишүүд ажиллаж байгаа. Удахгүй УИХ-д өргөн барина.

Дөрөв, дөрвөн жилээр УИХ, Засгийн газраар тоглоод байх юм бол Монгол Улс хөгжихгүй. Сүүлийн 20-аад жил толгойгоороо хөл хийж, хөлөөрөө толгой хийж явсаар хамгийн баян улс мөртлөө, хамгийн ядуу иргэдтэй боллоо. Намчирхалаа зогсоож, бизнесийн том бодлого төлөвлөж, хэрэгжүүлэх хэрэгтэй” гэв. Төрийн тэргүүн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас иргэдээс ирүүлсэн санал, хүсэлт, өргөдөл, гомдол зэргийг нэг бүрчлэн судлан үзэж, дүн шинжилгээ хийх Ажлын хэсэг байгуулж, холбогдох асуудлуудыг шийдвэрлүүлэхээр төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлэн, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын цаашдын бодлого, үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг иргэдэд хэлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (15)

  • Зочин (183.177.109.38)
    ТЭГЛЭЖ ЧАДВАЛ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛТАЙ БОЛЬЁО, ҮГҮЙ БОЛ ДАХИЖ ЕРӨНХИЙЛӨГЧ ГЭЖ ОРОН ТОО БҮТЭЦТЭЙ БАЙЖ МӨНГӨ ҮРЭХЭЭ БОЛЬЁО.. ТОДОРХОЙ ОЙЛГОМЖТОЙ, ТЭГЛЭЖ БАЙНА ГЭЭД ДАВХАР ӨРӨНД УНАГАВ, ХУУРАВАААААААААААААААААААА
    2018 оны 02 сарын 06 | Хариулах
  • Hudal yarij hurahaa tur ch bolov hoish tavina uu!!! (124.126.2.247)
    Sanaachilgatai ajillana gej amalsan amlaltaasaa hol hondii yum yarihgui shuu nohor mini. Hiij chaval chadsanaa haruul, chadahgui bol chadsangui ee geed tsever uneg l ard irgeddee hel!!! Bulzaarch hen negent tohoh gej eldevleh hereggui. Er bol mongoliin ard tumen busarmag uildlee yaj dardagiig duulaad baigaa daa. Toriin terguunii suudlaas hudlaa yarij bolohgui shuu

  • Ulsiin hiirheleer udirddagui yum gesen shuu!!! (124.126.2.247)
    Ooroo amalchihaad hariutslagiig ni hed tohoh geed tenegteed baigaa maanag ve! Bolidoo!!! busdaas bolohoor hiij heregjuuleh zavdal ogohgui amlaltiig ni neheed eldev muu ugeer baalaad baidag . Yag ta nar shig amlaltiig tani neheh bolno oo. Bas barimt notolgootoi asuudliig irgeddee yarij baihiig sanuulj baina.

  • Choniin amand mah zuuhtei adil (124.126.2.247)
    Ee ard tumen mini dee. Ene nohor chi yariad baigaa shigee tsever ariun yavdaltai,shudraga hun mon biluu dee!? Hamgiin hudalch uvaigui biznesiig olood irgevel terguuldeggui yum aa gehed baaraagui airgiin tavd oroh sain er ee. Iim hund itgeegene gedeg bol choniin tolgoid mah uyaad avuulsantai adil sh dee. Hoorhii mini ene nohor biznesiin oir zuuriin har bor hulihi arga heregleed ard tumnee 4 jil argalaad bolgochih yum bodood baih shig.Ulsiin udirdahad ene nohoriin bodson arga jijigdenee jijigdene.Uuniig ard iged mini, yalanguya zaluus mini sain oilgoh hereg baina.Ene udaad hoorhii gene huuhduud niigmiin ereen baraa eldev asuudliin naad tsaadah ur dung yalgaj hor urshgiig medehgui zaluus l ih huurtsan daa. Dahij l iim zuild bitgii huurtai gej zaluustaa zahih baina.

  • зочин (202.179.31.45)
    Хэзээ ч бүтэхгүй биелэхгүй зүйл амалчихаад одоо түүнийгээ УИХ,ЗГ руу түлхэж байдаг.Увайгүй л үйлдэл гаргаж байна даа?Ёстой нөгөө би үхэхээр чи үх гэсэнтэй адил юм болж байна шүү?
    2018 оны 02 сарын 06 | Хариулах
  • зочин (202.179.31.45)
    Сонгууль болохоор л юу ч хамаагүй амлаж байдгийн нэг тод баримт шүү?Банкны зээлийг төр хариуцаж барагдуулж байдаг тийм юм ч арай байхгүй байлгүй дээ?Хэдий Монгол орон баялагтай ч байж боломгүй зүйл амалчихаад түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд УИХ,ЗГ-ыг шахаж ажиллана гэж байдаг нь зохисгүй дээ?Ёстой би үхэхээр чи үх гэсэнтэй адил юм болж байна даа?
    2018 оны 02 сарын 06 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Манжийн үеийнх шиг ард түмэн нь өрөнд орж өттэй нохой шиг болсон. Манжийн хааны үеийн өрийн бичгийг ард нийтийн бослого хөдөлгөөнөөр устгаж үгүй хийж өрийг тэглэж байсан баримт түүхийн хуудаснаа үлджээ одоо банкны барьцаанд байгаа зээлийн гэрээ гэх өрийн бичгийг яахыг шийдэх хэрэгтэй. Үүнийг л ард түмэн хүсэж байгаа байх.
    2018 оны 02 сарын 06 | Хариулах
  • Зочин (66.181.186.9)
    "Ард түмний өр" гэж юу яриад байна вэ, энэ нөхөр? Зээлийн өрийг хэлж байгаа бол банкинд тэр өрийг нь хэн төлөх юм бэ?? Төсвөөс төлнө гэвэл иргэн Доржийн өрийг иргэн би төлнө л гэсэн үг байна шдээ!! Төр засаг тэгэх эрх байхгүй шүү!! Энэ хулгар ингэж хамаагүй амлаж болохгүй ээ!!! Чи ямар Жудо-гийн холбооны өмнөөс ярьж байгаа биш!!!
    2018 оны 02 сарын 06 | Хариулах
  • Зочин (66.181.161.124)
    Хүмүүс ямар увайгүй болцон юм бэ? Яаж хөгжих.алдааг хэрхэн засах. Хямралаас яаж гарах арга замаач ярилцах гарц хайж явахд .өрөө таглаад өг гэх юм. Өөрсдөө шунаж өр тавьж хэрэглэчээд хүнээр өр даруулдаг ямар ёс бн. Хоосон хүнд банк зээл өгдөггүй шүү дээ.эд юмтай барьцаанд тавих юмтай хүнд зээл өгдөг.Үүнийг хэн ч мэднэ.банкны өр зээл бол ямар нэг байдлаар юмтай хүмүсийнх тул ичиж амьдар.Харин ажлын байр олноор бий болгож өгвөл хэнч хэнээс хараат бус амьдрах бизээ.Ажил гуй тэр барилга,төмөр зам,.2-3жилийн цэргийн дайчилгаагаар том том төслүүдийг хурдан. Богино хугацаанд хэрэгжүүлэх боломж ёстой зөв дэмжмээр гарц мөн гэж бодож бн..түүнээсбус өөрөө зээл авж идчээд бусдаар төлүлэх ньёс жудаггүй
    2018 оны 02 сарын 06 | Хариулах
    • зочин
      Амлаж, ард түмнийг мэхэлсэн юмыг нь л нэхэж байна шүү дээ
      2018 оны 02 сарын 06
  • Зочин (217.172.229.74)
    Dahiz uulzah nuurgui bolz dee kkkkkkk
    2018 оны 02 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Д.Батсүх: 1639 оноос хойш уламжлал болсон Даншиг наадмыг энэ жил зургаадугаар сарын 28-29-нд зохион байгуулна
    14 цаг 51 мин
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    15 цаг 8 мин
  • Баянгол дүүрэгт хиймэл оюун ухаанд суурилсан “Теле камерын хяналтын дэд төв” нээлтээ хийлээ
    15 цаг 11 мин
  • Г.Занданшатар: Авлигач, ард түмнээ нүүрчилдэг хүмүүс төрийн албаны нэр хүндийг унагаасан
    15 цаг 23 мин
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд зээл аваад, зээлээ төлөх нь та нарт ямар хамаатай юм бэ?
    15 цаг 29 мин
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
    15 цаг 42 мин
  • МАН-ын рейтинг тасралтгүй уруудаж, АН-ынх аажмаар өсөж байна
    15 цаг 58 мин
  • Нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
    16 цаг 44 мин
  • Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
    17 цаг 30 мин
  • Израил, Иран болон Ойрх Дорнодын бусад улсад байгаа монголчуудын анхааралд...
    17 цаг 31 мин
  • МАН-ын бүлгийн даргаар Ж.Бат-Эрдэнийг томиллоо
    17 цаг 51 мин
  • Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд инженерийн хангамжийн нийт 750 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ
    18 цаг 7 мин
  • Пара пауэрлифтингийн Дэлхийн цомоос Д.Жигмэд алт, мөнгө, Б.Алтангэрэл хүрэл медаль хүртлээ
    18 цаг 15 мин
  • Я.Содбаатар: Улс төрийн намуудын санхүү ил болсноор бүх зүйл тодорхой болж байна
    18 цаг 19 мин
  • Э.Батбаяр: Туул гол дагуу есөн байршилд камер суурилуулж, иргэдийн хөдөлгөөнд хяналт тавьж байна
    19 цаг 10 мин
  • Монгол орны нийт нутаг хуурайшилтай байна
    19 цаг 21 мин
  • ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 57 хувьд нь ялжээ
    19 цаг 46 мин
  • "Нисдэг тэргээр эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх сургалт” эхэллээ
    19 цаг 54 мин
  • Нөхөн сонгуулийн санал хураалт дууслаа
    20 цаг 1 мин
  • "Эх оронч сурагч" хөтөлбөр хэрэгжиж байна
    20 цаг 4 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн сайд нарт хандаж хэлсэн үгээс "онцлох" 10 эшлэл
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
  • Нийслэлийн иргэдийн баяр: Түрүүлсэн бөхийг 30 сая, үзүүрлэсэн бөхийг 20 сая төгрөгөөр байлна
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Я.Содбаатар: Манай нам сайд нарынхаа 40 хувийг л шинэчлэхээр оруулж ирсэн
  • "Интермед" эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болж, "эпилепси" оноштой ХҮҮХЭД хохирчээ
  • Н.Номтойбаяр: Завсарын Засгийн газар бүрдэх гэж байгаа бол үүнд яаран орохгүй
  • Намдаа тэтгэгдэж, нар салхинд гомдох заяа...
  • С.Бямбацогт: Хүссэн хүн болгон сайд болдоггүй
  • ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл "шинэ" Засгийн газарт орох эсэхээ өнөөдөр шийднэ
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд минь зээлээ бодолтой аваарай
  • Хөхрөлдөөд байх юм биш сэн, УИХ-ын гишүүд ээ!
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээжээ
  • Б.Төгсцэнгэл: Багш, эмч, сувилагчаас бусад төрийн албан хаагчдыг 9 хувиар бууруулна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль ням гарагт болно
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • BLAST.tv Austin Major 2025: Шилдэг 8 баг плей-офф шатанд шалгарлаа
  • 2025 Mid-Season Invitational

  • С.Амарсайхан: Стандарт хаана байна, тэнд аюулгүй байдал, сэтгэл ханамж байдаг
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • Ангир уураг шиг ард түмэн минь, гэх нь үү?
24 баримт
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК